| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/04228/И |
| Дугаар | 181/ШШ2023/01901 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2023/01901
| 2023 06 12 | 181/ШШ2023/01901 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, шүүгч Ц.Амармэнд, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.О-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,351,087.5 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, иргэдийн төлөөлөгч Б.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н.О-с өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд 7,351,087.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“...миний бие 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар байрны гадна 45-10 УБН улсын дугаартай автомашинаа байрлуулсан. Гэтэл Н.О нь “машин хааж тавилаа” гэх үл ялих зүйлээс шалтгаалан маргаж, улмаар миний нүүрэн тус газарт баруун гараар 1 удаа хүчтэй цохисны улмаас “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” зэрэг гэмтэл санаатай учруулсан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай Н.О-д холбогдох шийтгэх тогтоол гарсан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хамрын хагалгааны төлбөр 6,000,000 төгрөг, эмнэлгийн хяналтад байх үеийн ажилгүй байх хугацааны цалин 1,001,937.5 төгрөг, хагалгааны дараах эм 124,050 төгрөг, хагалгаанд орохын өмнөх шинжилгээний зардалд 218,700 төгрөг, нотариатын зардал 6400 төгрөг, нийт 7,351,087.5 төгрөгийн хохирлыг иргэн Н.О-с гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
“...Э.Э нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 28 дугаар байрны гаднах зогсоол дээр Н.О-ын автомашиныг хааж өөрийн 45-10 УБН улсын дугаартай автомашинаа байрлуулсан байсан бөгөөд яаралтай ажил гарч гарахаар Э.Э-ийн гар утас руу нь залгаж хэлсэн. Ингээд 30 орчим минут хүлээж тэр хоорондоо дахин хэд хэдэн удаа гар утас руу нь залгахад утсаа салгаад эсхүл дуудлагыг аваад салгаад байсан тул гарч иртэл нь хүлээсэн. Гарч ирээд учир байдлыг хэлтэл тоохгүй байсан бөгөөд тухайн үед бухимдсандаа нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон.
Тухайн үед Э.Э нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандаж улмаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4787 дугаартай дүгнэлтээр түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэн болохыг тогтоосон бөгөөд ажил хөдөлмөр эрхлэхэд саад учрахааргүй байсан юм.
Нэхэмжлэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолын 3 дугаар хуудас /хх7 хуудас/-д гоо сайхны эмнэлэг болон “Эм Жи Жи” эмнэлэгт үзүүлсэн болон бусад эм авсан зардлыг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг байдаг.
Хавтаст хэргийн 13, 14 дүгээр хуудаст авагдсан 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн баримтуудыг олгосон компанийн нэрээр хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас хайж үзвэл “Жойтав” ХХК нь гадаад худалдаа, дотрын өвчний эмчилгээ оношилгооны чиглэлээр, “Буян нэмэгдэх” ХХК нь худалдаа, дэлгүүр, дотор, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна. Эдгээр хуулийн этгээдүүд нь хамар, хоолойн чиглэлээр үйл ажиллагаа бүртгэгдээгүй бөгөөд яг ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй эмнэлгийн үйлчилгээ гэсэн утга бүхий баримтыг авч Н.О-аас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй.
Мөн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Гялс” анагаах ухааны төвд үзүүлсэн баримтыг /хх15 хуудас/ харвал 17 төрлийн шинжилгээ өгсөн байх бөгөөд тус шинжилгээнүүдээс дурдвал цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, ХДХВ-ын шинжилгээ, сахрын шинжилгээ зэрэг хамрын бэртэл гэмтэлтэй холбоогүй шинжилгээнүүдийг өгсөн байх бөгөөд тус өдрийн он, сартай хэвлийн ЭХО-д харуулсан баримт /хх12 хуудас/ зэрэг нь хэрэгт хамааралгүй байна.” гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан бичгийн дүгнэлтдээ: “2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хэрэг маргаан гарч, хариуцагч нэхэмжлэгчийн биед халдан хамрын таславч, зүүн нүдэнд цус хуралт үүсгэсэн байна. Нэхэмжлэгч хариуцагчаас 7,3 сая төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хохирчихоод тэр дор нь Гэмтлийн эмнэлэгт хандаж үзүүлээгүй. 24 цагийн дотор ямар ч үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй үздэг. Иймээс би нэхэмжлэгчийг гэм буруутай, хэрэг гарснаас хойш 3 сарын дараа хагалгаанд орж байгааг гайхаж байна. Хүнд гэмтсэн бол зайлшгүй хурдан шуурхай, эмнэлэгт хандах ёстой. Хариуцагч хүний гоо сайханд халдсан нь бас буруутай гэж үзэж байна.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Андер энд пит майнинг” ХХК-д төлсөн “Хэвлийн ЭХО”-ны орлогын баримт, мөн өдрийн “Жойтав” ХХК-д төлсөн “Эмнэлгийн тусгай мэргэжлийн эмчийн үйлчилгээ”-ний төлбөрийн баримт, “Буян нэмэгдэх” ХХК-д төлсөн “Эмнэлгийн үйлчилгээ”-ний төлбөрийн баримт, “Гялс” онош зүйн төвд төлсөн “17 нэр төрлийн шинжилгээ”-ний төлбөрийн баримт, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Скин хаус” арьс гоо заслын эмнэлгийн “Хамрын хагалгаа”-ны төлбөрийн баримтын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Эмнэлгээс гарах үеийн эпикриз” буюу эмнэлзүйн хураангуйн хуулбар, мөн өдрийн “Монос” эмийн сангаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтын хуулбар, “Магнай трейд” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1414/22 дугаартай “Цалин, өвчтэй байсан хугацаа”-ны тодорхойлолтын хуулбар, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хувилсан хувь /хх 5-23/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас нотлох баримтаар: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас татсан “Жойтав” ХХК, “Буян нэмэгдэх” ХХК, “Скин хаус” ХХК-иудын улсын бүртгэлийн мэдээлэл /хх 35-41/-үүдийг шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаар шийтгэх тогтоолтой, эрүүгийн 2209008770852 дугаартай хэргээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4787 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хохирогчоос баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, үүнд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Дуб” ХХК-иас үйлчилгээ авсан төлбөрийн баримт, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Перфект” эмнэлэгт төлсөн үзлэгийн төлбөрийн баримт, 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Агар фарм” эмийн сангаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Скин хаус” арьс гоо заслын эмнэлгийн “Хамрын хагалгаа”-ны төлбөрийн баримтын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Монос” эмийн сангаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримт болон М.М гэх хүний эзэмшлийн Хаан банк дахь 5041509150 дугаартай дансны 2022 оны 5 дугаар сарын 1-нээс 13-ныг хүртэлх хугацааны хуулга, 88191140 дугаарын утасны дуудлагын түүх, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Эмнэлгээс гарах үеийн эпикриз” буюу эмнэлзүйн хураангуй /хх 44-55/ зэргийг хуулбарлан бүрдүүлж, хэрэгт хавсаргасан болно.
Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н.О-аас өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд “хамрын хагалгааны төлбөр 6,000,000 төгрөг, хагалгаанд орохын өмнөх шинжилгээний зардал 218,700 төгрөг, хагалгааны дараах эм 124,050 төгрөг, эмнэлгийн хяналтад байх үеийн ажилгүй байх хугацааны цалин 1,001,937.5 төгрөг, нотариатын зардал 6400 төгрөг” нийт 7,351,087.5 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “хамартаа хийлгэсэн гэх хагалгаа, өгсөн шинжилгээнүүд нь түүнд учруулсан хөнгөн зэргийн гэмтэлтэй холбоогүй тул холбогдох зардлыг төлөх үндэслэлгүй, түүнчлэн хамрын хагалгаа хийлгэсэн эмнэлэг нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэсэн үндэслэлээр татгалзжээ.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 7,351,087.5 төгрөгийн зарим хэсгийг буюу 7,281,087.5 төгрөгийг хангаж, үлдэх 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хариуцагч Н.О 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цагийн үед Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 28 дугаар байрны гадна нэхэмжлэгч Э.Э-тэй “Машин хааж тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхин цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн 2209008770852 дугаартай хэрэгт цугларч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4787 дугаартай дүгнэлт болон тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, гэм буруугийн талаар мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон, хариуцагчийн гэм буруугийн талаар мөн өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоол гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан бөгөөд хариуцагч гэм буруугийн тухайд маргаагүй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Хариуцагчийн үйлдлийн улмаас өөрийн биеийн эрүүл мэндэд эмнэл зүйн ямар шинж, гэмтэл учирсан болохыг тогтоолгох, эмчлүүлэх, нөхөн сэргээх зорилгоор нэхэмжлэгч нь холбогдох тусламж, үйлчилгээг төлбөртэй авсан болох нь баримтаар тогтоогдсон тул шүүх түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдсон эсэхээс үл хамааран Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа авсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.
Учир нь, “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгоно гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тул хүний сайн сайхан байх энэхүү эрхэд халдсан этгээд учруулсан гэм хор буюу гарсан бодит зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.
Нөгөөтээгүүр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” байдлыг харгалзан үзсэнийг энд дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Гялс” онош зүйн төвд 17 нэр төрлийн шинжилгээ /оношлогоо/ хийлгэхэд 148,700 төгрөгийн, 2022 оны 6 дугаар сарын 19-ни өдөр “Скин хаус” арьс гоо заслын эмнэлэгт хамрын хагалгаа хийлгэхэд 6,000,000 төгрөгийн, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хагалгааны дараах эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий эм бэлдмэлийг худалдан авахад 124,050 төгрөгийн зардлыг тус тус гаргасан, мөн эмчийн зөвлөгөөний дагуу 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд гам дэглэм барих үүднээс ажлаас түр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон тул шүүх эдгээр зардал, дутуу авсан цалин хөлс /1,001,937.5 төгрөг/-ийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан шалтгаант холбоо бүхий бодит хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангуулахын тул нотариатын зардалд 6400 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Хэвлийн ЭХО”-д харуулсан гэх 30,000 төгрөгийн, мөн “...эмнэлгийн үйлчилгээ...” гэх нэр нь тодорхойгүй, ямар үйлчилгээ авсан нь мэдэгдэхгүй 40,000 төгрөгийн зардлыг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзал, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйн гадна, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх татгалзаж буй асуудлыг шалган тогтоох боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.О-аас гэм хорын хохиролд нийт 7,281,087.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...хариуцагч хүний гоо сайханд халдсан нь буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, урьдчилсан төлсөн 132,567.40 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тооцон 131,447.3 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-с 7,281,087,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, урьдчилан төлсөн 132,567.40 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 131,447.3 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН
ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД
Г.ЭНХЦЭЦЭГ
| 2023 06 12 | 181/ШШ2023/01901 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, шүүгч Ц.Амармэнд, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14-132 тоотод оршин суух Дагжид овогт Энхтулгын Энхчимэг /РД:УУ91121801/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 29-40 тоот хаягт оршин суух Бундаг овогт Норовсамбуугийн Оюунжаргал /РД:ХИ71051724/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,351,087.5 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, иргэдийн төлөөлөгч Б.Ариунхишиг нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Энхчимэг нь хариуцагч Н.Оюунжаргалаас өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд 7,351,087.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“...миний бие 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар байрны гадна 45-10 УБН улсын дугаартай автомашинаа байрлуулсан. Гэтэл Н.Оюунжаргал нь “машин хааж тавилаа” гэх үл ялих зүйлээс шалтгаалан маргаж, улмаар миний нүүрэн тус газарт баруун гараар 1 удаа хүчтэй цохисны улмаас “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” зэрэг гэмтэл санаатай учруулсан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай Н.Оюунжаргалд холбогдох шийтгэх тогтоол гарсан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хамрын хагалгааны төлбөр 6,000,000 төгрөг, эмнэлгийн хяналтад байх үеийн ажилгүй байх хугацааны цалин 1,001,937.5 төгрөг, хагалгааны дараах эм 124,050 төгрөг, хагалгаанд орохын өмнөх шинжилгээний зардалд 218,700 төгрөг, нотариатын зардал 6400 төгрөг, нийт 7,351,087.5 төгрөгийн хохирлыг иргэн Н.Оюунжаргалаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
“...Э.Энхчимэг нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 28 дугаар байрны гаднах зогсоол дээр Н.Оюунжаргалын автомашиныг хааж өөрийн 45-10 УБН улсын дугаартай автомашинаа байрлуулсан байсан бөгөөд яаралтай ажил гарч гарахаар Э.Энхчимэгийн гар утас руу нь залгаж хэлсэн. Ингээд 30 орчим минут хүлээж тэр хоорондоо дахин хэд хэдэн удаа гар утас руу нь залгахад утсаа салгаад эсхүл дуудлагыг аваад салгаад байсан тул гарч иртэл нь хүлээсэн. Гарч ирээд учир байдлыг хэлтэл тоохгүй байсан бөгөөд тухайн үед бухимдсандаа нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон.
Тухайн үед Э.Энхчимэг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандаж улмаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4787 дугаартай дүгнэлтээр түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэн болохыг тогтоосон бөгөөд ажил хөдөлмөр эрхлэхэд саад учрахааргүй байсан юм.
Нэхэмжлэгч Э.Энхчимэг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолын 3 дугаар хуудас /хх7 хуудас/-д гоо сайхны эмнэлэг болон “Эм Жи Жи” эмнэлэгт үзүүлсэн болон бусад эм авсан зардлыг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг байдаг.
Хавтаст хэргийн 13, 14 дүгээр хуудаст авагдсан 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн баримтуудыг олгосон компанийн нэрээр хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас хайж үзвэл “Жойтав” ХХК нь гадаад худалдаа, дотрын өвчний эмчилгээ оношилгооны чиглэлээр, “Буян нэмэгдэх” ХХК нь худалдаа, дэлгүүр, дотор, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна. Эдгээр хуулийн этгээдүүд нь хамар, хоолойн чиглэлээр үйл ажиллагаа бүртгэгдээгүй бөгөөд яг ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй эмнэлгийн үйлчилгээ гэсэн утга бүхий баримтыг авч Н.Оюунжаргалаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй.
Мөн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Гялс” анагаах ухааны төвд үзүүлсэн баримтыг /хх15 хуудас/ харвал 17 төрлийн шинжилгээ өгсөн байх бөгөөд тус шинжилгээнүүдээс дурдвал цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, ХДХВ-ын шинжилгээ, сахрын шинжилгээ зэрэг хамрын бэртэл гэмтэлтэй холбоогүй шинжилгээнүүдийг өгсөн байх бөгөөд тус өдрийн он, сартай хэвлийн ЭХО-д харуулсан баримт /хх12 хуудас/ зэрэг нь хэрэгт хамааралгүй байна.” гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан бичгийн дүгнэлтдээ: “2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хэрэг маргаан гарч, хариуцагч нэхэмжлэгчийн биед халдан хамрын таславч, зүүн нүдэнд цус хуралт үүсгэсэн байна. Нэхэмжлэгч хариуцагчаас 7,3 сая төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хохирчихоод тэр дор нь Гэмтлийн эмнэлэгт хандаж үзүүлээгүй. 24 цагийн дотор ямар ч үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй үздэг. Иймээс би нэхэмжлэгчийг гэм буруутай, хэрэг гарснаас хойш 3 сарын дараа хагалгаанд орж байгааг гайхаж байна. Хүнд гэмтсэн бол зайлшгүй хурдан шуурхай, эмнэлэгт хандах ёстой. Хариуцагч хүний гоо сайханд халдсан нь бас буруутай гэж үзэж байна.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Андер энд пит майнинг” ХХК-д төлсөн “Хэвлийн ЭХО”-ны орлогын баримт, мөн өдрийн “Жойтав” ХХК-д төлсөн “Эмнэлгийн тусгай мэргэжлийн эмчийн үйлчилгээ”-ний төлбөрийн баримт, “Буян нэмэгдэх” ХХК-д төлсөн “Эмнэлгийн үйлчилгээ”-ний төлбөрийн баримт, “Гялс” онош зүйн төвд төлсөн “17 нэр төрлийн шинжилгээ”-ний төлбөрийн баримт, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Скин хаус” арьс гоо заслын эмнэлгийн “Хамрын хагалгаа”-ны төлбөрийн баримтын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Эмнэлгээс гарах үеийн эпикриз” буюу эмнэлзүйн хураангуйн хуулбар, мөн өдрийн “Монос” эмийн сангаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтын хуулбар, “Магнай трейд” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1414/22 дугаартай “Цалин, өвчтэй байсан хугацаа”-ны тодорхойлолтын хуулбар, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хувилсан хувь /хх 5-23/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас нотлох баримтаар: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас татсан “Жойтав” ХХК, “Буян нэмэгдэх” ХХК, “Скин хаус” ХХК-иудын улсын бүртгэлийн мэдээлэл /хх 35-41/-үүдийг шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаар шийтгэх тогтоолтой, эрүүгийн 2209008770852 дугаартай хэргээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4787 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хохирогчоос баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, үүнд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Дуб” ХХК-иас үйлчилгээ авсан төлбөрийн баримт, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Перфект” эмнэлэгт төлсөн үзлэгийн төлбөрийн баримт, 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Агар фарм” эмийн сангаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Скин хаус” арьс гоо заслын эмнэлгийн “Хамрын хагалгаа”-ны төлбөрийн баримтын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Монос” эмийн сангаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримт болон Моломжамц Мөнхгэрэл гэх хүний эзэмшлийн Хаан банк дахь 5041509150 дугаартай дансны 2022 оны 5 дугаар сарын 1-нээс 13-ныг хүртэлх хугацааны хуулга, 88191140 дугаарын утасны дуудлагын түүх, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Эмнэлгээс гарах үеийн эпикриз” буюу эмнэлзүйн хураангуй /хх 44-55/ зэргийг хуулбарлан бүрдүүлж, хэрэгт хавсаргасан болно.
Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Энхчимэг нь хариуцагч Н.Оюунжаргалаас өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд “хамрын хагалгааны төлбөр 6,000,000 төгрөг, хагалгаанд орохын өмнөх шинжилгээний зардал 218,700 төгрөг, хагалгааны дараах эм 124,050 төгрөг, эмнэлгийн хяналтад байх үеийн ажилгүй байх хугацааны цалин 1,001,937.5 төгрөг, нотариатын зардал 6400 төгрөг” нийт 7,351,087.5 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “хамартаа хийлгэсэн гэх хагалгаа, өгсөн шинжилгээнүүд нь түүнд учруулсан хөнгөн зэргийн гэмтэлтэй холбоогүй тул холбогдох зардлыг төлөх үндэслэлгүй, түүнчлэн хамрын хагалгаа хийлгэсэн эмнэлэг нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэсэн үндэслэлээр татгалзжээ.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 7,351,087.5 төгрөгийн зарим хэсгийг буюу 7,281,087.5 төгрөгийг хангаж, үлдэх 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хариуцагч Н.Оюунжаргал 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цагийн үед Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 28 дугаар байрны гадна нэхэмжлэгч Э.Энхчимэгтэй “Машин хааж тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхин цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн 2209008770852 дугаартай хэрэгт цугларч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4787 дугаартай дүгнэлт болон тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, гэм буруугийн талаар мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон, хариуцагчийн гэм буруугийн талаар мөн өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоол гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан бөгөөд хариуцагч гэм буруугийн тухайд маргаагүй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Хариуцагчийн үйлдлийн улмаас өөрийн биеийн эрүүл мэндэд эмнэл зүйн ямар шинж, гэмтэл учирсан болохыг тогтоолгох, эмчлүүлэх, нөхөн сэргээх зорилгоор нэхэмжлэгч нь холбогдох тусламж, үйлчилгээг төлбөртэй авсан болох нь баримтаар тогтоогдсон тул шүүх түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдсон эсэхээс үл хамааран Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа авсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.
Учир нь, “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгоно гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тул хүний сайн сайхан байх энэхүү эрхэд халдсан этгээд учруулсан гэм хор буюу гарсан бодит зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.
Нөгөөтээгүүр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” байдлыг харгалзан үзсэнийг энд дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Гялс” онош зүйн төвд 17 нэр төрлийн шинжилгээ /оношлогоо/ хийлгэхэд 148,700 төгрөгийн, 2022 оны 6 дугаар сарын 19-ни өдөр “Скин хаус” арьс гоо заслын эмнэлэгт хамрын хагалгаа хийлгэхэд 6,000,000 төгрөгийн, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хагалгааны дараах эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий эм бэлдмэлийг худалдан авахад 124,050 төгрөгийн зардлыг тус тус гаргасан, мөн эмчийн зөвлөгөөний дагуу 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд гам дэглэм барих үүднээс ажлаас түр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон тул шүүх эдгээр зардал, дутуу авсан цалин хөлс /1,001,937.5 төгрөг/-ийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан шалтгаант холбоо бүхий бодит хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангуулахын тул нотариатын зардалд 6400 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Хэвлийн ЭХО”-д харуулсан гэх 30,000 төгрөгийн, мөн “...эмнэлгийн үйлчилгээ...” гэх нэр нь тодорхойгүй, ямар үйлчилгээ авсан нь мэдэгдэхгүй 40,000 төгрөгийн зардлыг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзал, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйн гадна, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх татгалзаж буй асуудлыг шалган тогтоох боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Оюунжаргалаас гэм хорын хохиролд нийт 7,281,087.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...хариуцагч хүний гоо сайханд халдсан нь буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, урьдчилсан төлсөн 132,567.40 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тооцон 131,447.3 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Оюунжаргалаас 7,281,087,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.