Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 147/шш2023/00206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

             Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, тоот хаягт оршин суух, эмэгтэй, утасны дугаар:*******,******* овогт ******* *******

 

              Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* ******* холбогдох

 

   Нэхэмжлэлийн шаардлага: Т.******* 2020, 2021 оны хөдөлмөр эрхлэлтийн орлогоос ХХОАТ-т суутгасан 6.581.984 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч авч, 2023 оны 02 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдааны оролцогчид:

             Нэхэмжлэгч: *******

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баярмаа

              Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов. 

  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн ******* ******* холбогдуулан Т.******* 2020, 2021 оны хөдөлмөр эрхлэлтийн орлогоос суутгасан ХХОАТ-ын нийт 6.581.984 төгрөгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* миний бие аймгийн т эмчилгээ эрхэлсэн орлогч, мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний эмчээр ажилладаг. 2016 оны 07 сарын 28-аас 2022 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэл артерийн даралт ихсэх өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтаа 69 хувиар тогтоолгож, дотрын эмчийн хяналтад байсан. ХХОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн “албан татвараас чөлөөлөх орлого”-ын 22.1.2-т “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг 2020 оны 01 сарын 01-ээс эхлэн чөлөөлөхөөр заажээ.

Гэтэл Нэгдсэн эмнэлгийн санхүү нь тухайн хуулийн 25.3 дахь заалтыг зөрчин миний 2020 оны 1-12 сар, 2021 оны 1-4 сарын цалин, мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн  даргын 2021 оны 03 сарын 19-ний өдрийн Б/23 тоот тушаалаар хууль бусаар чөлөөлөгдөж, тус шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 26.958.658 төгрөгөөс тус бүр ХХОАТ-ын 10 хувийг тооцон суутгаж, татварын орлогод төвлөрүүлсэн байна.

Мөн аймгийн газарт ажилласан 2021.10.20-2022.01 сарыг дуусталх хугацааны цалингаас мөн ХХОАТ-ыг суутгасан байна.

Иймд миний ХХОАТ-т 2020 онд илүү төлсөн 2,895.774 төгрөг, 2021 онд илүү төлсөн 3,344,666,8 төгрөг, /АНЭ суутгасан/, 341.544,16 төгрөг /ЭМГ суутгасан/, нийт 6,581,984,96 төгрөгийг гаргуулж, өгнө үү гэв.

2. Сүхбаатар аймгийн ******* хэлтийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д дараах орлогыг албан татвараас чөлөөлнө гэж, 22.1.2-т “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого, мөн хуулийн  25.3-т “суутган төлөгч нь хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогод албан татвар ногдуулахад холбогдох нотлох баримтыг үндэслэн энэ хуулийн 22.1.2-т заасан чөлөөлөлтийг хасаж тооцно” гэж заасан. ******* ерөнхий хуулийн 6.1.19-д “суутган төлөгч” гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг ойлгохоор хуулийн нэр томъёоны тодорхойлолтоор заажээ. Хуулийн энэ заалтаар ХХОАТ төлөгч болох Т.******* татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээд нь түүний ажил олгогч буюу аймгийн байна.

Аймгийн нь өөрийн ажилчдад олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн  орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайланг тайлагнах ба хөгжлийн бэрхшээлтэй хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын мэдээнд хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг тусгаж, тайлагнах үүрэгтэй. Гэтэл аймгийн нь 2020, 2021 оны тайланг хийхдээ ямар нэгэн илүү төлөлт байхгүй гэсэн тайлан ирүүлсэн учир илүү төлөлтийг буцаана гэсэн зүйл яригдах боломжгүй байна. Ажил олгогч тайлангаа залруулж, илүү төлөлт гэдгийг үүсгэснээр илүү төлөлт, буцаан олголтын асуудал яригдана. ******* ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу 2020-2021 оны тайлан засварлах хуулийн хугацаа өнгөрсөн тул манай байгууллага тайлангаар засагдаагүй, тусгагдаагүй асуудлыг илүү төлсөн татвар гэж үзэж, буцаан олгох боломжгүй.

Энэ тохиолдолд татвар төлөгч ******* нь хөгжлийн бэрхшээлтэй талаар нотлох баримтыг өөрийн ажиллаж буй байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өгч, тэр талаарх мэдээллийг хүний нөөцийн системд оруулж өгснөөр, байгууллагын нягтлан бодогч тухайн иргэний хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон хугацаагаар ХХОАТ-аас чөлөөлж, албан татварын тайлан мэдээг тайлагнах, үүрэгтэй. ******* ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу 2020-2021 оны тайлан засварлах хуулийн хугацаа өнгөрсөн тул манай байгууллага тайлангаар засагдаагүй хөнгөлөлтийг илүү төлсөн татвар гэж буцаан олгох боломжгүй. Иймд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн  орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан ХХОАТ-ыг өөрийн ажил олгогч болох аймгийн болон буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх нь зүйтэй гэв.

            3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, өгсөн байна. Үүнд:

           3.1. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3х/,

           3.2. улсын тэмдэгтийн хураамжид 120,262 төгрөг төлсөн баримт /хх-4х/,

            3.3. Сүхбаатар аймгийн ******* хэлтсийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 19 тоот албан бичиг / хх-5х/,

           3.4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын тэмдэглэл / хх-9х/,

           3.5. Т.******* 2020, 2021 онуудын цалингийн карт /хх-10-14х/,

           3.6. №235, №653, №716 тоот өдрийн төлбөрийн хүсэлтүүд /хх-15-17х/

            3.7. аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга *******д шүүхийн шийдвэрийн дагуу нөхөж олгосон цалингийн цэснүүд /хх-18-20х/,

            3.8. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 03 сарын 21-ний өдрийн Б/27 тоот тушаал /хх-21х/ зэрэг баримтуудыг,

            4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

1 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-т 2020 онд илүү төлсөн 2,895.774 төгрөг, 2021 онд илүү төлсөн 3,344,666,8 төгрөг, /АНЭ суутгасан/, 341.544,16 төгрөг /ЭМГ суутгасан/, нийт 6,581,984,96 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1. Миний бие 2016 оны 7-р сарын 28-аас 2022 оны 1 сарын 28-ыг хүртэл артерийн даралт ихсэх өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа 69 хувиар тогтоолгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон. ХХОАТ-ын тухай хуулийн  22-р зүйлийн албан татвараас чөлөөлөх орлогын 22.1.2-т “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг 2020 оны 1 сарын 1-ээс ХХОАТ-аас чөлөөлнө гэж заасан. Гэтэл миний 2020, 2021 оны цалин орлогоос ХХОАТ суутгаж, 6.581.984 төгрөгийн хохирол учруулсан тул гаргуулна гэжээ.

3.2. Хариуцагч ******* Хэлтэс нь уг суутгалыг өөрийнх нь ажиллаж байгаа байгууллага түүний цалин орлогоос суутгаж, шилжүүлсэн. Суутгасан нь буруу байсан бол тайлангаа хуулийн хугацаанд засварлах боломж, эрх тус байгууллагад байсан. 2020-2021 оны тайлан засварлах хуулийн хугацаа өнгөрсөн тул илүү төлсөн татвар гэж тооцож, гаргах боломжгүй. Буруутай этгээд болох ажил олгогчоос уг хохирлыг шаардах нь зүйтэй. Манай байгууллага хариуцагч биш гэж няцаажээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ******* 2019 оны 1 сарын 1-ээс 2022 оны 1 сарын 28-ны өдрийг хүртэл артерийн даралт ихсэх өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа 69 хувиар тогтоолгосон болох нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт № 0221038, № 0334695, № 0371158 /хх-6-8х/, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

6. Мөн нэхэмжлэгчийн 2020, 2021 оны цалин орлогоос хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний эдлэх 10 хувийн татварын чөлөөлөлтийг хасаж тооцоогүй үйл баримт тогтоогдсон.

            7. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “дараах орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж, 22.1.2-т “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого” гэж, 25 дугаар зүйлийн 25.3-т “суутган төлөгч нь хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогод албан татвар ногдуулахад холбогдох нотлох баримтыг үндэслэн энэ хуулийн 22.1.2-т заасан чөлөөлөлтийг хасаж тооцно” гэж заасан.

8. ******* ерөнхий хуулийн 6.1.19-д “суутган төлөгч” гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг ойлгохоор хуулийн нэр томъёоны тодорхойлолтоор заажээ.

9. Иймд нэхэмжлэгч ХХОАТ төлөгч Т.******* татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, чөлөөлөх, тайлагнах үүрэг бүхий этгээд нь түүний ажил олгогч буюу аймгийн гэж үзэхээр байна.

10. ******* ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж, 31.2-т ”хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ гэж зааснаар суутган төлөгч буюу Аймгийн нь Т.******* илүү төлөлтийн талаарх тайланг гаргаж, хүргүүлэх, залруулах эрх бүхий этгээд бөгөөд уг 2020, 2021 оны тайланг засварлах талаар аймгийн хүсэлт гаргаагүй байна. Иймд хариуцагчийн тайлан засварлах хуулийн хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлтэй байна гэж шүүх үзнэ.

11. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т ”албан татвар төлөгч, суутган төлөгчийн энэ хуулийн 27.1, 27,2, 27.4, 27.5, 27.6-д заасны дагуу хүргүүлсэн тайлангаар албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяа татварын алба дараах журмаар нягталж, эцсийн тооцоог хийнэ гэж, Сангийн сайдын 2021 оны 2 сарын 16-ны өдрийн 19 дүгээр тушаалаар батлагдсан “илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу албан татвар төлөгчийн хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягтална гэж, заасан бөгөөд аймгийн нь илүү төлөлт бүхий тайлан гаргаагүй бөгөөд дээрх журам нь ХХОАТ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “... энэ хуулийн 22.1.2, 22.1.4, 22.1.7, 23.1”-д зааснаас бусад албан татвар төлөгчид үйлчлэхээр байна.

Иймд уг зохицуулалттай Т.******* нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж хуульчилсан.

14. Нэхэмжлэгч ******* нь энэ хэргийн хариуцагчаар аймгийн ******* хэлтсийг тодорхойлж, хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Нэхэмжлэлийн шаардлага агуулга, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд түүний ажиллаж байсан байгууллагууд болох аймгийн , холбоотой маргаан байх тул ******* *******эй холбогдуулан хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Т.******* эрх , эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

15. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,262 /нэг зуун хорин мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн ******* 6,581,984 /зургаан сая таван зуун наян нэгэн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,262 /нэг зуун хорин мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг

 

гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.БОЛОРМАА