| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2023/00222/И |
| Дугаар | 152/ШШ2023/00259 |
| Огноо | 2023-06-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2023/00259
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Т-ийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч: С.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
Хариуцагч Я.Г-т шүүх хуралдааны товыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч С.Г нь Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот Т.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Т овогтой Б багш мэргэжилтэй. 1986 оноос эхлэн Малчин, Тариалан, Баруунтуруун зэрэг сумдад ажиллаж байгаад 2006 оноос эхлэн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар нийт 37 дахь жилдээ ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г нь Б/03 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон байна гээд ажлаас чөлөөлсөн. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Орхон аймагт болсон Цанын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Увс аймгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар явсан. 2-р улирлын хичээл эхлэхэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г залгаж таныг амраасан гэж хэлсэн. Тэгээд Баруунтуруун сум дахь гэртээ байсан бөгөөд тэмцээний талаарх болон явсан ажлын талаар Аймгийн биеийн тамир, спортын газарт тайлан мэдээг өгөх, Боловсролын газарт холбогдох ажлаар мэдээлээд буцаад Баруунтуруун сум дахь гэртээ ирж цагаан cap өнгөрөөгөөд байж байтал захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г, нягтлан, менежер зэрэг хүмүүс ажилдаа ороорой гэсэн болохоор нь ажилдаа очсон. Тухайн сард ажилласан хугацааг 10 хоногоор бодож цалин олгосон ба үлдэгдэл цалинг өгөөгүй мөн сургуулийн дотоод журамд заасан шагнал урамшуулал ч өгөөгүй. Ингээд 3 дугаар сард ажлаа хийгээд байж байтал 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр захирлын нарийн бичиг дуудаад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтуудыг удирдлага болгожээ. Уг заалтууд нь Төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалт юм. Төрийн албыг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэж ангилдаг бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн багш нь төрийн үйлчилгээний албанд хамаардаг. х суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо-г Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалтыг үндэслэн байгуулах ёстой боловч тухайн суманд уг хороог одоог хүртэл байгуулаагүй байна. /энэ тухай Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Н-ээс тодруулсан болно/ Тус сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г нь хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/07 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаалыг огт мэдээгүй, гарсан талаар Т.Бод хэлээгүй, харин хариу тайлбар танилцахдаа харсан... гэжээ.
2. Хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Я.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа Миний бие, иргэн Т.Б-ын иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хэргийн талаар хариу тайлбар гаргаж байна. Т.Б нь манай сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрсэн ба өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд энэ үед тухайн багш Улаанбаатар хот, Эрдэнэт хот руу цанын тэмцээнд явсан байсан. Энэ хугацааны цалинг Т.Б багшид бүрэн гүйцэт олгосон болно. Багш Т.Б тэмцээнээс ирсэн боловч ажилдаа ирэхгүй ямар нэгэн хүсэлт болон чөлөөний хуудас, аль эсвэл тэтгэвэртээ гарах хүсэлтээ амаар болон бичгээр огт өгөөгүй мөн үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр болон амаар өгөхгүй, уламжлахгүй байсан учир ажил олгогч миний бие тухайн багшийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Т.Б багшийг тухайн тэмцээнд явах талаар, биеийн тамир спортын хороо болон БШУГ-аас багшид чөлөө өгөх албан тоот сургуульд албан ёсоор өгөөгүй. Т.Б багш өөрөө албан ёсоор зөвшөөрөл авч, цалинтай чөлөө хүсээгүй ч миний бие 1 сар, 2 сарын цалинг тэмцээнд яваад ирсэн хугацаанд бүрэн олгосон болно. 2023 оны 3 дугаар сарын 04-ны өдөр Т.Б багш тус сургуульд өөрийн биеэр ирж үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ хэлсэн бөгөөд би өөрийн өрөөнд 2 сургалтын менежерээ дуудаж, Т.Б багшийг үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг уламжлан ажиллуулахаар шийдвэрлэж, өмнөх гаргасан тушаалаа үндэслэлгүй болгосон. Ингээд Т.Б багш 3 дугаар сард ажиллаж сарын цалингаа авсан, 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаангом сум руу бөхийн тэмцээнд яваад одоо хүртэл ажилдаа ирэхгүй байгаа. 4 сар гараад 5 хоног ямар нэг чөлөө байхгүйгээр ажилдаа ирэхгүй байсан учир сургалтын менежер Т.Ж, Т.Б багшаас асуухад эмнэлэгт хэвтэж байна, гараад очно гэсэн боловч одоо болтол ажилдаа ирэхгүй, лист байхгүй, Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах, хөгжих боломжийг хязгаарлаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ажил олгогч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар асуудалд хүрсэн байгаа. Мөн Т.Б багшийг дипломгүй, дипломыг хүний нөөцөд бүртгэж явуул гэдэг шаардлагыг БЕГазар болон БШУГ-аас олон удаа шаардаж байгаа, эцэст нь энэ багш ажиллах ёсны эрх болох мэргэжлийн дипломтой эсэхийг ажил олгогч миний бие шаардах эрхтэй болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, өөрийн болон С.Г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6/70 тоот Тус сумын төрийн байгууллагуудад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй болно гэх тодорхойлолт, Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот Т.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот Т.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/07 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаал, Т.Б-ын 1, 2, 3, 4 саруудын цалингийн карт гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б-ын хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот Т.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Т овогтой Б нь багш мэргэжилтэй. 1986 оноос эхлэн Малчин, Тариалан, Баруунтуруун зэрэг сумдад ажиллаж байгаад 2006 оноос эхлэн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар нийт 37 дахь жилдээ ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г нь Б/03 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон байна гээд ажлаас чөлөөлсөн. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Орхон аймагт болсон Цанын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Увс аймгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар явсан. 2-р улирлын хичээл эхлэхэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г залгаж таныг амраасан гэж хэлсэн. Тэгээд Баруунтуруун сум дахь гэртээ байсан бөгөөд тэмцээний талаарх болон явсан ажлын талаар Аймгийн биеийн тамир, спортын газарт тайлан мэдээг өгөх, Боловсролын газарт холбогдох ажлаар мэдээлээд буцаад Баруунтуруун сум дахь гэртээ ирж цагаан cap өнгөрөөгөөд байж байтал захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г, нягтлан, менежер зэрэг хүмүүс ажилдаа ороорой гэсэн болохоор нь ажилдаа очсон. Тухайн сард ажилласан хугацааг 10 хоногоор бодож цалин олгосон ба үлдэгдэл цалинг өгөөгүй мөн сургуулийн дотоод журамд заасан шагнал урамшуулал ч өгөөгүй. Ингээд 3 дугаар сард ажлаа хийгээд байж байтал 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр захирлын нарийн бичиг дуудаад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтуудыг удирдлага болгосон ба уг заалтууд нь Төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалт юм. Төрийн албыг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэж ангилдаг бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн багш нь төрийн үйлчилгээний албанд хамаардаг. х суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо-г Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалтыг үндэслэн байгуулах ёстой боловч тухайн суманд уг хороог одоог хүртэл байгуулаагүй байна. /энэ тухай Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Н-ээс тодруулсан болно/ Тус сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г нь хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/07 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаалыг огт мэдээгүй, гарсан талаар Т.Б-д хэлээгүй, харин хариу тайлбар танилцахдаа харсан...гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Миний бие, иргэн Т.Б-ын иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хэргийн талаар хариу тайлбар гаргаж байна. Т.Б нь манай сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрсэн ба өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд энэ үед тухайн багш Улаанбаатар хот, Эрдэнэт хот руу цанын тэмцээнд явсан байсан. Энэ хугацааны цалинг Т.Б багшид бүрэн гүйцэт олгосон болно. Багш Т.Б тэмцээнээс ирсэн боловч ажилдаа ирэхгүй ямар нэгэн хүсэлт болон чөлөөний хуудас, аль эсвэл тэтгэвэртээ гарах хүсэлтээ амаар болон бичгээр огт өгөөгүй мөн үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр болон амаар өгөхгүй, уламжлахгүй байсан учир ажил олгогч миний бие тухайн багшийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Т.Б багшийг тухайн тэмцээнд явах талаар, биеийн тамир спортын хороо болон БШУГ-аас багшид чөлөө өгөх албан тоот сургуульд албан ёсоор өгөөгүй. Т.Б багш өөрөө албан ёсоор зөвшөөрөл авч, цалинтай чөлөө хүсээгүй ч миний бие 1 сар, 2 сарын цалинг тэмцээнд яваад ирсэн хугацаанд бүрэн олгосон болно. 2023 оны 3 дугаар сарын 04-нèé өдөр Т.Б багш тус сургуульд өөрийн биеэр ирж үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ хэлсэн бөгөөд би өөрийн өрөөнд 2 сургалтын менежерээ дуудаж, Т.Б багшийг үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг уламжлан ажиллуулахаар шийдвэрлэж, өмнөх гаргасан тушаалаа үндэслэлгүй болгосон. Ингээд Т.Б багш 3 дугаар сард ажиллаж сарын цалингаа авсан, 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаангом сум руу бөхийн тэмцээнд яваад одоо хүртэл ажилдаа ирэхгүй байгаа. 4 сар гараад 5 хоног ямар нэг чөлөө байхгүйгээр ажилдаа ирэхгүй байсан учир сургалтын менежер Т.Ж, Т.Б багшаас асуухад эмнэлэгт хэвтэж байна, гараад очно гэсэн боловч одоо болтол ажилдаа ирэхгүй, лист байхгүй, Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах, хөгжих боломжийг хязгаарлаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ажил олгогч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар асуудалд хүрсэн байгаа. Мөн Т.Б багшийг дипломгүй, дипломыг хүний нөөцөд бүртгэж явуул гэдэг шаардлагыг БЕГазар болон БШУГ-аас олон удаа шаардаж байгаа, эцэст нь энэ багш ажиллах ёсны эрх болох мэргэжлийн дипломтой эсэхийг ажил олгогч миний бие шаардах эрхтэй болно гэжээ.
4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот Т.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дах заалтыг тус тус үндэслэн Биеийн тамирын багш Т.Б-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Т.Б нь Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот Т.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан гэж тайлбарласан ба уг тушаалын арын хэсэгт 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгөв Т.А, хүлээн авсан Б гээд гарын үсгээ зурсан ба хариуцагч энэ талаар үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй байх тул хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.
Мөн Увс аймгийн õ суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Увс аймгийн õ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6/70 тоот Тус сумын төрийн байгууллагуудад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй болно гэх албан бичгээр тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
6. Т.Б-ыг Монгол улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дах заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.
6.1. Мөн Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/07 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгосон болохыг дурдаж нь зүйтэй.
7. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б-ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот Т.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Б-ыг Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот Т.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Б-ыг Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР