Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/20

 

2025             02              05                                                 2025/ШЦТ/­­­­20                                                              

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай /томилолтоор/,

Шүүгдэгч: Д.Н,

Хохирогч: Н.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт Д**********ийн Н**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 06 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      ******************************************************************************************,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Д.Н********** нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сум Өгөөмөр 4 дүгээр Бумбан овоо гэх гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б**********той үл ялих зүйлээр маргалдаж, нүүр, толгой хэсэгт нь цохих өшиглөх зэргээр халдсаны улмаас баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан бүлэн, суурь ясны зүүн дэлбэн, зүүн нүдний ухархайн дотор, гадна хана, хамар яс, хоншоор ясны хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р, баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, доод буйланд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн няцрал бүхий гэмтэл үүсч, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н********** нь мэдүүлэхдээ: “Н.Б********** нь урьд нь хамар ясны шанааны яс нь гэмтэлтэй байсан юм байна. Шүүх эмнэлгийн эмч нь хуучин гэмтэл гээд бичсэн байсан юм. Миний хохирогчид учруулсан гэмтэл нь болохоор нүд, шүд хоёр нь юм билээ. Өөр зүйлгүй. Хохирогч Б**********ийн биед халдсандаа уучлалт хүсэж байна. Би дагуулж явж зодсон гэдэг нь худлаа. Бүгдээрээ тойроод суусан байсан. Дүгнэлт гаргасан эмч нь хуучин хамрын гэмтэл гээд бичсэн байсан. Хуулийн мэдлэг байхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. Ямар нэг шалтгааны улмаас маргалдсан гэж үзвэл тэр орой миний хоёр утас алга болсон. Бид нар караокед суугаад гарч ирээд Ц**********ийн гэр лүү явж тэгээд миний утсыг авсандаа бантаад намайг хөөж явуулах гэж ад үзсэн юм болов уу гэж бодож байгаа. Өөр хэлх зүйлгүй.” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Н.Б********** нь мэдүүлэхдээ “Тухайн үед тэр дэлгүүрийн гадаа Ц**********, У**********, О**********, Н********** тэгээд би байсан. Зургуулаа хоёр шил архи уусан, Н********** гээд залуу өмнөөс харж сууж байсан яасан дүү жоохон муухай хараад байна уу гээд тиймэрхүү зүйл ярьсан. Тэгэхээр нь ах муухай харсан юм байхгүй гээд ярьж байсан. Тэгээд хоёр дахь 0.75 дуусаад намайг ахын дүү ийшээ явж юм яръя гэж дагуулж яваад булан тойруулаад цохиж унагаагаад яг нүүрэн дээр дэвсэж байхад тэр О********** гээд залуу ирж түлхэнгүүт цаашаа зугтаасан.  Би эмнэлэг дээр ухаан орсон,   Цогтцэций сумын сум дундын эмнэлэг гээд намайг хүлээж аваагүй яаралтай аймаг яв гэсэн тэгээд би эмнэлгээс гараад буцаад цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Тэгээд маргааш билүү нөгөөдөр билүү Н********** орж ирсэн ахыгаа ёстой уучлаарай, чиний хохирлыг бол бүтэн барагдуулж өгнө гэсэн надад ажилгүй байх хугацааны мөнгө бүгдийг нь нөхөж өгнө гэсэн. Намайг хагалгаанд явахаас өмнө 1,000,000 төгрөг хийсэн тэрний өмнө 500,000 төгрөг хийсэн хагалгаанд орохоос өмнө уг нь надтай ярьдаг байсан юм. Өдөр нэг удаа ярьдаг, ярихдаа дандаа согтуу ярина, таксины мөнгө хүртэл асууж над руу согтуу ярьдаг байсан. Н**********аас илүү дутуу их мөнгө төгрөг нэхэж залгаагүй, зүгээр миний хохирлыг барагдуулаад өгчих гэдэг зүйл ярьсан түүнээс илүү мөнгө төгрөг нэхээгүй. Хагалгаанаас гарж ирснээс хойш надтай нэг ч удаа яриагүй. Сүүлд манай эхнэртэй ах нь хороололд хүнд зодуулчихлаа чи ирээд хөөцөлдөж байгаад мөнгө төгрөгийг нь өөртөө авчих гэсэн зүйл ярьсан байсан. Толгойдоо цус хуралттай гээд дүгнэлтээр гарсан байгаа энэ цус хуралтын эмчилгээг огт хийлгээгүй, толгой байнга өвддөг. Хохирлоо барагдуулж, эмчилгээгээ хийлгэх хүсэлтэй байна. Дараа нь иргэний журмаар нэхэмжлэх гэсэн үү сайн ойлгосонгүй.” гэв. 

 Шүүх хуралдаанд улсын яллагч Г.Ц********** нь дүгнэлт болон тайлбартаа: “Улсын яллагчийн дүгнэлт, гэм буруутайд тооцуулах тухай, Өмнөговь аймаг Ханбогд сумын сум дундын прокурорын хяналтын прокурор, Г.Ц********** би,  Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Д.Н**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.

********** овогт Д**********ийн Н********** нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сум Өгөөмөр 4 дүгээр Бумбан овоо гэх гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б**********той үл ялих зүйлээр маргалдаж, нүүр, толгой хэсэгт нь цохих өшиглөх зэргээр халдсаны улмаас баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан бүлэн, суурь ясны зүүн дэлбэн, зүүн нүдний ухархайн дотор, гадна хана, хамар яс, хоншоор ясны хугарал, доод үүдэн зүүн 1,2-р, баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, доод буйланд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн няцрал бүхий гэмтэл үүсч, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан хохирогч Н.Б**********ийн мэдүүлэг хх-ийн 6-р хуудас, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг хх-ийн 11-12-р хуудас, гэрч Т**********ийн мэдүүлэг хх-ийн 14-р хуудас, гэрч О**********ын мэдүүлэг хх-ийн 16-17-р хуудас, гэрч У**********ын мэдүүлэг хх-ийн 19-20-р хуудас, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дах бүсийн Шүүх шинжилгээний шинжээч эмчийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлт хх-ийн 24-р хуудас, яллагдагч Д.Н**********ы мэдүүлэг зэрэг нотлох баримуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогчид 1,500,000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч Н.Б********** нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, шуудангаар мөрдөгчид явуулсан гэх боловч ирээгүй, эмнэлгийн бичиг баримт гаргаж өгөөгүй болно. Мөн хохирол 1.500.000 төгрөг авсан талаараа мэдүүлсэн байх тул яллагдагч Д.Н********** нь хохирол 1.500.000 төгрөг төлсөн болно. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болно.

Шүүгдэгч Д.Н**********ыг үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Н********** нь хүний эрүүл мэнд хөнгөн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд урьд нь ял шийтгүүлж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан гэмт хэрэг үйлдсэн арга хохирогчийн биед учирсан хохирлын зэрэг мөн хэргийн газраас зугтаасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан, хохирол нөхөн төлөлт зэргийг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Д.Н********** нь 2025 оны 01 сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл арван хоног цагдан хоригдсон, цагдан хоригдсон арван хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйл байхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйл байхгүй болно.

Анхны саналаа дэмжиж байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн байгаа. Мөн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээг гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байгаа. Шүүгдэгч Д.Н**********д 5 жилийн хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлээгүй харин гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас зугтаасан нөхцөл байдлууд бол байгаа. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд дээр хохирогчийг эд эрхтнээс нь хагацаасан байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааны тухайд үл ялих зүйлээс яг ямар шалтгааны улмаас биед нь халдсан нь тодорхойгүй ямар ч гэсэн хохирогчийн биед халдах шалтгаан нөхцөл бол тогтоогдоогүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, хохирогчийн эд эрхтнээс нь хагацаасан мөн үү шүүгдэгч Д.Н**********ны гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хэрэг бүртгэл мөрдөн байцаалт болон прокурорын хяналт шүүхийн шатанд бие авч явж байгаа байдал оргон зугтаасан зэргийг харгалзаад түүнд 5 жилийн ял нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзэж байна.” гэв.

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 2 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б**********ийн “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Отгонбаяр, Ц**********, У**********, Н**********, Т********** нарын хамт Цогтцэций сумын төвөөр явж байгаад орой 20 цагийн үед бид нар хоёр шил архи дэлгүүрээс аваад өгөөмөр 4 дүгээр Бумбан овоо гэх гудамжинд нөгөө хоёр авсан архиа хувааж уугаад байсан чинь Н********** нь ахын дүү жоохон эвгүй хараад байна уу гэж хэлсэн тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь миний нүүр толгой руу цохисон чинь би газар унаад өгсөн тэгсэн миний толгой руу хөлөөрөө дэвсээд байх шиг байсан би тэгээд ухаан алдаад унасан юм. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр сэрж байгаа харагдсан. Цаашаа юу болсон талаар хэлж мэдэхгүй байна... миний зүүн талын нуд хөхөрсөн, үүдэн доод хоёр шүд унасан нэг шүд нь суларч хөдөлсөн байгаа. Мөн миний толгой их хэмжээгээр өвдөөд байгаа юм..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

2024.05.20-ны өдрийн дахин өгсөн "...дүгнэлттэй танилцлаа. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй ээ... 2024 оны 05 дугаар сарын эхээр намайг хагалгаанд орох үед 1.000.000 төгрөгийг Н********** миний голомтын ********** дансанд хохирлын гээд шилжүүлсэн. Өмнө нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Н********** нь 500.000 төгрөгийг хохирлын мөнгө гэж өгч байсан... Одоо миний толгой байнга өвддөг... Би гомдолтой байна. Эмчилгээгээ бүрэн бүтэн хийлгэхэд мөнгө хэрэг болоод байгаа. Хохирлоо нөхөн барагдуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Т**********ийн "...2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед найз Ц**********ийн гэрт хоёр шил архи О**********, Б**********, Ц**********, У********** нарын хамт уусан юм. Тэгээд 21 цаг өнгөрч байхад бид нар Ц**********ийн гэрээс гараад явж байсан чинь Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ********** нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд Н**********тай таарахаар нь дэлгүүрээс нэг шил архи аваад Цогтцэций сумын Өгөөмөр 4-р баг Буман овоогийн гудамжинд орж хашааны буланд бөөндөө хувааж уусан. Тэгсэн Н********** Б**********ийг цохиж унагаагаад толгой руу өшиглөсөн. Тэгсэн Б********** ухаан алдаад унасан юм. Тэгсэн Н********** гэнэт алга болчихсон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О**********ын "...би нүүрс баяжуулах үйлдвэрийн ********** ХХК-д мужааны туслахаар ажилладаг. 2024 оны 04 сарын 15-ны өдөр хамт ажиллаж байсан У**********, Т**********, Б**********нарын хамт, хамт ажиллаж байсан Ц**********ын гэрт очихоор болж Цогтцэций сумын төвд цагаан овоо ********** багийн Ямаан хүрэнгийн ********** тоотод очиход Ц********** гэртээ ганцаараа байсан бөгөөд өнөөдрийг хүртэл бид нар цуг байгаа. 2024 оны 04 сарын 15-ны өдөр У**********, Т**********, Б**********, Ц********** нарын хамт ********** караоке орж архи ууж дуулж байгаад гарч ирээд Ц********** гэртээ ирж амарцгаасан. Тэрнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж байгаад 2024 оны 04 сарын 22-ны өдөр 17 цагийн үед бид нар Ц**********ын гэрт Хараа нэртэй 0,75 граммын архи нэгийг ууж дуусгаад Ц**********ын гэрээс гараад дэлгүүр орж тамхи авах гээд явж байхад гудамжинд Н********** гэх хүнтэй танилцаад "**********" нэртэй хүнсний дэлгүүр орж хоёр ширхэг Хараа нэртэй 0,75 граммын шилтэй архи, 1 хайрцаг тамхи дэлгүүрээс авсан бөгөөд тухайн тооцоог Н********** төлсөн. Тэгээд бид нар ********** гэх буудлын хажууд У**********, Тс, Б**********, Ц**********, Н********** нарын хамт архиа тойруулаад уугаад юм ярьж байх үед Б**********той тусдаа юм ярья гээд Н********** Б**********ийг дагуулаад тэр хоёр тусдаа юм ярихаар цааш алхаад явсан. У**********, Т**********, Ц********** бид дөрөв хоорондоо юм ярьж байхад хүн зодолдох шиг болсон намайг эргээд харахад Н********** Б**********ийг газар унагаад Б**********ийн нүүр хэсэгт нь өшиглөж байсан. Тэгээд У**********, Т**********, Ц********** бид нар Б**********, Н********** нар дээр гүйж очоод би Н**********ыг татаж аваад болиочээ, юу болоод байгаа юм бэ гэсэн. Тухайн үед Б********** газар хашааны буланд ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед Б********** ухаангүй хамар, амнаас нь цус гарсан байсан тул гудамжинд явж байсан приүс маркийн ногоон өнгөтэй суудлын жижиг машиныг зогсоож Б**********ийг сумын эмнэлэг рүү Т********** бид хоёр аваад явсан. Цогтцэций сумын эрүүл мэнд төвд ирээд анхан шатны тусламж аваад байж байхад цагдаа нар ирсэн... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.У**********ын "... Би нүүрс баяжуулах үйлдвэрийн ********** ХХК-д арматурын туслахаар ажилладаг. 2024 оны 04 сарын 15-ны өдөр хамт ажиллаж байсан О**********, Т**********, Б********** нар хамт сумын төвд цагаан овоо **********багийн Ямаан хүрэнгийн ********** тоотод нутгийн найз болох Ц**********ын гэрт ирэхэд Ц********** гэртээ ганцаараа байсан тул өнөөдрийг хүртэл бид нар цуг байгаа. 2024 оны 04 сарын 15-ны өдөр О**********, Т**********, Б**********, Ц********** нарын хамт ********** караоке орж архи ууж дуулж байгаад гарч ирсэн. Тэрнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж байгаад 2024 оны 04 сарын 22-ны өдөр бид нар Ц**********ын гэрт хараа нэртэй 0,75 гармын архи 1 ширхгийг ууж дуусгаад Ц**********ын гэрээс орой 20 цаг өнгөрч байхад үед гарч "**********" нэртэй хүнсний дэлгүүр орохоор явж байгаад Н********** гэх залуутай танилцаад "**********" нэртэй хүнсний дэлгүүрээс, Хараа нэртэй 0,75 граммын 2 шил архи, 1 хайрцаг тамхи аваад ********** зочид буудлын хажууд ууссан. бид нар гудамжинд архиа тойруулаад уугаад юм ярьж байх үед Б**********той тусдаа юм яръя гээд Н********** Б**********ийг дагуулаад тэр хоёр тусдаа юм ярихаар цааш алхаад явсан. О**********, Т**********х, Ц********** бид дөрөв хоорондоо юм ярьж байгаад эргээд харахад Н********** Б**********ийг газар унагаад Н********** Б**********ийн толгой хэсэгт дээрээс дэвслээд, нүүр хэсэгт нь өшиглөж байсан. Тэгээд О**********, Т**********, Ц********** бид нар Б**********, Н********** нар дээр гүйж очоод Отгонбаяр Н**********ыг татаж аваад болиочээ, юу болоод байгаа юм бэ гэсэн. Тухайн үед Б********** газар унаад доошоо харсан байдалтай, ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан тул О**********, Т********** хоёр тухайн гудамжинд явж байсан суудлын жижиг машиныг зогсоож Б**********ийг сумын эмнэлэг рүү аваад явсан. Бид нар Б**********ийг суудлын жижиг машинд өргөж оруулаад О**********, Т********** хоёрын хамт сумын эмнэлэг рүү Б**********ийг аваад явсан. Бид нар Б**********ийг өргөөд суудлын жижиг машинд оруулах үед Б********** ухаан ороод ёооё, шүд, толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Тухайн үед Б**********ийг суудлын жижиг машинд өргөөд сумын эмнэлэг рүү О**********, Т********** хоёрын хамт явуулсны дараа эргээд харахад Н**********хаашаа явсан бүү мэд, алга болчихсон байсан. Тухайн үед Б**********, О**********, Т********** гурвыг сумын эмнэлэг рүү явуулаад цаг харахад 22 цаг өнгөрч байсан тул би Ц**********ын хамт гэр рүү алхаад явсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ********** дугаартай "1. Н.Б**********ийн биед баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан бүлэн, суурь ясны зүүн дэлбэн, зүүн нүдний ухархайн дотор, гадна хана, хамар яс, хоншоор ясны хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р, баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, доод буйланд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Н.Б**********ийн биед учирсан 3 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. 4. Н.Б**********ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны яллагдагч Д.Н**********ы өгсөн "...********** гэх нэртэй дэлгүүрийн үүдэнд Б********** болон хамт явж байгаа хүмүүстэй нь таарсан юм. Тэгээд бид нар дэлгүүрээс нэг шил архи аваад Ц********** гэх залуугийнд очиж уусан юм. Нөгөө авсан архиа ууж дуусгаад би дахиж гараад дэлгүүрээс нэг шил архи аваад Ц**********ийн гэрт бөөндөө хувааж уусан юм. Тэгээд Ц********** нэг хүнээс мөнгө асууж авахаар болоод орой нь бид нар караокед орж дуулахаар болсон. Бид нар караокед дуулж сууж байгаад орой 21 цаг болж байхад гараад дахиад дэлгүүрээс нэг шил архи аваад гудамжинд ууж сууж байсан чинь Б********** архиныхаа халуунд над руу дайраад би хүнээс айдаг хүн биш шүү гээд намайг цохиод авсан. Тэгсэн араас нь нэг найз нь хамт босоод ирсэн тэгэхээр нь би энэ хүмүүс намайг зодох гэж байна гэж бодоод би Б**********ийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгсэн Б********** газар унасан тэгээд би дээгүүр нь давах гэж байгаад гишгэчихсэн намайг одоо нөгөө хэд нь барьж авна гэж айгаад зугтаасан юм.... Би тухайн үед Ц**********, Б********** болон Б**********ийн найз гэх залуугийн хамт уусан юм.... Би Б**********ийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж зугтаах үедээ Б**********ийн дээгүүр гишгээд зугтаасан юм...Баасандорж миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн санагдаж байна. Тухайн үед би завилаад газар суусан байсан тэгээд босож ирээд өшиглөсөн юм... Б********** эхлээд намайг цохиж аваад агсраад байсан тэгээд би архиныхаа халуунд уур хүрээд нэг удаа цохиж авсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

  Шүүгдэгч Д.Н**********д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Н********** нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сум Өгөөмөр 4 дүгээр Бумбан овоо гэх гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б**********той үл ялих зүйлээр маргалдаж, нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдсаны улмаас баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан бүлэн, суурь ясны зүүн дэлбэн, зүүн нүдний ухархайн дотор, гадна хана, хамар яс, хоншоор ясны хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р, баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, доод буйланд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн няцрал бүхий гэмтэл үүсч, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Шүүгдэгч Д.Н********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгч Д.Н**********ны хохирогчийн нүүр, толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр халдсаны улмаас баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан бүлэн, суурь ясны зүүн дэлбэн, зүүн нүдний ухархайн дотор, гадна хана, хамар яс, хоншоор ясны хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р, баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, доод буйланд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн няцрал бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангажээ.

   Шүүгдэгч Д.Н**********ы хохирогч Н.Б**********ийн нүүр толгойн хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан бүлэн, суурь ясны зүүн дэлбэн, зүүн нүдний ухархайн дотор, гадна хана, хамар яс, хоншоор ясны хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р, баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, доод буйланд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иймд, шүүгдэгч Д.Н**********ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Б**********ийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Н.Б**********оос хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б********** нь цаашид гарах эмчилгээний хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.Н********** нь хохирогч Н.Б**********ийн эмчилгээний төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болно. Талууд энэ талаар маргаагүй байна.   

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Д.Н**********ны хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Д.Н**********с “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх тайлбарыг,

   Хохирогч Н.Б**********с “Санал байхгүй.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

 Шүүгдэгч Д.Н**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Д.Н********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 31 дэх тал/

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н**********ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилгыг хангасан гэж үзлээ.    

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.  

            Шүүгдэгч Д.Н**********д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ********** овогт **********ийн Н**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн       1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н**********ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н**********д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Н**********ы цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож хассугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б********** нь цаашид гарах эмчилгээний хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н********** нь хохирогч Н.Б**********ийн эмчилгээний төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

            7.рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Н**********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ