| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/1023/Э/220/2025/1105 |
| Дугаар | 2025/ШЦТ/2367 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2367
2025 10 14 2025/ШЦТ/2367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Цын Уд яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2502 00000 0014 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Т аймгийн.............. суманд төрсөн, 52 настай, халх, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ........................ тоотод оршин суух хаягтай, урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 526 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүгчийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 476 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 сар 22 хоногийн өмнө суллагдсан. Хэрэг хариуцах чадвартай.
М овогт Цын У /РД:................. /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь ...................шүүхэд хянагдаж буй эрүүгийн 200......... дугаартай хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрт холбогдох эрүүгийн хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх...” гэсэн ашиг сонирхлын үүднээс тус шүүхийн шүүгч Э.Чийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ........... дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... шүүхийн байрны ................ тоот өрөөнд шүүгчийн туслах ажилтан И.Н-гийн ажлын байрны ширээн доор цаасан дугтуйтай 1,480,000 төгрөг, 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэрэг эд зүйлсийг "... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно, үүнийг ширээн дээр орхилоо...” гэх бичвэр бүхий зурвасын хамт үлдээж, нийт 1,659,661 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хугацаанд маш их зүйл ойлгосон. Шинэ жил болж байсан болохоор компаниудад бэлэг сэлт баяр ёслолын үеэр тараадаг ба үүн шигээ бодоод ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Прокурор болон шүүхээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би тухайн хэрэг дээр хэрэгсэхгүй байр суурьтай оролцоно гэдгээ л хэлсэн. Эх хүний үүднээс 2 хүүхдээ авч явах эмэгтэй ийм алдаа хийсэндээ гэмшиж ухаарч ойлгосон. Та бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Тухайн өдөр 10 цагт дуудсан ба би шүүх хуралтай байсан гэдгээ үнэхээр мэдээгүй байсан. Гэхдээ бэлэг сэлт өгсөн нь миний буруу байсан. Халуун сэтгэлээрээ өгсөн болохоос өөрөөр ял гуйж тохиролцох талаар бодсон зүйл байгаагүй. Хурал зарлаагүй байж зарласан байсан болохоор давчдаад ийм буруу зүйл хийсэн. Дахиж ийм зүйлд хийхгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дэх тал/
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай” 01/2123 дугаартай албан бичиг /хх-ийн 3 дахь тал/
-.......... шүүхийн шүүгч Э.Чийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг” хөтөлсөн тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/
-Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 712 дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг /хх-ийн 6-12 дахь тал/
-Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай 2024 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 1761 дугаартай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 14-15 дахь тал/
-Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай” прокурорын зөвшөөрлийн дагуу “Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл Үзлэгийн ажиллагаагаар *******д холбогдох эрүүгийн 200......... дугаартай хэргийн материалаас бэхжүүлж авсан бичмэл нотлох баримтууд /хх-ийн 16-63 дахь тал/,
-2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх"-ийг шалгах хуудас /хх-ийн 64 дэх тал/
-Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 731 дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн .....шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-78 дахь тал/
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9/16323 дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн мэдээлэл баримт бичиг; -Хил хамгаалах ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2- 48/8566 дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг,
-Хөрөнгийн үнэлгээний Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/429 дугаар “... нийт 179,661 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-104 дэх тал/
-............... шүүхийн Тамгын газраас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай албан бичгийн дагуу гаргаж ирүүлсэн тус шүүхийн байрны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн баруун талын гадна хяналтын камер, ..........тоот шүүгчийн туслахын албан өрөөний хяналтын камерын бичлэг /хх-ийн 105-106 дахь тал/
-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 107-109 дэх тал/,
-2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 110-121 дэх тал/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Нгийн өгсөн: “...шүүхийн шүүгч Э.Ч-ийг анх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ........... шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилд орсноос эхлэн таньж мэддэг болсон ба ажил хэргийн харилцаа холбоотой байдаг. Миний хувьд ............ шүүхийн байрны .......... албан өрөөнд ажил үүргээ гүйцэтгэдэг байгаа. Би ******* гэх хүнийг анх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ........... дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлсэн ба хэрэг нь тухайн үед шүүгч Э.Чт хуваарилагдаж ирсэн үеэс эхлэн ажлын шугамаар зүс таньдаг болсон. Миний хувьд шүүгдэгч *******тай ямар нэг хувийн харилцаа хамаарал огт байхгүй. 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 10 цагт шүүгдэгч ******* эрүүгийн 200......... дугаартай хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан. Гэтэл шүүгдэгч ******* нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Тэгээд тухайн үед шүүгдэгч *******г албадан ирүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж гаргасан. Гэтэл шүүгдэгч ******* нь 11 цаг өнгөрч байх үед ................ шүүхийн байранд манай өрөөнд хар өнгийн даавуун тор үүрчихсэн орж ирсэн. Тухайн үед миний бие шүүгдэгч *******г хүлээн авч уулзаад таныг “хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй учраас албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гарч байгаа, мөн шүүх хуралдааныг хойшлуулсан...” талаар хэлж мэдэгдсэн. Гэтэл шүүгдэгч ******* нь надаас “..цаас бал өгч байгаа ч” гэхээр нь би өөрийн ширээн дээр байсан бичгийн цааснаас 1 ширхгийг балны хамт авч өгсөн. Тэгээд би өрөөнөөсөө түр гараад буцаж орж иртэл шүүгдэгч ******* нь манай өрөөнөөс гараад явсан байсан.Тэгээд би өөрийн ажлын ширээндээ суутал ширээний доор байдаг шүүгээний дэргэд цагаан алаг өнгийн гялгар тортой зүйл байсан ба мөн миний ширээн дээр тасархай бичгийн цаасан дээр “... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно. Үүнийг ширээн дээр орхилоо...” rэх rар бичвэр бүхий зурвас байсан. Тэгээд би энэ тухай ................ шүүхийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн буюу хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Г.Х-д танилцуулсан. Г.Х даргын хувьд “... наад хүнээ дуудаад үлдээсэн юм аа ав гэж хэл....” гэсэн. Тэгээд би шүүгдэгч *******гийн утас руу залгаад “... та хурдан ирж манай өрөөнд үлдээсэн зүйлсээ ав, таны ууттай зүйл үлдээсэн талаар хариуцсан даргадаа танилцуулсан...” гэдгийг хэлсэн. Гэтэл шүүгдэгч ******* нь “... зүгээр ээ, эгч нь чамайг дүү шигээ санаж өгсөн юм, наадахаа авчих...” гэж хэлсэн. Тэгээд удалгүй шүүгдэгч ******* нь манай өрөөнд буцаж орж ирсэн. Энэ үед шүүгдэгч *******гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж албажиж гарсан учраас түүнийг хуяглан хүргэх чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчийг дуудаж хүлээлгэн өгсөн. Тэгээд шүүгдэгч *******гийн манай өрөөнд орж ирж миний ажлын ширээний хажууд ууттай зүйл үлдээж ширээн дээр зурвас бичиж үлдээсэн асуудлын талаар шүүгч Э.Чт танилцуулсан ба шүүгч тэр даруйд нь “Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг”-ийг хөтөлж холбогдох ууттай эд зүйлсийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд шалгуулахаар хүргүүлсэн. Мөн шүүгдэгч *******гийн хувьд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дээрх асуудлаас өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр манай ажлын өрөөнд орж ирээд шүүх хуралдаан хэзээ болох талаар асуусан ба “... чи шүүгчид эгчийгээ манай эгч байгаа юм гээд захиад өгөөрэй, амралтын өдрөөр завтай бол 5 минут уулзах хэрэгтэй байна...” гэх агуулгатай зүйл ярьсан. Миний хувьд шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийн хариуд “надад тантай амралтын өдөр уулзах шаардлага байхгүй, тийм ямар ч боломжгүй...” гэдэг хариуг өгч байсан. Мөн шүүгдэгч *******гийн хувьд амралтын өдрөөр миний гар утас руу хэд хэдэн удаа залгаж байсан ба би утсаа огт авч түүнтэй ярьж байгаагүй. Шүүгдэгч *******гийн хувьд надаар дамжуулан шүүгчид нөлөөлж өөртөө холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн санаатай дээрх үйлдлийг гаргасан гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-124 дэх тал/
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 128 дахь тал/
-Яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 138-139 дэх тал/
Шүүх хуралдаан гаргаж өгсөн 23 хуудас баримт зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь ...................шүүхэд хянагдаж буй эрүүгийн 200......... дугаартай хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрт холбогдох эрүүгийн хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх...” гэсэн ашиг сонирхлын үүднээс тус шүүхийн шүүгч Э.Чийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ................ дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ шүүхийн байрны тоот өрөөнд шүүгчийн туслах ажилтан И.Нгийн ажлын байрны ширээн доор цаасан дугтуйтай 1,480,000 төгрөг, 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэрэг эд зүйлсийг “... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно, үүнийг ширээн дээр орхилоо...” гэх бичвэр бүхий зурвасын хамт үлдээж, нийт 1,659,661 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэгт хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу дээрээ маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь ....... шүүхэд хянагдаж буй эрүүгийн 200......... дугаартай хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрт холбогдох эрүүгийн хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх...” гэсэн ашиг сонирхлын үүднээс тус шүүхийн шүүгч Э.Чийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ............ дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. шүүхийн байрны тоот өрөөнд шүүгчийн туслах ажилтан И.Нгийн ажлын байрны ширээн доор цаасан дугтуйтай 1,480,000 төгрөг, 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэрэг эд зүйлсийг “... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно, үүнийг ширээн дээр орхилоо...” гэх бичвэр бүхий зурвасын хамт үлдээж, нийт 1,659,661 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон үйл баримт тогтоогдож байна.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь .............. шүүхэд хянагдаж буй эрүүгийн 200......... дугаартай хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрт холбогдох эрүүгийн хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх...” гэсэн ашиг сонирхлын үүднээс тус шүүхийн шүүгч Э.Чийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ................ дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. шүүхийн байрны ........... тоот өрөөнд шүүгчийн туслах ажилтан И.Нгийн ажлын байрны ширээн доор цаасан дугтуйтай 1,480,000 төгрөг, 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэрэг эд зүйлсийг “... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно, үүнийг ширээн дээр орхилоо...” гэх бичвэр бухий зурвасын хамт үлдээж, нийт 1,659,661 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон болох нь
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай” 01/2123 дугаартай албан бичиг /хх 3/
......... шүүгч Э.Чийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг” хөтөлсөн тэмдэглэл /хх 4/
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 712 дугаар албан бичгээр гаргаж ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг /хх 6-12/
Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай 2024 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 1761 дүгээр прокурорын зөвшөөрөл /хх 14-15/
Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай” прокурорын зөвшөөрлийн дагуу “Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл Үзлэгийн ажиллагаагаар *******д холбогдох эрүүгийн 200......... дугаартай хэргийн материалаас бэхжүүлж авсан бичмэл нотлох баримтууд /хх16-63/,
2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх”-ийг шалгах хуудас /хх 64/
Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 731 дүгээр албан бичгээр гаргаж ирүүлсэн ................. шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 65-78/
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9/16323 дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн мэдээлэл баримт бичиг;
Хил хамгаалах ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2- 48/8566 дугаар албан бичгээр гаргаж ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг,
Хөрөнгийн үнэлгээний Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/429 дугаар “... нийт 179,661 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 100-104/
............ шүүхийн Тамгын газраас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар албан бичгийн дагуу гаргаж ирүүлсэн тус шүүхийн байрны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн баруун талын гадна хяналтын камер, 1, 2 дугаар давхрын коридор болон тоот шүүгчийн туслахын албан өрөөний хяналтын камерын бичлэг /хх 105-106/
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл” /хх 107-109/,
2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх 110-121/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Н-гийн: “Тэгээд би өөрийн ажлын ширээндээ суутал ширээний доор байдаг шүүгээний дэргэд цагаан алаг өнгийн гялгар тортой зүйл байсан ба мөн миний ширээн дээр тасархай бичгийн цаасан дээр “... эгч нь дугтуйнд 1,000,000 төгрөг виски шүүгч, чи өөртөө 500,000 төгрөг тусдаа шампанск эгч нь хэрэгсэхгүй болох үүднээс оролцоно. Үүнийг ширээн дээр орхилоо...” rэх rар бичвэр бүхий зурвас байсан. ...Тэгээд шүүгдэгч *******-гийн манай өрөөнд орж ирж миний ажлын ширээний хажууд ууттай зүйл үлдээж ширээн дээр зурвас бичиж үлдээсэн асуудлын талаар шүүгч Э.Чт танилцуулсан ба шүүгч тэр даруйд нь “Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг”-ийг хөтөлж холбогдох ууттай эд зүйлсийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд шалгуулахаар хүргүүлсэн” мэдүүлэг /хх 122-124/
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх 128/
-Яллагдагч *******гийн мэдүүлэг /хх 138-139/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хахууль өгөх гэмт хэрэг гэж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг улсын орлого болгох, вино чихэр зэргийг устгуулах, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хавсаргах саналтай байна. Битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналтай байна” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд: “Торгох ялаар шийтгэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай гэдэг нь тогтоогдож байгаа. Өрх толгойлсон 2 хүүхэдтэй. Өмнө ял шийтгүүлж байсан ч эдэлж дуусгасан. Өмнөх шүүх хуралдаанаар 2 бага насны хүүхдүүдэд нь асран дэмжигч тогтоож өгөөгүй тул ах дүү нар нь эргэж тойроод амьдарч байсан. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үйл явдлаас хойш хэрэг төвөгт орооцолдоогүй. Иймд хорихоос өөр төрлийн ял болох торгуулийн ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” дүгнэлтийг гаргасан
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй Б.М бага насны Б.А /РД:........... гэх хүүхдүүдтэй өрх толгойлсон ганц бие эх байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар түүний хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг оршин суух Баянгол дүүргийн Засаг даргад даалгах зүйтэй байна
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цаасан дугтуйтай 1,480,000 төгрөгийг улсын орлого болгож, 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэргийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *******гийн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч М овогт Цын Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөхийг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 179,661 төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэргийг устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, цаасан дугтуйтай 1,480,000 төгрөгийг улсын орлого болгон, 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасуай.
6. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА