Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 147/шш2023/00205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

             Нэхэмжлэгч: Баруун-Урт сумын 7-р баг, тоот хаягт оршин суух, эмэгтэй, утасны дугаар:*******, *******

 

             Хариуцагч: ******* холбогдох

 

              Нэхэмжлэлийн шаардлага: ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн “******* хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч: *******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баярмаа

            Хариуцагч: ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******

           Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,    

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн “******* хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* эмчилгээ эрхэлсэн орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний ээж эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа учраас ээжийгээ хараад аймгийн ******* эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа. Миний бие аймгийн ******* Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан.

Аймгийн ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаал бууруулсан. Мөн өдрийн Б/17 дугаартай тушаалаар Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний их эмчээр томилсон.

Сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан уг тушаалыг дараахь хууль зүйн үндэслэлээр гаргасан байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.6.1, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т заасныг баримталж, Сүхбаатар аймагт ажилласан ЭМЯ-ны ТНБД-ын 2023-01-06-ны өдрийн батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн 2023.01.09-ний өдрийн илтгэх хуудас, ЭМГ-ын улсын байцаагчийн 2023-01-11-ний өдрийн 17-03-018/01 албан шаардлага, аймгийн Засаг даргын 2023.01.09-ний өдрийн 01 албан даалгаврын 2.4 дэх заалт, 2020 оны А/42 тоот тушаалыг үндэслэсэн байна.

2022 оны 12 сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийн хооронд нохойд уруулсан 9 иргэн аймгийн ******* Халдвартын тасагт галзуугийн вакцин хийлгэхээр хандсан. Тухайн 9 иргэнд Халдвартын тасагт ажилладаг нэр бүхий 5 сувилагч галзуугийн эсрэг вакциныг андуурч сүрьеэгийн эсрэг вакцин хийж, 9 иргэний эрүүл мэндэд асуудал үүсгэсэн.

2022 оны 12 сарын 05-ны өдөр Халдвартын тасагт түр хугацаагаар  гэж сувилагчийг томилсон. Албан ёсоор ажилладаг сувилагч сувилагчийг галзуугийн вакцин авчируулхаар, вакцин хариуцсан мэргэжилтэн рүү явуулахад, вакцин хариуцсан мэргэжилтэн нь халдвартаас В, С вирусийн вакцин авдаг юм чинь гээд сүрьеэгийн вакциныг гаргаж өгсөн байсан. авсан вакцины баримтуудад В, С вирусийн вакцин олгосон тэмдэглэл хөтөлсөн хүлээлцэх хуудас байдаг.

2022 оны 12 сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга нь вакцин дархлаажуулалт хариуцсан мэргэжилтний ажлыг гэж мэргэжилтэнд хариуцуулсан. Хоёр мэргэжилтэн ажил хүлээлцэхэд В, С, Ж вакцин 20 ширхэг дутсан. Галзуугийн вакцины зарлага гараагүй гэдэг нь тогтоогдсон. Энэ талаарх мэдээллээ ажил хүлээлцэх комиссын дарга, нийгэм, эрүүл мэндийн хэлтсийн дарга танилцуулж, хариу арга хэмжээ авах талаар танилцуулсан. Гэтэл тухайн зөрчлийн мөрөөр хариу арга хэмжээ аваагүй байсан. 

2023 оны 01 сарын 04-ний өдөр ******* мэс заслын кабинетын 2 үйлчлүүлэгчийн хоёр гарын бугалганд идээт үрэвсэл үүссэн гэж мэс заслын эмчид үзүүлсэн байдаг. Үүний дагуу халдвартын тасагт очиж үзүүл гэсэн байсан. Халдвартын тасгийн эмчлэгч эмч нь халдвар судлалын д мэдэгдсэн. нь надад мэдэгдэж үүний дагуу чанарын албаны дарга, халдварын сэргийлэх хяналтын алба, тасгийн эмчлэгч эмч гэх мэт хүмүүст ямар вакцин хийсэн талаар шалгах үүрэг чиглэл өгсөн. Үүрэг чиглэл өгсөн албан тушаалтнууд 2023 оны 01 сарын 05-ны өдөр галзуугийн вакцин хийх гэж байгаад андуурч сүрьеэгийн вакцин хийсэн. Тухайн вакцины серийн дугаар нь өөр байхаар нь энэ удаа өөр ирсэн байх гэдэг байдлаар танилцуулаад, нийт 9 иргэнд 26 удаагийн тохиолдол буюу хатгалтаар сүрьеэгийн вакцин хийсэн учраас тухайн өдөр Эрүүл мэндийн газарт вакцинтай холбоотой үүссэн асуудлаар албан бичиг явуулсан. Эрүүл мэндийн газар болсон тохиолдлын талаар Эрүүл мэндийн яам руу мэдээлэл өгсөн байсан.

Дархлаажуулалтын дараах хариу урвал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх өргөтгөсөн хуралд Эрүүл мэндийн газар, ******* холбогдох ажилтнуудыг оролцуулан хийсэн. Үүний дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжтай ажлын хэсэг ирсэн. Эмчилгээ эрхэлсэн орлогч буюу миний хувьд эмч нарын үйл ажиллагаанд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах гэх мэт маш олон зүйлүүдийг хийдэг. ******* даргын шууд удирдлага дор эмчилгээ эрхэлсэн орлогч даргатай адилхан үүрэгтэй эрх бүхий субъектүүд байдаг. Үүнд чанарын алба, сувилахуйн алба, дотоод хяналтын нэгж, дэмжих үйлчилгээний алба гэх мэт байдаг. Аймгийн ******* ажиллаж байгаа 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тусламж, үйлчилгээний чиглэлээр холбогдох субъектүүдэд хариуцуулсан байдаг. Сувилагчийн хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан, өдөр тутмын мөрдөх стандартаа хэрэгжүүлээгүй гарсан зөрчил байгаа. Миний албан тушаалын хувьд сувилахуйн албыг мэргэжил арга зүйгээр хангах бөгөөд сувилагч нэг бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих ямар ч боломж байхгүй. 

Нэгдсэн эмнэлэг 318 ортой, 240-260 хүн хэвтдэг, өдөрт дунджаар нэг сувилагч 7-8 удаагийн хатгалт хийдэг. Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч хатгалт болгон дээр очих ямар ч боломжгүй. Сувилагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих субъект нь би биш. Сувилахуйн алба гэж байгаа, сувилагчийн хийж байгаа үйлдлийн явц болон үйлдлийн дараа ахлах сувилагч, бага эмч, их эмч хяналт тавина гэж стандартад зааж өгсөн байгаа. Мөн энэ хүмүүст хяналт тавих субъект нь тасгийн эрхлэгч, эмчлэгч эмч байна. Дараа нь чанарын алба, дотоод хяналт, сувилахуй алба гээд маш олон хяналт тавих бүрэлдэхүүн байгаа. Миний албан тушаал нь яаралтай болон үндсэн тусламж үйлчилгээг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангуулах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.

Мөн 12 сумын эрүүл мэндийн төвд тусламж, үйлчилгээг яаралтай байдлаар хүргүүлэх, бусад тусламж үйлчилгээг өөрөө удирдан зохион байгуулах үүрэгтэй. Миний ажлын байрны тодорхойлолт яаралтай болон үндсэн тусламж үйлчилгээний бэлэн байдал, үйлчүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байх үндсэн үүрэгтэй. Аймгийн ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* тоот тушаалд дотоод хяналт хийгээгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн байдаг. Миний хувьд өөрийн хийх ёстой ажлаа чанарын өндөр түвшинд хийгээд явж байсан. Миний ажлыг 2022 оны 12 дугаар сард А үнэлгээгээр үнэлсэн. Мөн тушаалын 1 дэх хэсэгт албан тушаал бууруулах, 4 дэх хэсэгт холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэр, стандартыг чанд мөрдөж ажиллахыг хатуу анхааруулсугай гэсэн байсан. Тэгэхээр нэг тушаал дээр 2 арга хэмжээ зэрэг авах боломжгүй. Хатуу анхааруулсугай гэдгийг сануулах сахилгын шийтгэл гэж ойлгож байгаа гэв.

            Дээр дурдсан сахилгын зөрчлийг намайг гаргасан гэдгийг байгууллагын зүгээс тогтоогоогүй. Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар аваагүй, хэзээ, хаана, ямар сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч нотлоогүй.  Мөн ЭМГ-ын улсын байцаагчийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 17-03-018/01 албан шаардлагад намайг сахилгын зөрчил гаргасан гэсэн дүгнэлтийг хийгээгүй. 

            Иймд ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн “******* хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* эмчилгээ эрхэлсэн орлогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

2. ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Аймгийн ******* 2022 оны 12 сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийг дуустал 21 хоногийн хугацаанд галзуугийн вакцин хийлгэхээр ирсэн 9 иргэнд сүрьеэгийн эсрэг 400 тун вакциныг сольж хийсэн, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн зөрчил гарсан. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа зөрчил гэж нийтэд мэдээлэгдсэн байгаа. Дээрх нөхцөл байдалд ажлын хариуцлага алдаж, албан тушаалын тодорхойлолтод заасан үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлээгүй, шат шатандаа ажлын хариуцлага алдсан нийт 12 ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнд: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцсан эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, сувилахуйн албаны дарга, халдвартын тасгийн эрхлэгч, эмч, сувилагч нар хамрагдсан.

албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг бүхэлд нь удирдан, зохион байгуулах, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангах, үүрэг даалгавар өгөх, дотоод хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, стандарт, удирдамж зөвлөмжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжилтнүүдийг хөгжүүлэх үүрэгтэй. Мөн тасгийн эрхлэгч, эмч нарын ажлыг шууд хариуцах үүрэгтэй. Ажлыг нь хариуцан дүгнэдэг байсан. Дээрх 9 үйлчлүүлэгчид сүрьеэгийн вакциныг сольж хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдамж зөрчигдөж, үйлчлүүлэгч эрсдэлд орсон тохиолдолд дотоод хяналт хийх ёстой байтал хувьд хийгээгүй, мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөө өгөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2023 оны 01 сарын 06-ны өдрөөс 01 сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан шалгалтын хэсгийн илтгэх хуудас, тайлан, аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн албан шаардлага бүхий эрх бүхий байгууллагын дүгнэлт болон бусад баримт бичгээр нотлогдож байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу аймгийн ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* албан тушаалыг нь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг нь өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт аргаар сэргээн засахыг хэлдэг. Энэ нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тусгагдсан байдаг. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахын өмнө өөртэй нь 3-4 удаа уулзсан. Өөрөө “хүмүүс ажлаа өгөөд байна, би ч гэсэн ажлаа өгье” гэхээр нь “ажлыг чинь авахгүй ээ, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна” гэхэд өөрөө хүлээн зөвшөөрч яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллах тухай саналыг надад тавиад, 2023 оны 01 сарын 11-ний өдөр өргөдлөө өгсөн. Үдээс хойш нь өргөдлөө өөрөө буцаагаад авсан, байсан.

Уг өргөдөл нь аймгийн ******* өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Дараа нь өөрөө уулзаад МЭЭ-ний эмчээр ажиллах санал тавьсан. Тэр саналынх нь дагуу МЭЭ-ний эмчээр томилсон. 2023 оны 02 сарын 16-ны өдөр 3 сарын цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж, 3 сарын чөлөөгөө авсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаал нь удирдах албан тушаалд ордог. Эрүүл мэндийн сайдын 516 дугаар тушаалын 1.5.4 дэх хэсэгт аймгийн ******* орон тооны бус халдварын хяналт, сэргийлэлтийн албыг байгууллагын даргын тушаалаар томилон ажиллуулах гэж заасны дагуу аймгийн ******* даргын 2020 оны А/42 дугаар тушаалаар халдварын сэргийлэлт хяналтын албыг байгуулсан. Уг албыг эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, даргаар нь томилогдон, хариуцаж ажилладаг. Буруу вакцин хийсэн 9 иргэнийг халдвар судлалын үндэсний төвд 43 хоног эмчлүүлсэн. Одоогоор аймгийн ******* нарийн мэргэжлийн 17 эмчийн хяналтад 1-6 жилийн хугацаатай хянагдахаар халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хяналтын төлөвлөгөөтэйгөө ирсэн байгаа.

Мөн 9 иргэний сүрьеэгийн вакцины хатгалт хийсэн газарт улайж, хавдах нөхцөл илэрсээр байхад бүртгэж аваагүй байсан. Хариу арга хэмжээ авсан боловч хожимдсон байсан. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2023 оны 01 сарын 06-ны өдрөөс 01 сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан шалгалтын хэсгийн илтгэх хуудсаар ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүрэг зөрчигдсөн, хэвийн явагдаагүй болох нь тогтоогдож, батлагдсан. Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолын дагуу аймгийн ******* 2019 оны 03 сарын 04-нйи өдрийн А/29 дүгээр тушаалаар дотоод хяналт хийх нэгжийг томилсон. Үүнд дотоод хяналт хийх орон тооны болон орон тооны бус 17 хүнийг томилсон. Дотоод хяналтын нэгжийн ажилтан орон тооны бус гишүүд нь байгууллагад дотоод хяналт хийх, удирдлага зохион байгуулалтыг хангах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн тохиолдолд түүний эсрэг арга хэмжээ авах, үүрэг хариуцлага хүлээхээр зохицуулагдсан боловч үүргээ биелүүлээгүй тул уг багийн 7 гишүүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалын тодорхойлолтод тасаг нэгжүүдэд дотоод хяналт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэй байдаг. Вакцин андуурагдаж хийгдсэн 9 хүнд нийт 7.863.000 төгрөгийн эмчилгээний зардлыг манай эмнэлгээс гаргасан байгаа.

 Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар, ажлын байрны тодорхойлолтод зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээг бүхэлд нь удирдах мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих үүрэгтэй боловч энэхүү үүргээ хангалтгүй биелүүлсэн.

   Дээрхи үндэслэл, шалтгааны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт “Хөдөлмөрийн хууль тогтоомж , хедөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл , эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно “ гэж заасны дагуу сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ******* албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн түүний гаргасан алдаа, зөрчилд тохирч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар /хх-5х/,

            3.2.   ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ******* тоот тушаал /хх-6х/,

3.3.   ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн Б/17 тоот тушаал /хх-7х/,

3.4 цалингийн картны хуулбар /хх-8х/,

3.5. Баруун-Урт сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны зөвлөмжийн хуулбар /хх-9х/,

3.6. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн А/536 тоот тушаал /хх178-193х/,

3.7. ******* даргын 2020 оны 04 сарын 06-ны өдрийн А/51 тоот тушаал, хавсралт /хх194-194х/

3.8. Эрсдлийн үнэлгээ /хх198-207х/,

3.9. ЭЭО даргын ажил дүгнэх шалгуур үзүүлэлт /хх-211х/,

3.9. дотоод хяналт хийсэн эмч нарын бүртгэл, бусад баримт /208-226х/  зэрэг нотлох баримтуудыг,

            4.Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: 4.1.Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-21-24х/,

           4.2.  ******* даргын 2020 оны 03 сарын 12-ны өдрийн А/42 тоот тушаал /хх-25х/,

           4.3.Халдварын сэргийлэлт хяналтын алба/багийн ажиллагааны чиг үүргийн хуулбар /хх-26-27х/,

           4.4.  ******* даргын 2021 оны 05 сарын 18-ны өдрийн А/46 тоот тушаал /хх-29х/,

          4.5.албан тушаалын тодорхойлолт /хх-29-32х/,

           4.6.  ******* даргын 2022 оны 04 сарын 15-ны өдрийн А/25 тоот тушаал /хх-33х/,

           4.7. Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 17-03-018/01 тоот шаардлагын хуулбар /хх-35-35х/,

           4.8. аймгийн ******* захиргаанд гаргасан өргөдлийн хуулбарууд, /хх-37-39х/,

           4.9.  ******* даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн Б/78 тоот тушаал /хх-40х/,

           4.10.  ******* даргын 2023 оны 03 сарын 01-ний өдрийн Б/74 тоот тушаал /хх-41х/,

          4.11.өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-42-44х/,

          4.12.хөдөлмөрийн гэрээ /хх-45-50х/,

           4.13.  ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн Б/17 тоот тушаал /хх-51х/,

           4.14.  ******* даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ******* тоот тушаал /хх-52х/,

           4.15.   ******* даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн А/33 тоот тушаал, хавсралт /хх-53-56х/,

 вакцин бүртгэлийн дэвтэр,

           4.16.Сүхбаатар аймагт ажилласан  ажлын хэсгийн тайлан /хх57-61х/,

           4.17.Сүхбаатар аймагт ажиллах удирдамж /хх-62-62х/,

           4.18.вакцин хийсэн бүртгэл /хх64-65х/,

            4.19.  ******* даргын 2019 оны 03 сарын 04-ний өдрийн А/29 тоот тушаал, хавсралт /хх-66-69х/,

           4.20.хөдөлмөрийн дотоод журам /хх-70-89х/,

           4.21.хурлын тэмдэглэл /хх-126-128/,

            4.22.-т дархлаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой тохиолдол бүртгэгдсэн тухай илтгэх хуудас /хх-129-133х/,

            4.23.-ийн хариу арга хэмжээний багийн зөвлөмж, хэвлэлийн тойм мэдээлэл /хх-134-136х/

            4.24.Сүхбаатар даргын 2023 оны 02 сарын 07-ны өдрийн А/23 тоо тушаал /хх-137х/,

            4.25.дархлаажуулалтын эмнэлзүйн багийн Нэгдсэн төлөвлөгөө, бусад материал /хх-138-155х/,

            4.26.Сүхбаатар даргын 2013 оны 12 сарын 09-ний өдрийн Б/60 тоот тушаал /хх-156х/,

            4.27.Сүхбаатар даргын 2023 оны 12 сарын 09-ний өдрийн Б/28 тоот тушаал /хх-157х/,

            4.28.Сүхбаатар даргын 2023 оны 01 сарын 26-ны өдрийн Б/36 тоот тушаал, бусад материал /хх-158-176х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж ирүүлсэн байна.          

  ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч аймгийн ******* холбогдуулан “албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ тооцсон тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ******* тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг зөвшөөрөхгүй. ******* халдвартын тасагт галзуугийн эсрэг вакцин хийлгэхээр ирсэн нэр бүхий 9 хүнд сүрьеэгийн эсрэг вакциныг нэр бүхий 5 сувилагч сольж, тарьсан байдаг.

-Би тухайн вакциныг тариагүй,

-Миний бие сувилахуйн албыг удирддаггүй,

-Миний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод вакцин тарих, дотоод хяналт тавих, чанарын асуудлыг хариуцах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулсаныг хариуцах үүрэг байхгүй гэснийг,

3.1. Хариуцагч нь Эмчилгээ эрхэлсэн орлогч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг бүхэлд нь удирддаг албан тушаалтан. Иймд тухайн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй, зөрчиж, дотоодын хяналтыг хийгээгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан нөхцөл байдал үүсгэж, хариуцлага алдсан болох нь тогтоогдсон. Өөрт нь арга хэмжээ авах талаар 3-4 удаа уулзаж, мэдэгдэхэд өөрөө тушаал бууруулахыг хүлээн зөвшөөрч, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллах санал тавиад 2023 оны 01 сарын 11-ний өдөр өргөдлөө өгсөн. Өргөдөл нь аймгийн ******* өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн. 2 хоногийн дараа өргөдлөө буцааж авсан байсан. Дараа нь өөрөө МЭЭ-ний их эмчээр томилуулах санал тавьсныг нь хүлээн зөвшөөрч томилсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

4. ******* даргын 2022 оны 04 сарын 01ий тушаалаар Т.Тэгш-Эрдэнийг аймгийн ******* удирдлагын тасгийн Эмчилгээ эрхэлсэн орлогчоор томилж,  талууд 2022 оны 04 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсанаар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. /хх-151х/

5. Сүхбаатар Аймгийн ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гийн  2023 оны 01 сарын 17ы Б/16 тушаалаар, Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.6.1, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д заасныг баримталж, Сүхбаатар аймагт ажилласан Эрүүл мэндийн яамны ТНБД-ын 2023.01.06-ны өдрийн батлагдсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсгийн 2023.01.09-ний өдрийн тайлан, Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2023.01.11-ний өдрийн 17-03-018/01 албан шаардлага, аймгийн Засаг даргын 2023.01.09-ний өдрийн 01 албан даалгаврын 2.4 дэх заалт, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2020 оны А/42 тоот тушаалыг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ./хх-6-7х/

6. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 “хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.”гэж, 123,2, 123.2.4 “ албан тушаалтан албан  тушаал бууруулах сахилгын арга хэмжээ” ногдуулна гэж заасныг,

6.1. Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт болон байгууллагаас баталсан журам, тушаал, шийдвэрийг чанд мөрдөж, ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд үнэнч, шударга, хариуцлагатайгаар тогтоосон хугацаанд гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, санаачлагатай ажиллана” гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.6.1-т “албан тушаал бууруулах” гэснийг тус тус баримталжээ.

7. Ажил олгогч ажилтны албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/16 тоот тушаалдаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу томилогдон ажилласан ажлын хэсгийн 2023.01.09-ний өдрийн тайлан, Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2023.01.1-ний өдрийн 17-03-018/01 улсын байцаагчийн албан шаардлага, аймгийн Засаг даргын 2023.01.09-ний өдрийн 01 албан даалгаврын 2.4 дэх заалт, Аймгийн ******* 2020 оны А/42 тоот тушаалыг үндэслэсэн байна. 

8. Харин нэхэмжлэгч нь тус зөрчлийг би үйлдээгүй, тус ажлын хэсэг миний алдаа зөрчлийг тогтоохгүй, уг зөрчилд миний бие буруугүй, уг зөрчил миний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааралгүй, надад хамааруулж, хариуцлага тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

9. Нэхэмжлэгч ******* нь тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар аймаг дахь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооноос 2022 оны 01 дүгээр сарын 30ы өдрийн шийдвэрээр “маргалдагч талууд эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлж, харилцан тохиролцоонд хүрээгүй тул шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр зөвлөмжлөв.” гэсний дагуу нэхэмжлэгч нь 2023 оны 2 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн /цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэх/ 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

10. Хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авах тушаалын үндэслэл болж буй Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулсан тохиолдол, зөрчлийн талаар хавтаст хэрэг авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

11. Тус ******* халдвартын тасагт 2022 оны 12 сарын 05-аас 2022 оны 12-р сарын 26-ыг дуустал хугацаанд нохойд хазуулсаны улмаас галзуугийн эсрэг вакцин хийлгэхээр ирсэн нэр бүхий 9 иргэдэд сүрьеэгийн эсрэг 370 хүн 20 туншил вакциныг 5 сувилагч 26 удаагийн хатгалтаар тарилгын стандартыг зөрчин, туншилын хаяг, шошгыг уншилгүй, хайхрамжгүйгээр сольж, хийн, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчигдсөн ноцтой зөрчил гарчээ.

   12. Уг эмнэлгийн байгууллагын гаргасан алдаа, зөрчлийн улмаас 7 том хүн 2 хүүхэд галзуу болон сүрьеэ өвчнөөр өвчлөх давхар эрсдэл үүсгэсэн нөхцөл байдал үүссэн, буруу вакцин хийгдсэн 9 үйлчлүүлэгчдэд сүрьеэ өвчний урвал хүндрэл өгсний улмаас -д 43 хоногийн хугацаатайгаар хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор Аймгийн ******* нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад шилжиж, 1-6 жилийн хугацаанд эмчлэгдэхээр зөвлөмжтэй ирж, эмчилгээ хяналтад ороод байгаа болох нь зохигчийн тайлбар, Эрүүл мэндийн яамны томилогдсон багийн тайлан, ЭМЯ-ны сайдын 01 албан даалгавар /хх-57-61х/-аар нотлогдож байна.

13. Уг зөрчлийг аймгийн Нэгдсэн эмнэлэг 2023 оны 01 сарын 05-нд илрүүлж,  аймгийн ******* дарга 2023 оны 01 сарын 06-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газарт албан бичгээр уг зөрчлийн талаарх мэдээллийг хүргүүлсэн /хх-165х/ байна.

14. Эрүүл мэндийн газар уг зөрчлийн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/566 дугаар тушаалын 1-р хавсралтын дагуу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журмын дагуу мэдээлж, арга хэмжээ авч ажилласан байна.

15. Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 12ы өдрийн А/566 тушаалын нэгдүгээр хавсралтаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журмыг баталжээ. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.10-т “шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт хийх дүн шинжилгээний багийг ЭМЯ, ЭМГ томилон ажиллуулж болно” гэж зааснаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЭМГ-нь Сүхбаатар аймагт ажиллах мэргэжлийн багийг, тус тус томилон ажиллуулсан байна.

 16. Тус баг нь ******* Халдвартын тасагт “Галзуу өвчний эрсдэлд өртсөн иргэдэд сүрьеэгийн эсрэг сэргийлэх тарилгыг хийсэн асуудлыг тодруулах, шалтгааныг тогтоох, иргэдийг шаардлагатай оношлогоо, шинжилгээнд хамруулж, эмнэлгийн тусламж үзүүлэх, нохойд тандалт судалгаа хийх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2023 оны 01 сарын 06-аас 2023 оны 01 сарын 09-ний өдрүүдэд ажиллаж, хяналт хийн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж, тайлан үйлдэж, хамтран ажилласан болох нь зохигчийн тайлбар, ажлын хэсгийн тайлан /хх-57-61х/ зэргээр нотлогдож байна.  Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газраас үүссэн нөхцөл байдлыг тодруулах ээлжит бус шалгалтын баг ажиллаж, улсын байцаагчийн албан даалгавар гаргаж хүргүүлсэн байна.

17. Нэхэмжлэгч ******* ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь 2023 оны 01 сарын 17ы Б/16 тушаалаар сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Тус ******* халдвартын тасагт галзуугийн эсрэг вакцин хийлгэхээр ирсэн нэр бүхий 9 иргэдэд 2022 оны 12 сарын 05-аас 2022 оны 12-р сарын 26-ыг дуустал сүрьеэгийн эсрэг 400 хүн тун вакциныг сольж, хийн, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчигдөн хариуцлага алдсан, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, дотоод хяналт хийгээгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан нөхцөл байдал үүсгэсэн ажлын хариуцлага алдсан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ногдуулжээ. 

18. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нь авч үзвэл, Аймгийн ******* эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ажлын байрны тодорхойлолтод:

18.1. Тус эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилго нь: Эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чанартай хүртээмжтэй, чирэгдэл, хүлээгдэлгүй, аюулгүй үзүүлэх зорилгоор тусламж үйлчилгээний бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллана гэж,

18.2. Ажлын байрны тодорхойлолтод дурдсан албан тушаалын зорилт хэсэгт:

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх
  2. Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээг стандарт удирдамжийн дагуу үзүүлэх
  3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх
  4. Яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх
  5. Сургалтад хамрагдах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, оролцох
  6. Бусад гэжээ.

18.3. Албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт:

1-р зорилтын хүрээнд, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд стандарт, технологи холбогдох эрхзүйн актуудыг хэрэгжүүлэн, үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж буй байдал, үйл ажиллагааг зохицуулан манлайлж, хяналт тавих, тасаг нэгжүүдэд дотоод хяналтыг хуваарь графикийн дагуу хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах гэж,

2-р зорилтын хүрээнд, халдвар хяналтын эмнэлгийн тусламж үйлчилгээг бүхэлд нь удирдах, мэргэжил арга зүйгээр хангах үүрэгтэй гэж,

  18.4. Халдвар хяналтын комиссын даргын ажлыг гүйцэтгэж, ажлын төлөвлөгөөг гарган түүний дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтэнд тогтмол мэдээлэл хийх, мэргэжил арга зүйгээр хангах, тайланг хугацаанд өгч байх гэж,

  18.5. Тасаг нэгжийн эрхлэгч нарын ажлыг сар бүр үнэн зөв дүгнэх чиг үүрэгтэй гэж,

  18.6. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/536 дугаар тушаалын 1-р зүйлийн 1.5.4-д аймгийн Нэгдсэн Эмнэлэг нь орон тооны бус Халдварын сэргийлэлт хяналтын албыг байгууллагын даргын шийдвэрээр томилон ажиллуулахаар заасны дагуу Аймгийн ******* даргын 2020 оны А/42 дугаар тушаалаар Халдварын сэргийлэлт хяналтын албыг байгуулсан бөгөөд уг албыг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ахалж ажиллахаар,

  18.7. Уг алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хууль тогтоомж, тушаал шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах, үйлчлүүлэгчдийг халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар бүхий л арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй гэж,

     18.8. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу Аймгийн ******* даргын 2019 оны А/29 дүгээр тушаалаар Дотоод хяналтыг хийх нэгжийг томилж, үүнд орон тооны бус Дотоод хяналтын 17 гишүүд  томилогдон, Дотоод хяналтын нэгж ажилтан, орон тооны бус гишүүд нь байгууллагын дотоод хяналтыг хийх, удирдлага зохион байгуулалтаар хангах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан нөхцөл байдал үүссэн үед түүний эсрэг арга хэмжээ авах үүрэгтэй” гэж тус тус заасан нь сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалд заасан гүйцэтгээгүй гэж тодорхойлсон ”Эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангах, дотоодын хяналт тавих, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байх” үүрэг хүлээсэн байна гэж шүүх дүгнэлээ.

      19. Мөн нэхэмжлэгчийг Ажлын байрны тодорхойлолт, хуулиар заагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангах, дотоодын хяналт тавих, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан гэж үзэхдээ Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн албан шаардлагад тус байгууллагад дотоодын хяналт тогтмол хийгдээгүй, Халдвараас сэргийлэх хяналтын багийн төлөвлөгөөгүй,  Чанарын алба, Сувилахуйн алба, Халдварын сэргийлэлт хяналтын алба шат шатандаа хяналтаа тогтмол хийгээгүй, эмнэлгийн аюулгүй ажиллагааны анхан шатны стандартыг мөрдөж, ажиллаагүй,

   19.1. ЭМЯ-аас томилогдсон ажлын хэсгийн тайлангийн дүгнэлтэд:

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөх стандарт, зааврын хэрэгжилт,

мөрдөж ажиллах үйл ажиллагаа хангалтгүй.

2.Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын дотоод хяналт шат шатандаа хангалтгүй.

3. Галзуугийн эрсдэлд өртсөн хүний бүртгэл хангалтгүй, тандалт хийгдээгүй.

4. Ажлын байрны давтан сургалт, дадлагажуулалт хангалттай хийгдээгүй гэснийг үндэслэж, нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолт болон аймгийн ******* даргын тушаалаар батлагдсан ХСХ-ын баг, Чанарын алба, Сувилахуйн албаны багт албан тушаалын болон ажил үүргийн хуваарийн дагуу түүний албан тушаалын чиг үүргийн дагуу гүйцэтгэх ажил үүргээ гүйцэтгээгүй зөрчиж, зөрчил гаргасан гэж тооцсон нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

20. Харин нэхэмжлэгчийн тус ажлын хэсэг миний алдаа зөрчлийг тогтоохгүй, тус ажлын хэсгийн тайланг үндэслэж, зөрчил тогтоосныг тооцох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь тус эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаанаас үүссэн тус тохиолдлыг эмнэлгийн байгууллага өөрөө биш хөндлөнгийн мэргэжлийн баг шалган тогтоохоор журамласны дагуу томилогдсон мэргэжлийн багууд шалган тогтоож, дүгнэлт, тайлан, албан даалгавар гаргасан байх тул тус зөрчлийг тогтоогдсон гэж шүүх үзсэн болно.

21. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ. Уг зөрчил нь 2022 оны 12 сарын 05-аас 2022 оны 12-р сарын 26-ыг дуустал үргэлжилсэн бөгөөд уг зөрчлийг 2023 оны 02 сарын 06-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэг илрүүлж, улмаар мэргэжлийн багууд томилогдон, шалгаж, тайлан, дүгнэлтээ гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч ******* сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

22. Иймд дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгч ******* албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан нь гаргасан зөрчилтэй нь нийцээгүй гэж дүгнэх хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзнэ.

  23. Ажил олгогч нь үүссэн зөрчлийн талаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлгийн стандарт зөрчсөн, эмнэлгийн байгууллагын алдаанаас болж, үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авах талаар уулзаж, мэдэгдэхэд хүлээн зөвшөөрч яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллах хүсэлт тавьж, өргөдлөө бичиж өгсөн. Уг өргөдөл нь өргөдөл гомдлын дэвтэрт бүртгэгдсэн гэсэн нь хавтас хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэнээр нотлогдсон, мөн өөртэй нь дахин уулзахад МЭЭ-ний тасгийн их эмчээр ажиллах хүсэлт тавьсны дагуу нь томилсон гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.3-т “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож, хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийдвэр ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

  24. Иймд нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан арга хэмжээ нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

25. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ******* даргын 2020 оны 04 сарын 06-ны өдрийн А/51 тоот тушаал, тушаалын хавсралт, ЭЭО даргын ажил дүгнэх шалгуур үзүүлэлт, эрсдлийн үнэлгээ, дотоод хяналт хийсэн эмч нарын бүртгэл, аймгийн ******* статистикийн мэдээ /хх-178-225х/ зэрэг баримтууд нь хуулбар хувь, гарын үсэггүй, тамга, тэмдэг дарагдаагүй, нотариатаар батлуулаагүй, нотлох баримтын шаардлага  хангахгүй баримтууд тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.   

 

  26. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* даргын сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, ******* эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.БОЛОРМАА