Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 22

               Б.Бд холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох, 2035000860111 дугаартай эрүүгийн 3 хавтас хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Жавзмаа, Ц.Баяртогтох, Б.Энхболд,  иргэний хариуцагч “Монгол даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б /цахим/, түүний өмгөөлөгч Б.Жавзмаа /цахим/,  Ц.Баяртогтох /цахим/, Б.Энхболд /цахим/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Монгол даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, Б.Насанжаргал, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батмөнх /цахим/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар оролцов.

  Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл ......... хамт .................. оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Б-ын Б /РД: ................/.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Замба гэх нэртэй газарт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө “Монгол даатгал” ХК-ийн Увс аймаг дахь салбарын ..... УВХ улсын дугаартай, Лада загварын автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Х.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, иргэн Д.Ц-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бд оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нд шүүгдэгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар “Монгол даатгал” ХК-аас 39.136.580 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нд олгож, нэхэмжлэлээс 55.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний нэхэмжлэгч “Монгол даатгал” ХК-ийн гаргасан 35.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, автомашины хохирол болон шүүгдэгчийн өмнөөс хохирогчид төлсөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэргийн газарт болон автомашинд үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1-8 хүртэл дугаарласан 8 хэсэг биологийн ул мөрийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Лада загварын ......... улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр албан ажлаар тус аймгийн Зүүнговь сумаас Зүүнхангай сум руу явах замдаа “Монгол даатгал” ХК-ийн Увс аймаг дахь салбарын автомашиныг жолоочийнх нь гуйсны дагуу бөөргийн хаяаны элснээс барьж гаргаж өгөөд буцаад зорчигчийн суудалд суугаад явж байхад машин осолдож жолоочийн амь хохирсон хэрэг гарсан боловч тухайн үед намайг барьж явсан гэж үзэн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсэн.

2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаартай хүний биед үзлэг хийсэн дүгнэлтээр зүүн мөр эгэм, цээжний зүүн дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл нь суудлын бүсний дарагдалтын улмаас үүсэх боломжтой гэжээ. Гэтэл тухайн автомашинтай хамгийн анх харьцсан гэрч Б жолооч талын бүс суудалдаа цоожлоостой байсан гэж мэдүүлсэн нь бүсийг хэн ч зүүгээгүй гэдгийг илтгэж байна.

Хүний биед хийсэн үзлэгээр миний биений ар тал нуруун дээр суудлын бүсний дарагдалтын мөр байна гэж дүгнэсэн байдаг. Гэтэл суудлын бүсний дарагдалтын мөр ар талдаа гарах боломжгүй. Мөн суудлын бүс зүүж явсан бол чангарсан суудлын бүсийг тайлах ямар ч боломжгүйгээр хийгдсэн байдаг ба тасалж тайлах боломжтой, гэтэл бүс тасраагүй.

Гэрч Б, Л, Н,Э нар нь мэдүүлэг өгөхдөө “талийгаачийг машины суудлын бүс огт зүүдэггүй байсан” гэж хэлсэн байдаг. Анх бөөргийн хаяанд машинаа бариад ирэхдээ бүс зүүгээгүй цоожлоостой байсан ба би элснээс гаргаж өгөхдөө мөн зүүгээгүй, буцаагаад машиныг өгөхөд талийгаач бас бүс зүүгээгүй явж байгаад осолдсон гэж үзэж байна. Иймд бүс зүүж явсан гэдэг дүгнэлтийг буруу дүгнэлт гэж үзэж байна.

Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтээр машиныг намайг барьж явсан гэж дүгнэсэн байна. Гэтэл Замын цагдаагийн шинжээчид асуулт тавихдаа Б.Б нь машин барьж яваад ямар ямар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж асуулт тавьжээ. Асуулт тулгаж тавиад санаатайгаар миний эсрэг дүгнэлт гаргуулж авсан гэж бодож байна.

02 дугаартай тээврийн хэрэгсэл дээр гаргасан шинжээчийн дүгнэлт дээр автомашин онхолдсоны улмаас моторын хөргөлтийн шингэн, тосолгооны шингэн бүрэн юүлэгдэж мотор ажиллагаагүй болсон гэж дүгнэсэн нь мөн худал байна. Хэргийн газар дээр ямар ч тос гоожоогүй байсан.

Гэрч Э, Н нар нь гэрч Л-тэй уулзахад З сум уруу унтаад явж байхдаа 2 удаа сэрж харахад намайг барьж явсан гэж мэдүүлсэн байна. Гэтэл гэрч Л нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хурал дээр өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхдөө “би тэгж хэлээгүй, 2 удаа сэрж харсан тохиолдол байхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Тийм учир намайг 2 удаа барьж явсан гэсэн нь худал юм.

Гэрч У анх зогсдог газар намайг барьж явсан, сүүлд салдаг замаас уг машиныг хэн барьж явсныг мэдэхгүй гэж хэлсэн байдаг.

Гэрч Э “Ц ах гуйгаад байна, би машиныг бариад явлаа” гэж хэлсэн гэсэн байдаг. Энэ нь бөөргийн элсэнд барьж явсныг хэлсэн байдаг.

Гэрч У, Э, М нарын намайг машин барьж явсан гээд байгаа мэдүүлэг бол Зүүнговь сумын нутагт элсэнд барьж явсныг хэлж байгаа юм. Гэтэл  би жолоогоо аль эрт шилжүүлсний дараа Зүүнхангай суманд осол болсон.

Гэрч Л “би машины жолоочийн суудлын ард цүнх тавиад дэрлээд хэвтээд унтаад явсан” гэж мэдүүдэг боловч энэ нь худал юм. Машины дотроос Л-ыг хөлнөөс нь татаж авсан Э, У нарын хамт, Л зүүн талд миний толгой байсан гэж мөн худал мэдүүлсэн. Хөл нь зүүн талд байсан юм.

Машин дотроос дандаа жолооч талаас, жолооч тус дээвэр тааз хэсэг, жолооч талын хаалганы дотор дээд хэсэг, дотор доод хэсэг, дээд ирмэг, жолооны хүрдний цаад талд цус болсон байгаа нь талийгаач жолооч талдаа сууж явсан гэж үзэж байна. Гэтэл машин өнхөрснөөс болоод тэнд цус цацарсан гэж үзжээ. Уг машин осолдох үедээ өнхрөөгүй байсан нь хэргийн газар дээр хийсэн бүдүүвч зургуудаар нотлогдсон байдаг. Тухайн үед би автомашиныг барьж яваагүй тул анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Увс аймгийн Зүүнхангай сумын 4 багийн нутаг Замба гэх газарт 2020 оны 5 сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын эзэмшлийн .............. улсын дугаартай "Лада" загварын автомашин онхолдож шүүгдэгч Б.Б, хохирогч Х.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.Цы амь нас хохирсон гэмт хэрэгт Б.Бын гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэл журмын дагуу цугларсан бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэсэн байх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Тухайн гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл зэрэг хэргийн бүхий л нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой хамааралтай нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай цуглуулан бэхжүүлж чадаагүй, шүүгдэгчийн өмсөж явсан хувцаст хийсэн үзлэгийн тэмдэглэлийг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 1.7 дугаар зүйлийн 2-д заасан эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.

2. Анхан шатны шүүх "... 8 хэсэг биологийн ул мөрийг жолооч /1,6/ болон жолоочийн эсрэг талаас /2,3,4,5,20/ цуглуулсан байх бөгөөд машин онхолдож өнхөрсний улмаас хохирогчийн цус цацагдсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна ... 8 ул мөоийг хэнийх болохыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй..." гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд "...шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана" гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх "... машин онхолдож өнхөрсний улмаас хохирогчийн цус цацагдсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна" гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэх нөхцөл байдлыг шалгаагүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй үйл баримт гаргаж дүгнэсэн, жолооны хүрд, урьд хянах самбарын хэсэг, жолооч талын тааз, хаалганы дээд доод ирмэгээс бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн ул мөрийг хохирогчийн цус гэдгийг ямар баримтаар хөтөлбөргүйгээр тогтоосон талаар Тодорхойлох хэсэгт заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

Мөн 1-8 хүртэл дугаарласан “8 ул мөрийг хэнийх болохыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй...” гэж дүгнэсэн. Хэргийн газрын үзлэгээр:

1. Жолооч талаас 1,6 дугаартай цус мэт улаан хүрэн ул мөрийг "зүүн урьд хаалга, жолооч талын урьд багана, хянах самбараас 1, жолооч тус тайзны хэсгээс 6 бэхжүүлж авсан

2. Жолоочийн эсрэг талаас 2,3,4,5 дугаартай цус мэт улаан хүрэн ул мөрийг “... машины гадна баруун талын хаалганы хүрээнээс бэхжүүлж авсан 2, баруун талын хаалганы гадна хүрээний хэсгээс 3, баруун урьд хаалганы гадна доод хэсгээс 4, баруун хаалганы гадна доод хэсгээс 5 бэхжүүлж авсан”

3. Баруун урьд талын хаалганы гадна талын хэсгээс цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон гарын мөр 1 ширхэг бэхжүүлж авсан

4. Газарт дуссан хүрэн улаан өнгийн хатсан /цусны толбо/ ул мөрийг 20 дугаараар тэмдэглэн бэхжүүлж авсан байна.

Дээрх 1, 6 дугаартай ул мөрийг машины дотор жолооч талаас бэхжүүлж авсан, харин 2,3,4,5 дугаартай ул мөрийг машины гадна талаас бэхжүүлж авсан, машин дотор жолооч талын хэсэг нэлэнхийдээ цус болсон, жолоочийн эсрэг талд цусны ул мөр илрээгүй зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт, фото зургаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийг хэн, хэрхэн үйлдсэн талаарх бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримтыг хэрэгт авагдсан аль нотлох баримттай хэрхэн уялдаж, шалтгаант холбоо бий болсон эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэт ерөнхий байдлаар хандсан, дүгнэлтийнхээ эх сурвалжийг заагаагүй, тодорхойгүй, эргэлзээтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн шүүх "... 8 ул мөрийг хэнийх болохыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлтээрээ "... хохирогчийн цус цацагдсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна" гэх дүгнэлтээ үгүйсгэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ул мөр болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан ба нэгэнт бэхжүүлж авсан мөрийг хэний болохыг тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн, Гэтэл шүүх "... хохирогчийн цус цацагдсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна" гэх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх" зарчмыг зөрчжээ.

Шүүхийн дүгнэлт нь хуулиар тодорхойлсон эх сурвалжаас олж авсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эргэлзээгүй нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй,

Өөрөөр хэлбэл шүүх өөрийн дотоод итгэлээр олж тогтоосон үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэрэг гарсан шалтгаан нөхцөл, санаа зорилгыг харьцуулан тодорхойлсны дараа няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хөдөлбөргүй тогтоох ёстой гэж үзнэ.

3. Анхан шатны шүүх "жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.6-д "согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно" гэж заасныг зөрчсөн боловч хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй" гэжээ.

Энэхүү хэрэгт цусан дахь спиртийн хэмжээгээр согтолтын зэргийг /1-1,9 промиль хөнгөн ,2-4,5 дунд, 4,5-5 хүнд/ аль нь болохыг тогтоогоогүй учраас биед үзүүлэх нөлөөг тодорхойлох боломжгүй юм.

Харин амьсгал дахь спиртийн агууламж, цусан дахь спиртын агууламж хоёр ялгаатай бөгөөд өөр өөр үр дүн үүсгэх учраас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн санаа зорилгод нөлөөлөх болно.

Гэрч Б.А-ийн "... Б архи тойруулж байхад 2 хундага архи уусан байх ..., хэн хэдий хэмжээтэй хэрэглэснийг мэдэхгүй..." гэх хоёрдмол агуулга бүхий мэдүүлгийг шууд нотолсон мэтээр үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Багажаар үлээлгэж шалгах нь амьсгал дахь спиртийг хэмжиж улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодорхойлно.

Иймд гэмт хэргийг "согтуурсан үедээ" гэдгийг тухайн гэмт хэргийн шинж болгон заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэх зайлшгүй хийгдэх ажиллагаа хийгдээгүй байна. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д"... шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэж хуульчилжээ.

4. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан судалж нягтлаагүй, нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй байна.

Гэрч Б.А-ийн "... Б надад хэлэхдээ сүүлд үлдчихээд замд зогсоод шээчихээд буцаад машин руу ороход талийгаач жолооны хүрдний хэсэгт суучихсан байсан бөгөөд ямар удаан явдаг юм гэж уурласан Тэгэхээр нь би хойшоо ороод суусан..." гэх мэдүүлэг,

Гэрч Ж.А-ын  "...манай машин 3-т явж байгаад Монгол даатгалын машин удаан яваад байхаар би гүйцээд зөрчихсөн..." гэх мэдүүлэг,

Гэрч А.А-ын: "...би машины хажуугаар зөрөхөд жолооч нь бараан өнгийн хувцастай хүн байна уу гэж харсан гэх мэдүүлэг,

Гэрч Ц.М-ын: "... Б талийгаач Ц барьж явсан гэж хэлсэн, Б ах Ц ах нар хоорондоо хэрэлдээд байсан, архи хэрэглэсэн байсан. Б ах машинаа босгочий гээд тэгээд босгоод гэрлийг нь унтраасан, машинаас унаж тарсан байсан зүйлийг Б ах аваад цонхоор шидээд байсан" гэх мэдүүлгийг шүүх тус тус хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй.

Гэрч Д.Э-н : "... талийгаач автомашины ертөнцийн зүгээр баруун талд жолоочийн эсрэг талын хэсэгт урьд салхины шилээр цээжин бие хэсэг нь гарчихсан урьд копуданд дарагдсан байдалтай байсан" гэх мэдүүлэг,

Гэрч Х.Л-ын : "...ертөнцийн зүгээр автомашины баруун талын хэсэгт жолоочийн эсрэг талын хэсэгт талийгаач дарагдсан юм шиг байдалтай байсан ", "... талийгаач нь Б-тай хамт ирээд энэ залуугаар жолоо бариулахаар болсон, өөрөө согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан" гэх мэдүүлэг,

Гэрч Б.У-ийн "... талийгаач машины ертөнцийн зүгээр баруун талын хэсэгт жолоочийн эсрэг талын суудалны урьд салхины шилээр урагшаа гарсан байдалтай, машины тааз болон копуд бараг нийлчихсэн байдалтай, урд талын хамар хэсгээр талийгаачийн хэвлийний доод хэсэг нь газартай дарагдсан цээжин биед машины гадна талын хэсэгт баруун талдаа гарсан байдалтай байсан" гэх мэдүүлэг,

Гэрч Э.У-гийн : “талийгаачийг автомашины ертөнцийн зүгээр баруун талын хэсгээс жолоочийн эсрэг талын суудалны хэсгээс хүмүүс татаж гаргасан” гэх мэдүүлгүүд "... машины ертөнцийн зүгээр..." гэж аль зүгийг зааж байгаа нь тодорхойгүй, мөрдөх ажиллагааны явцад мэдүүлгийг зааж чиглүүлэн тулган авч ЭХХШТХуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д заасныг зөрчсөн.

Гэрч Б.У-гийн "...Талийгаачийг тойроод харахад машины баруун хэсэгт жолоочийн эсрэг талын суудалны урьд салхины шилээр урагшаа гарсан байдалтай, машины тааз болон копуд бараг нийлчихсэн байдалтай, урьд талын хамар хэсгээр талийгаачийн хэвлийний доод хэсэг нь газартай дарагдсан, цээжин биед машины гадна талын хэсэгт баруун талдаа гарсан байдалтай байсан. Би анх зогсоод машиныг хажуу тал руу түлхээд хажуу тийш нь өргөж хөндийрүүлж байгаад Б-оор татуулаад талийгаачийг гаргасан, Намайг харахад автоашины 4 дугуй дээшээ харчихсан, 1 дугуй хагарчихсан, обуднаас мултарчихсан, кабин нэлэнхийдээ чихэгдсэн, хаалга хагас онгойгоод гажчихсан эвдрэл гэмтэлтэй байсан” гэх мэдүүлэг

Гэрч Т.Б-гийн:"... Зүүнговь сумаас гарахдаа би нойр хүрээд машин барьчих гэхэд Ц ах автомашин барьсан юм. Ц ах өөрөө тэр залууг нойр хүрээд байхаар нь гуйж машин бариулсан гэж хэлж байсан, талийгаач хар өнгийн малгайтай нимгэн куртиктай бараан өмдтэй явж байсан. би тэнд байсан хүмүүстэй хамт машинаа өргөж 4 дугуй дээр босгоод цацагдсан зүйлийг буцаагаад машинд оруулаад хийчихсэн, өөрийн машинд багтахгүй тухгүй болохоор ....пургон машинд суугаад... явсан. Ц ах автомашин жолоодох үедээ суудлын бүс огт хэрэглэдэггүй байсан Жолооч талын суудлын бүс түгжээтэй цоожлоостой байсныг би харсан бүстэй оролдоогүй" гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Э-ын: "... талийгаач аавын эд зүйлийн хурааж авахад түүний улаан хар хосолсон 2 ширхэг пүүз нь хоёулаа машины урьд талын суудалд нэг нь жолооч талын суудал дээр, нөгөө нь жолоочийн эсрэг талын суудлын орчим байсныг авсан" гэх мэдүүлэг

Гэрч Д.Д-ны: "... Бид хэргийн газар дээр очиход машиныг өргөөд босгочихсон байдалтай машин 4 дугуй дээрээ зүүн хойд талын дугуй хагарсан байдалтай бүхээг хэсэг хонхойсон жолооч талын урьд хойд хаалганы шил хагарсан, кабины зүүн талын дээд хүрээ хэсгийн төмөр гэмтсэн урьд салхины шил хагарсан,урьд копуд эвдэрсэн, жолооч талын суудлын бүс бүсэлсэн байдалтай байсан" гэх мэдүүлэг,

Гэрч С.О-ын: "...талийгаачийн толгой хэсгээс их хэмжээний цус гарчихсан байсан" гэх мэдүүлгүүд, Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 20-02 дүгнэлтээр тогтоосон гэмтэл, нөхцөл байдлын ялгаа, зөрүүг шүүх харьцуулан шинжилж судлаагүй, нотлох баримтын эх сурвалжийг зөв тодорхойлохгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, бусдыг нь хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлах “Монгол даатгал" ХХК-ийн эзэмшлийн ....... дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж техникийн акт тогтоожээ. Шинжээчийн дүгнэлт нь зөвхөн мөрдөгчийн тавьсан асуултын хэмжээнд гарсан. Үүнд:

1. Автомашины кабин нэлэнхийдээ гулзайсан

2. Бүхээг дотогш чихэгдэж хонхойсон

3. Радиатор ажиллагаагүй

4. Урьд талын салхины шил хагарсан

5. Урьд буфер хагарсан

6. Урьд копудны баруун талын хэсгээр хонхойсон, гажсан.гулзайсан, будаг ховхорсон,

7. Урьд талын нүүр хэсгийн хамер цуурч хагарсан

8. Хойд талын 2 дугуйны шаварын хаалт урагдсанЯндан цохигдож бэхэлгээний хэсэгт нь тасарсан

9. Баруун урьд талын шанаа чихэгдэж хонхойсон эвдэрсэн

Ю.Баруун урьд талын оврын гэрэл хагарсан

11. Баруун талын толь сууриараа хугарсан

12. Баруун урьд шанаа төмрийг ашиглах боломжгүй

13. Баруун урьд талын их гэрэлийн гадна шил цуурсан

14.3үүн талын урьд хойд талын хаалганы шил хагарсан

15. Зүүн талын толь суурь хэсгээр хугарсан

16.3үүн урьд талын хаалганы төмөр дотогшоо чихэгдсэн

17.3үүн хойд хаалганы хэсэгт хонхойсон, хаалга гажсан

18.Зүүн хойд талын дугуй хагарсан, обуданд зурагдсан зэрэг гэмтэлүүд тогтоогджээ Харин үзлэгээр тогтоосон тээврийн хэрэгсэлийн ашиглалттай холбоотой болон тухайн осол гарах үед машины эд ангийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн зарим ноцтой эвдрэл гэмтэл, эвдрэлийг орхигдуулж дүгнэлт гаргасан.

Үзлэгээр тогтоосон "... машины зүүн хойд талын дугуй хагарсан, обуданд зурагдсан..." гэмтлийг ослын газарт анх очсон гэрч Б.У "...Намайг харахад автоашины 4 дугуй дээшээ харчихсан 1 дугуй хагарчихсан, обуднаас мултарчихсан, кабин нэлэнхийдээ чихэгдсэн, хаалга хагас онгойгоод гажчихсан эвдрэл гэмтэлтэй байсан гэх мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж няцаасан нь тодорхойгүй, улмаар ЭХХШТХуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, зорилгыг бүрэн тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

5. Даатгалын компаниудын ажилтангуудын архидалт, "Монгол даатгал" ХХК-ийн захирал Т.Б, талийгаач нарын жолоо шилжүүлсэн, согтуурсан байдал, осолдсон автомашины байрлал болон хэргийн газарт өөрчлөлт оруулсан, осол гарах үеийн хурдыг тогтоогоогүй, явсан, зогссон газрыг тогтоож, хэмжилт хийгээгүй, автомашиныг хэрхэн, хэний шийдвэрээр зөөвөрлөсөн нь тодорхойгүй, үзлэгт оролцогчдыг байлцуулалгүй, хэргийн газрын үзлэг дутуу хийгдсэн зэрэг хариуцлагагүй, хууль бус, буруутай үйлдэл нь эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д "хохирогчийн хууль бус үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.6-д зааснаар гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөлийг үүсгэжээ.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4, 5.1 дүгээр зүйлийн 1, 5-д зааснаар "Монгол даатгал" ХХК болон албан тушаалтны албаны үүргээ хэрэгжүүлэхдээ  гаргасан үйлдэл, эс үйлдэхүй хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн талаар мөрдөн шалгах ажиллагааг тухайн хэрэгтэй хамтатган хийгдэх ёстой гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан "Хэргийн бодит байдлыг тогтоох"-д чухал ач холбогдолтой, шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох эрүүгийн 2035000860111 дугаартай хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2021 оны 03-р сарын 31-ний өдрийн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жил 1 сар хорих ял, 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, шүүгчдэгч Б.Бын эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулсан, хүний эрхийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах гэрчүүдийн мэдүүлгийг, осол гарсан цаг минут нөхцөл байдлыг харьцуулан эргэлзээгүй байхаар нотлох баримтыг бодитой дүгнээгүй, шүүгдэгч Б.Быг цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлж, хангалттай цуглуулаагүй гэж үзэж байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ "Осол болох үед би энэ тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй. Би энэ тээврийн хэрэгслийг барьж явсан хугацаа гэвэл Зүүнговь сумын Бөөрөгийн хаяаны элснээс гаргаж өгсөн.Буцаагаад жолоогоо шилжүүлээд өгсөн. Би машиныг Зүүнговь сумын элснээс барьж гарахаар машинд суухад надтай зэрэгцээд жолоочийн ард талаар Х.Л хойд талын зүүн хаалгаар орж суусан. Тэр талдаа цүнх тавиад дэрлээд хэвтэж явсан гэдэг нь худал. Цуснуудыг жолоочийн хаалганы доод, дээд ирмэг хэсэг, жолооны хүрдний цаад талаас бүх цуснуудыг авсан байдаг. Нөгөө талдаа ямар ч цус байхгүй. Эсрэг талдаа цус болсон гэж яриад байсан. Жолоочийн эсрэг талд сууж явсан хүн их хэмжээний цус гараад жолооны хүрдний урд бүгдэд нь цус болсон бол эндээ яагаад цус үлдээгүй байдаг вэ? Тийм болохоор энэ хүн угаасаа жолооны ард сууж явсан. 8 төрлийн цусыг авсан байдаг. Энэ цуснуудыг хэний цус болохыг шинжлээд өгч болохгүй юу? Тэгвэл хэний цус жолооны хүрд, хаалганд хэний цус хүрээд байгаа нь мэдэгдэнэ" гэж мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр эд мөрийн баримт болон жолооны хүрд дээр үүссэн цус, хурууны хээг бэхжүүлж авсан эд мөрийн баримтыг шинжилж тогтоогоогүй буюу нотлох баримт гарцаагүй байхаар бүрдүүлээгүй байна.

Гэрч Ц.Э-ын "... бид нар буцаж хэргийн газрын үзлэг хийж дуусах үед очоод талийгаач аавынхаа хэрэглэж байсан эд зүйлийг хурааж авахад түүний улаан хар хосолсон хоёр ширхэг пүүз нь хоёулаа автомашины урд талын суудалд байсан ба нэг нь жолоочийн талын суудал дээр, нөгөө нь жолоочийн эсрэг талын суудлын орчим байсныг авсан..” гэх мэдүүлгээс үзвэл амь хохирогч Д.Ц нь жолоо барьж явсан гэх нөхцөл үүссэн байхад шүүх шийдвэртээ дүгнээгүй байна. Түүнчлэн осол болох үед шүүгдэгч Б.Бын хамтаар сууж явсан  гэрч Х.Л нь осол болох үеийн цаг минутад өөрийгөө унтаж явсан гэх ба жолоо хэн барьж явсныг мэдээгүй, харах боломжгүй байсан нь гэрчээр өгсөн мэдүүлгээс тодорхой харагддаг. Энэ нөхцөл байдлыг гэрч Х.Л нь өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодорхой хэлсэн боловч шүүхийн зүгээс шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй нь хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй, нотлох баримт үнэлээгүй гэж үзэхээр байна.

Зүүнговь сумаас Зүүнхангай сум руу явж байх үед ....... Лада загварын машинд "Монгол даатгал" ХХК-ийн салбарын захирал Т.Б хамт явсан бөгөөд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа соггууруулах ундаа хэрэглэсэн, амь хохирогч Д.Ц согтууруулах ундаа хэрэглэж байсныг мэдсээр байж ажил мэргэжилдээ хариуцлагатай хандаагүй үйлдлүүд нь гэмт хэрэг гарах бас нэг шалтгаан нөхцөл болсон ба шүүхээс эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэх заалтад нийцээгүй, өөрөөр хэлбэл гэм бурууг зөвхөн Б.Б үйлдсэн гэж дүгнэсэн шударга ёсны зарчимд харшилсан байна.

2020 оны 06-р сарын 09-ны өдрийн 15 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд дурьдсанаар "Б.Бын буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан байна" гэж шууд дүгнэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн буюу шүүгдэгч Б.Быг машин барьж явсныг харсан мэтээр дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзнэ.

Эдгээр гэрчийн мэдүүлэг, нотлох баримтууд осол болсон нөхцөл байдлын талаар гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл 99-96 УВХ Лада загварын машиныг шүүгдэгч Б.Б барьж явсан эсэхийг харсан гэрч байхгүй буюу бусад гэрчүүдийн зүгээс цаг хугацааны хувьд Б.Быг жолоо бариад хөдөлсөн, осол болох үед машиныг бараан хувцастай хүн барьж явсан гэдэг. Гэтэл Б.Б цагаан өнгийн куртиктай явсан гэж хэд хэдэн гэрчүүд мэдүүлсэн ба анхан шатны шүүхээс энэ зөрүүтэй байдлыг арилгаж дүгнэлт хийгээгүй. Тодруулбал тайлбар мэдүүлгийг З гэх газарт тухайн осол болсон цаг минутад машины жолоог хэн барьсан талаар гэрчүүдийн мэдүүлгээр эргэлзээгүйгээр тогтоогоогүй байхад шүүхээс хангалттай нотлох баримтаар нотлогдож байгаа гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, мөрдөн байцаах ажиллагааны явцад цагаатгах болон яллах талын нотлох баримтын тэнцвэртэй байдлыг хангаагүй, хэргийн оролцогчдын үйлдэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй нь шүүгдэгч Б.Бын эрх зүйн байдлыг дордуулж, жолоо барьж явсан мэтээр гүтгэсэн, цаашлаад цагаатгах талын нотлох баримтыг хангалтгүй бүрдүүлсэнд гомдолтой байна.

Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай байгаа ба эргэлзээ болон зөрүүтэй байдлыг арилгасны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шат шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна. Үүнд:

2020 оны 05-р сарын 30-ны өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч болон шүүх шинжилгээний албаны шинжээч нар нь хэргийн газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдэн, замын бүдүүвч зураг үйлдэж, фото зургаар бэхжүүлж авсан байна. Гэтэл ямар эх сурвалж юуг үндэслэн автомашины анх унасан гэх А цэгийг тогтоосон нь тодорхойгүй. Энэ талаар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл дээр дурьдаж бичээгүй байна. Хэргийн газарт анх очсон Б нарын гэрчүүд нь тээврийн хэрэгслийн 4 дугуй дээшээ харсан байхад нь өргөж 4 дугуй дээр нь босгосон талаараа мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл анх осол болсны дараа хэргийн газарт хичнээн тээврийн хэрэгсэл очсон болох, тээврийн хэрэгслүүд хаана хаана зогсож байсныг шалгаж тогтоогоогүй. Осолд өртсөн тээврийн хэрэгслийн тэнхлэг хоорондын зай, дугуйны хээ ямар байсан болох, ямар эх сурвалжийг үндэслэн үзлэгийн тэмдэглэлд дурьдагдсан нөхцөл байдал үүссэн талаар шалгаж тогтоогоогүй байна. 

2. Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй байна. Үүнд:

Хэргийн холбогдогч Б.Бын согтуурлыг шалгах ажиллагааг "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох журам"-ын дагуу хийж гүйцэтгээгүй. Б.Бын цуснаас дээж авч согтолтын зэргийг тогтоох ёстой байсан боловч энэ ажиллагааг хуульд журамд заасны дагуу явуулаагүй атлаа анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Замын цагдаагийн шинжээчийн 15 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг мэргэжил чадварыг нотлосон баримт бичиг хэрэгт авагдаагүй байх ба мөн шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтээр урьдчилсан байдлаар Б.Быг тээврийн хэрэгслийг жолоодож явсан мэтээр дүгнэсэн  нь хууль зөрчжээ.

Эрүүгийн хэрэгт хохирогч гэрчийн мэдүүлэг өгсөн Х.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ буцаж шүүхийн хэлэлцүүлэгт өөр мэдүүлэг өгч байсан юм. Гэтэл энэ нөхцөл байдалд анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр түүний мэдүүлгийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Тухайлбал хохирогч Х.Л, яллагдагч Б.Б нарын мэдүүлэгт тээврийн хэрэгслийн хойд суудал дээр зорчиж явсан хүмүүс ямар байрлалтай зорчиж явсан нь зөрүүтэй бөгөөд энэ мэдүүлгийн зөрүүг арилгаж мөрдөн шалгах туршилт явуулж болох байсан боловч хийгээгүй байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч “Монгол Даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэрэгт "Монгол Даатгал" ХК-г иргэний хариуцагчаар тогтоосон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н нь нийт 96.636.580 төгрөгийг нэхэмжилж, тус нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирлын 20,000,000 төгрөг, амь хохирогчид хамааралгүй ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл 35.000.000 төгрөгийг хасаж нийт 39.136.580 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 96.636.580 төгрөгөөс 39.136.580 төгрөгийг хэрхэн ямар үндэслэлээр хангасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна Өөрөөр хэлбэл оршуулгын зардалд 11.999.750 төгрөг, бензиний зардалд 2.500.000 төгрөг, талийгаачийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 12.520.830 төгрөг, охин Ц.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин 1.940.000 төгрөг, охин Ц.Э, хүү Ц.Н нар гачигдлын улмаас Өмнөговь аймаг, Улаанбаатар хотоос яаралтай машин хөлсөлж ирсний төлбөрт 3.176.000 төгрөг, хүү Ц.Н-ын ажлаас чөлөөлөгдсөний улмаас авах ёстой байсан цалин 7.000.000 төгрөг зэрэг нэхэмжлэлүүдийг хуульд заасан ямар үндэслэлээр, ямар нотлох баримт, тооцоололд тулгуурлан хангаж шийдвэрлэснийг шийтгэх тогтоолд тодорхой зааж өгөөгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.3-д “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелуүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” хэмээн заасныг зөрчсөн буюу үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүх нэгэнт шийдвэртээ ямар үндэслэлээр, ямар нотлох баримт, тооцоололд тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг бичээгүй байх тул гомдол гаргахад бэрхшээлтэй буюу шүүхэд мэдүүлэх эрхийг уг шийдвэр хязгаарласан гэж үзэхээр байна. Мэргэшсэн буюу иргэний хэргийн шүүхээр хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 

2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт "Монгол даатгал ХК-ийн өмчлөлийн ........... улсын дугаартай Лада загварын автомашиныг амь хохирогч Д.Ц шүүгдэгч Б.Бд шилжүүлснийг мэдсээр байж Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг жолоодсон гэж үзнэ. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдсон 39.136.580 төгрөгийг Монгол даатгал ХК-иас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нд олгох үндэслэлтэй” хэмээн дүгнэсэн хэрнээ “Монгол Даатгал” ХК-г зөвхөн шүүгдэгч Б.Б-оос өөрт учирсан хохирол болон иргэний нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байхаар заасан нь шаардах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй байдаг.

3. Шүүх эрүүгийн хэргийг иргэний хэрэгтэй хамт шийдвэрлэсэн нь буруу буюу эрүүгийн шүүх иргэний хэргийг шийдвэрлэхэд тодорхой зүйлсийг тодруулахгүй, үндэслэлгүй, туршлагагүй байдлаар шийдсэн гэж үзэхээр байна. Нэгэнт “Монгол даатгал” ХК-ийн нэхэмжпэлийг тусад нь иргэний журмаар шийдвэрлэхээр шийдвэрлэж байгаа бол иргэний хариуцагчид холбогдох шаардлагыг ч мөн адил тусад нь шийдвэрлэхээр заах ёстой бөгөөд энэ нь шударга ёс, тэгш эрхийн зарчимд нийцэхээр байна.

4. Шүүх “...техникийн шинжээчийн дүгнэлтэд өмнө байсан байдалд нь сэргээх буюу засварлах бопомжтой эсэх талаар тодорхойлоогүй тул ..автомашинд учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн байх боловч энэ нь шүүх шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх цаг хугацаа, хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлээгүй шийдсэн буюу шүүх урьдаас шийдвэрээ гаргасан гэж үзэхээр байна. Учир нь тус дүгнэлт хэрэгт авагдсан байгааг шүүгч мэдэж байсан хэрнээ хэргийг шийдвэрлэхдээ уг зүйлийг тодруулахгүйгээр хичээл зүтгэл гаргалгүй шийдсэн байна. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх ёстой. Ингэж шийдвэрлэж байгаагаас болж "Монгол даатгал" ХК нь цаг хугацаа, мөнгө, зардал гээд маш олон зүйлээр хохирч байх бөгөөд дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх боломжтой тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй хэмээн үзэж байна.

5. Нэг хуулийн этгээдийг иргэний нэхэмжпэгч болон иргэний хариуцагчаар тоггоосон нь хэргийн оропцогчийн эрх зүйн байдпын хувьд тодорхойгүй нөхцөлийг үүсгэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу Увс аймаг дахь сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/43 шиийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдуулан хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох прокурорт буцаах эсхүл иргэний журмаар тусад нь шийдвэрлэхээр зааж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол даатгал” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Б-д ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хүлээлцэх акт болон хөдөлмөрийн гэрээнд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцах гэрээний заалтын дагуу уг тээврийн хэрэгслийг бүрэн хариуцуулж өгсөн байдаг. Б нь уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж, үр шимийг нь хүртэж байсан тул тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх хариуцлагыг хүлээх үүрэгтэй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэсэгт: “Монгол даатгал” ХК-ийн өмчлөлийн ......... улсын дугаартай “Лада” загварын автомашиныг амь хохирогч Ц нь шүүгдэгч Б.Бд шилжүүлснийг мэдсээр байж “Монгол даатгал” ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Б өмч хариуцагчийн хувьд хориглож таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг жолоодсон гэж үзнэ” гэж дүгнэсэн байдаг. Осол болох үед шүүгдэгч Б.Б уг тээврийн хэрэгслийг жолоодон ашиглаж явсан ба түүнийг мэдэж байсан тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Б нь хориглоогүй байдаг. Б нь тус тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаагүй ба ажлын хариуцлага алдсан байхад шүүхийн зүгээс Б-г иргэний хариуцагчаар тогтоохгүйгээр “Монгол даатгал” ХК-ийг хариуцлага хүлээх шаардлагатай гэж үзэж иргэний хариуцагчаар тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн зүгээс “Монгол даатгал” ХК-аас 39.136.580 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2.3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 96.636.580 төгрөгөөс 39.136.580 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж буй этгээдүүдэд учирсан хохирол гэж тооцож хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй ба ойлгомжгүй байна. Тухайлбал, охин Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин, хүү Н-ын ажлаас чөлөөлөгдсөн үед авах ёстой цалин гэх мэт нэхэмжлэл нь Иргэний хуулийн ямар зүйл заалтаар гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол болж байгаа нь тодорхой заагдаагүй байна. Мөн машин хөлсөлсний зардал 3.000.000 төгрөг нь ямар үндэслэлээр гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохиролд орж байгаа нь тодорхойгүй ба 3.000.000 төгрөг нь зах зээлийн бодит хохирол мөн эсэх нь эргэлзээтэй үлдэж байна. Тэтгэврийн зээлийн гэрээ 12.000.000 төгрөгийн мөн адил хангасан байгааг шийтгэх тогтоолд тайлбарлаж өгөөгүй. Амь хохирогч болон түүний эхнэр Ё.Н нар хамтран зээлдэгч байхад шууд 12.000.000 төгрөгийг манай компаниар гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа нь ямар хуулийн заалтыг баримтлан Иргэний хуульд заасан хохирол гэж үзэж байгааг шийтгэх тогтоолд тайлбарлаагүй байгаа. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн 96.636.580 төгрөгийг нотолж буй баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй ба хангалттай баримтууд цуглараагүй байхад 39.136.580 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад зөвхөн зарлагын баримтууд байгаа юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бүгд нэмэгдсэн өртгийн төлөлтийн баримт өгч байхад хэрэгт нэг ширхэг ч нэмэгдсэн өртгийн төлөлтийн баримт авагдаагүй байна. Уг зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна нөхөн хийсэн байж болзошгүй баримтууд байхад уг зарлагын баримтуудыг үндэслэн “Монгол даатгал” ХК-иас 39.136.580 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хариуцагчаар татагдах ёстой этгээдийг татаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу хийгдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоохдоо нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэн хохирлыг нөхөн төлөх шийдвэр гаргасан учир хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол даатгал” ХК-ийн зүгээс иргэний нэхэмжлэгч болон хариуцагч гэсэн хоёр байр суурьтай оролцож байгаа. Манай компаний иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтээр уг автомашиныг өмнө нь байсан байдлаар сэргээн засварлах боломжтой эсэх талаар тодорхойлоогүй учир манай компанийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэнэ гэж анхан шатны шүүхээс үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материалд техникийн шинжээчийн хоёр дүгнэлт авсан байдаг. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаар шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын зах зээлийн ханшийг 13.010.078 төгрөг гэж үзсэн байдаг. Ийм тодорхой дүгнэлт хэргийн материалд авагдсан байхад үндэслэлгүйгээр манай компанийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 310 дугаар техникийн шинжээчийн нэмэлт шинжилгээний дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийн 16 эд ангийн хохирлын хэмжээг 11.000.000 төгрөг гэж гарсан ба уг тээврийн хэрэгслийг Оросын холбооны улсаас тээвэрлэж авч ирэх тээврийн зардал тусдаа 3.147.000 төгрөг гэж гаргасан байдаг. Тодорхой тооцоолбортой нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх ингэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан учир анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 2 техникийн шинжээчийн дүгнэлтийг нэгтгэж нэг шинжээчийн дүгнэлт гаргах байсан. Энэ ажиллагаа хийгээгүйгээс болж манай компанийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Манай компанийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах бүрэн эрхтэй учир шинжээчийн дүгнэлттэй асуудлыг дахин нэг харж үзээд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй гэм хорыг өмчлөгч эзэмшигчид хариуцан явдаг. Энэ хэргийн нөхцөл байдлаас харахад “Монгол даатгал” ХК-ийн тээврийн хэрэгслийг хариуцан эзэмшиж байсан этгээд болох “Монгол даатгал” ХК-ийн Увс салбарын захирал Т.Б-тай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байна.

“Монгол даатгал” ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б нь “Монгол даатгал” ХК-ийн эзэмшлийн автомашиныг эзэмшиж явахдаа бусдад жолоог шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон асуудал үүссэн. Т.Б-г иргэний хариуцагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй нь учир дутагдалтай байна. Мөн Т.Б-гийн буруутай үйл ажиллагааг авч хэлэлцэхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Боос гэм хорын төлбөртэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлээгүй ба “Монгол даатгал” ХК-ийг илт буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг гэдэг нь тус тусдаа асуудал юм. Аль нь хохирол, аль нь хор уршиг гэдэг ялгаа зааг гарахгүйгээр хохирол хор уршиг нийлээд 39.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эдийн бус гэм хорыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн хуульд заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг. Хохирол, хор уршиг гэх 39.000.000 төгрөгийг ямар хуулийн зүйл заалтад заасан үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлууд бүрэн хийгдээгүй учир хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үнэн зөв гарсан гэж үзэж байна. Б.Б анхнаасаа худлаа гүтгэж, мэдүүлэг тайлбар гаргасан. Анхан шатны тусламж авч эмнэлэгт очиж тариа хийлгэсэн гэдэг нь худал юм. 4-5 машин цуваанд орчихсон явж байхад хэзээ машины жолооч солигдсон нь мэдэгддэггүй. Б.Б мэдүүлэгтээ “би цагаан фудволктой байсан ба талийгаачийг хар хувцастай явсан гэж мэдүүлдэг боловч шинжилгээнд өгсөн хувцас нь тохойндоо нөхөөстэй саарал өнгийн хувцас байсан. Уучлалт гуйхын оронд ингэж хүн гүтгэж байгаад гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  М нь 4 үндэслэлээр гомдол гаргасан байсан.

1.Хохирлыг ямар үндэслэлээр тогтоосон нь шийтгэх тогтоолд ойлгомжгүй байна гэж гомдолд дурдсан байсан.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс уг гэмт хэрэг гарсны улмаас учирсан хохирлын тооцоог анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хохирлын баримтуудаа гаргаж өгсөн боловч давж заалдах шатны шүүхэд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангаагүй, үндэслэлгүй баримтуудыг гаргаж өгсөн мэтээр тайлбар гаргаж байна. Буяны зардалд 11.999.750 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнд талийгаачийг оршуулах, хоног тавих, буяны ажил хийх гэх мэт зардлууд орсон ба уг баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байсан. 2.500.000 төгрөгийн бензиний зардлыг яагаад гаргасан гэдэгт талууд маргасан. Хохирлын тооцоо гаргаж өгөхдөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тайлбараа гаргаж өгсөн. Увс аймгийн Зүүнхангай сум нь Увс аймгийн Улаангом сумаас алслагдсан сум байдаг учир уг сум руу 4 удаа ирж очсон байдаг. Амь хохирогчийн нас барсан газрыг аргадаж тахих, мөн талийгаачийг оршуулах газар авах гэх мэтээр явсан бензиний зардал нийт 2.500.000 төгрөг болсон байдаг. Тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь хохирогчийн амь нас хохирсонтой холбоотой гарч байгаа үр дагаварт учирч байгаа хор уршиг юм. Амь хохирогч нь уг зам тээврийн осолд өртөөгүй байсан бол тэтгэврийн зээлээ төлөөд явах боломжтой байсан. Хэдийгээр тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгч нь гэр бүлийн хүн нь гарын үсэг зурдаг боловч амь хохирогч Ц-ны тэтгэвэр нь уг зээлийн барьцааны зүйл болдог учир амь хохирогчийн хувьд амьд сэрүүн байсан бол тэтгэврийн зээлийг тодорхой графикийнхаа дагуу төлөөд явах боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Амь хохирогчийн охин Э, хүү Н нар нь уг зам тээврийн ослын улмаас Өмнөговь аймгаас тээврийн хэрэгсэл хөлсөлж Улаанбаатар хотод ирээд Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн, буцаж байгаа 3.176.000 төгрөгийн зардал гарсан. Амь хохирогчийн хүүхдүүд яаралтайгаар шууд Увс аймагт ирэх машин байхгүй байсан учир хөлсний машинтай гэрээ хийж Увс аймагт ирсэн. Уг баримт гэрээнүүд хэрэгт авагдсан байгаа. Амь хохирогчийн охин Э цалингүй чөлөө авч аавынхаа буяны ажилд оролцсон учир ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын сангаас лавлагаа гаргаж, мөн шүүхэд нотлох баримтаар өгсөн. Амь хохирогчийн хүү Н Улаанбаатар хотод ажиллаж байсан боловч ар гэрийн гачигдлын улмаас аавынхаа буяны ажилд оролцохоор ажлаа орхиод ирсэн учир тэр хугацаанд ажиллаж байсан цалингаа мөн нэхэмжилсэн.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй ба манай байгууллагын шаардах эрхийг хязгаарласан гэж гомдлын үндэслэл гаргасан байсан. Уг хэрэг нь гэм хорын хохирол гаргуулах асуудал болохоос биш иргэдийн хоорондын маргааны асуудал биш юм. Гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлыг бүрэн нэхэмжлэн авах зохицуулалттай. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Монгол даатгал ХК учир амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг бүрэн төлж барагдуулсны дараа буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах эрх нь нээлттэй байгаа. Энэ талаарх асуудалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг гэм буруутай этгээд гэж үзсэн байтлаа манай компаниас хохирол төлбөр гаргуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна.

 3. Иргэний хэргийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэсэн гэж гомдлын үндэслэл болгосон байсан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд эрүүгийн хэргийн улмаас учирсан эрүүгийн гэмт хэргийн хохирлыг шийдвэрлэсэн асуудал юм. Эрүүгийн хэргийг иргэний хэрэгтэй хамтруулан шийдвэрлэсэн асуудал байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нь тухайн гэмт хэрэгтэйгээ шууд шалтгаант холбоотой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасны дагуу хохирогч нь өөрт учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй байгаа. Хохирол шийдвэрлэсэн асуудал нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан учир иргэний хэрэг эрүүгийн хэргийг хольж шийдсэн зүйл байхгүй.

 4. Нэг хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч хариуцагчаар тогтоосон хэргийн оролцогчийн эрх зүйн байдлын хувьд тодорхойгүй нөхцөлийг үүсгэсэн гэх асуудлын тухайд: Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд бусдын амь нас хохирсон асуудалд тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд “Монгол даатгал” ХХК хариуцагчаар татагдан орж ирж байгаа. “Монгол даатгал” ХХК-ийн өмч болох тээврийн хэрэгсэл гэмтсэний улмаас Монгол даатгал ХХК-ийн иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх, харин бусдын амь нас хохирсон асуудалд хариуцлага хүлээх нь тус тусдаа асуудал юм. Иймд нэг компанийг иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр давхар тогтоож байгаа нь ойлгомжгүй гэх үндэслэлгүй юм.

Хэргийг хангалттай шалган тогтоож нотлох баримт цуглуулсан учир хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Зам тээврийн ослын хувьд цуснаас дээж авч тогтооно гэдэг боловч тухайн журмын 2.4 дэх хэсэгт зам тээврийн осолд холбогдсон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, мөн согтуурал шалгах багажаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс шинжилгээ авч шинжилгээ хийж тогтоолын хамт хүргүүлнэ гэж заасан байдаг. Мөн журмын 2.5 дугаар зүйлд шалган тогтоох ажиллагааны дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 хувиас дээш илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ. Шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,66 хувийн согтолтой гэдэг нь багажаар тогтоогдсон учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэдэг нь нотлох баримтуудаар батлагдаж байна. Тухайн өдөр тээврийн хэрэгсэл зогсоод хөдлөх үед Б.Б тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлсөн гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Б.Бын мэдүүлснээр жолоо шилжсэн гэдэг асуудал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Амь хохирогчийг жолоочийн хажуу талын суудлаас татаж авсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Машин унах процессыг гэрчүүд хараагүй боловч машин унасны дараа ямар байдалтай байсныг гэрчүүд харсан талаар мэдүүлгээ өгсөн байгаа. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан.

Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт зарчимд нийцсэн мөн хуульд заасан хэргийн оролцогч нарын эрхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа зөрчиж нотлох баримт цуглуулсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тогтоосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.Бд холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт болон 43 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж яллах цагаатгах талын нотлох баримтад тулгуурлан бүрэн дүүрэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Монгол улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаар тушаалд зааснаар согтолтын зэргийг цусаар болон амьсгал дахь спиртийн агууламж гэх хоёр аргаар тогтоохоор заагдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад албан ёсны гэрчилгээ авсан багажаар үлээлгэж гэрэл зургаар баталгаажуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан арга хэлбэрээр  бэхжүүлж авсан байдаг. Увс аймгийн Зүүнхангай сум нь Увс аймгийн Улаангом сумаас 300 км зайтай байдаг учир хэргийн газрын дуудлага хүлээн аваад 5-6 цагийн дараа хэргийн газар очдог.

Хэргийн газар нь алслагдмал хөдөө газарт байсан тул хэргийн оролцогчоос цус авч хадгалж хүргэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тусгай багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх асуудлыг шалган шинжилсэн байгаа. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 8 ширхэг цусны биологийн дээж авсан боловч мөрдөгчийн зүгээс шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байдаг. Яагаад гэвэл уг шинжилгээ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явуулж хийлгэдэг учир цаг хугацаа шаардагдахаар байсан тул гаргуулаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд зам тээврийн осолд орсон 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашинд Х.Л, амь хохирогч Ц, шүүгдэгч Б.Б гэсэн 3 хүн явж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог.

Х.Л, Б.Б нарын бие эрхтнээс ямар нэгэн цус гараагүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог ба хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар амь хохирогчийн цогцос ямар хэмжээтэй болсон гэдэг нь харагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулах мөн хэргийн бодит байдлыг тогтоох зорилтын хүрээнд биологийн дээжүүдийг шинжилгээнд явуулаагүй. Анхан шатны шүүхийн зүгээс бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байгаа тул хэргийн газрын үзлэгээр авсан биологийн дээжүүдэд шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн байдаг. Иргэний хариуцагч талаас 39.000.000 төгрөгийн хохирол төлүүлэх нь буруу гэсэн байр сууриа илэрхийлж байна. Иргэний хариуцагчийн зүгээс уг тээврийн хэрэгслийг эзэмших ашиглах эрх бүхий субъект нь Монгол даатгал ХХК биш Т.Б эзэмших ашиглах эрхтэй байсан мэтээр тайлбар гаргаж байна. Авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагаанд ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол даатгал ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгө гэдэг нь тогтоогдсон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан эзэмшигч нь бол тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад гарсан хүний амь нас хохирсон үйлдлээс учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Т.Б-гийн хувьд Монгол даатгал ХХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал ажилтай байсан учир Монгол даатгал ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар гэм хорын хохирлыг хариуцах учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийг зам тээврийн осолд шинжээчээр томилон 27 дугаар дүгнэлт гаргуулсан байдаг. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар замын цагдаагийн зохицуулагч нь шинжээчээр томилогдон шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий субъект мөн эсэх нь эргэлзээтэй байгаа. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт нь дангаараа нотлох баримт болохгүй. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм болон бусад нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлтийг үнэлэх эсэх асуудал нь шүүхийн асуудал юм. Гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Х.Л-ын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байгаа. Б.Б нь Монгол улсын Замын цагдаагийн дүрмийн 3.7А, 3.4Б, 12.2, 12.3-д заасныг зөрчсөн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа учир яллах дүгнэлт дээрээ замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтийг давхар оруулж өгсөн. Анхан шатны шүүхийн 43 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын болон иргэний хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Жавзмаа, Ц.Баяртогтох, Б.Энхболд, иргэний хариуцагч “Монгол даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн Б.Бд холбогдох, 2035000860111 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоолох эрхгүй, согтуурсан үедээ 2020 оны  5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Замба” гэх газар “Монгол даатгал” ХК-ийн өмчлөлийн, ......... улсын дугаартай, “Лада” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаас  иргэн Д.Цы амь нас хохирсон, Х.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

           Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжид хамаарч буйг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.     

            Анхан шатны шүүх шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон түүний өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, гэм буруугаа ухамсарлаж гэмшээгүй, амь хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил нэг сар хорих ял оногдуулсан нь  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Б.Бын : “ би осол болох үед машин жолоодож яваагүй, талийгаач өөрөө машинаа жолоодож, би зорчигчийн суудалд сууж явсан тул надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Б.Энхболд, Ц.Баяртогтох нарын  “шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн тул нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэх,

Иргэний хариуцагч “Монгол Даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мгийн “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 96.636.580 төгрөгөөс 39.136.580 төгрөгийг хэрхэн, ямар үндэслэлээр хангасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Мөн шүүх эрүүгийн хэргийг иргэний хэрэгтэй хамт шийдвэрлэсэн нь буруу байна. “Монгол даатгал” ХК-ийн нэхэмжлэлийг тусад нь иргэний журмаар шийдвэрлэхээр шийдвэрлэж байгаа бол иргэний хариуцагчид холбогдох шаардлагыг ч мөн тусад нь шийдвэрлэхээр заах ёстой тул шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдуулан хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох, эсхүл иргэний журмаар тусад нь шийдвэрлэхээр зааж өгнө үү” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус  хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын “би осол болох үед машин жолоодож яваагүй, талийгаач өөрөө машинаа жолоодож, би зорчигчийн суудалд сууж явсан” гэх гэм буруугийн талаар маргасан тайлбар, мэдүүлэг нь нотлох баримтаар нотлогдоогүй,

мөн түүнчлэн осол болох үед талийгаач Д.Ц автомашиныг жолоодож явсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

         Харин зам тээврийн осол болох үед автомашиныг шүүгдэгч Б.Б жолоодож явсан болох нь уг тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Х.Л-ын гэрчээр өгсөн: “Манай “Монгол даатгал” компаниас миний бие, салбарын захирал Т.Б, талийгаач Д.Ц нар явсан. ....хоёр дахь удаа зогсоход захирал Т.Б унтаж байхад автотээврийн Б.А гэх ах дуудаад автомашиндаа суулгасан. Тэдний автомашинаас манай автомашинд Б.Б гэгч нь зөрөөд суусан. ...Бид нар хоёр дахь удаагаа зогсож архи, согтууруулах ундаа хэрэглэсэн цэгээс цааш явахад би даараад байсан учраас зузаан хувцас өмссөн бөгөөд тэр үед манай ....... улсын дугаартай “Лада” загварын автомашиныг Б.Б нь жолоодож явсан. Харин талийгаач Д.Ц автомашины урд жолоочийн эсрэг талын суудалд сууж явсан юм. Би хойд талын суудал дээр ганцаараа хэвтээд унтаж явсан бөгөөд нэг мэдэхэд миний баруун талын хөлнөөс татсан, осол болох үеэр би ухаан алдчихсан юм шиг байна лээ, Э.У гэх эмэгтэй миний хөлнөөс татаад, босооч ээ гээд  намайг дуудаж байсан. Намайг автомашинаас мөлхөж гарахад, тэнд байсан хүмүүс машин түлхээрэй” гэж хэлсэн бөгөөд тухайн үед ертөнцийн зүгээр автомашины баруун талын хэсэгт буюу жолоочийн эсрэг талын хэсэгт талийгаач Д.Ц дарагдсан юм шиг байдалтай байсан бөгөөд автомашиныг түлхэж, өргөж байж талийгаачийг татаж авах шиг болсон. ...Талийгаач Д.Ц ах Б.Бтой хамт ирсэн бөгөөд тэр залуугаар жолоо бариулахаар болсон. Талийгаач Д.Ц нь тухайн үед өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Автомашин хөдлөхөд Ц ах жолоочийн эсрэг талын суудалд суугаад намайг унтах гэж байхад сэрүүн явж байсан юм...” гэх мэдүүлэг,

Х.Л-ын дахин гэрчээр өгсөн “...замд автомашин дахин зогссон эсэхийг мэдэхгүй байна, тухайн үед би унтаж явсан юм. Харин би хойд талын хэсэгт унтахдаа цүнх дэрлээд хэвтсэн, автомашины зүүн хойд талын хаалгаар хэн нэгэн орж ирж суугаагүй, хэрэв суусан бол би мэдэх ёстой байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.У-гийн “...Би жолоо бариад автомашины араас явж байгаад нэг өгсүүр газраар өгсөөд уруудахад урдаас машин явж байгаа юм шиг тоос шороо  манарсан. Би тоосноос даялж гараад харахад машин уначихсан, зам тээврийн осол болчихсон байсан. Тухайн машины ойролцоо машинаа зогсоогоод Д.Э унтаж байсныг дуудаж сэрээгээд хамт буухад “Ц ахаа” гээд хүн орилохоор нь гүйгээд очиход Ц ахаа, Х.Л-оо гээд орилж байсан. Тэгэхээр нь машин луу тонгойгоод харахад хүн харагдахгүй байсан бөгөөд арын суудлын доод хэсэгт нэг хөл байхаар нь татахад Х.Л байсан. Х.Л гарч ирээд юу ч мэдэхгүй, манарчихсан, ухаангүй байдалтай байсан. Машиныг тойроод харахад талийгаач машины баруун талын хэсэгт жолоочийн эсрэг талын суудлын урд талын салхины шилээр урагш гарсан байдалтай, машины тааз болон копуд бараг нийлчихсэн байдалтай, урд талын хамар хэсгээр талийгаачийн хэвлийн доод хэсэг нь газартаа дарагдсан, цээжин бие нь машины гадна талын хэсэгт баруун талдаа гарсан байдалтай, толгойн хуйх нь язраад эргэчихсэн байдалтай байсан, би цээж, толгойг нь мешокоор ороогоод машинд суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.У-гийн “...бид нар машинаас буугаад ирэхэд машин нь кабины дээд хэсгээрээ газар луу наалдсан, дөрвөн дугуй дээшээ харчихсан байдалтай, Б.Б машинаас гараад ирчихсэн байдалтай байсан санагдаж байна. Тэгээд би хамт сууж явсан хүн хаана байгаа юм бэ? гэхэд Х.Л арын суудал дээр ганцаараа байсан бөгөөд би хөлнөөс нь татаад гараач ээ гэж хэлэхэд машины арын хэсгээс хаалганы цонхоор гарсан. Түүний дараа талийгаачийг авто машины ертөнцийн зүгээр баруун талын хэсгээс буюу жолоочийн эсрэг талын суудлын хэсгээс хүмүүс татаж гаргасан...” гэх мэдүүлэг,

 гэрч Д.Э-ын “...тэгээд Б.Б “Ц ах гуйгаад байна, би машиныг нь бариад явлаа шүү” гээд .......дугаартай автомашиныг Б.Б барьсан. Харин Ц ах буугаад жолоочийн эсрэг талын хэсэгт суугаад бид нар цааш хөдөлсөн. ...Бид хоёр буцаад хүмүүс тойрч зогссон газар луу явж байхдаа би “та хэр явж байна гэхэд “ ах нь Б.Боор машин бариулчихсан,  ёстой амар байна” гэж хэлсэн. Түүний дараа бид нар Зүүнхангай сумын нутаг руу хөдлөхөөр болсон. ...Монгол даатгалын машиныг Б.Б бариад  араас нь Практикал даатгалын  машин  хөдөлсөн,  би тухайн газар дээр 1 эргээд гэрэл тусгаж  харчхаад араас нь явсан. У ах арын суудалд сууж явсан ба би Б ах пургонд суусан болов уу гэхэд У ах “ гүйцэж очоод харчих” гэж хэлсэн, тэгээд араас нь гүйцэхэд практикал даатгалын машин монгол даатгалын машиныг гүйцээд урд нь гарчихсан явсан, би зөрөөд автотээврийн пургоныг гэрлээр дохиж зогсоогоод “ Б ах байна уу” гэхэд А ах “ хойно унтаж явна, яасан бэ” гэхэд би “зүгээрээ, үлдчихсэн байж магадгүй гэж бодоод..” гэж хэлчихээд практикал даатгалын машиныг өнгөрүүлтэл, араас монгол даатгалын машин миний машины хажуугаар зөрөөд урд гарсан, би хамгийн сүүлд араас нь явсан юм. Ц ах зогсох бүртээ надад “ араас яваарай” гэж хэлж байсан. Би жолоогоо бариад ......... лада машины араас явж байхад их удаан явж байсан ба би араас нь явж байгаад би өгсүүр зам дээр зүүрмэглэсэн тул би өгсүүр зам дээр зогсоод жолоогоо У ахад өгөөд хөдөлсөн. .....би талийгаачийг харахад автомашины баруун талын хэсэгт жолоочийн эсрэг талын суудалтай талд цээж, нүүр хэсгээрээ дээшээ харсан байдалтай, хэвлийгээс дээшхи хэсэг нь автомашинаас урд салхины шилээр гарсан байдалтай , хөл нь автомашин дотор байдалтай байсан. Би гар утасны гэрэл тусгаж харахад толгой хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан. Автомашины урд салхины шил хагарчихсан байдалтай байсан” гэх мэдүүүлэг,

 гэрч Т.Б-гийн “...Тэр үед би Х.Л-той шахцалдаад тухгүй байхаар нь Автотээврийн төвийн фургон луу ороод хойд талын суудал дээр ганцаараа унтаад явахаар болсон. Хөдлөх үед манай ....... улсын дугаартай Лада загварын автомашиныг Б.Б жолоодож явсан...” гэх мэдүүлэг болон

мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч Б.Бын биед  үзлэг хийсэн “...Үзлэгээр Б.Бын толгойн духны зүүн хэсэгт 3х3 см талбайд зулгаралттай, түүний доод хэсэгт 1х0.5 см талбайд зулгарсан шархтай, зүүн мөрний хэсэгт эгэмний дээд хэсгээр 4 см орчим өргөнтэй 7 см орчим урттай улайж хөхөрсөн хөхрөлт, улаалттай, зүүн мөрний хэсгээр хөндлөн улайсан гэмтэл үүссэн байна” гэх  тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд,

мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б.Бын  биед дахин үзлэг хийсэн “... Б.Бын духны зүүн хэсэгт үүссэн гэмтэл нь ерөнхийдөө эдгэрсэн байдалтай, мөн зүүн мөрний хэсэгт баруун доош ташуу чиглэлтэй гэмтэл үүссэн, уг гэмтэл дарагдлын мөр улам тодорч хөхөрсөн, дөрвөлжин тэгш өнцөгт мэт хэлбэртэй, автомашины суудлын бүснээс үүссэн мэт гэмтэл учирсан” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Б.Бын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дух, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, эгэм, цээжний зүүн дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл учирсан байна. ...Зүүн мөр, эгэм, цээжний зүүн дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл нь суудлын бүсний дарагдалт татагдлын улмаас үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт,

мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ........ улсын дугаартай Л загварын автомашинд үзлэг хийсэн “...автомашины кабин нэлэнхүйдээ гулзайж гэмтсэн, хонхойсон байдалтай байх бөгөөд автомашины жолооч талын хэсгээр бага, зорчигч талын хэсгээр маш их хэмжээгээр дотогшоо хонхойсон байдалтай, урд талын салхины шил хагарсан, баруун урд талын хэсэгт шил нь няцарсан байдалтай байна” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар  нотлогдсон ба энэ талаар  анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Зам тээврийн осол гарахын өмнө нийт 4 автомашин хамтдаа Зүүнговь сумаас Зүүнхангай сум уруу явж байсан, тухайн үед автомашинууд ар араасаа цуварч,  цувааны хамгийн хойно МИГ даатгал компанийн автомашин, түүний урд талд Монгол даатгал ХК-ийн ........ улсын дугаартай Лада загварын автомашин, түүний урд талд Практикал даатгалын болон Автотээврийн төвийн автомашинууд тус тус явж байсан, осол болсон даруйд хэргийн газарт хамгийн түрүүнд МИГ даатгалын автомашин ирж, уг машинд явсан Б.У, Д.Э, Э.Ур нар осол болсон хэргийн газрын нөхцөл байдлыг хамгийн анх харсан байх ба   ослын газарт очих үед уг автомашины осолдсон байрлал, зорчиж явсан хүмүүс хаана, хаана  ямар байдалтай байсан талаархи эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдолтойд дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Л.Ж, Б.Э нарын : “шүүгдэгч Б.Бын согтуурлыг шалгах ажиллагааг “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох  журам”-ын дагуу хийж гүйцэтгээгүй, уг журмыг зөрчсөн талаар гаргасан гомдол, тайлбарыг хүлээн авах  үндэслэлгүй байна.       

Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д зааснаар цагдаагийн эрх бүхий ажилтан тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багаж /драгер 6810,7510/-аар шалган тогтоож болохоор заасан ба энэ ажиллагааг явуулахдаа  хөндлөнгийн гэрчийг байлцуулахаар тусгажээ.

         Увс аймгийн дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Ц Зүүнхангай сумын Цагдаагийн хэсгийн байранд Б овогтой Б-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 30-ны 03 цаг 03 минутад согтуурал шалгах “Drager Alcotest 6810” маркийн багажаар үлээлгэн шалгахад 0.66 промиль согтолттой гарсан, уг  ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрч байлцуулж тэмдэглэл үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлсэн нь хэрэгт авагдсан согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул  уг  ажиллагаа хууль, журамд нийцсэн байна.

          Мөн журмын 2.5-т: шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийг согтуурал шалгах  багажаар шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,66 промиль гарсан нь түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.  

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...хэргийн газраас цуглуулж авсан биологийн гаралтай 8 ул мөр хэний ул мөр болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан,

мөн энэ талаар анхан шатны шүүх “...машин онхолдож өнхөрсний улмаас хохирогчийн цус цацагдсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй үйл баримт гарган дүгнэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн”  гэх тайлбар, гомдлыг гаргажээ.

Хэргийн газрын үзлэгээр ........ улсын дугаартай “Лада” загварын автомашины эд ангиас 8 хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн ул мөрийг цуглуулж, хэнийх болохыг тогтоох ажиллагаа явуулаагүй байгаа боловч энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй, энэхүү ажиллагааг хийгээгүй нь хуульд заасан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 2. Иргэний хариуцагч “Монгол Даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мгийн давж заалдсан гомдлын талаар:

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нгийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэсэн шаардлагад  нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдээгүй, сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байдаг.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтад “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ........... улсын дугаартай, Лада загварын тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь  “Монгол даатгал” ХК болох нь тогтоогдсон байх тул  “Монгол даатгал” ХК-ийг иргэний хариуцагчаар татаж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасны дагуу  хариуцвал зохих этгээд хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй  байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсноос үүдэн гарсан зайлшгүй зардал, амь хохирсонтой холбоотой үүссэн хор уршгийг нэхэмжилсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нгийн нэхэмжлэлээс баримтаар нотлогдсон зардал буюу буяны ажлын зардалд 11.999.750 төгрөг, оршуулгын үйл ажиллагааны бензиний зардалд 2.500.000 төгрөг, талийгаачийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 12.520.830төгрөг, талийгаачийн охин Ц.Э-гийн буяны ажилд оролцохоор ирсэн үеийн ажилгүй байсан хугацааны цалин 1.940.000 төгрөг, охин Ц.Э, хүү Ц.Н нарын  Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотоос Увс аймагт машин хөлсөлж ирсэн тээврийн зардал 3.176.000 төгрөгийг тус тус иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба эдгээр зардлуудыг нотолсон, хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Харин шүүх амь хохирогчийн хүү Ц.Н-ын ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо буруу тооцжээ.

Амь хохирогчийн хүү Ц.Н нь 2020 оны 5 дугаар сард  Сэрүүн сервис ХХК-д автоматик инженерээр ажиллаж байсан байх ба хэрэгт авагдсан, Ц.Н-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  баримтаас үзвэл, тэрээр 2020 оны 06 дугаар сараас 09 сарын хооронд цалин хөлс аваагүй болох нь тогтоогдсон тул энэ хугацаа буюу 3 сар ажилгүй байсан хугацааны цалин 2.572.650 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх Ц.Н-ын дундаж цалинг тогтоохдоо хэрэгт авагдсан түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджыг үндэслэн 857550 төгрөгөөр тооцсон болно.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн 96.636.580 төгрөгийн нэхэмжлэлээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс шүүхийн зардалд төлсөн 2.500.000 төгрөгийг хасаж, үлдэх шаардлага болох 94.136.580 төгрөгөөс 34.709.230 төгрөгийг “Монгол даатгал” ХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөг, илүү нэхэмжилсэн  Ц.Н-ын цалингийн зөрүү 4.427.350 төгрөг,  бүгд 59.427.350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж хуульчилсан ба анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч “Монгол даатгал” ХК-ийн 99-96 УВХ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр иргэний нэхэмжлэгч Монгол Даатгал ХК-ийн гаргасан 35.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар, анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч  “Монгол Даатгал” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь энэхүү шаардлагатай холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах, нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлох/ сонгох/ эрхийг хөндөхгүй гэж шүүх үзлээ.

  Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Монгол даатгал” ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Б-д ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хүлээлцэх акт болон хөдөлмөрийн гэрээнд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын  гэрээний заалтын дагуу уг тээврийн хэрэгслийг бүрэн хариуцуулж өгсөн байдаг. Б нь уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж, үр шимийг нь хүртэж байсан тул тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх хариуцлагыг хүлээх үүрэгтэй байсан” гэх тайлбар гаргасан ба хэрэгт Монгол даатгал” ХК-ийн зүгээс Т.Б-д ...... улсын дугаартай, Лада загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн талаархи бичгийн нотлох баримт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, давж заалдсан гомдлуудын үндэслэлээр нэмэлт ажиллагаанд буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, Б.Энхболд, Ц.Баяртогтох, иргэний хариуцагч “Монгол Даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, гэм хорын хохиролтой холбоотой тооцооллын алдааг зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл  шүүгдэгч Б.Бын  цагдан хоригдсон нийт 71  хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  5 дахь заалтын: “... 39.136.580 гэснийг 34.709.230 гэж, ... 55.000.000 гэснийг 59.427.350 гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, Б.Энхболд, Ц.Баяртогтох, иргэний хариуцагч “Монгол Даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бын  2021 оны 3 дугаар  сарын 31-ны өдрөөс 2021 оны 06  дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг / хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                  Л.АЛТАН      