Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

      2025             02              17                                                 2025/ШЦТ/31

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Чимэддорж,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,  

Шүүгдэгч: Б.О**********,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт Б**********ын О**********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

********************************************************************************************

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.О********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Гэм буруугийн талаар:  

  Шүүгдэгч Б.О********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.Х**********ийн мэдүүлсэн “...тухайн үед би нэлээн согтсон бөгөөд намайг нэг ухаан ороход би бүгдээрээ машины гадаа сууж байсан бөгөөд О********** О**********ын дээр гараад нүүр хэсэгт нь гараа цохиж байсан тул би тэр хоёрыг салгасан О********** миний өөдөөс том чулуу шидээд миний араас намайг хөөсөн, тэгээд би О**********аас зугтаагаад гүйж байгаад би хөл алдаж доошоо харж газар унахад О********** араас татаж намайг дээш харуулж, миний дээр гараад миний нүүр хэсэгт цохисон. Тухайн үед О********** бид хоёрыг салгасан. Тэгээд би цагаан өнгийн **** ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн жийп хажууд байсан Г**********, Н**********, Ц********** нар дээр алхаад яваад очиход О********** гэнэт хаашаа ч юм гүйгээд алга болчихсон. ...тухайн үед О**********ыг яваад өгөхөөр нь хэсэг амсхийнхэн гэж бодоод газар суутал миний нуруунаас халуун оргиод нээх болсон байсан. Тэгээд зүүн гараараа баруун мөрөн дээрээ дарж үзэхэд миний гар халуун асгаад харсан чинь их хэмжээний цус болсон байсан. Тэгээд би амьсгалсан чинь дотор сонин болоод ухаан алдах гээд гэнэт тамиргүйдсэн. Би тухайн үед Ц**********ийг хөх өнгийн бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод намайг гэрт хүргээд өг гэсэн бөгөөд гэртээ очиж эхнэр Н********** аваад сумын эрүүл мэндийн төвд очиж анхан шатны тусламж авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Г**********ын “...ямар ч байсан намайг архи ууж байхад хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй. Би тухайн үед архи уугаад их согтсон болохоор бусад зүйлийн талаар мэдэхгүй байна. Н**********миний гар утас руу залгаад О********** хүн хутгалсан байна цагдаагаас дуудаж байна гэж хэлсэн. Тухайн үед би тэмээндээ явсан болохоор Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс дээр очиж амжаагүй. Өнөөдөр О********** надад хэлэхдээ өчигдөр намайг шалгаж байгаа мөрдөгчид Х**********ийг хутгалсан гэх хутгаа гэрээсээ аваачиж өгсөн гэж надад хэлсэн. Бусад зүйлийн талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ц**********ийн “...тухайн үед Х**********ийн **** УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй О********** бид гурав нүүрс тээврийн 25 дахь км-ээс 14 км рүү явж байсан. Тухайн үед замын хажууд цагаан өнгийн жийптэй улсын дугаар, машины маркийн сайн мэдэхгүй/ Г**********, Н**********, О********** нар ирсэн. Тэгээд цагаан өнгийн жийптэй Г**********, Н**********, О********** 0,75 граммын хараа нэртэй архи ууж байгаад хажуу машинаасаа Х**********, О********** нарыг дуудаад гадаа бөөндөө сууж архи уусан. Нэг мэдэхэд О**********, Х**********, О********** нар тэнд хоорондоо маргалдаад дээр, доороо ороод яваад байсан. Тухайн үед тэр хэдийг яагаад маргалдсан талаар мэдэхгүй байна. Гэнэт цагаан өнгийн жийпний хажууд ирж сууж байснаа Х********** намайг энэ залуу хутгалчихлаа гээд О********** руу заасан. Тухайн үед О********** бид нараас зайтай овоолсон шорооны тэнд очоод суусан. Тэгээд Х********** та машин унаад яв би гэртээ очъё гэж надад хэлсэн. Тэгээд би **** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Х********** О********** нарыг аваад Х**********ийн гэрт ирсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн бөгөөд зарим зүйлийн талаар санахгүй байна....”, “...тухайн үед би хүнтэй маргалдаж муудсан асуудал байхгүй миний биед гэмтэл учраагүй. Тухайн үед Х**********ийн О********** хутгалсан гэж Х********** өөрөө хэлсэн бөгөөд О********** бид нараас зайтай овоолсон шорооны тэнд очоод суусан. Өөр хоорондоо маргалдаж муудсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.О**********ын “...тэгээд тухайн архи ууцгаагаад сууж байгаад бид хэд эртхэн явна. Яагаад урдуур хашаад байгаа юм. Мөргөлдчих гээд хэцүү юм би та нарыг танихгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл цагаан машины жолооч над руу босож ирээд намайг түлхэж унагаагаад намайг цохиод, өшиглөөд байсан. Тэгтэл Х********** болиулах гэж нөгөө хүнийг татаад авсан. Тэгсэн нөгөө хүн нь Х**********той муудсан. Тэгсэн чулуу бариад Х********** бид хоёрыг туулгасан. Тэгээд би машин дотор суучихсан юм. Тэгтэл нөгөө хэд гадаа сууж байгаад машиндаа суугаад хөдөлцгөөсөн. Тэгээд явж байхад Х********** ханиагаад энэ ард сонин болоод гээд байхаар нь гараа баруун талын хавиар явуултал цус болчихсон байсан. Тэгээд шууд Х**********ийн гэрт очоод эхнэр хүүхдийг нь аваад Цогтцэций сумын эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн /хавтаст хэргийн 22-25 дахь тал/, 

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай “1. Ү.Х**********ийн биед баруун далны доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, шингэнэ хуримтлал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Ү.Х**********ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай “...1. Ү**********ийн Х********** /РД: **********/-ийн сэтгэцэд нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагатай байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.О********** өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ү.Х**********ийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.О**********ын хохирогчийн баруун дал хэсэгт хутгаар хатгасны улмаас түүний баруун далны доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, шингэнэ хуримтлал бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.О********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О********** нь хохирогч Ү.Х**********ийн сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээний төлбөрт нийт ********** төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 147, 175 дахь тал/

Иргэний нэхэмжлэгчээс гаргасан хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О**********аас ********** төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ********** хэлтэст олгохоор шийдвэрлэлээ.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.О**********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Б.О********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 119 дэх тал/

   Иймд шүүгдэгч Б.О**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. ********** овогт Б**********ын О**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О**********ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О**********т оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О**********аас ********** төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ********** хэлтэст олгосугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон эрээн өнгийн куртик 1 ширхэг, бор эрээн өнгийн иштэй 19 см урттай хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

   7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Б.О********** нь хохирогч Ү.Х**********ийн сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээний төлбөрт нийт ********** төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.  

     8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ