2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.жаргал,

Улсын яллагч Э.Оюундарь,

Хохирогч Х.*******,

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Н.Түвшинтөгс,

Шүүгдэгч Н.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******ын *******, овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2507 00232 0137 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* Улаанбаатар хот *******т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******, *******, ******* тоотод оршин суух,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийх ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД:/

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овогт гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь Налайх дүүргийн *******, д үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газар 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд хохирогч Х.*******тэй тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдан, түүнийг заамдан доош дарж Э.******* нь хохирогч Х.*******ийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...00 өрөө, тамхины өрөө хоёр нь компьютеруудын цаана байдаг өрөө рүү явж байхад замд Ц. байсан. Тэгээд очоод энэ хүмүүстэй маргалдсан. Ц. тухайн үед хохирогчийн биед халдаагүй. Бид хэдийн хийсэн буруутайгаас болж энэ хүн хохирсон.” гэв. гэв.

 

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “..Энэ хэд муудалцаж байхаар нь очиж салгаж байсан. Тэгсэн хар майктай залуу хүрч ирээд намайг цохихоор нь би босож ирээд Х.*******ийн нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Х.*******өөс уучлалт гуйж байна.” гэв.

 

Хохирогч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Э.******* нь цаанаас ирээд шууд над руу дайрсан. Г. нь сүүлд орж ирсэн. Тэгэхээрээ ярьж байгаа зүйл нь зөрөөд байна. Үүнийг би гайхаад байна. Ц. гэх залуу над руу мөн дайрсан...Э.******* нь сүүлд орж ирсэн. Н.******* намайг тухайн үед толгойгоороо хамар руу мөргөсөн. Энэ 2 хүний үйлдлийн улмаас надад хохирол учирсан . Тэр үед хамар хугарсан. 14,421,145.45 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 22 цаг 27 минутад 10 жилийн найз Ч. намайг цахим тоглоомын газар тоглоё гэж дуудахаар нь бид хоёр Налайх дүүргийн ******* төвийн цахим тоглоомын газар наймуулаа тоглосон. Тэгээд Ч. миний баруун талд сууж байхад гаднаас зүс таних гурван согтуу залуу орж ирээд гэх залуу нь цагаан өнгийн футболктой Ч.ийг чи хэн бэ би энэ газрын эзэн байна” гэх мэтээр үг хаяад байсан. Тэгээд гэх залуу манай найз Ч.ийг араас нь дагздаад байсан. Тэгээд хар юүдэнтэй залуу манай найзыг шууд цохиод авахаар нь би босож ирээд “та нар яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь юүдэнтэй залуу намайг мөргөөд заамдаад авахаар нь би цохих гэж байгаад болиход юүдэнтэй залуу миний нүүр хэсэг рүү цохиход цаанаас болон нэг залуу гурвуулаа нийлж намайг газарт унагааж дэвсэж зодсон. Тэгээд цаанаас цахим тоглоомын газар ажиллуулдаг залуу байсан байхаа над дээр ирээд намайг 2-3 удаа цохиод манай компьютер тоглоомын  газраас зайл гээд байсан. Тэгээд цахим тоглоомын гадаа гараад хар юүдэнтэй залууг бариад байж байсан чинь шанаа хүртлээ үстэй залуу салгах гэж ирээд намайг түнхнээс барьж аваад миний нүүр хэсэгт цохиход нь би тавиад тэр хүмүүс зугтаад алга болсон. Тэгээд цагдаа нар ирээд ойр орчмоор хайгаад би эмнэлэг орж үзүүлээд цагдаагийн хэлтэс дээр очсон...” гэх мэдүүлэг /хх 13-14 дүгээр тал/,

 

- Хохирогч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “…Эхлээд өндөр залуу мөргөсөн. Сүүлд тэрийг Н.******* гэх нэртэйг мэдсэн. Дараа нь Ц. гэх залуу хажуунаас зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед аль гараараа цохисныг нь хэлж мэдэхгүй байна. Дараа нь Н.******* намайг доош дарж нүүрэнд хэн нэгэн өшиглөсөн. Тэрний дараа хамар нэлээн хүчтэй хугарч дуугарсан. Миний хамарт учирсан гэмтлийг яг хэн учруулсныг би хэлж мэдэхгүй байна. Тухайн үед доош даруулсны дараа өшиглүүлээд л хугарчихсан…” гэх мэдүүлэг /хх 10 дугаар тал/,

 

- Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******т байгаа найз нар болох , , *******, нартай холбогдож “д үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газарт уулзъя” гэж хэлсэн. ...Н.******* гэх залуу зүүн гараараа миний эрүүнд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би босоод эрүүгээ бариад доошоо харж байгаад буцаад харсан чинь Н.*******ын хажууд сууж байсан Х.*******ийн хамар хэсэгт мөргөж байсан. Би тухайн үед гайхаад “Цагдаа дууд” гэж хэлчхээд гарч яваад машиндаа суусан...” гэх мэдүүлэг /хх 36-37 дугаар тал/,

 

- Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлаасаа ирээд гэртээ амарч байсан юм. ... д үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газрын биллиардад очиж тоглохоор болсон. Бид нар хөдлөөд хорооллын зогсоол дээр хүрч ирээд гадаа нь пивоо ууж дуусгаад 22 цаг орчмын үед тоглохоор орцгоосон. Ороод цагаа авчхаад би бие засахаар явж байсан чинь өмнө нь нэг сургуульд сурч байсан дээд ангийн Ч. гэх залуу харагдахаар нь “Юу байна. Таньж байна уу?” гэж хэлсэн чинь “Таньж байна. Таньж байна” гэж хариулахаар нь би цаашаа бие засахаар явж байх үед Н.******* зөрж очоод Ч.ийг цохих шиг болсон. Би яг цохисон, алгадсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Дуу гарахаар нь эргээд харсан чинь Ч. хамраа бариад цаашаа явж байсан ба хажууд нь сууж байсан Х.******* босож ирээд Н.*******тай заамдалцаад авсан. Тэгсэн чинь Н.******* нүүр рүү нь мөргөөд хавирч унагаасан. Би шууд гүйж очоод салгасан ба Х.*******ийн найзууд босож ирээд надтай хамт салгаж байсан. Х.******* босож ирэх үедээ хамраас нь цус гоожчихсон байсан.... Г.ийг явсны дараа Н.*******, Х.*******ийг доош дарчихсан байх үед Э.******* босож ирээд Х.*******ийн нүүр хэсэгт баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн чинь тухайн цахим тоглоомын газрыг ажиллуулдаг гэх хүүхэд “Та хэд гарцгаа” гээд хөөгөөд бүгдийг нь гаргасан....” гэх мэдүүлэг /хх 40-41 дүгээр тал/,

 

- Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өндөр биетэй залуу Х.*******ийг заамдаад алгадчихсан зогсож байсан ба Ц. гэх зүс таних залуу Шижиргэрэлтэй маргалдчихсан алгадаад зогсож байсан. Тэр үед Х.*******ийн хамраас цус гоожчихсон зогсож байсан. Харин хамт явж байгаа залуу нь цаана нь хараад зогсож байсан. Би хамт нэг өрөөндөө тоглож байсан найзууддаа хэлчхээд буцаад очих үед зүс таних Ц. хүрч ирээд “Чи яах гээд байгаа юм. Цаашаа бай” гэж хэлээд Намайг очих үед Ч., Шижиргэрэл, гурав гараад явцгаачихсан байсан ба Х.*******ийг өндөр том биетэй залуу нь дух хэсэг рүү цохичихсон. Хажуугаас нь цаана нь харж зогсож байсан залуу нүүр рүү өшиглөж байсан. Би очоод тэр хоёрыг түлхээд Х.*******ийг аваад гарсан. Тухайн үед Х.*******ийн хамраас нэлээн их цус гоожчихсон байдалтай, хувцас нь тэр чигээрээ цусандаа будагдчихсан байсан. Дараа нь өндөр том биетэйг нь Н.*******, цаана зогсож байгаад Х.*******ийг нүүрэнд нь өшиглөдөг нь Э.******* гэдэг нэртэйг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх 44-45 дугаар тал/,

 

- Гэрч Б.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн *******нд үйл ажиллагаа явуулдаг “Sub” гэх нэртэй цахим тоглоомын газар Админы ажил буюу цаг олгох ажил хийж байсан юм. Тухайн өдрийн орой 21 цаг орчмын үед 8 хүн тоглохоор орж ирээд цаг аваад сууцгаасан. Тухайн хүмүүс дөрөв, дөрвөөрөө хоёр хэсэг болоод тусдаа газар суусан ба зүс таних хүмүүс байснаас, таньдаг хүн огт байгаагүй. 22 цаг 30 минут орчмын үед өө буюу Н.*******, Ц., буюу Э.******* нар орж ирээд биллиард тоглосон. Тоглож байгаад тэр гурав тамхи татахаар тамхины өрөө рүү явж байсан. Тамхины өрөө рүү явснаас 10 орчим минутын дараа гэнэт шуугилдаад бужигнаад эхэлсэн. Би юу болоод байгааг мэдэхгүй очоод шалгахад Н.******* хамраас нь цус гарчихсан цагаан царайтай хүүхдийг баруун гараараа толгойн ар хэсэгт цохисон чинь 2 танихгүй залуу салгаж байсан. ...Э.******* хамар нь цус болчихсон залууг тонгойчихсон байхад нь зүүн урд талаас нь 2 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Ц. бид хоёр тэр хэдийг салгаад гаргаж байгаад эргээд харсан чинь Э.******* цохиулаад газар унаж байсан. Яг хэн цохисныг нь хараагүй. Э.******* босож ирээд гараад явсан. Би 3-5 минут орчмын дараа араас нь гараад харсан чинь замын ховилд хамраас нь цус гарчихсан байсан залуу Н.*******ыг унагаачихсан дээрээс нь боочихсон байсан. Ц., Э.******* хоёр салгах гээд дийлэхгүй. Хамаагүй салгах гэж орохоор найзууд нь зодолдчих гээд байсан.” гэх мэдүүлэг /хх 50-51 дүгээр тал/,

 

- Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би найз Э.*******, Ц. нарын хамт төвийн гадаа нэг том пиво хувааж уугаад төв рүү биллиард тоглохоор 22 цагийн орчим орсон. Тэнд ороод биллиард тоглож байхад манай найз Ц. цахим тоглоомын газар луу орчихсон байсан бөгөөд би бие засах гээд биллиардын газар цаана байдаг угаалгын өрөө рүү явж байтал тэнд Ц. танихгүй 3-4 залуутай маргалдаж байхаар нь би найзыгаа хамгаалаад очоод нэг танихгүй залууг нь алгадаж авсан. Тэгтэл зодуулсан гээд байгаа Х.******* нь намайг зүгээр байгаа хүүхдийг алгадлаа гэсэн утгатай зүйл яриад миний толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би заамдаж аваад дух руу нь мөргөсөн. Тэгтэл Х.******* намайг барьж аваад ноцолдож байхад цаанаас хар майктай найз нь гэх залуу хүрч ирээд эхлээд Ц. дараа нь Э.******* хамгийн сүүлд намайг 7-8 удаа хажуугаас гараараа цохиод байсан. Тэгээд олон удаа цохиулаад байхаар би нүүрээ хамгаалаад байсан бөгөөд яг Х.*******тэй барьцалдаад байж байхад тийм зүйл болсон тул би нүүрээ хамгаалаад Х.*******ийн малгайтай цамцны малгайнаас нь доош нь дараад өөрөө дээрээс нь тонгойчихсон байсан чинь хажуугаас Э.******* тонгойчихсон байсан Х.*******ийн хамар хэсэг рүү нь 2 удаа өшиглөхөд Х.*******ийн хамраас цус гарчихсан. Тэгээд бид нарыг тухайн тоглоомын газрын хүн салгаад бид нарыг гар гэхээр нь бид гарсан юм...” гэх мэдүүлэг /хх 102-103 дугаар тал/,

 

- Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би найз Н.*******, Ц. нарын хамт төвийн гадаа нэг том пиво хувааж уугаад төв рүү биллиард тоглохоор Ц. 2 хойд тоглоомын газар луу нь орчхоод ирэхгүй болохоор нь араас нь 22 цагийн орчим орсон. Тэнд ороод биллиард тоглож байхад манай найз Н.******* барьцалдаад авчихсан зогсож байхаар нь би очиж салгах гэтэл Х.*******ийн найз ороход тэнд тоглож байсан хүмүүстэй муудалцаад Н.*******, Х.*******тэй Г. гэдэг залуу Ц. бид хоёрыг цохиж аваад бид 2 унасан. Би буцаж босож ирэхэд Н.******* Х.*******ийн шилэн хүзүүн дээрээс нь доош нь харуулаад дарчихсан байхад нь би Х.*******ийн хамар луу 2 удаа хөлөөрөө өшиглөсөн чинь Х.*******ийн хамраас цус гарсан. Тэгээд тэр газрыг ажиллуулдаг залуу нь хүрч ирээд бид нарыг бүгдийг нь гарцгаа гэхээр нь бид бүгдээрээ гарцгаасан....” гэх мэдүүлэг /хх 90-94 дүгээр тал/,

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн НАЛ0725/175 дугаартай “Х.*******ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, духанд цус хуралт, зулгаралт, зүүн хацар, шанаа, зүүн чихний дэлээний доор, баруун бугалга, зүүн шилбэнд зулгаралт, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Духны цус хуралт, зулгаралт, зүүн хацар, шанаа, зүүн чихний дэлээний доор, баруун бугалга, зүүн шилбэний зулгаралт, хүзүү, баруун мөр, цээжний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 55-56 дугаар тал/,

 

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №1688 дугаартай “Хатантуулын ******* /РД: УД99011810/-ийн сэтгэцэд түр зуурын шинжтэй гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар тал/

 

  •  Яаралтай тусламжийн хуудас /хх 54 дүгээр тал/,

- Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх 4 дүгээр тал/,

  • Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-10 дугаар тал/,

          - Хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зарцуулсан гэх эмчилгээний зардлуудын бичгэн баримтууд,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Н.*******ын урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолууд, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******, Э.******* нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Н.******* нь Налайх дүүргийн ******* д үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газар 2025 оны 4  дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд хохирогч Х.*******тэй тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж, түүнийг заамдан нь доош нь дарж  Э.******* нь хохирогч Х.*******ийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биед нь хамар ясны хугарал таславчийн муруйлт, хамрын нуруунд шарх бүх хөнгөн хохирол, санаатай санаатай учруулсан үйл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна гэж үзэж байгаа. ...Ц. нь тухайн үйл баримт болж байгаа маргааныг салгах гэж оролдож байсан. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна....” гэх дүгнэлтийг ,

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгчийн зүгээс “…. Шүүгдэгч Н.*******ын хувьд мөн Э.*******ын хувьд ч гэсэн үйлдсэн гэмт хэрэгтээ  гэмшиж байгаа. Үүн дээр ямар нэгэн байдлаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцож байна. Х.*******ийн биед Э.*******, Н.******* нар гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байгаа. Энэ хэрэг дээр Ц. гэдэг хүний асуудал яригдах боломжгүй. ...яллах дүгнэлтийнхээ хүрээнд хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх байр суурьтай байна. ” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Н.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох Хохирогч Х.*******ийн өгсөн: “... Тэгээд хар юүдэнтэй залуу манай найзыг шууд цохиод авахаар нь би босож ирээд “та нар яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь юүдэнтэй залуу намайг мөргөөд заамдаад авахаар нь би цохих гэж байгаад болиход юүдэнтэй залуу миний нүүр хэсэг рүү цохиход цаанаас болон нэг залуу гурвуулаа нийлж намайг газарт унагааж дэвсэж зодсон…Эхлээд өндөр залуу мөргөсөн. Сүүлд тэрийг Н.******* гэх нэртэйг мэдсэн. Дараа нь Ц. гэх залуу хажуугаас зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед аль гараараа цохисныг нь хэлж мэдэхгүй байна. Дараа нь Н.******* намайг доош дарж нүүрэнд хэн нэгэн өшиглөсөн. Тэрний дараа хамар нэлээн хүчтэй хугарч дуугарсан. ...Э.******* нь сүүлд орж ирсэн. Н.******* намайг тухайн үед толгойгоороо хамар руу мөргөсөн. Энэ 2 хүний үйлдлийн улмаас надад хохирол учирсан . ” гэх мэдүүлэг ,

 Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.*******ын хажууд сууж байсан Х.*******ийн хамар хэсэгт мөргөж байсан. Би тухайн үед гайхаад “Цагдаа дууд” гэж хэлчхээд гарч яваад машиндаа суусан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.******* босож ирээд Н.*******тай заамдалцаад авсан. Тэгсэн чинь Н.******* нүүр рүү нь мөргөөд хавирч унагаасан. Би шууд гүйж очоод салгасан ба Х.*******ийн найзууд босож ирээд надтай хамт салгаж байсан. Х.******* босож ирэх үедээ хамраас нь цус гоожчихсон байсан...Г.ийг явсны дараа Н.*******, Х.*******ийг доош дарчихсан байх үед Э.******* босож ирээд Х.*******ийн нүүр хэсэгт баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн чинь тухайн цахим тоглоомын газрыг ажиллуулдаг гэх хүүхэд “Та хэд гарцгаа” гээд хөөгөөд бүгдийг нь гаргасан....” гэх мэдүүлэг,

Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Х.*******ийг өндөр том биетэй залуу нь дух хэсэг рүү цохичихсон. Хажуугаас нь цаана нь харж зогсож байсан залуу нүүр рүү өшиглөж байсан. Би очоод тэр хоёрыг түлхээд Х.*******ийг аваад гарсан. Тухайн үед Х.*******ийн хамраас нэлээн их цус гоожчихсон байдалтай, хувцас нь тэр чигээрээ цусандаа будагдчихсан байсан. Дараа нь өндөр том биетэйг нь Н.*******, цаана зогсож байгаад Х.*******ийг нүүрэнд нь өшиглөдөг нь Э.******* гэдэг нэртэйг мэдсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Н.******* хамраас нь цус гарчихсан цагаан царайтай хүүхдийг баруун гараараа толгойн ар хэсэгт цохисон чинь 2 танихгүй залуу салгаж байсан. ...Э.******* хамар нь цус болчихсон залууг тонгойчихсон байхад нь зүүн урд талаас нь 2 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Ц. бид хоёр тэр хэдийг салгаад гаргаж байгаад эргээд харсан чинь Э.******* цохиулаад газар унаж байсан.” гэх мэдүүлэг ,

 Шүүгдэгч Н.*******ын өгсөн: “...Х.******* нь намайг зүгээр байгаа хүүхдийг алгадлаа гэсэн утгатай зүйл яриад миний толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би заамдаж аваад дух руу нь мөргөсөн. Х.*******ийн малгайтай цамцны малгайнаас нь доош нь дараад өөрөө дээрээс нь тонгойчихсон байсан чинь хажуугаас Э.******* тонгойчихсон байсан Х.*******ийн хамар хэсэг рүү нь 2 удаа өшиглөхөд Х.*******ийн хамраас цус гарчихсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.*******ын  өгсөн: “... Би буцаж босож ирэхэд Н.******* Х.*******ийн шилэн хүзүүн дээрээс нь доош нь харуулаад дарчихсан байхад нь би Х.*******ийн хамар луу 2 удаа хөлөөрөө өшиглөсөн чинь Х.*******ийн хамраас цус гарсан. Тэгээд тэр газрыг ажиллуулдаг залуу нь хүрч ирээд бид нарыг бүгдийг нь гарцгаа гэхээр нь бид бүгдээрээ гарцгаасан....” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн НАЛ0725/175 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар

2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Налайх дүүргийн *******, д үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газар  “найзыгаа өмөөрлөө” гэх шалтгааны  улмаас  шүүгдэгч Н.******* нь хохирогч Х.*******ийн нүүрэн тус газар удаа дараа цохиж улмаар цамцаар нь  доош дарж тонгойсон үед нь  шүүгдэгч Э.******* нь хохирогч Х.*******ийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Хохирогч  Х.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...юүдэнтэй залуу миний нүүр хэсэг рүү цохиход цаанаас болон нэг залуу гурвуулаа нийлж намайг газарт унагааж дэвсэж зодсон...” гэх мэдүүлгээр гэрч Ц.ийг өөрийг нь шүүгдэгч нартай хамт зодсон талаар мэдүүлсэн ч  гэрч  Н., Б.- , Ч. нарын мэдүүлгүүдээр гэрч Ц. нь хохирогчийн биед гэмтэл учруулах үед оролцоогүй болох нь тогтоогдож байх тул энэ хэрэгт гэрч Ц.ийг хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Н.*******, Э.******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогч Х.*******ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул  шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж тогтоолоо.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гараараа толгойн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн зүгээс цаашид эмчлүүлэхтэй холбоотой 3,500,000  төгрөг,  15 хоног ажилгүй байсан үеийн орлого 5,104,545 төгрөг, эмчилгээний зардал 854,620 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг, нийт 14,459,165 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хянаж үзээд хэрэгт авагдсан хохирогчийн ажил олгогчоос гаргасан баримтуудыг үндэслэн олгогдоогүй цалин болох 4,204,545 төгрөг /1,704,545 төгрөг “ ХХК-нд, “” ХХК-нд 1,250,000 төгрөг, ХХК-нд 1,250,000  төгрөг/, эмчилгээтэй холбоотой зарцуулсан 854,620 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин ХХК-нд ажиллаагүй ч олгох байсан гэх урамшууллын 900,000 төгрөгийг цалин, хөлсний олох байсан орлого гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцлоо.

Мөн шүүгдэгч нар нь шүүхийн шатанд хохирогчид 820,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хасах нь зүйтэй байна.  

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан хохирогч Х.*******ийн 152,350  төгрөгийг шүүгдэгч нарын зүгээс төлж барагдуулсан байна.

 

Мөн хохирогч нь энэхүү гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хянаад Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №1688 дугаартай ... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлтийн үндэслэн  гэмт хэрэг үйлдэх үеийн  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 792,000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэн буюу 3,952,080 төгрөгийн шаардлагыг  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирлыг тооцож шүүгдэгч нараас гаргуулж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүн болох 8,191,245 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү буюу 4,095,622 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

 Хохирогч нь хамрын хагалгаанд орох төлбөр болох 3,500,000 төгрөгийн эмчилгээтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар талууд дараах дүгнэлтийг гаргав. Үүнд:

 

Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцүүлээд шүүгдэгч нарыг 750 нэгжээр торгох саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Тухайн 750 нэгжийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч:“...хохирогч Х.*******өд учраад байгаа энэ хохирол цаашид гарах энэ хохирлыг нь нөхөн төлөхөд боломж олгож шүүхээс  түүнийг харж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан 6.2 дугаар зүйлд заасан 3 төрлийн, санкцаас торгох ялыг нь хэрэглэн харж үзнэ үү” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас шүүгдэгч Э.*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Н.*******т удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.******* нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, шүүгдэгч Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт *******ын *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.*******, Э.******* нараас тус бүр 4,095,622 төгрөгийг гаргуулж  нийт 8,191,245 төгрөгийг хохирогч Х.*******өд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн ша ардлагаас 900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь цаашид нэхэмжлэх 3,500,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               

                                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД