Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2023/00184

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,

          Нэхэмжлэгч: М ХХК-ийн,

          Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

       Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44,995,880 төгрөг, зардал 1,185,093 төгрөг, нийт 46,180,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /цахимаар/,

          Хариуцагч Ц.М /цахимаар/,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44,995,880 төгрөг, зардал 1,185,093 төгрөг, нийт 46,180,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

         1.1. Б ХХК нь манай компанитай харилцан тохиролцож 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 02/13 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээг мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай байгуулж, төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэй байгуулсан. Гэрээний дагуу нийт 56,316,700 /тавин зургаан сая гурван зуун арван зургаан мянга долоон зуу/ төгрөгийн гурил, гоймон зээлээр худалдан авсан. Үүнээс 8,100,000 /найман сая нэг зуун мянга/ төгрөг төлж, 3,221,120 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 3,543,380 төгрөгийн гоймон, 41,452,500 /дөчин нэгэн сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн гурилын үнэ төлөөгүй, нийт 44,995,880 /дөчин дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга найман зуун ная/ төгрөгийн үлдэгдэл өр үүсгэсэн. Бид Б ХХК-ийн захирал Ц.М-тэй утсаар холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа олгож байсан боловч тэрээр өр үүсгэснээс хойш хугацаанд ганц ч төгрөгийн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ утсаа авахаа больж ямар ч харилцаа, холбоогүй болоод удсан тул арга буюу аймаг орон нутаг руу нь санхүүгийн болон борлуулалтын албаны ажилтнуудыг өр төлбөр барагдуулах зорилгоор явуулсан. Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй компанид зардал чирэгдэл учруулж байгаад маш их гомдолтой байна. Ажилтнуудын маань томилолтоор явсан зардлын зөвхөн шатахуунд л гэхэд 1,185,093 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг нэхэмжилж байна. Иймд Б ХХК-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн төлбөр 44,995,880 /дөчин дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга найман зуун ная/ төгрөг, төлбөр нэхэмжлэхэд гарсан зардал 1,185,093 төгрөг, нийт 46,180,973 /дөчин зургаан сая нэг зуун наян мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

         2. Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийж гурил, бараа бүтээгдэхүүн зээлээр авсан нь үнэн болно. Уг бүтээгдэхүүнүүдийг ковидын үеэр сумуудаар явж борлуулалт хийсэн боловч зарим сумууд тооцоогоо хийгээгүй байгаа. М ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч тооцоог яаралтай барагдуулах боломжгүй байна. Гэвч сумуудаас барааны мөнгө орж ирвэл М ХХК-д төлж барагдуулах болно. Миний бие өвчний улмаас 2022 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл дэлгүүрээ ажиллуулаагүй. Удахгүй 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дэлгүүрээ ажиллуулж, өр авлагаа цуглуулж нэхэмжилсэн үнийн дүнг 2023 ондоо багтаан төлж барагдуулах болно. Миний бие бүдүүн гэдэсний хагалгаанд орсон ба дахин зүрхний хагалгаанд орохоор оношлогдоод байна. М ХХК-аас авсан 1 кг гурил тутам 50 төгрөг хасаж өгөхөөр тохиролцож байсан тохиролцоог харгалзан тооцож өгнө үү гэжээ.

          3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02/13 дугаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Ц.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, 7 ширхэг НӨАТ-ын баримт, 4 ширхэг гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        4. Хариуцагчаас эмчийн тодорхойлолт, 1 ширхэг гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44,995,880 төгрөг, зардал 1,185,093 төгрөг, нийт 46,180,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

        2.1. Б ХХК нь манай компанитай харилцан тохиролцож 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 02/13 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээг мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай байгуулж, төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэй байгуулсан. Гэрээний дагуу нийт 56,316,700 /тавин зургаан сая гурван зуун арван зургаан мянга долоон зуу/ төгрөгийн гурил, гоймон зээлээр худалдан авсан. Үүнээс 8,100,000 /найман сая нэг зуун мянга/ төгрөг төлж, 3,221,120 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 3,543,380 төгрөгийн гоймон, 41,452,500/ нэгэн сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуу / төгрөгийн гурилын үнэ төлөөгүй нийт 44,995,880 /дөчин дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга найман зуун наян/ төгрөгийн үлдэгдэл өр үүсгэсэн. Бид Б ХХК-ийн захирал Ц.М-тэй утсаар холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа олгож байсан боловч тэрээр өр үүсгэснээс хойш хугацаанд ганц ч төгрөгийн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ утсаа авахаа больж ямар ч харилцаа, холбоогүй болоод удсан тул арга буюу аймаг орон нутаг руу нь санхүүгийн болон борлуулалтын албаны ажилтнуудыг өр төлбөр барагдуулах зорилгоор явуулсан. Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй компанид зардал чирэгдэл учруулж байгаад маш их гомдолтой байна. Иймд Б ХХК-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн төлбөр 44,995,880 /дөчин дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга найман зуун ная/ төгрөг, төлбөр нэхэмжлэхэд гарсан зардал 1,185,093 төгрөг, нийт 46,180,973 /дөчин зургаан сая нэг зуун наян мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 46,180,973 төгрөгийг 2023 ондоо багтаан төлөх талаар тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй болно. Үүнд:

          3.1. М ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийж гурил, бараа бүтээгдэхүүн зээлээр авсан нь үнэн болно. Уг бүтээгдэхүүнүүдийг ковидын үеэр сумуудаар явж борлуулалт хийсэн боловч зарим сумууд тооцоогоо хийгээгүй байгаа. М ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч тооцоог яаралтай барагдуулах боломжгүй байна. Гэвч сумуудаас барааны мөнгө орж ирвэл М ХХК-д төлж барагдуулах болно. Миний бие өвчний улмаас 2022 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл дэлгүүрээ ажиллуулаагүй. Удахгүй 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дэлгүүрээ ажиллуулж, өр авлагаа цуглуулж нэхэмжилсэн үнийн дүнг 2023 ондоо багтаан төлж барагдуулах болно. Миний бие бүдүүн гэдэсний хагалгаанд орсон дахин зүрхний хагалгаанд орохоор оношлогдоод байна. М ХХК-аас авсан 1 кг гурил тутам 50 төгрөг хасаж өгөхөөр тохиролцож байсан тохиролцоог харгалзан тооцож өгнө үү гэжээ.

        4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

      Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02/13 дугаар зээлээр худалдах-худалдан авах 2 хувь гэрээг ирүүлсэн байх ба 1 дэх гэрээнд худалдагч М ХХК-ийн захирал гарын үсэг зурсан байх боловч худалдан авагч Б ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй, 2 дахь гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх боловч гэрээний 2-5 дугаар талыг ирүүлээгүй байгаагаас гадна тухайн гэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй байх тул дээр гэрээнүүдийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

          Гэвч хариуцагч тал нэхэмжлэгч М ХХК-аас гурил, гоймон зээлээр худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

         Хариуцагч Б ХХК нь худалдах-худалдан гэрээний үнийг төлж барагдуулаагүй тул М ХХК нь Б ХХК-тай тооцоо нийлж, Б ХХК нь 44,995,880 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар тохиролцож, талууд харилцан гарын үсэг зурсан байна. Талууд тооцооны үлдэгдлийн талаар маргаагүй.

         Хариуцагч Миний бие 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дэлгүүрээ ажиллуулж, өр авлагаа цуглуулж нэхэмжилсэн үнийн дүнг 2023 ондоо багтаан төлж барагдуулах болно. М ХХК-аас авсан 1 кг гурил тутам 50 төгрөг хасаж өгөхөөр тохиролцож байсан тохиролцоог харгалзан тооцож өгнө үү гэж маргасан.

       Тооцооны үлдэгдлийг баталгаагаар Б ХХК нь 44,995,880 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон боловч энэхүү хугацааны дотор төлж барагдуулаагүй, нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Ц.М-тэй утсаар холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа олгосон боловч төлөөгүй гэж тайлбарласан тул хариуцагчийн Миний бие 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дэлгүүрээ ажиллуулж, өр авлагаа цуглуулж нэхэмжилсэн үнийн дүнг 2023 ондоо багтаан төлж барагдуулах болно гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

       Мөн талууд 1 кг гурил тутам 50 төгрөг хасаж тооцохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн М ХХК-аас авсан 1 кг гурил тутам 50 төгрөг хасаж өгөхөөр тохиролцож байсан тохиролцоог харгалзан тооцож өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

           Ийнхүү Б ХХК худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б ХХК-аас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

         5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44,995,880 төгрөг, зардал 1,185,093 төгрөг, нийт 46,180,973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэв.

    6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 388,855 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44,995,880 төгрөг, зардал 1,185,093 төгрөг, нийт 46,180,973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 388,855 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ