Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр

Улсын яллагч Б.Ундармаа

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Хт холбогдох 2516000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь- Алтай аймгийн Цогт сумд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ****** хамт Говь-Алтай аймгийн ********* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ялаар шийтгэгдсэн, ************** регистрийн дугаартай, Г овгийн Б-н Х-.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 сургуулийн урд талын засмал замд **-** ГАЗ улсын дугаартай Бэрс-150 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 сургуулийн урд талын засмал замд 67- 27 ГАЗ улсын дугаартай Бэрс-150 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсонүйл баримт тогтоогдож байна.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Х гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Хын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийн зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Эхнэр хүүхдээ асардаг торгуулаад гарчихвал болмоор байна. Би цэцэрлэгийн хүүхэд авах гээд 3 дугаар сургуулийн урд 1 дүгээр цэцэрлэгээс хүүхдээ авах гэж явж байгаад цагдаад баригдсан...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэдэж байсан. Драгер үлээлгэхэд 2,28 хувьтай гарсан...Буруу үйлдэл хийгээд байвал ял болно гэж мэдэж байгаа” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

ГэрчЦ.Баасандашийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа-зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэжбайх үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 сургуулийн урд талын засмал замд **-** ГАЗ улсын дугаартай Бэрс-150 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ******* оршин суух хаягтай Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь Цагдаагийн газрын хоёрдугаар байрны эрүүлжүүлэх байранд аваачиж, драгер үлээлгэхэд 2,28 хувийн согтолттой байсан. Б.Х-ын жолоодох эрхийг шалгахад жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 13-16-р тал/, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн Б.Хын ялын тооцооны тодорхойлолтзэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Х-ыг драгер Alcotest-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж  тогтоогч багажаар шалгаж үзэхэд 2,28% спиртийн зүйл илэрсэн болох нь драгер үлээлгэсэн эрх бүхий албан тушаалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

ШүүгдэгчБ.Хнь урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан болох нь тус шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.Хыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 сургуулийн урд талын засмал замд 67- 27 ГАЗ улсын дугаартай Бэрс-150 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг зорилгоор шүүгдэгч Б.Хын“2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Хын“... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Б.Хын ялын тооцооны тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаазэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах саналтай байна. Зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хэрэгжүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулаад 6 сарын хугацаанд тэнссэн. Тэнссэн хугацаа дууссан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан ялаас эдлээгүй үлдсэн 128 хоног буюу 4 сар 8 хоногийн үлдэгдэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаад эдлээгүй үлдсэн 4 сар 8 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулах ялыг нэмж, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 10 сар 8 хоногийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах ялыг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт гарахгүй байхаар хэрэгжүүлэх”гэсэн санал гаргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч Б.Хын шинээр үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг ч түүний бусад тулгуур эрхийг хууль бусаар зөрчихгүй байх нь чухал бөгөөд шүүгдэгч Б.Хт холбогдох хэргийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 3(гурван) сарын хугацаагаар хасаж, 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.

Шүүгдэгч Б.Хын урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ авагдсан бөгөөд тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй буюу 4 сар 8 хоногийн хугацаа үлдэж, харин 6 сарын хугацаагаар тэнссэн ялыг эдэлж дууссан байна.

Иймд шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Хт нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нь өмнөх Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн дугаар 10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 сарын 8 хоногийн хугацаагаар хасах ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаартогтоож шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Хт ял оногдуулахдаагэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөдхэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.10дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г ургийн овогт Б-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Хт нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нь өмнөх Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 сарын 8 хоногийн хугацаагаар хасах ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Хт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан өдрөөс эхлэн тоолсугай.

6. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч Б.Хт мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хтавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА