Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* ХХК /РД:61/,

Хариуцагч: Б******* о*******, ж сайдын хоорондын Б******* о*******, ж сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ХХК-иас Б******* о*******, ж сайдад холбогдуулан Б******* о*******, ж сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Б******* о*******, ногоон хөгжил, ж сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Х******* нуурын байгалын цогцолборт газар ******* нэртэй газар 3.73 га хэмжээтэй газрыг ж зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн ******* дугаар гэрчилгээг Х******* ХХК-д олгожээ.

Улмаар Б******* о*******, ж 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай А/157 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

Гэвч Б******* о*******, ж сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Б******* о*******, ж сайдын 2017 оны ******* дүгээр тушаалаар Х*******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Х******* ХХК-д олгосон 3.73 га газрын ашиглах эрхийг Х*******ийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 173, 10 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Газрын тухай хууль, Усны тухай хууль, тогтоомж зөрчсөн, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хууль тогтоомж зөрчиж газар ашиглуулсан үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг Х******* аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

4.1 Х******* ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б******* о*******, ж яаманд газар ашиглах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд Х******* аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр санал, Х*******ийн Улсын Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаартай саналаар тус тус хүсэлт гаргасан газар нь аливаа газрын давхцалгүй, Б******* о*******, ж яамны ерөнхий үнэлгээний дүгнэлтээр тус компанийн хжүүлэх төсөл, хөтөлбөр б******* о*******д ээлтэй, б******* орчныг хамгаалах болон б******* о*******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомжтой нийцсэн гэж дүгнэсэн байдаг.

Манай компани нь газар ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу авсан даруйдаа Х******* аймгийн ******* сумын нутагт хжүүлэх ******* ж цогцолбор төслийн Б******* орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан Б******* о*******, ж яамаар баталгаажуулсан бөгөөд нийт 11 объект, барилга байгууламж барьж, хамгийн дэвшилтэт технологиор цэвэр, бохир ус, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээ болон цахилгаан эрчим хүчинд холбосон.

4.2 Манай компани нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон гуравласан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж газраа зориулалтын дагуу ашиглахтай холбоотой төрийн байгууллагуудаас авах шаардлагатай зөвшөөрлүүдийг авч, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, тухайн газартаа 11 объект барьж, үүнээс 347 м.кв талбайтай барилгыг барьж байгуулан ашиглалтад оруулж 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аван ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Х******* ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 03-нд Х*******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Хатгал тосгоны захирагчийн ажлын албатай Газар ашиглах тухай гэрээг дүгнэхэд хууль тогтоомжид заасан үүргээ хангалттай биелүүлсэн үзүүлэлттэй гарч, Б******* о*******, ж сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/157 дугаар тушаал, Х*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 49 тоот саналыг үндэслэн газар ашиглах эрхийг дахин 5 жилийн хугацаатайгаар буюу 2027 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгасан болно.

Иймд маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэснийг үндэслэсэн нь хуульд бүрэн нийцэхгүй байна.

Захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж хуульчилсан.

Гэтэл Б******* о*******, ж сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалд манай компанийг Газрын тухай хууль, Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх боловч хууль тогтоомж болон гэрээнд заасан ямар үүргээ манай компани зөрчсөн гээд буй нь ойлгомжгүй, бодит нөхцөлд тохироогүй, агуулга нь ойлгомжгүй, хууль бус захиргааны акт гарсан гэж үзэж байна.

4.3 Манай компани анх 2017 онд Б******* о*******, ж яамнаас газар ашиглах эрхийн гэрчилгээг авч, 2022 оны 5 дугаар сард газар ашиглах эрхийг сунгуулан өнөөдрийг хүртэл нийт 5 жил газраа зориулалтын дагуу ашиглан, үйл ажиллагаа явуулсан.

Гэтэл хариуцагч байгууллага нь манай компанийн ашиглалтын нийт 3.73 га талбай нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй хэдий хэмжээгээр давхцалтай гэж үзсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хариуцагчаас дээрх хууль зүйн үндэслэлийн талаар манай компанид огт мэдэгдэж байгаагүй, энэ талаарх холбогдох нотлох баримтуудыг танилцуулаагүй, тайлбар мэдүүлэг авахгүйгээр гэнэт ийм шийдвэр гаргасан нь тус компанийн газар ашиглагчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Манай компани нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Усны сан бүхий бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно гэж, Б******* о*******, ногоон хөгжил, ж сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.5-д Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно гээд 2.5.1-т усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд гэж тус тус зааснаар усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хуулиар зөвшөөрсөн ж үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй болно. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

5.1 Нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн бөгөөд тухайн сонсох ажиллагаанд Х******* ХХК-ийн газар ашиглах эрхтэй талбайгаас нийт хэр их хэмжээний талбайг усан сан бүхий онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байна вэ? гэдэг агуулгаар нь тайлбарлаагүй.

Х хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас давхцалтай холбоотой баримт ирүүлсэн. Тухайн баримтад нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй талбай болох 3,73 га талбайгаас нийт 0,69 метр квадрат талбай онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэдгийг нотолсон агаар сансрын зургийг хэргийн материалд нотлох баримтаар ирүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн нийт ашиглалтын газар нь бүхэлдээ онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй буюу 0,69 га газар нь онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрыг бүхэлд нь цуцалсан.

Нэхэмжлэгчид 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай газарт ашиглах эрх олгосон Б******* о*******, ж сайдын тушаал нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд тухайн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах тохиолдолд хуульд заасан тодорхой үндэслэлээр хүчингүй болгоно. Газар ашиглах эрх олгосон тушаалыг 2017 оны 03 дугаар сард гаргасан. Маргаан бүхий тушаал нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарсан бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

5.2 Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа нэн түрүүнд бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг тус тус хийнэ.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоохын тулд шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна. Хариуцагч нь энэхүү тодорхой хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Х хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х*******ийн тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны 2 саналыг хүргүүлсэн байдаг. Тухайн саналд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай санал хүргүүлсэн.

Б******* о*******, ж яамнаас санал ирүүлэхээс өмнө хуулийн хжилтийг хангахын тулд хээрийн судалгаа хийх шаардлагатай бөгөөд ямар хууль тогтоомжийг зөрчиж байгаа тохиолдолд газар дээр нь үзлэг, шалгалт хийгээд дүгнэлт гаргах тухай хариу ирүүлсэн.

Үүний дараа сонсох ажиллагаа хийсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, сонсох ажиллагааны тэмдэглэлийг хуульд заасны дагуу үйлдэнэ. Үүнтэй холбоотой баримтыг ирүүлнэ үү гэж мэдэгдээд саналыг нь буцаасан.

Буцаасан буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хоёр дахь санал нь Х*******ийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирсэн.

Тухайн саналаар дөрвөн аж ахуй нэгжийн газар ашиглалтын гэрчилгээг цуцлуулах тухай 43 хуудас баримтыг хүргүүлсэн байсан. Үүнд Х******* ХХК-тай холбоотой ямар нэгэн хээрийн судалгаа хийсэн эсэх ямар хууль зөрчсөн тухай дүгнэлтээр гаргасан баримтыг ирүүлээгүй байхад Б******* о*******, ж яам нь Х*******ийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг хүлээж аваад Х******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан.

Мөн нэхэмжлэгчид анх Б******* о*******, ж сайд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай тушаалаар газар ашиглах эрх олгосон.

5.3 Нэхэмжлэгчид 2017 онд газар ашиглах эрх олгох үед Б******* о*******, ж сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А230/127 гэдэг тушаал батлагдсан байсан. Онцгой хамгаалалтын бүс болон энгийн хамгаалалтын бүсэд ямар үйл ажиллагаа явуулж болох эсэх нь анхнаасаа хууль тогтоомжид тусгагдсан байсан.

Гэтэл Х*******ийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ж зориулалтаар уг газрыг ашиглахад манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд давхцал байгаагүй гэж үзээд Б******* о*******, ж яаманд саналаа гаргаснаар Б******* о*******, ж яамны зүгээс нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгосон. Гэтэл анхнаасаа хууль, тогтоомжийг мэдсээр байж саналаа явуулаад нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгосон бөгөөд газар ашиглах эрхийг нь нэмэгдсэн байдлаар 10 жилийн хугацаатай болгосон боловч одоогийн байдлаар анхнаасаа нэхэмжлэгч компани нь хууль тогтоомж зөрчиж усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй газар давхцуулсан гэдэг зүйл ярих нь зохисгүй байна.

5.4 Манай компани нь онцгой хамгаалалтын бүс дээрх давхцалтай хэсэг дээр солбицолд өөрчлөлт оруулаад хуулиар зөвшөөрсөн хэсэг дээр үйл ажиллагаа явуулах тухай тайлбар өгөх боломж байсан боловч ашиглах эрхтэй газрыг бүхэлд нь цуцалсан.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагад онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд давхцалгүй газар дээр үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байна.

Маргаан бүхий акт нь нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгосон нь газар ашиглагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

6.1 Х******* ХХК нь сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн A/59 дүгээр тушаалаар 3.73 га газар ашиглах эрхтэй болсон боловч тус компанид дээрх хууль тогтоомжид заасныг зөрчиж газар ашиглах эрх олгосон учраас Х*******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай албан бичиг, 10 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал ирүүлсэн.

6.2 Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 30, 35, 36 дугаар зүйлд зааснаар хамгаалалтын захиргаа нь тухайн хамгаалалтын газартаа хууль тогтоомжийг хжүүлэх, биелэлтийг хангах, хяналт тавих, газар ашиглах цуцлах, дуусгавар болгох з санал ирүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Сайдын тушаал нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хуульд нийцэж байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүх энэ хт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

8. Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х шүүхэд хандаж Х******* ХХК-иас Б******* о*******, ж сайдад холбогдуулан Б******* о*******, ж сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...газар ашглах эрхийн хугацаа дуусаагүй байсан атал ...гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэснийг үндэслэсэн нь хуульд нийцэхгүй...бидэнд давхцалтай талаар огт мэдэгдээгүй гэнэт ийм шийдвэр гаргасан...нийт талбайн 0,69 га газар нь онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байхад газрыг бүхэлд нь цуцалсан нь буруу... гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

9. Хт цугларсан нотлох баримтуудаас үзвэл

- Анх Б******* о*******, ногоон хөгжил, ж сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Х******* нуурын байгалийн цогцолборт газар ******* нэртэй 3.73 га газрыг ж зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн ******* дугаар гэрчилгээг Х******* ХХК-д олгосон, уг гэрчилгээг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 201/12 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г 5 жилийн хугацаатайгаар байгуулсан,

- Улмаар Б******* о*******, ж сайдын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай А/157 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2022/001 дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ байгуулсан,

- Түүнчлэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Х*******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны /цаашид ХУТХГХЗ гэж товчлох/ улсын байцаагч Ж.А Х******* ХХК-ийн захирал Б.Эд газар ашиглалтын зөвшөөрөл цуцлах тухай сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг танилцуулж, мөн оны 8 дугаар сарын 19-ний өдөр ХУТХГХЗ-аас сонсох ажиллагаа хийж тэмдэглэл үйлдсэн,

- Тус захиргааны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар бүхий Газар ашиглах гэрчилгээг цуцлуулах тухай албан бичгээр Х******* ХХК-ийн...газар нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн горимыг зөрчиж олгогдсон тул ашиглалтын гэрчилгээг цуцлуулах саналыг хүргүүлж байна, 2017 оноос хойш 5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж гүйцэтгэсэн тухай тайлбар, мэдээллийг сонсох ажиллагааны явцад аман хэлбэрээр хамгаалалтын захиргаанд танилцуулах-ыг мэдэгдсэн,

- Б******* о*******, ж яамнаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 09/5895 дугаар албан бичгээр Х*******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хандан ...газар дээр нь хээрийн судалгаа хийж, зөрчигдөж буй хууль, журмын талаар нарийвчлан тодруулан газар ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн эсэх талаар дүгнэлт гаргаж...мэдээлэл ирүүлэх-ийг мэдэгдсэн,

- Х*******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаар албан бичгээр Х*******ийн байгалийн цогцолборт газар ж зориулалтаар ашиглах эрх авсан нэр бүхий 4 аж ахуйн нэгжийн газар ашиглалтын гэрчилгээг цуцлуулах санал хүргүүлсэн, эдгээрийн тоонд нэхэмжлэгч компани багтсан үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

10. Маргаан бүхий захиргааны акт болох Б******* о*******, ж сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Б******* о*******, ж сайдын 2017 оны ******* дүгээр тушаалаар Х*******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Х******* ХХК-д олгосон 3.73 га газрын ашиглах эрхийг Х*******ийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 173, 10 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Газрын тухай хууль, Усны тухай хууль тогтоомж зөрчсөн, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хууль тогтоомж зөрчиж газар ашиглуулсан үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

10.1 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хжүүлнэ, 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлийн 40.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:, 40.1.1-д Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно., 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж тус тус заажээ.

11. Шүүхэд нотлох баримтаар цугларсан, хариуцагчаас ирүүлсэн кадастрын зургаас үзвэл усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий нийт газрын 0,69 га нь хамаарч байгаа нь тогтоогдсон ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, уг 0,69 га газар нь нуурын эргээс 50 метрт оршиж байна.

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрыг нийт газрын хэмжээгээр дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль бус, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын 0,69 га газраас бусад хэсэг нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцал үүсгэхгүй байх тул энэ хэсгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглаж буй этгээд болохын хувьд эрх бүхий байгууллагуудтай хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж, газар ашигласны төлбөрөө тогтоосон хугацаанд нь төлж ирсэн, мөн б******* орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр тухайн газартаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, барилга байгууламж барьсан нь хт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Нөгөө талаар Б******* о*******, ж сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар анх олгогдсон газрын эрхийг мөн Сайдын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай А/157 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар сунгаж гэрээ байгуулсан, уг гэрээний хугацаа дуусаагүй, 2027 онд дуусахаар байгаа болох нь хт авагдсан газар ашиглах эрхийн гэрчилгээ, түүний хавсралт болон эрх бүхий этгээдтэй байгуулсан газар ашиглах гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэлийг дурдсан нь бодит нөхцөлд тохироогүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2027 он хүртэл сунгасан атлаа хугацаа дуусаагүй байхад түүний газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, энэ агуулгаараа тухайн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй гэж шүүх үзлээ.

 

12. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ... гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчээс ...тушаалынхаа хууль зүйн үндэслэлийн талаар манай компанид огт мэдэгдэж байгаагүй,...тайлбар мэдүүлэг авахгүйгээр гэнэт ийм шийдвэр гаргасан... гэж маргасан боловч 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Х*******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч Ж.А Х******* ХХК-ийн захирал Б.Эд ...усны сан бүхий газарт эргийн онцгой бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрснийг мэдэгдэж эрх цуцлах талаар танилцуулсан, мөн оны 8 дугаар сарын 19-ний өдөр Х*******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Г.Э, ахлах мэргэжилтэн Э.Б, мэргэжилтэн П.У, б******* хамгаалагч Э.А, Д.Ү нар тус компанийн төлөөлөл Ж.Б, Б.Э нарыг оролцуулан Х******* нуур усны сан бүхий газрын эргийн онцгой бүс болох 100 метр дотор хамгаалалтын дэглэм зөрчсөн асуудлыг зогсоох талаар мэдэгдсэн зэргээс үзвэл хариуцагч нь мэдэгдэх сонсгох ажиллагаа-г хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээр байна.

Иймд Б******* о*******, ж сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай тушаалын Х******* ХХК-ийн ашиглах эрх бүхий 3,04 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, харин усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч буй 0,69 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Захиргааны х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан Х******* ХХК-иас Б******* о*******, ж сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б******* о*******, ж сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай тушаалын Х******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын 3,04 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хсэхгүй болгосугай.

2. Захиргааны х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН