| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
2025 02 03 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай /томилолтоор/,
Шүүгдэгч: Б.С,
Хохирогч Д.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт Б********** С**********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.С********** нь 2024 оны 09 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд ********** ХХК-ийн ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ Д.Б**********тай үл ялих зүйлээр маргалдаж хэвлийн хэсэгт униар хатгаж, нүүрэн тус газар нь цохисны улмаас Д.Б**********ын эрүүл мэндэд нарийн гэдэсний гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С********** нь мэдүүлэхдээ: ‘’Энэ хэрэг бол Д.Б********** нь өөрөө шөнөжингөө уусан, С бид хоёрыг архи авч очсон гэдэг худлаа, ерөөсөө тийм зүйл болоогүй. Ажил дээр С********** бид хоёр архи уугаагүй, наад хүн чинь өөрөө согтуу, урьд шөнөжингөө уучхаад тэгээд би одоо ажлаасаа буумаар байна татвараа засахгүй бол ажиллаж чадахгүй юм байна гээд өөрөө энэ архидалтыг зохион байгуулсан. Тэгээд хохирогчийг унасан байхад цээж рүү өшиглөсөн гэж яриад байгаа. Тийм зүйл болоогүй, эхлээд намайг өөрөө цохиж унагаад хаалга налж ойчоод би босож ирэхдээ хатгасан. Тийм л зүйл болсон, илүү цохиж нүдсэн зүйл байхгүй, ганц байсан гэрч нь С********** байгаа, тэр хүний мэдүүлэг байхгүй байгаа, хэрэг болох үед бид гурав л байсан. Торгуулийн ял оногдуулж өгнө үү, ажил төрөл хийгээд энэ хүний хохирлыг барагдуулна. Гэм буруутай гэдгээ ойлгож, ухамсарлаж байгаа. Миний бие бас өвддөг, эмчилгээ хийлгээд нойр булчирхайн хорт үрэвсэлтэй, нойр булчирхай хайлалттай гэдэг онош гарсан. Миний биеийн байдал тиймэрхүү байгаа.” гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Д.Б********** нь мэдүүлэхдээ “Урд өдөр нь би архи уугаагүй. Наад хэдийг чинь архи уугаад байхаар нь би зугтаагаад эмэгтэйчүүдийн гэрт тусдаа эрчүүдийн гэрт тусдаа тэгээд эрэгтэйчүүдийн гэрт энэ хэдийг архи уугаад байхаар нь зугтаагаад эмэгтэйчүүдийн гэрт орж амарсан байгаа. Бусдаар шөнөжин архи уусан зүйл байхгүй, гаднаас гэр рүү орж ирэхэд униар дүрсэн, бусдаар би Б.С**********ын биед хүрсэн зүйл байхгүй.” гэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч Г.Цогтмагнай нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улсын яллагчийн дүгнэлт, Өмнөговь аймаг Ханбогд сум, гэм буруутайд тооцуулах тухай, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.С**********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч Б.С********** нь 2024 оны зургаан 09 сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд ********** компанийн ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б**********тай үл ялих зүйлээр маргалдаж, хэвлийн тус газарт униар хатгаж, нүүрэн тус газар нь цохисны улмаас Б**********ын эрүүл мэндэд нарийн гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 8-14-р хуудас, хохирогч Б**********ын мэдүүлэг хх-ийн 19-20-р хуудас, гэрч З**********ийн мэдүүлэг хх-ийн 23-р хуудас, гэрч Г**********ийн мэдүүлэг хх-ийн 29-30-р хуудас, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн албан бичиг хх-ийн 51-р хуудас, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн албан бичиг, эмнэлгийн бичиг баримтын хуулбарууд, хх-ийн 59-71-р хуудас, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт хх-ийн 49-50-р хуудас зэрэг баримтууд тус тус болно. Шүүгдэгч Б.С********** нь 2024 оны зургаан 09 сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд **********компанийн ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б**********тай үл ялих зүйлээр маргалдаж, хэвлийн тус газарт униар хатгаж, нүүрэн тус газар цохисны улмаас Б**********ын эрүүл мэндэд нарийн гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэн урагдал гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн ба түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна. Энэ хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна. Иймд Б.С**********раас гаргуулах зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөх төлбөргүй гэж дүгнэх байна. Харин цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч Б**********ын тухайд сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгохгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сэтгэцэд учирсан хор хохирлын төлбөрийг гаргуулах талаар санал хүсэлтээ илэрхийлж байна. Иймд Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны тогтоолын 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай аргачлалын 4 дэх хэсэгт буюу дүгнэлтэд зааснаар хүний биед учирсан хүнд гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн эмгэг, мэргэжлийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги их хэмжээгээр буюу 35-100 хувь алдагдсанаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн тавдугаар зэрэглэлд хамаарч байна. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг дөрөвдүгээр зэрэглэлд хамааруулж авч үзэж байна. Иймд дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоолгох саналтай байна. Дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгч Б.С**********аас гаргуулах саналтай байна. Самсунг А52 гар утас хохиролд нөхөн төлснийг зах зээлийн үнэлгээгээр нь тооцон гаргуулах саналтай байна.
Шүүгдэгч Б.С**********ыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.С********** нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.С********** нь урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч, хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогч Д.Б**********ын эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид 2024 оны 10 сарын 28-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөөс битүүмжилсэн эд зүйл байхгүй болно.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-14 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б**********ын “...миний бие ********** овогтой ********** нь 2024 оны 09-р сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд явган хүний зам тавихаар С********** гэх хүнтэй хамт очсон. Тэгээд очоод тухайн **********ХХК-ийн захирал Г********** гэх хүн тухайн газар ажиллах хүмүүсийг намайг хариуцаж ажил гэж хэлсэн. Тэгээд нийт 10 орчим хүмүүсийн бүрэлдэхүүнтэй бид хэд ажилласан. Ажиллаж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс С**********, С********** гэх 2 хүн архи уугаад ажлаа огт хийхгүй байсан. Тэгээд захиралдаа хэлтэл захирал С********** гэх хүнийг 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлаасаа явуулсан. Гэтэл 09 дүгээр сарын 27-ны өглөө бид хэд ажилдаа гарах гэтэл С********** архи авчирчихсан С**********тай архи уугаад байж байсан. Тэгээд тухайн өдрийн 15 цагийн үед С**********, С********** 2 дахиад 1 шил архи, 1 ширхэг том пиво дэлгүүрээс авчирсан. Тэрийг нь болохоор С**********, С********** бид 3 хамт ууцгаасан. Тэгээд бид хэд бөөндөө архиа уучхаад байж байтал манай захирал ирсэн. Захирлыг ирэхэд С********** согтчихсон захиралтай хэрүүл хийгээд байсан. Хэрэлдээд байхаар нь би голоор нь ороод С**********т хандан битгий архи уугаад бай, хэл амгүй ажлаа хий гэж хэлсэн. Гэтэл С********** над руу тоосго барьж дайрсан. Тэгээд над руу дайрахаар нь би зугтаад ажиллаж байсан газраа очоод замаа өрсөн. Би замаа өрөөд сууж байтал С********** захиралтай хэрэлдээд миний хойноос хүрээд ирсэн. Тэгээд ирэхээр нь би С**********ыг ажлаа зүгээр хэл амгүй хийвэл хий, хийж чадахгүй бол буцаад яв гэж хэлсэн. Тэгсэн чинь С********** би угаасаа энд чинь ажиллаж чадахгүй явлаа гээд шууд яваад өгсөн. Тэгээд захирал надад хандан чи бас уучихсан юм уу? гэж асуухад нь би бас бага зэрэг уусан гэсэн. Гэтэл захирал та хэд өнөөдөртөө архи уучихсан юм чинь бүх хүмүүсээ аваад ажлаасаа буу гэж хэлсэн. Тэгээд би хүмүүсээ аваад 16 цагийн үед ажлаасаа буусан. Ажлаасаа буугаад амралтынхаа гэрт очтол С********** над руу утсаар залгасан. Утсаар залгаад унаа олдохгүй байна аа, ********** буудлын гадаа гудамд сууж байна гэхээр нь би хэл амгүй ирж хоночхоод маргаашаас ажлаа хийж чадна гэвэл хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн чинь С********** ирэхдээ С********** хамт дахиад нэг шил архи барьчихсан ирсэн. Тэгээд тухайн шил архийг нь С********** С**********, бид 3 уусан. Манай захирал адууны мах авчихсан байсан. Тэгээд тухайн шил архийг уухынхаа хажуугаар бид хэд адууны мах эвдэж байсан. Тэгээд тухайн шил архи талдаа орж байхад С********** хутгаараа бид гурав руу чичлээд дайраад байхаар нь би хутгануудыг нь хурааж аваад махаа эвдлэхээ больсон. Тэгээд би тухайн архи ууж байсан гэрээсээ гараад өөрийн амьдарч байсан гэртэй очоод сууж байтал С********** миний хойноос орж ирээд юу ч хэлэлгүй намайг заамдаж аваад намайг 2 удаа цохисон. Тэгээд намайг архи ууж байгаа гэр лүү оръё гээд чирээд байхаар нь би хамтдаа тухайн гэр лүү нь орсон. Гэтэл архи ууж байсан гэр лүү оронгуутаа С********** над руу чи намайг хөөлөө, чиний ажил хариуцдаг гэж юу байдаг юм гэж агсан тавиад миний нүд, хамар хавьцаа 2 удаа цохисон. Тэгээд би шууд гэрээс гараад гал зуухны гэр лүү орж хоол идчихээд эргээд архи ууж байсан гэр лүү хаалгаар нь шагайтал шууд миний өмнөөс гэрийн униар миний гэдэс рүү бүлсэн. Тэгээд би шууд газар дээрээ хөдөлж чадахаа болиод шууд унасан. Гэтэл намайг баашиллаа гэж хэлээд миний чээж рүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед захирал ирж таараад эмч болон цагдаа дуудсан... Миний бие Б********** нь С********** гэх хүний биед нэг удаа дуурсан зүйл байхгүй... Тухайн хэргийн улмаас миний биеийн нарийн гэдэс тасарсан, зүүн уушги бяцралттай болсон байна гэж Ханбогд сумын эмч болон Өмнөговь аймгийн эмч хэлсэн. Одоо миний бие гэдийж болохгүй, хэвлийгээр байнга өвдөж байгаа, чээж рүү өвдөж ханиалгаж, амьсгаа бачуурах болсон... Ер нь согтчихоод над руу агсан тавьсан. Ажлаа хийж чадахгүй бол яв гэж хэлсэнд л юм бодсон юм шиг байна лээ... Миний бие тухайн дүгнэлтийг гаргуулахгүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.З**********ын "...2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байхад оройн 19 цагийн орчимд Б********** С********** нар эмнэлгийн хүлээн авахад ирж үзүүлсэн Б**********ын биед үзлэг хийхэд Б********** гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн өөрийн ухамсарт ухаант байхгүй тасарсан байдалтай, амин үзүүлэлтийг үзэхэд хэвийн пульс өндөр байсан яаралтай тусламжийн өрөөнд оруулаад хамт явсан хүнээс нь асуухад архи уугаад тасраад бүдрээд унасан гэж хэлсэн дахиад лавлаад асуухад би зодсон, униар хатгасан юм гэж хэлж байсан хамт явсан хүнээс тодруулан асуусан учраас Б**********ын биед нь үзлэг үзлэг хийхэд хэвлийн хүйсийн зүүн талд бөөрөнхий 1 см орчим улайсан гөвдрүү байсан тэгээд хэвлийн эхогоор шалгахад хэвлийн шингэн ихтэй байсан тул Өмнөговь аймгийн БОЭТ-ын мэс гэмтлийн зөвлөх эмч нартай холбогдож өвчтөнөө танилцуулж яаралтай хагалгааны баг дуудсан Өмнөговь аймгаас ирэх хагалгааны бүрэлдэхүүнийг дуудсаны дараа өвчтөний биеийн байдлыг тогтворжуулан хагалгаанд бэлдэн 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 07 цагт хэвлийг нээж шалгах, хөндийд эрхтний гэмтлийг засах мэс засал эхэлсэн өвчтөний хэвлийг нээж шалгахад нарийн гэдэсний дунд 3-ны 1 хэсэгт 2-3 см орчим урагдсан байдалтай байсан гэдсийг оёж битүүлэн хэвлийн хөндий дэх баасан перитонитийг угааж цэвэрлэж өөр байхгүй байсан тул хагалгааг хэвлийн хөндийд хяналтын 2 гуурс аарцгийн хөндийд байрлуулж хагалгааг дуусгасан... Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн мэс заслын их эмчээр ажиллаж байна... Анх орж ирэхдээ ухаангүй тасарсан биеийн байдлыг үнэлэх боломжгүй байсан яаралтай тусламжийн өрөөнд 1 цаг гаран байлгаж байж анхны үзлэг хийгдсэн... архи хэрэглэсэн маш их үнэртэж байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Г**********ийн "... Би тухайн үед буюу 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, ажлын талбай дээр ажилчидтайгаа байж байтал өмнөх өдөр нь архи уусан шалтгаанаас болж ажлаасаа халагдсан Д.Б********** нь над руу залгаад "С********** намайг зодчихлоо эгчээ туслаарай" гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад ажлын талбайгаас ажилчдын амралтын байр руу очих үед цагдаа ч зэрэг ирж таарсан. Тэр үед Д.Б********** нь доошоо харчихсан гэдсээ тэврээд хэвтэж байсан. Ил харагдах шарх болон цус гарсан зүйл байгаагүй...аль аль нь архи уучихсан байсан.... " гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн албан бичиг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн албан бичиг, эмнэлгийн бичиг баримтын хуулбар /хавтаст хэргийн 52-71 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай "1. Д.Б**********ын биед нарийн гэдэсний гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Д.Б**********ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хохирлын хүнд зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.С**********т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С********** нь 2024 оны 09 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд ********** ХХК-ийн ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ Д.Б**********тай үл ялих зүйлээр маргалдаж хэвлийн хэсэгт униар хатгаж, нүүрэн тус газар нь цохисны улмаас Д.Б**********ын эрүүл мэндэд нарийн гэдэсний гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.С**********ын хохирогчийн гэдэс рүү униар бүлж цохисны улмаас нарийн гэдэсний гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Б.С**********ын хохирогч Д.Б**********ын гэдэс рүү униар бүлж цохисны улмаас нарийн гэдэсний гэдэсний урагдал, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч Б.С**********ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б**********ын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.С********** нь хохирогч Д.Б**********т А52 маркийн гар утсыг хохиролд нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй. Талууд энэ талаар маргаагүй болно.
Хохирогч Д.Б**********аас шүүхэд хохирлын талаарх баримтыг ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С**********ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.С**********аас “...торгуулийн ял оногдуулж өгнө үү, ажил төрөл хийгээд энэ хүний хохирлыг барагдуулна. Гэм буруутай гэдгээ ойлгож, ухамсарлаж байгаа. Миний бие бас өвддөг, эмчилгээ хийлгээд нойр булчирхайн хорт үрэвсэлтэй, нойр булчирхай хайлалттай гэдэг онош гарсан. Миний биеийн байдал тиймэрхүү байгаа гэв.
Хохирогч Д.Б**********аас “Байхгүй.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Б.С********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С**********ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилгыг хангасан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.С**********т хорих оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт Б**********ын С**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С**********ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С**********т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б********** нь өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С********** нь хохирогч Д.Б**********т А52 маркийн гар утсыг хохиролд нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С**********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ