Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар  2021/ДШМ/784

 

 

 

 

 

 

   2021             8              31                                       2021/ДШМ/784                                  

 

 

О.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ог даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/391 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1909 01396 1014 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Оын Г, .... оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .................... дүүргийн ... дүгээр хороо, .................... гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Шүүгдэгч О.Г нь үргэлжилсэн үйлдлээр:

1. 2015 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Огтэй зуслангийн газар зарна гэх интернет зарын дагуу уулзаж, Сэлбийн зусланд газар үзүүлж, худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Огээс 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөг авч залилсан,

2. 2015 оны 12 дугаар сард иргэн Ц.Нагаас “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн овоо орчим 10 айлын газар авч өгнө” гэж хуурч 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

3. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зуслангийн газар зарна гэх интернет зар тавьж, улмаар иргэн Ц.Бртай уулзаж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайд 5 айлын зуслангийн газар үзүүлж, худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ц.Браас урьдчилгаанд 10.000.000 төгрөг авч залилсан,

4. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариат Б.Ө-Оын 344 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий 3 итгэмжлэл, 3 иргэний үнэмлэхийн лавлагаа бүхий баримтуудыг хуурамчаар үйлдсэн, улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт нэр бүхий иргэдийн газрыг өөрт олгосон итгэмжлэлийн дагуу бусдад худалдахаар хуурамч итгэмжлэлийг ашигласан,

5. 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Элтай зуслангийн газар зарна гэх интернет зарын дагуу уулзаж, Бэлхэд 4 айлын газрыг 18 сая төгрөгөөр худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Элаас урьдчилгаанд 9.120.000 төгрөг авч залилсан,

6. 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нттай зуслангийн газар зарна гэх интернет зарын дагуу уулзаж, Сэлэхийн зусланд газар үзүүлж, 9 айлын газар худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Т.Нтаас 2016 оны 5 дүгээр сарын 23-ны өдөр мобайл банкаар 5.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

7. 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар авч өгнө” гэж хуурч, иргэн Б.Шгоос нийт 21.850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Аад “Хандгайтын зусланд байрлах 2 айлын газар зарна” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.Нтад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бугатын амны ойролцоо 4 айлын газар зарна, гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухарт №000590910 дугаар гэрчилгээтэй 700 м.кв газрыг өөрийнх гэж танилцуулан” хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч О.Бдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 11.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2017 оны 6 дугаар сар болон 8 дугаар саруудад өөрийгөө “Хүдэр Ану” гэдэг кадастрын компанийн захирал гэж танилцуулан “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар гүнт гэх газарт 10 айлын газар авч өгнө” гэж хуурч “Нью жуулчин турс” ХХК-ийн ажилчид болох нэр бүхий 10 иргэнээс иргэний үнэмлэхийг хуулбарлан авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Марко поло ордны 208 тоотод Г.Бнгаас нийт 23.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2017 оны 8 дугаар сард иргэн Б.Тн, Э.Чт нарыг “Дүүргийн газрын албаны таньдаг хүнээр дамжуулан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд уулын баруун талын аманд 6 айлын газар авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нараас 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн орчим “Зуслангийн газар зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Бныг төөрөгдөлд оруулан түүнээс 5.000.000 төгрөгийг Голомт банкны 1415110718 дугаарын данс ашиглан авч залилсан,

14. 2018 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл худалдааны төвийн орчим “Газар зарна” гэж хуурч, газар сонгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч П.Цмын 2.000.000 төгрөгийг бэлнээр түүний нөхөр С.Хаш-Эрдэнээр дамжуулан авч залилсан,

15. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Тамгын газрын үүдэнд газар зарна гэж хуурамч бичиг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 0,7 га хэмжээтэй газрыг зарна гэж хохирогч Н.Хнгаас 12.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

16. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол “БСГТ” ХХК-ийн байранд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байршилтай 1 га газрын гэрчилгээг гаргуулж өгнө хэмээн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн С.Гг, Б.Св, С.Мр, О.О, М.Т нараас тус тус 4.200.000 төгрөгийг, нийт 21.000.000 төгрөгийг гэрч Н.Дгийн 5034184844 дугаартай данснаас өөрийн “БСГТ” ХХК-ийн Голомт банкны 1415110718 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

17. “Үнэгүй.мн” сайтад “Ар гүнтэд зуслангийн газар зарна” гэсэн зар байршуулж, зарын дагуу иргэн Г.Э, Г.Эа нартай холбогдон түүнд өөрийн эзэмшлийн бус Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байх 2 айлын газрыг өөрийн эзэмшлийн газар гэж итгүүлэн зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 3 дугаар сарын 7-ноос 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

18. Н.Нтад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бугатын амны ойролцоо 4 айлын газар зарна, гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт “Бугын ам” гэх нэртэй газар 2 айлын газар худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч мэхлэн иргэн Д.Бйгаас 6.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

20. Ц.Нагаас 14 айлын зуслангийн газрын гэрчилгээ олгуулж өгнө гэж хуурч, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл худалдааны төвийн нэг давхарт байрлах цайны газарт урьдчилгаа гэх 28.000.000 төгрөгийг бэлнээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан,

21. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Асд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Хандгайтад 5 айлын зуслангийн газрын эзэмших эрх авч өгнө гэж хуурч 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

22. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Гацууртын их ам” гэх газарт 1.400.000 м.кв талбай бүхий 2 айлын газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан иргэн З.Оагаас 6.080.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

23. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын амны дээд хэсэгт газар зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд иргэн З.Бсаас 15.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

24. С.Цмыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 700 м.кв газар худалдана хэмээн хуурч ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Голомт банкны салбараас урьдчилгаа 5.000.000 төгрөгийг “БСГТ” ХХК-ийн 1415110718 тоот дансаар шилжүүлэн авч залилан, 2015 оны 8 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд буюу 3 жилийн хугацаанд нийт 24 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад нийт 324.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тугчин овогт Оын Гг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, тусгай эрх олгосон баримт бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ггийн нийт 143 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ггаас нийт 255.380.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Огт 9.000.000 төгрөг, Ц.Над 64.000.000 төгрөг, Ц.Брт 10.000.000 төгрөг, Т.Нтад 5.400.000, Б.Аад 7.000.000 төгрөг, Б.Нтад 24.000.000 төгрөг, О.Бдад 8.000.000 төгрөг, Г.Бнд 1.000.000 төгрөг, Т.Гд 4.000.000 төгрөг, З.Мөд 4.000.000 төгрөг, Д.Уад 2.000.000 төгрөг, Т.Хмд 2.000.000 төгрөг, Т.Зд 2.000.000 төгрөг, Ж.Од 2.000.000 төгрөг, П.Хэд 2.000.000 төгрөг, У.Цт 2.000.000 төгрөг, Ц.Нд 2.000.000 төгрөг, Б.Тнд 11.000.000 төгрөг, Э.Чад 11.000.000 төгрөг, Б.Бнд 5.000.000 төгрөг, П.Цмд 2.000.000 төгрөг, Н.Хнд 7.300.000 төгрөг, С.Ггт 4.200.000 төгрөг, Б.Свт 4.200.000 төгрөг, С.Мрт 4.200.000 төгрөг, О.От 4.200.000 төгрөг, М.Тт 4.200.000 төгрөг, Б.Эт 3.200.000 төгрөг, Б.Эад 3.200.000 төгрөг, Д.Бйд 6.600.000 төгрөг, Б.Асд 6.000.  000 төгрөг, З.Оад 6.080.000 төгрөг, З.Бсд 15.000.000 төгрөг, С.Цмд 5.000.000 төгрөг, О.Батцэнгэлд 2.600.000 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч У.Хааас 1.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бнд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж, О.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, О.Ггийн төрсөн хүү О.Быг түүний төрсөн эцэг Д.Оын асрамжинд үлдээж, Д.О нь шаардлагатай гэж үзвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилуулахаар харъяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Г миний бие мөрдөн байцаалт, прокурор болон шүүхийн шатанд гэм буруутай үйлдэлдээ огт маргадаггүй бөгөөд өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний бие ам бүл 2, 7 настай хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр анхан шатны шүүхээр орж гэм буруутайд тооцогдоход хүүг маань миний төрсөн эцэг болох Д.Оын асрамжинд үлдээх шийдвэр гарсан. Миний төрсөн эцэг болох Д.О одоо 61 настай, ээж маань 2009 онд нас барсны дараа 2014 онд өөр хүнтэй суусан өөрийн гэсэн гэр орон байхгүй, эхнэрийнхээ байшинд амьдардаг. Миний хойд ээж хүүхдийг минь “бутач хүүхэд, азгүй хүүхэд” гэх мэтээр сэтгэл зүйн дарамт учруулж, бие махбодид нь хүчирхийлэл үйлдэж хүүхдэд минь хоол ч өгдөггүй. Намайг 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл цагдан хоригдох хугацаанд хүү маань аавтай минь хамт хойд ээжийн гэрт амьдарч байсан ба батлан даалтанд гараад хүүхдээ очиж авахад “ээжээ надад эмээ хоол өгөхгүй байсан” гээд маш их турж, өвдөж бас бөөстчихсөн байсан. Миний бие өөрийн хүүхдээ хэдий төрсөн эцэгтээ үлдээж байгаа боловч аав минь хойд ээжийн гэрт амьдардаг болохоор одоо ч гэсэн энэ хүчирхийлэл давтагдсаар байгаа учир би хүүхдэдээ маш их санаа зовж шөнө, өдөргүй тайван сууж чадахгүй сэтгэл санаа тогтворгүй хэцүү байдалтай байгаа. Хэдийгээр миний бие бусдад хохирол учруулж буруу үйлдэл хийсэн минь үнэн боловч өөрийнхөө хийсэн үйлдлийн хариуцлагыг зөвхөн өөрөө л хүлээмээр байна. Иймд цаашид гарах ямар нэгэн эрсдэлээс хамгаалж миний хүү болох Г.Быг улсын асрамжийн газарт хамруулж өгнө үү. Мөн О.Г миний бие хорих ангидаа очоод цалин өндөртэй ажил хийж хохирол учруулсан хүмүүсийнхээ хохирлыг төлж, ажлын хоног авч хүүхдээ асрамжийн газраас хурдан авч 1 хоног, 1 минутын өмнө ч гэсэн хүүтэйгээ уулзаж, нийгэмд зөв хүн болгож хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа учир эрхэм шүүгч та миний үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 7 жил 30 хоногийн хорих ялыг багасгаж өгнө үү.

Шүүгдэгч О.Г миний бие 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах гомдол гаргасан. Уг гомдолдоо өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснөө дурдсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад хохирлын тооцоог нэг бүрчлэн үнэн зөв гаргаагүйн улмаас О.Г намайг 324.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлын тооцоог буруу зөрүүтэй гаргаж шийдвэрлэсэн. Учир нь О.Г би Нагаас 36 сая төгрөг бэлнээр авч 24 сая төгрөгийг Гантөмөрт бэлнээр, Аагаас 7 сая төгрөг авч Даваадоржид 2 сая төгрөгийг, Бнгаас 23 сая төгрөг авснаас 16 сая төгрөгийг Гантөмөрийн дансанд, Тн, Ч нараас 22 сая төгрөг авснаас 12 сая төгрөгийг Эрхбаярт дансаар өгсөн /5018079709/, Бнаас 5 сая төгрөг авснаас Хад 2 сая төгрөг өгсөн, Хнгаас 12 сая төгрөг авснаас 9 сая төгрөгийг Оюун-Ундрамд дансаар өгсөн, Нагаас 28 сая төгрөг авснаас 20 сая төгрөгийг Гантөмөрт бэлнээр, Оагаас 6.080.000 төгрөгийг авч Хад 3 сая төгрөг, Бсаас 15 сая төгрөг авч 8 сая төгрөгийг Мөнхөөд бэлнээр өгсөн, нийт 94 сая төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн.

Миний хохиролд төлсөн 47.670.000 төгрөгийг хасч, мөн эдгээр хүмүүст өгөх мөнгийг хасч тооцвол 161.380.000 төгрөгийн хохирол учруулсан болно. Мөн прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогчийг 2 удаа давхардуулан бичиж хохирлын тооцоог илт буруу гаргаж яллах дүгнэлт үйлдсэн. Би энэ мөнгийг эдгээр хүмүүсээс гаргуулж энэ хүмүүсийг иргэний хариуцагчаар татуулж, хохирогч нарт олгуулж, надад оногдох 255.380.000 төгрөгөөс хасуулж шийдвэрлүүлмээр байна. Эдгээр хариуцагч нарыг дахин шалгаж хохирлын тооцоог үнэн зөв гаргаснаар хохирлын тооцоо багасаж надад оногдуулах ял шийтгэл ч гэсэн багасах болов уу гэж бодож байна. Шүүх шийтгэх тогтоолдоо дээрх хүмүүсээс өгсөн мөнгөө нэхэмжлэн авах эрх нь нээлттэй гэж дурдсан. Гэтэл би өнөөдөр олон жилийн ялтай, үүнийг хөөцөлдөж авна гэдэг худлаа. Бас энэ миний мөнгө биш, хохирогчоос авсан мөнгийг дамжуулсан болохоор дээрх хүмүүсээс 94 сая төгрөгийг гаргуулж, хохирогчдод буцаан өгөх шийдвэрийг энэ шүүхийн шийтгэх тогтоолд оруулахыг хүсэж байна. Эдгээр 6 хүнээс мэдүүлэг авч дансны хуулгаар өгсөн мөнгөнүүдийг тогтоолгох хүсэлттэй байна. Хэдийгээр би буруу зүйл хийсэн ч гэсэн эцсийн эцэст хэргийг үнэн зөв шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Миний хувьд 60 гарсан аав дээрээ 7 настай хүүгээ орхиод гарсан. Хэргийн үнэн зөвийг хохирлын тооцоог ямар ч зөрүүгүйгээр гаргуулснаар надад оногдох ял багасна гэж горьдож аав, хүү 2 дээрээ хэдэн хоногийн өмнө ч гэсэн очих болов уу гэж бодож байна. Дээрх хүмүүс надаас мөнгө авч бичиг баримт гаргаж өгнө, мөн л танилтай гэж авдаг. Гэтэл зарим гэрчилгээг гаргаж өгөөд заримыг нь гаргаж өгч чаддаггүй. Мөн хохирогч Хнгаас 12 сая төгрөгийг аваад 9 сая төгрөгийг Оюун-Ундрамд өгсөн, мөн Сэлбэ зусланд 2 айлын газрыг нотариатаар орж шилжүүлэн өгсөн. Надад зуучлалын хөлс гэж 3 сая төгрөг өгсөн. Гэтэл Хн өнөөдөр 2 айлын газартай үлдсэн байж 12 сая төгрөгийн хохирол төлөхөөр гарсан нь буруу гэж бодож байна. Тэр 2 айлын газар Хнд юм уу, Оюун-Ундрамд байгаа эсэхийг мэдэхгүй ба Хн нь өөрөө газрын үнэ гэж Оюун-Ундрамд 9 сая төгрөг шилжүүлсэн байж өнөөдөр миний авсан 3 сая төгрөгийг биш нийт 12 сая төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Үүнийг шалгуулж, газрыг үнэлүүлж, хохирлоос хасуулах хүсэлтэй байна. Хохирогч Бдад Хуурай мухартад 700 м.кв 2 айлын газрыг шилжүүлж өгсөн байхад энэ газрыг үнэлж хохирлын 8 сая төгрөгөөс хасаагүй. Тэр хүнд 2 айлын газар үлдсэн. Би 8 сая төгрөгийн хохирол төлөхөөр үлдэж байна. Ядаж газар авсан дээрх 2 хүний авсан газрыг үнэлж хохирлоос хасуулах хүсэлтэй байна.

Дээрх байдлуудыг харгалзан үзэж надад холбогдох хэргийг прокурорт буцааж, мөрдөн байцаалтын ажиллагааг дахин гүйцэд хийлгэж хохирлын тооцоог үнэн зөв тогтоолгох хүсэлтэй байгаа тул энэхүү гомдлыг нэмэлтээр гаргаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганцхан Хаыг иргэний хариуцагчаар татсан. Ха нь бусад Гантөмөр, Даваадорж, Оюун-Ундрам, Шб, Эрхбаяр, Ариунтуул, Баттөмөр нартай адилхан аргаар О.Ггаас мөнгө авсан байдаг. Эдгээр хүмүүсийг иргэний хариуцагчаар татуулах саналтай байна. Эдгээр хүмүүсээс О.Ггаас авсан мөнгийг гаргуулж буцаагаад төлүүлэхэд О.Ггийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой байгаа. Хохирогч Хн мэдүүлэхдээ “О.Ггийн данс руу мөнгө шилжүүлээгүй. Би Ха, Оюун-Ундрамын данс руу 9.235.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн байдаг. О.Г өөрийнхөө дансаар дамжуулж аваагүй. Уг мөнгийг Ха, Оюун-Ундрам нар хуваагаад авсан байдаг. Гэтэл ганцхан Хаыг л иргэний хариуцагчаар татсан байдаг.” гэв. 

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гантөмөр, Ха, Оюун-Ундрам гэх хүмүүсийг шалгасан байгаа. Хаыг иргэний хариуцагчаар тогтоосон. Оюун-Ундрам хохирлыг төлсөн талаараа 4 дүгээр хавтас хэргийн 121 дүгээр хуудсанд мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд 1 хохирогчийг давхардуулан бичсэн байна гэж дүгнээд зөвтгөж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Ггийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Г нь 2015 оны 8 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд газар олгох эрхгүй атлаа “Зуслангийн газар зарна” гэсэн зарыг фейсбүүк болон Үнэгүй.мн тавьж, өөрийгөө “Хүдэр Ану” гэдэг кадастрын компанийн захирал гэж танилцуулан, хуурамч итгэмжлэлийг ашиглах, өөрийн газар гэж итгүүлэн “Зуслангийн газар зарна, газар авч өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар газар үзүүлэн улмаар кадастрын зураг гаргуулан бичиг баримтыг өөрөө болон бусдаар дүүргийн газрын албадуудад өгч, тэдгээрт итгэл төрүүлэн бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч нарын мөнгийг өөрийн болон эцэг Оын дансаар хохирогч Д.Огээс 9.000.000 төгрөг, Ц.Нагаас 36.000.000 төгрөг, Ц.Браас 10.000.000 төгрөг, Б.Элаас 9.120.000 төгрөг, Т.Нтаас 5.400.000 төгрөг, Б.Шгоос 21.850.000 төгрөг, Б.Аагаас 7.000.000 төгрөг, Б.Нтаас 24.000.000 төгрөг, О.Бдаас 11.000.000 төгрөг, Г.Бнгаас 23.000.000 төгрөг, Б.Тн, Э.Ч нараас 22.000.000 төгрөг, Б.Бнаас 5.000.000 төгрөг, П.Цмаас 2.000.000 төгрөг, Н.Хнгаас 12.000.000 төгрөг, С.Гг, Б.Св, С.Мр, О.О, М.Т нараас тус тус 4.200.000 төгрөгийг, нийт 21.000.000 төгрөг, Г.Э, Г.Эа нараас 6.400.000 төгрөг, Ц.Нагаас 28.000.000 төгрөг, Д.Бйгаас 6.600.000 төгрөг, Б.Асгаас 15.000.000 төгрөг, З.Оагаас 6.080.000 төгрөг, З.Бсаас 15.000.000 төгрөг, С.Цмоос 5.000.000 төгрөг, О.Батцэнгэлээс 2.600.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр буюу 23 удаагийн үйлдлээр бусдад нийт 303.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариат Б.Ө-Оын №344 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий 3 итгэмжлэл, 3 иргэний үнэмлэхийн лавлагаа бүхий баримтуудыг хуурамчаар үйлдсэн, улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт нэр бүхий иргэдийн газрыг өөрт олгосон итгэмжлэлийн дагуу бусдад худалдахаар хуурамч итгэмжлэлийг ашигласан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ог /3 хх 12-14/, Ц.На /2 хх 121-123, 5 хх 169-170/, Ц.Бр /3 хх 18/, Б.Ө-О /3 хх 61, 70-71/, Б.Эл /3 хх 100-101/, Т.Нт /3 хх 16, 127/, Б.Шг /хх 165-166/, Б.Аа /2 хх 184/, Б.Нт /4 хх 22/, О.Бд /2 хх 7/, Г.Бн /2 хх 203-204, 208/, Б.Тн /2 хх 60-61, 4 хх 233/, Н.Ч /2 хх 69-70, 4 хх 235/, Б.Бн /хх 96-97, 132/, П.Цм /хх 137-138/, Н.Хн /2 хх 208-209/, С.Гг /хх 30-31/, М.Т /хх 29/, Б.Мр /7 хх 120-121/, Г.Э /5 хх 141/, Г.Эа /5 хх 144/, Б.Ас /5 хх 231-232/, С.Цм /6 хх 46-47/, З.Бс /6 хх 71-74/, Х.Бй /6 хх 236-237/, З.Оа /7 хх 44-45/, О.Бл /7 хх 117/,

гэрч Х.Ал /2 хх 128/, И.Эр /2 хх 129, 3 хх 20, 163/, Б.Шр /3 хх 19/, Д.Амаржаргал /3 хх 72/, Н.Дж /2 хх 11, 24, 66-67, 185-186/, Ш.Мрн /2 хх 64-65, 4 хх 28-29/, Б.Эр /4 хх 30/, Д.Он /хх 100-101/, С.Бр /хх 147-148/, Б.О-У /2 хх 239/, Н.Д /хх 21-22/, С.Б /5 хх 235/, Э.З /5 хх 236/, Ж.Хр /5 хх 237/, Ш.Мр /6 хх 85-87/, Н.Мр /6 хх 163-165/, Б.Эл /6 хх 183-184/, А.Эн /7 хх 53-54/, Д.Ор /7 хх 55-56/,

иргэний хариуцагч У.Ха /хх 103-105, 2 хх 238, 7 хх 46-48/, шүүгдэгч О.Г /6 хх 49-50/ нарын мэдүүлгүүд,

иргэний хариуцагчаар У.Хаыг татсан мөрдөгчийн тогтоол /хх 140/,

Ц.На, О.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гар бичмэл /2 хх 124-125/,

Ц.Бр, О.Г нарын хооронд байгуулсан 10.000.000 төгрөг зээлүүлсэн гэрээ, дансны хуулга /3 хх 36-37/,

Б.Шбын 103900334387 тоот Төрийн банкны данс руу О.Ггаас 15.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /3 хх 38/,

Б.Шбаас И.Эрын 5018079769 тоот данс руу 6.500.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /3 хх 38/,

Т.Нт, О.Г нарын хооронд байгуулсан 5.400.000 төгрөг зээлүүлсэн гэрээ, дансны хуулга /3 хх 40, 180/,   

Б.Аагаас О.Гд 3.000.000 төгрөг, Н.Джид 4.000.000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ /2 хх 173-174/,

Б.Нтаас О.Гд 24.000.000 төгрөг өгсөн мөнгө хүлээлцсэн акт, дансны хуулга /4 хх 55, 58/,

Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14/1570 тоот албан бичиг /хх 228/,

18635312277608 нэгж талбарын дугаар бүхий 000507493 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн хуурамч гэрчилгээ /хх 229/,

Д.Оын Хаан банкны 5037598308 дугаарын данс руу 5085051030 дугаартай Э.Чын данснаас нийт 18 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2 хх 84/,

Д.Одсайханаас Голомтбанкны 1415110718 тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 93/,

Н.Хнгийн 5031476817 тоот данснаас 5028758092 тоот данс руу 9.000.000 төгрөг, 5111013292 тоот данс руу 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга /2 хх 213/,

С.Брийн 5111013292 тоот данснаас Н.Хнгийн 5031476817 тоот данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2 хх 216, 219/,

газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ “Эрх шилжүүлэгч М.Дашгомбо, итгэмжлэгч Ануумаа, Эрх шилжүүлэн авагч Н.Хн” гэх /2 хх 220-221/,

С.Гг, О.Г нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх 9-14/,

С.Цмоос “БСГТ” ХХК-ийн 141511078 тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /6 хх 43/,

З.Бсаас О.Гд 15.000.000 төгрөг зээлүүлсэн гэрээ /6 хх 88/,

мөрдөгчийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /5 хх 145-153, 173-210/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6898 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх 190-202/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Гг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, тусгай эрх олгосон баримт бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, О.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгчийн О.Г “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 7 жил 30 хоногийн хорих ялыг багасгаж, хүү болох Г.Быг улсын асрамжийн газарт хамруулж өгнө үү. ...324.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлын тооцоог буруу гаргаж шийдвэрлэсэн. Миний бие хохирогч нараас авсан мөнгөнөөс нэр бүхий хүмүүст 94 сая төгрөг өгсөн. Энэ хэрэгт эдгээр хүмүүсийг иргэний хариуцагчаар татаж, хохирогч нарын хохирлоос төлүүлэх хүсэлтэй байна. Н.Хн, О.Бд нарт тус тус 2 айлын газрыг шилжүүлж өгсөн байхад газрыг үнэлж хохирлоос төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Гг хохирогч нараас залилаж авсан мөнгөнөөсөө нэр бүхий хүмүүст сайн дурын үндсэн дээр шилжүүлэн өгсөн, тухайн хүмүүсийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй, О.Г нь хохирсон гэж үзвэл нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул мөнгө өгсөн хүмүүсийг иргэний хариуцагчаар татаж, хохирогч нарт хохирол төлбөрөөс төлснөөр түүний учруулсан хохирлын үнийн дүн багасана, олон жилийн хорих ял авсан учраас энэ хүмүүсээс нэхэмжлэх боломжгүй гэж үзэн гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч О.Г нь 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хэдий ч тэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд хуульд заасан арга замаар эсхүл бусдаар төлөөлүүлэн хохирол, төлбөрөө нэхэмжлэн авах эрхтэй болно.

Мөн Н.Хн, О.Бд нарт хууль ёсны дагуу газрын өмчлөлийг шилжүүлсэн мэтээр, газрыг үнэлж хохирлоос төлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхийн шатанд хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал давж заалдах шатны шүүхийн шатанд өөрчлөгдөөгүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөөс зарим хэсгийг төлсөн байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ггийн хүү болох О.Быг түүний төрсөн эцэг Д.Оын асрамжид үлдээж, Д.О нь шаардлагатай гэж үзвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилуулахаар харьяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалах асуудлын талаар шүүхээс шийдвэрлээгүй үлдээсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ггийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/391 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ггийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     М.АЛДАР

                                   

 

                                    ШҮҮГЧ                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ