Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2023/00247

 

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ш овогт Б.Ч-ийн,

            Хариуцагч: О аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

         Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт 4,909,206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч О аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, үр
дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт
4,909,206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах
байдлаар тодорхойлж байна. Үүнд:

              1.1. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн
албанд 11,3 жил ажиллаж байгаа. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалдаа бусад бүх албан хаагчдын нэмэгдлийг журмын
дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны
нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан байна. Засгийн газрын 2018 оны 12
дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан 11-15 жилд /121-180 сар/ ажилласан бол 10 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Надад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Сахилгын шийтгэлтэй учраас 2022 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг надад олгоогүй болно. Уг шийдвэрийг зөвшөөрөөгүй тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00621 дугаартай тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Б.Ч миний бие аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүй байна. Миний хувьд дордуулсан шийдвэр гаргасан. Иймд 2022 оны 6-12 сар, 2023 оны 1-2 сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд /5 хувь/ нийт 403,173 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалд нийт 612,024 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2022 оны 1-12 сар, 2023 оны 1-2 сарын ур чадварын /25 хувь/ нэмэгдэлд нийт 3,894,009 төгрөг, бүгд 4,909,206 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

              2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу
тайлбартаа: Б.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн
зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 2 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасан нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Байгууллагын цалингийн системээс шүүж үзэхэд 2022 оны 9-12 дугаар сард төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу Б.Ч-д төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг 5 хувиар бодож сар бүрийн цалингийн тооцоолол хийж олгосон байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 2 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасан нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ур чадварын нэмэгдлийн тухайд хүний нөөцөөс улирлаар болон сараар хийсэн ажлын тайланг үнэлүүлж түүнийг үндэслэж олгодог. Гэтэл хүний нөөцөд Б.Чийн өгсөн ямар нэгэн тайлан болон бичгийн баримт байдаггүй. Иймд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан. Гэтэл Б.Ч нь төрийн албан хаагчийн хувьд ажил үүргээ хангалттай сайн биелүүлдэггүй, хийсэн ажлын гүйцэтгэл, тайлангаа дээд шатны албан тушаалтанд танилцуулж, ажлын үр дүнгээ үнэлүүлж байгаагүй учраас ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн болно гэжээ.

          3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлал, Монгол Улсын
дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6
дугаар сарын 10-ны өдрийн 621 дүгээр тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын
газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар Цалин
шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

         4. Хариуцагчаас итгэмжлэл, цагийн бүртгэл, О аймгийн Засаг даргын Тамгын
газрын даргын нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрны тодорхойлолт,
О аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний
өдрийн А/52 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт, О аймгийн
Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Чийн
2022 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл хугацааны төрийн алба хаасны
нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл олгосон цалингийн карт зэрэг баримтуудыг шүүхэд
гаргаж өгсөн.

     5. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр А.А-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Нэхэмжлэгч Б.Ч-ийн хариуцагч О аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт 4,909,206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт 4,297,182 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

         2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

       2.1. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд 11,3 жил ажиллаж байгаа. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалдаа бусад бүх албан хаагчдын нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан 11-15 жилд /121-180 сар/ ажилласан бол 10 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Надад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Сахилгын шийтгэлтэй учраас 2022 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг надад олгоогүй болно. Уг шийдвэрийг зөвшөөрөөгүй тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00621 дугаартай тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Б.Ч миний бие аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүй байна. Миний хувьд дордуулсан шийдвэр гаргасан. Иймд 2022 оны 6-12 сар, 2023 оны 1-2 сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд /5 хувь/ нийт 403,173 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалд нийт 612,024 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2022 оны 1-12 сар, 2023 оны 1-2 сарын ур чадварын /25 хувь/ нэмэгдэлд нийт 3,894,009 төгрөг, бүгд 4,909,206 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

          3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

       3.1. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 2 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасан нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Байгууллагын цалингийн системээс шүүж үзэхэд 2022 оны 9-12 дугаар сард төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу Б.Ч-д төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг 5 хувиар бодож сар бүрийн цалингийн тооцоолол хийж олгосон байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 2 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасан нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ур чадварын нэмэгдлийн тухайд хүний нөөцөөс улирлаар болон сараар хийсэн ажлын тайланг үнэлүүлж түүнийг үндэслэж олгодог. Гэтэл хүний нөөцөд Б.Ч-ийн өгсөн ямар нэгэн тайлан болон бичгийн баримт байдаггүй. Иймд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан. Гэтэл Б.Ч нь төрийн албан хаагчийн хувьд ажил үүргээ хангалттай сайн биелүүлдэггүй, хийсэн ажлын гүйцэтгэл, тайлангаа дээд шатны албан тушаалтанд танилцуулж, ажлын үр дүнгээ үнэлүүлж байгаагүй учраас ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн болно гэжээ.

          4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Б.Ч нь О аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаснаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан О аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай, Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Тухайн магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

              О аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Б.Ч, Төрийн албанд ажилласан хугацаа 11,1 жил, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь олгохоор шийдвэрлэсэн байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар 11 дэх жил (121-132 сар) ажилласан ажилтанд төрийн алба хугацааны нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар бодож олгохоор тогтоосон байна. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ. Өмнө нь мөрдөгдөж байсан Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар 11-15 жил ажилласан ажилтанд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар бодож олгохоор тогтоосон байна.

            Дээрх Засгийн газрын тогтоолоор 11 жил ажилласан ажилтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож олгохоор тогтоосон байхад ажилтны эрх зүйн байдлыг дордуулж нэмэгдлийг 5 хувиар тогтоосон нь Засгийн газрын тогтоолд нийцээгүй байх тул төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

                  Ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвх санаачилга, өндөр үр дүнтэй ажиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад тодорхой шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгоно гэж заасан байх боловч Б.Ч өмнө нь ажлаас халагдаж, шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа томилогдоход ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцон олгож байсныг хассан байна. Б.Ч-ийг шүүхийн шийдвэрээр 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажилд томилохдоо өмнө нь авч байсан ур чадварын нэмэгдлийг ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсний дараа ажилд нь эгүүлэн томилохдоо ажилтны эрх зүйн байдлыг дордуулах учиргүй. Иймд хариуцагч байгууллагаас ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг гаргуулан Б.Ч-д олгож шийдвэрлэлээ.

                Б.Ч-д ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө ур чадварын нэмэгдэл 25 хувиар тооцон олгож байсан талаарх тушаал хэрэгт авагдаагүй хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Ч 2021 оны 01 дүгээр сарын 21-нд ажлаас халагдаад шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-нд буцаж ажилдаа орсон. Ажиллаж эхэлснээс хойш ур чадварын нэмэгдлийг хасаж, түүнд олгохгүй байхаар тушаал гаргасан. Тэрээр өмнө нь ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 тоот тушаалын дагуу ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авч ажиллаж байсан гэх ур чадварын нэмэгдэл өмнө нь 25 хувиар авч байсан гэх үйл баримтын талаар маргаагүй болно.

               Ур дүнгийн урамшууллын тухайд нэхэмжлэгч тал сахилгын шийтгэлтэй гэх үндэслэлээр үр дүнгийн урамшуулал олгоогүй гэж тайлбарладаг, хариуцагч тал улирлын тайлангаа гаргаж өгөөгүй тул үр дүнгийн урамшуулал олгоогүй гэж тайлбарладаг. Үр дүнгийн урамшуулал ямар шалтгааны улмаас олгоогүй талаарх талуудын гаргасан зөрүүтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгч тал сахилгын шийтгэлтэй гэх үндэслэлээр үр дүнгийн урамшуулал олгоогүй гэх тайлбараа нотлох шаардлагатай. Нэхэмжлэгч тал энэхүү тайлбараа нотолж чадаагүй тул үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Гэрч Б.А-гийн Миний бие 2022 оны 5 дугаар сард О аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтний ажилд томилогдсон.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг оны эхэнд батлуулдаг тул би Б.Ч-ийг 2022 оны
гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулсан эсэхийг мэдэхгүй. 2021 онд ажиллаж байгаагүй тул 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан эсэхийг мэдэхгүй байна Б.Ч нь 2022 оны 2 дугаар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаа өгөөгүй. 2022 оны 9 дүгээр сард ажилтнуудын 3 дугаар улирлын ажил дүгнэхээр албан хаагчдаас тайланг нь авахад Б.Ч гүйцэтгэлийн төлөвлөгөөний загварын дагуу бус бичмэл тайлан гаргаж өгсөн. Би уг тайланг Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б-д хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн тайланг тамгын дарга дүгнэж үнэлдэг. Өдөр тутамд удирдлагын зүгээс өгч байгаа үүрэг даалгаврыг тайлагнаж байсан эсэхийг мэдэхгүй байна. 2022 оны 6 дугаар сард цалин шинэчлэн тогтоож, Б.Ч-ийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар бодож олгосон. Ур чадварын нэмэгдлийг Сангийн сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталсан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг үнэлж олгодог юм. Уг шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг Засаг даргын Тамгын газрын дарга үнэлж, ур чадварын нэмэгдэл олгох эсэхийг шийддэг. Засаг даргын Тамгын газрын дарга нь олгогдсон эрх хэмжээний хүрээнд Б.Ч-ид ур чадварын нэмэгдэл олгоогүй, түүнд танилцуулж байсан гэх мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

              5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч О аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт 4,297,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,447 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Чид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу 4,297,182 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 83,705 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч О аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт 4,297,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,447 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 83,705 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ