Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/01369

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/01369

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: ................ аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ байрлах, С ХХК /РД:5****** /-д холбогдох

Төлбөр барагдуулах актаар тогтоосон 4 321 925 төгрөгийн төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А,

хариуцагчийн төлөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ........... аймгийн Засаг дарга хариуцагч С ХХК-нд холбогдуулан Төлбөр барагдуулах актаар тогтоосон 4 321 925 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... аймгийн Засаг даргын Тамгын газар нь С ХХК-тай 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн 2 төсөл, арга хэмжээг нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Тус онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд .......... аймаг дахь Төрийн аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийгдэж С ХХК-ийг гэрээт хугацааг хэтрүүлсэн гэж үзэн 4321925 төгрөгийн аудитын акт тогтоосон. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Айраг хадгалах хөргүүрт чингэлэг нийлүүлэх гэрээ байгуулан 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцон. Тус компани тоног төхөөрөмжийг 12 дугаар сарын 10-ны өдөр нийлүүлж гэрээт хугацаанаас 13 хоног хэтрүүлсэн тул гэрээний алдангийн төлбөр 110 825 төгрөгийн аудитын акт тогтоосон. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүүний хөргүүрт танк нийлүүлэх гэрээ байгуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцон. Тус компани 12 дугаар сарын 03-ны өдөр тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээт хугацааг сунгах хүсэлт ирүүлж тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх хугацааг 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгаж гэрээ байгуулсан. Тоног төхөөрөмжийг 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн ч .......... аймаг дахь Төрийн аудитын газраас 10 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох 32 хоногийг гэрээт хугацаа хэтрүүлсэн алданги гэж үзэж 4 211 100 төгрөгийн аудитын акт тогтоосон. Бид С ХХКомпанид шуудангаар албан тоот, .......... аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай актын хамт хүргуүлсэн хэдий ч тухайн хаяг дээр байхгүй утсаар холбогдсон ч хүлээн авахаас татгалзсан шалтгаанаар буцаж ирсэн. Тус компани нь улсын бүртгэлийн гэрчилгээний хаягтаа бүртгэлгүй байгаа тул бид 2021 онд .......... аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд захирал Д.Мийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж ................ хаягт оршин суудаг болохыг тогтоосон. Иймд С ХХК-иас .......... аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай актаар тогтоосон 4 321 925 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч С ХХК шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  С ХХК нь .......... аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн A/... дугээр Шинэ хөдөө төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн Сүүний хөргөлтийн танк нийлүүлэх гэрээгээр 7 иж бүрдэл тус бүр нь 20 футын чингэлэгт суурилагдсан 3 тоннын багтаамжтай сүүний хөргөлтийн танкийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийлүүлж хүлээлгэж өгөх гэрээг байгуулж 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуваарийн дагуу 3 тоннын багтаамжтай сүүний хөргөлтийн танкийг БНХАУ-ын Гуанжоу хотын үйлдвэртэй 10 хоногийн дотор Хил нөхцөлөөр хүлээн авахаар харилцан тохиролцож төлбөр тооцоог 100% шилжүүлэн захиалан бусад холбогдох тоног, төхөөрөмж, бараа материалыг худалдан авч ажлаа эхлүүлэн ажиллаж эхэлсэн. 2, 3 хоногийн дараа .......... аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирж уулзах тухай утсаар ярьсан. Тухайн үед нь очиж уулзахад танай Тендертэй цуг айраг хөлдөөж, хадгалах 40 тоннын чингэлэг нийлүүлэх тендер зарлагдсан боловч ямарч компани орж ирсэнгүй төсвөө буцаагаад татуулах асуудал үүсээд байна, танай компаний өмнөх ажилтай ойролцоо болохоор шууд гэрээгээр тус ажлыг хийж гүйцэтгэж өгөөч гэсэн санал тавьж манай компани судалж, үзээд тус саналыг хүлээн зөвшөөрч 2019 оны 10 сарын 05-ны өдөр Шинэ Хөдөө Төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн 40тн-ын багтаамжтай айраг хадгалах хөргүүрт чингэлэг нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээг 2019 оны 11 сарын 27-ны өдөр нийлүүлэхээр гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн. Манай компанийн БНХАУ-ын Гуанжоу хотын үйлдвэрлүү захиалсан бараа бүтээгдэхүүн хуваарийн дагуу үйлдвэрлэгдэж, үйлдвэрээс ачигдан Эрээн хотод хугацаандаа ирж Монгол улсын гаалиар нэвтрэн орж ирсэн боловч Сүүний хөргөлтийн танк болон 40 тн чингэлгийн айраг хөргөх тоног төхөөрөмжийн гол эд анги болох хөргөлтийн эд ангийн R22 хөргөх шингэн нь Монгол улсын хил, гаалиар орж ирэхэд зайлшгүй тусгай зөвшөөрөл авдаг нөхцөл байдал үүссэн тул гаалийн баталгаат агуулахад буулгаж тусгай зөвшөөрөл гартал хадгалуулах болсон. Бид бүхэн цаг алдалгүй тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлан бичиг баримтыг бүрдүүлж өгсөн боловч Тусгай зөвшөөрөл гарах хугацаа хуулийн дагуу 1 сарын дотор гардаг нөхцөл байдал үүссэн. Иймээс бид .......... аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Шинэ хөдөө төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн Сүүний хөргөлтийн танк нийлүүлэх, Шинэ хөдөө төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн 40тн-ын багтаамжтай айраг хадгалах хөргүүрт чингэлэг нийлүүлэх гэрээний хугацааг сунгаж өгөх тухай .......... аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Атай менежер Б.Б2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн биеэр очиж уулзаж албан хүсэлтээ өгөхөд танай нөхцөл байдлыг ойлголоо, Засаг даргад нөхцөл байдлыг танилцуулж нийлүүлэх хугацааг чинь сунгуулж өгье өө, одоогоор засаг дарга эзгүй гадагшаа явсан байгаа ирэхээр нь албан ёсоор акт үйлдэж баталгаажуулъя гэж харилцан тохиролцсон. Түүнээс хойш бид Тусгай зөвшөөрлөө хөөцөлдөн гаргуулж аваад заасан хугацаандаа чанар, стандартыг бүрэн хангасан орчин үеийн шийдэлтэй тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлж гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн. Тухайн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад өгсөн албан хүсэлтийг олохгүй, гээгдүүлсэн байна нөгөө бичгээ Засаг дарга 3.Бтанаа гээд дахиад албан хүсэлтээ бичээд өгөөч гэсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин бичиж өгч гэрээг 2019 оны 12 дугаар сарын 10-ны хүртэл өдөр сунгах тухай акт үйлдэж гарын үсэг харилцан зурж, тамга дарж баталгаажуулсан байдаг. Манай компани гэрээнд заасан хугацаандаа чанар, стандартыг бүрэн хангасан орчин үеийн шийдэлтэй тоног, төхөөрөмжийг тоо ширхэгээр нь бүрэн нийлүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байтал ямар шалтгаанаар манай компани дээр алданги үүсгэн нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нөгөө талаасаа 2 төрийн байгууллагын хооронд Засаг дарга нь ойлголоо гээд байдаг, энэ нөхцөл байдлаа аудитдаа ойлгуулаагүйн улмаас ийм асуудал бий болоод байна, төлбөр барагдуулах актыг одоо харж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2019.10.04-ний А/472 дугаар .......... аймгийн Засаг даргын Гэрээ шууд байгуулах тухай захирамж, Шинэ хөдөө төсөл /........../ ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн сүүний хөргөлтийн танк нийлүүлэх гэрээ дугаар 82, санхүүжилтийн хуваарь, 2019 оны 10 сарын 05-ны өдөр Шинэ Хөдөө Төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн 40тн-ын багтаамжтай айраг хадгалах хөргүүрт чингэлэг нийлүүлэх гэрээ, санхүүжилтийн хуваарь, .......... аймгийн Засаг даргын 2019.10.01-ний өдрийн А/... дугаар Гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгох тухай захирамж, 2019.11.07-ны өдрийн Шинэ Хөдөө Төсөл /........../ ХХААХҮЯ/.......... дугаартай .......... аймгийн Баян-агт, Бугат, Хангал, Хутаг-Өндөр сумдад хүлээлгэн өгөх 20 фитын контейнерт суурилагдсан 3 тн хүчин чадалтай 4 иж бүрдэл сүүний хөргөлтийн танкийг хүлээлцсэн баримт, хавсралтын хамт, 2019.12.10-ны өдрийн Шинэ Хөдөө Төсөл /........../ ХХААХҮЯ/.......... дугаартай .......... аймгийн Сайхан суманд хүлээлгэн өгөх төвийн шугам, цахилгаан хангамжид холбогдох, 40 тн-ын багтаамжтай айраг хадгалах хөргүүрт чингэлэг хүлээлцсэн тухай баримт, 2019.12.10-ны өдрийн Шинэ Хөдөө Төсөл /........../ ХХААХҮЯ/.......... дугаартай .......... аймгийн Сайхан суманд хүлээлгэн өгөх төвийн шугам, цахилгаан хангамжид холбогдох, 40 тн-ын багтаамжтай айраг хадгалах хөргүүрт чингэлэг хүлээлцсэн тухай акт, 2020.04.20-ны өдрийн .......... аймгийн Төрийн аудитын газрын Төлбөр барагдуулах тухай акт, 2021.10.14-ний 30/03-.... дугаар .......... аймаг дахь Цагдаагийн газрын тоот, Д.Мийн хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн./хх-ийн 3-14/

4. Хариуцагчаас С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг ирүүлсэн./хх-ийн 37, 45/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ .......... аймаг дахь Төрийн аудитын газраас 10 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох 32 хоногийг гэрээт хугацаа хэтрүүлсэн алданги гэж үзэж 4 321 925 төгрөгийг С ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон. Актаар тогтоосон төлбөрийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрээний хугацааг сунгаж өгөх тухай .......... аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Атай менежер Б.Б2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн биеэр очиж уулзаж албан хүсэлтээ өгөхөд танай нөхцөл байдлыг ойлголоо, Засаг даргад нөхцөл байдлыг танилцуулж нийлүүлэх хугацааг чинь сунгуулж өгье өө, одоогоор засаг дарга эзгүй гадагшаа явсан байгаа ирэхээр нь албан ёсоор акт үйлдэж баталгаажуулъя гэж харилцан тохиролцсон. Түүнээс хойш бид Тусгай зөвшөөрлөө хөөцөлдөн гаргуулж аваад заасан хугацаандаа чанар, стандартыг бүрэн хангасан орчин үеийн шийдэлтэй тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлж гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн. Тухайн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад өгсөн албан хүсэлтийг олохгүй, гээгдүүлсэн байна нөгөө бичгээ Засаг дарга 3.Батзориг танаа гээд дахиад албан хүсэлтээ бичээд өгөөч гэсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин бичиж өгч гэрээг 2019 оны 12 дугаар сарын 10-ны хүртэл өдөр сунгах тухай акт үйлдэж гарын үсэг харилцан зурж, тамга дарж баталгаажуулсан байдаг. Манай компани гэрээнд заасан хугацаандаа чанар, стандартыг бүрэн хангасан орчин үеийн шийдэлтэй тоног, төхөөрөмжийг тоо ширхгээр нь бүрэн нийлүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байтал ямар шалтгаанаар манай компани дээр алданги үүсгэн нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. .......... аймгийн Засаг дарга болон С ХХК нарын хороонд 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр A/464 дүгээр Шинэ хөдөө төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн Сүүний хөргөлтийн танк нийлүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 7 иж бүрдэл тус бүр нь 20 футын чингэлэгт суурилагдсан 3 тонн багтаамжтай сүүний хөргөлтийн танкийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийлүүлж хүлээлгэж өгөх гэрээг байгуулсан байна.

6. Мөн талуудын хооронд 2019 оны 10 сарын 05-ны өдөр Шинэ Хөдөө Төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн 40тн-ын багтаамжтай айраг хадгалах хөргүүрт чингэлэг нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр 2019 оны 11 сарын 27-ны өдөр нийлүүлэхээр гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч С ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн A/464 дүгээр Шинэ хөдөө төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн Сүүний хөргөлтийн танк нийлүүлэх гэрээний үүргийг 2019 оны 11сарын 07-ны өдөр хүлээлгэн өгч, талууд актаар баталгаажуулсан баримт үйлдсэн байна./хх-ийн 54, 55/

Мөн хариуцагч С ХХК нь 2019 оны 10 сарын 05-ны өдөр Шинэ Хөдөө Төсөл ХХААХҮЯ/.......... дугаартай тендерийн 40тн-ын багтаамжтай айраг хадгалах хөргүүрт чингэлэг нийлүүлэх ажлын гэрээний үүргийг 2019 оны 12 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, талууд актаар баталгаажуулсан баримт үйлдсэн байна. /хх-ийн 56-59/

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ бүрэн хэрэгжиж, гэрээний үүргээ биелүүлсэн асуудлаар талууд маргаагүй байна.

.......... аймаг дахь Аудитын газрын 2020.04.20-ны өдрийн ГАГ-2020/02/ГА/01/115 Төлбөрийн актаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн дээрх гэрээнүүдийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийж, улмаар С ХХК-иас УТХО-аар хэрэгжсэн сүүний хөргүүрт танкийг гэрээний хугацаанд нийлүүлээгүй 32 хоногийн 4 211 100, айргийн хөргүүрт чингэлгийг 13 хоногийн 110 825 төгрөгийн алдангийг тус тус тооцож, нийт 4 321 925 төгрөгийн алдангийг төлүүлэхээр азт тогтоож, биелэлтийг хангуулахыг .......... аймгийн Засаг дарга З.Батзориг нарт хариуцуулсан байна./хх-ийн 59/

Хариуцагч С ХХК нь дээрх гэрээний хугацаа хэтэрсэн шалтгааныг гэрээн дагуу нийлүүлэх төхөөрөмж, эд анги нь хугацаандаа нийлүүлэх боломжгүй болсон ба энэ талаар 3.Батзориг танаа гээд дахиад албан хүсэлтээ бичээд өгөөч гэсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин бичиж өгч гэрээг 2019 оны 12 дугаар сарын 10-ны хүртэл өдөр сунгах тухай акт үйлдэж гарын үсэг харилцан зурж, тамга дарж баталгаажуулсан. гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь дараах үндэслэлгүй байна.

Дээрх Аудитын газрын акт нь 2020.04.20-ны өдөр гарч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 9 дүгээр 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас актаар тогтоосон алданги 4 321 925 төгрөгийг гаргуулж, .......... аймгийн Төрийн аудитын газарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 887 төгрөгийг, хариуцагч  Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 258 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ