Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн лж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Г*******, Д.А*******

Хариуцагч: Б******* д******* З******* ,

Гуравдагч этгээд: Э.Б, Б.Д, Г.Ж, Эн ХХК, Т дээд сургууль ХХК нарын хоорондын Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Б******* д******* З******* даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Э.Б, гуравдагч этгээд Т дээд сургууль ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, гуравдагч этгээд Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Г*******, Д.А******* нараас Б******* д******* З******* д холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Б******* д******* З******* даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ц.Г*******, Д.А******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Бид 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.Ж, Г.Д нараас Б******* д******* 20-р хороо, Хар усан тохойд орших тус бүр 1 га газрыг Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр шилжүүлж авсан юм.

Г.Ж, Г.Д нар нь тус газрыг Б******* д******* З******* даргын 2007 оны 11 сарын 30-ны өдрийн ******* захирамжаар /нэгж талбарын дугаар 3, 5 жилийн хугацаанд эзэмших эрхтэйгээр авсан байсан.

2009 оны 3 дугаар сард газар эзэмших эрхийн гэрчилгээний өөрчлөлт хийлгэж, бүртгүүлэхээр тус д******* Газрын албанд хуульд заасны дагуу материал бүрдүүлж өгсөн ч тус албаны мэргэжилтэн М.Т нь ...,таны газрыг гэрчилгээг гаргаж өгнө удахгүй ирээрэй, сонгууль болох гээд бүртгэл хийхгүй байгаа гэх мэт тайлбар өгч, итгэл төрүүлдэг байсан тул гэрчилгээ гаргаж өгнө гэж найдаж явсан. Гэтэл сүүлдээ "..., бичиг баримтыг олохгүй байна, гээчихсэн бололтой, олоод хэлье гэж ярих болсон.

М.Т 2019 оны 8 дугаар сард миний нөхөр Д.А******* руу утсаар ярьж Ц.Г******* та хоёрын газрын хажуугийн газарт өөр хүнд газар олгох гэтэл бага зэргийн давхцалтай байгаа тул кадастрын зургийг баруун тийш нь өөрчлүүлээд аваад ирээч гэхээр нь 2019 оны 9 сарын 10-ны өдөр кадастрын зураг хийлгэж М.Т*******д өгөхөд ... удахгүй гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн. 2022 оны 2 дугаар сард Б******* д******* З******* д хандаж энэ асуудлыг шийдвэрлэж өгөх тухай өргөдөл гаргахад З******* Н.Б намайг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өрөөндөө хүлээн авч уулзаад миний асуудлыг шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Гэтэл тус д******* Газрын албаны 2022 оны 3 сарын 7-ны өдрийн 13/310 тоот албан бичгээр ... Г.Ж нь тус газрыг эзэмшигч гэх бүртгэлгүй, таны өгсөн гэх өргөдөл материал манай албанд байхгүй" гэж өөрсдийн буруутай, хууль бус үйлдлээ хаацайлж өргөдлийн хариуг өгсөн гэж үзэж байна. Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 3 сарын 16- ны өдрийн 2/466 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ..., 3 нь газрын албанаас өгдөг байсан түр дугаар тул Газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийх боломжгүй" гэсэн хариуг миний төлөөлөгч Ж.Дд өгсөн.

Гэтэл тус д******* Газрын албаны 2022 оны 3 сарын 7-ны өдрийн 13/310 тоот албан бичгээр ...Г.Ж нь тус газрыг эзэмшигч гэх бүртгэлгүй, таны өгсөн гэх өргөдөл материал манай албанд байхгүй гэж өөрсдийн буруутай, хууль бус үйлдлээ хаацайлж өргөдлийн хариуг өгсөн гэж үзэж байна.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 3 сарын 16-ны өдрийн 2/466 тоот албан бичигт ..., 3 нь газрын албанаас өгдөг байсан түр дугаар тул Газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийх боломжгүй гэсэн хариуг миний төлөөлөгч Ж.Дд өгсөн байсан гэжээ.

3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын хувьд газар эзэмших эрхийн хүрээнд бусдаас газар эзэмших эрх шилжүүлж авсан. Шүүхэд хандахаас өмнө төрийн захиргааны шат шатны байгууллагад хандахад өмнөх эзэмшигч нарын бүртгэл байхгүй гэх мэт тайлбар өгч байсан. Хэрэгт авагдсан баримтаар д******* З******* даргын 2007 оны захирамжаар газар эзэмших эрх шилжүүлж аваад 2009 оны 3 дугаар сард нэхэмжлэгч нар газар эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг.

Төрийн байгууллагын эс үйлдэхүйгээс шалтгаалж газар эзэмших эрхээ шилжүүлж авч чадаагүй. Энэ хугацаанд Б.Д болон Г.Ж нар Э.Бт газар эзэмших эрхийг шилжүүлж Э.Б нь дараагийн газар эзэмшигч нарт газраа шилжүүлсэн үйл баримт байна. Газар дээр одоо ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, хэн ч ашиглаагүй газар байдаг. Газрыг огт ашиглаагүй гэдэг нь газрын үзлэгээр тогтоогдсон. Газар эзэмших эрхээ шилжүүлсэн иргэдийн хооронд маргаан байхгүй. Төрийн байгууллагын эс үйлдэхүйгээс шалтгаалж газар эзэмших эрхээ шилжүүлж авч чадаагүй, газар эзэмших эрх зөрчигдөж байгаа. Төрийн байгууллагаас бичгээр ямар нэг байдлаар хариу өгөөгүй учраас 2022 оноос эхлэн шат шатны байгууллагад хандаж урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүхэд хандаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б******* д******* З******* даргын 2007 оны ******* дугаар захирамжаар 20-р хорооны Хар усан тохойд байрлалтай 1 га хэмжээтэй 2 газрыг иргэн Б.Д, Г.Ж нар эзэмшүүлсэн газрыг шилжүүлэн авах өргөдөл зэрэг нь газрын архивын сангаас олддоггүй. Одоогоор ямар нэг бүртгэл гарч ирээгүй. Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Гэхдээ д******* Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн иргэдээс гаргасан өргөдлийг шууд хүлээн авах эрхгүй, бичиг хэргийн ажилтан хүлээн авч бүртгэснээр хүлээн авсан гэж үзнэ.

Иргэн Г.Жы хүнсний ногооны зориулалтаар эзэмшсэн 1 га газрыг Б******* д******* З******* даргын 2009 оны 522 дугаар захирамжаар иргэн Э.Бт шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд талуудын нотариатаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлж өгсөн байгаа.

Нэхэмжлэгч нар 40 сая нийт 2 газар дээр 80 сая төгрөг өгсөн гэж байгаа боловч гуравдагч этгээд аваагүй гэж байна. Төрийн байгууллагын эс үйлдэхүй гэж үзээд байгаа. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх хүссэн өргөдөл гаргаж байсан гэх боловч түүнийг нотлох барим байхгүй, нотлох эх сурвалжийг тодорхой зааж өгдөггүй. Гуравдагч этгээд хэнтэй гэрээ байгуулсан, залилуулсан гэх зэрэг асуудал өөр байгууллагаар шийдвэрлэгдэх асуудал байх. Хариуцагч байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгож ажилласан. гэв.

5. Гуравдагч этгээд Э.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Э.Б нь уг маргаан бүхий газрыг 2009 оноос 2011 оныг хүртэл эзэмшиж байгаад Б******* д******* З******* даргын 2011 оны 123 дугаар захирамжаар бусдад шилжүүлсэн байдаг. Э.Б нь уг газартай холбоотойгоор нэхэмжлэгч Ц.Г******* болон Д. А******* нартай ямар нэг эрх зүйн харилцаанд орж байгаагүй.

Иймд уг захиргааны хэрэгт иргэн Ц.Г******* болон Д.А******* нарын нэхэмжлэлтэй Б******* д******* З******* д холбогдох захиргааны хэрэгт Э.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул Э.Быг шүүх хуралд оролцуулалгүйгээр, гуравдагч этгээдээр татсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

6. Гуравдагч этгээд Эн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...гуравдагч этгээд Эн ХХК нь Б******* д******* 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах нэгж талбарын 13330301/5105 дугаар бүхий 20 000 м2 газрыг Э.Баас эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Б******* д******* З******* даргын 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 123 дугаар захирамжаар шилжүүлэн авсан. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар Т дээд сургууль ХХК-д шилжүүлсэн болно. Уг хэрэгт гуравдагч этгээд Эн ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдалгүй байгаа тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу оролцохгүй байх хүсэлтийг гаргаж байна. гэжээ.

7. Гуравдагч этгээд Б.Д, Г.Ж нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б******* д******* З******* даргын ******* дугаар захирамжаар 3031/0896 тоот нэгж талбарын дугаартай 1 га газрыг ногоо тарих зориулалттайгаар 5 жилийн хугацаатайгаар авч эзэмшин ногоо тарьж байсан юм. 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Д.А******* нь бидний муухан таних н.Цгоор дамжуулан хамтарч ногоо таръя, би хөрөнгө оруулалтыг олох учир газрын гэрчилгээг миний нэр дээр түр шилжүүлье гэж ятгасаар байгаад нотариат дээр аваачин гарын үсэг зуруулж гэрчилгээг минь аваад өнөөдрийг хүртэл сураггүй байж байгаад танай шүүхэд хандсан байна. Одоо 14 жил өнгөрсөн хэдий ч уг газар дээр ногоо тарьж ашиглаагүй байгаа юм. Би одоо газраа буцаан авч газраа ашиглах хүсэлтэй байгаа тул Д.А*******аас миний газрын гэрчилгээг гаргуулан авч өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...2007 оны 06 дугаар сард Б.Д нь Э.Бт газар эзэмших эрхээ шилжүүлсэн боловч газрын албанд тухайн үед өөрийн биеэр хүсэлтээ гаргаж өгөөгүй, өөрийнх нь гарын үсгийг дуурайлгаж зурсан нөхцөл байдал байна гэж харж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргах эрхтэй, эрхгүй гэдгийг захирамждаа тодорхой заагаагүй байгаа учраас гэрч асуулгах хүсэлт, шинжээч томилох хүсэлт гаргаагүй. Тийм учраас хэргийн процессыг харж байгаа. Б.Д нь Э.Б гэдэг хүнд тухайн газрыг шилжүүлэхдээ өөрөө гарын үсгээ зураагүй, нотариатын үйлдэл хүчин төгөлдөр мөн үү, биш үү өөр харьяаллаар явах уу, гэдэг асуудал зэрэгцэн үүсэж байгаа учраас энэ хэрэг шийдвэрлэгдэх үү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжлэх нь эргэлзээ бүхий нөхцөл байдал гарч байгаа учраас энэ хэргийн үнэн бодит нөхцөл тодорхой болох хүртэл ажиглах байр суурьтай байна.

Газрын албанд хүсэлт гаргахдаа, нотариатын үйлдлийг хийхдээ хуурамч байх үндэслэл тогтоогдож байна гэж харж байна. гэв.

9. Гуравдагч этгээд Т дээд сургууль ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Сургуулийн зүгээс Оюутан суралцагчид дадлага хийх, оюутны дотуур байрны болон сургуулийн гал тогоог хүнсээр хангах зорилгын хүрээнд манай сургуульд газар хэрэгтэй болсон тул манай сургууль 2016 оны 04 сарын 21-ний өдөр Эн ХХК-иас тус компанийн эзэмшиж байсан Б******* д******* 20-р хороо, хар усан тохойд байрлах нэгж талбарын 133 дугаар бүхий 20000 м2 газрыг авахаар эрх шилжүүлэх гэрээг байгуулж Б******* д******* Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ гаргаж бүртгэл хяналтын цахим системд бүртгүүлэн 15 хуудас баримт бичгийг гаргаж өгсөн.

Улмаар "Т дээд сургууль" ХХК-ийн гаргасан газрын эрх шилжүүлэн авах хүсэлт болон холбогдох баримтуудыг үндэслэн Б******* д******* З******* даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн ******* тоот шийдвэрээр тус газрыг нэгж талбарын 133, 18 дугаар бүртгэж манай сургуульд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 00 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг манай сургуульд олгож газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

Манай сургууль нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" хэмээн тус тус заасан хуулийн хүрээнд газрыг эзэмшиж эхэлснээс хойш гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаандаа төлж гэрээнд заасан зориулалтаар ашиглаж байна.

2022 оны 04 сард сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх Б.Г тус д******* Газар зохион байгуулалтын албатай уулзахад газар зохион байгуулагчаас танай газар дээр дуудлага худалдааны анхны үнэ өмнө төлөөгүй юм байна танай сургууль төлж тооцоо нийлэх шаардлагыг тавьсны дагуу 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж тооцооны үлдэгдэлгүй болсон.

Ийнхүү манай сургууль хуулийн дагуу холбогдох баримт бичгийг газрын албанд бүрдүүлэн өгч эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авч гэрээнд заасан нөхцөлөөр газрыг эзэмшиж байна. Газрын тухай хууль 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" хэмээн заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл шаардлагад дурдагдсан газар нь манай хууль ёсоор эзэмшиж байгаа газартай давхцаж байгаа мөн хавтас хэрэгт авагдсан Б******* д******* газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас ирүүлсэн албан бичгээс у нэхэмжлэгч нар Б******* д******* газрын албанд хандан газрын эзэмших эрх шилжүүлэх өргөдөл хүсэлт огт бүрдүүлж байгаагүй, холбогдох бичиг баримт нь архивд байхгүй байгаа тул нэхэм нарын эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч нар нь газрын эрх шилжүүлэх гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн хэдий ч уг гэрээ хэлцэл нь хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Газрын эр шилжүүлэх гэрээгээр газрын эрхийг олж авч буй этгээд нь хуульд заасны дагуу эрх ор байгууллагад өргөдөл хүсэлтээ гарган бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь албан ёсоор эрх шилжүүлэн авах өргөдөл хүсэлтээ газрын албанд огт гаргаж байгаагүй тул 2009 оны 03 сарын 02-ны өдрийн Д.А*******, Б.Д болон Г.Ж, Ц.Г******* нарын хооронд байгуулагдсан газрын эрх шилжүүлэх гэрээ хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

10. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Г*******, Д.А******* нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

11. Нэхэмжлэгч Ц.Г*******, Д.А******* нараас Б******* д******* З******* д холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Б******* д******* З******* даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.Ж, Г.Д нараас тус бүр 1 га газрыг гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан, гэрчилгээг бүртгүүлэхээр тус д******* Газрын албанд материал өгсөн боловч...итгэл төрүүлж хүлээлгэж байсан... гэж тодорхойлсныг хариуцагч болон гуравдагч этгээд нар бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

12. Тухайн маргаж буйн газрын түүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

-Б******* д******* З******* даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар Б.Д, Г.Ж нарт Б******* д******* 20 дугаар хороо, Хар усан тохойд орших тус бүр 1,0 га /нийт 2,0 га/ газрыг ногооны газар зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн 0148572 дугаар гэрчилгээг Б.Дд, 0148573 дугаар гэрчилгээг Г.Жд тус тус олгосон, уг шийдвэрийг үндэслэн Б.Д нь д******* газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,

-Нэхэмжлэгч Д.А*******, Ц.Г******* нар нь 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г иргэн Г.Ж Г.Д нартай байгуулж Г.Ж, Г.Д нарын эзэмшлийн тус бүр 1,0 га газрыг шилжүүлэн авах, шилжүүлж өгөхөөр тохиролцсон болох нь Нийслэлийн архивын газраас ирүүлсэн, 72 дугаартай нотариатчийн /Г.Х/ гэрчилсэн гэрээ болон 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт бүртгэсэн нотариатын бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдсон,

-2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Г.Ж, Б.Д нар нь иргэн Эы Бтай Эрх шилжүүлэх гэрээ байгуулж Б******* д******* Хар усан тохой дахь 10 000 ам метр талбайтай нэгж талбарын 3031/0896 дугаар бүхий газрыг үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болох нь 15 дугаартай нотариатчийн /Б.Ц/ гэрчилсэн гэрээ болон гэрээний бүртгэлийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 428, 429 дүгээр бүртгэлээр тогтоогдсон,

-Б******* д******* З******* даргын, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 522 дугаар захирамжаар Г.Ж, Б.Д нарын эзэмшлийн Б******* д******* Хар усан тохой дахь 10 000 ам метр талбайтай нэгж талбарын 3031/0896 дугаар бүхий 2,0 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх иргэн Э.Бт шилжсэн, ийнхүү шилжүүлэхэд Г.Ж Б.Д нар болон Э.Баас д******* газрын албанд хүсэлт гаргаж, улмаар талуудын хооронд байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ-г хавсаргаж өгсөн,

-Б******* д******* З******* даргын, 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 123 дугаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар Эн ХХК нь иргэн Э.Бын эзэмших эрх бүхий, дээрх хаягт орших 2,0 га газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан,

-Мөн д******* З******* даргын, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар Эн ХХК нь уг газрыг Т дээд сургууль ХХК-д шилжүүлсэн боловч тус д******* З******* даргын, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Т дээд сургууль ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, энэ талаарх маргаан шүүхэд үргэлжилж байгаа үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

13. Нэхэмжлэгч нараас Б******* д******* З******* д холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Б******* д******* З******* даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

13.1 Нэхэмжлэгч Д.А*******, Ц.Г******* нар нь 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г иргэн Г.Ж, Г.Д нартай байгуулж Г.Ж, Б.Д нарын эзэмшлийн тус бүр 1,0 га газрыг шилжүүлэн авахаар тохиролцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч тухайн гэрээний дагуу Б******* д******* 20 дугаар хороо, Хар усан тохой-д орших нийт 20 000 ам метр талбай бүхий газрын гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авахаар эрх бүхий байгууллагад хандаж хүсэлт, өргөдөл гаргаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна.

13.2 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлжболно38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана38.2.1 нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо...гэж, 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны З******* шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, д******* газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно тус тус заасан.

13.3 Нэхэмжлэгч нар нь иргэн Г.Ж, Б.Д нартай байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу 2009 оны 03 дугаар сард Б******* д******* газрын албанд хандаж байсан гэх тайлбар гаргаж маргасан хэдий ч ийнхүү хандаж хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй болох нь Б******* д******* З******* даргын Тамгын газрын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02/1480 дугаар албан бичгээр тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн боломжгүй.

13.4 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь 2009 оны 3 дугаар сараас хойш 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Б******* д******* Газрын алба болон З******* д хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар хүсэлт өргөдөл гаргаж байгаагүй байх ба харин Ц.Г******* нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, Д.А******* нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус ...гэрээний үндсэн дээр...газар эзэмших эрх шилжүүлж өгөхгүй байгаа тул яаралтай шийдэж өгнө үү гэх хүсэлт гаргасны хариуг тус д******* З******* даргын тамгын газраас 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13/386 дугаар тоотоор Д.А*******д, мөн оны 3 дугаар сарын 07-ны 13/310 тоотоор Ц.Г*******т хүргүүлж ...тус албанд хандан гаргасан өргөдлийн дагуу тус д******* З******* даргын 2007 оны ******* дугаар захирамжаар 20 дугаар хорооны Хар усан тохой хэсэгт иргэн Г.Ж*******, Б.Дд хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн 1 га газрын мэдээллийн сангийн бүртгэл байхгүй байна. Мөн дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэх өргөдөл хүсэлт болон хувийн хэрэг нь тус албаны архивын бүртгэлд байхгүй байна. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

13.5 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж тус тус заасан.

13.6 Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагад Газрын тухай хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаагүй, холбогдох баримтаа хавсаргаж хүргүүлээгүй байхад тухайн захиргааны байгууллагаас дур мэдэн нэхэмжлэгч Д.А*******, Ц.Г******* нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж шийдвэр гаргах, улмаар тухайн шийдвэрээ үндэслэн Д.А*******, Ц.Г******* нарын нэр дээр уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгох үүрэг үүсэхгүй.

13.7 Иймд нэхэмжлэгч нар нь хуульд заасан эрх, үүргээ өөрсдөө хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтэд хариуцагч захиргааны байгууллага үндэслэл бүхий хариу өгсөн, энэ нь нэхэмжлэгч Д.А*******, Ц.Г******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул Б******* д******* З******* эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

13.8 Нэхэмжлэгч нар ...2019 онд...д******* газрын албаны мэргэжилтэн н.Т хүлээж бай гэсэн..., Газрын албаны н.Бат-Өлзийтэй 2022 оны 3 сард уулзахад гэрчилгээ гаргаж өгнө гэсэн... гэх тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч нар 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл захиргааны байгууллагын эс үйлдэхүйн асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж маргаж байгаагүй, түүнчлэн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Г.Ж, Б.Д нар нь иргэн Э.Бтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулснаас хойш тухайн газар хэд хэдэн этгээдийг дамжин эзэмших эрх шилжсэн асуудлаар ч маргаан үүсгэж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

13.9 Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.А*******, Ц.Г******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14 Нэхэмжлэгч нараас гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

14.1 Шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуульд заасан эрх, үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон, хариуцагч Б******* д******* З******* даргын хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

14.2 Учир нь хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон нөхцөлд тухайн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, улмаар хариуцагчид даалгах шийдвэрийг гаргах учиртай.

14.3 Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Д.А*******, Ц.Г******* нар нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлтээ гаргаж байгаагүй нь тогтоогдсоноор хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Б******* д******* З******* нь хууль бус эс үйлдэхүй гаргаагүй тул түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах-гүй.

14.4 Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.               Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-т заасныг тус тус баримтлан Ц.Г*******, Д.А******* нараас Б******* д******* З******* д холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Б******* д******* З******* даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН