| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2022/01103/и |
| Дугаар | 155/ШШ2023/00485 |
| Огноо | 2023-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2023/00485
| 2023 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2023/00485 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн,
Хариуцагч: Г.А,
Хариуцагч: П.Н нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 11,813,474.43 (арван нэгэн сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,757,522.29 (нэг сая долоон зуун тавин долоон мянга таван зуун хорин хоёр мянган төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88,490.11 (наян найман мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг, нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах төгрөг гаргуулах тухай, 155/2022/01103/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбямба (цахим), Г.Оюун-Эрдэнэ (цахим),
Хариуцагч Г.А,
Хариуцагч П.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин нь хариуцагч Г.А, П.Н нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 11,813,474.43 (арван нэгэн сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,757,522.29 (нэг сая долоон зуун тавин долоон мянга таван зуун хорин хоёр мянган төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88,490.11 (наян найман мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг, нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г банктай Дугаар ЗГ1205164082 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 8,510,000.00 (найман сая таван зуун арван мянга) төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж байсан. Улмаар 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр нэмэгдүүлж хамтран зээлдэгчээр П.П.Н-ийг оруулж ЗГ1205164082-1 тоот гэрээ байгуулсан болно.
Зээлдэгч Г.А, П.Н нар нь Дугаар ЗГ1205164082 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 277 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж% зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2022 оны 10-р сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн зээлийн төлбөрт 11,813,474.43 төгрөг,
Үндсэн хүүний төлбөрт 1,757,522.29 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 88,490.11
Нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөгийн өртэй байна.
Зээлдэгч Г.А, П.Н нараас Г банктай байгуулсан Дугаар ЗГ1205164082 тоот зээлийн гэрээний үүргэт нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай банкнаас 8,510,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай гэрээ байгуулж ЗГ1205164082 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Тухайн зээлийн үлдэгдэл дээр 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 11,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж хамтран зээлдэгчээр П.П.Н-ийг оруулж ЗГ1205164082-1 тоот зээлийн гэрээг байгуулж зээл авсан байгаа. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ЗГ1205164082 тоот зээл нь 277 хоногийн хугацаа хэтрэлттэй. Төлбөрт хамаарах зээлийн үндэсэн төлбөр нь 11,813,474.43 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,757,522.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 88,490.11 төгрөг, нийт 13,659,486.83 төгрөгийг гаргуулж Г.А болон П.Н нараас гаргуулж Г банканд олгуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчийн хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан. Хэн нэгнийг хуурч мэхэлж хүч хэрэглэж аль нэг тал нь давуу талаа ашиглаж энэ гэрээг байгуулаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3 дугаар зүйлд Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр зээлдэгчид зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан. Мөн хуулийн 19.5 дугаар зүйлд зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлснээр зээл олгосонд тооцно гэж заасан. Банк зээлдэгчийн зээлийн данс руу гэрээнд заасан зээлийг олгосон. Энэ нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, зээлийн гэрээ зэргээс харагдаж байгаа. Тийм учраас банкны зүгээс үүргээ биелүүлсэн. Харин хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй. Хариуцагч нар үүргээ биелүүлээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хоёр хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г овогтой Г.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г банктай Дугаар ЗГ1205164082 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 8,510,000 (найман сая таван зуун арван мянга) төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Улмаар 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр нэмэгдүүлж хамтран зээлдэгчээр П.П.Н-ийг оруулж ЗГ1205164082-1 тоот гэрээ байгуулсан болно. Миний бие нь П.Н хамтран амьдарч байгаад дундаасаа хүүтэй 2020 оны 02 дугаар сарын 06-ны Г банк зээлийн 8,510,000 төгрөг болох байрны түрээс болон ар гэртээ зарцуулсан. 2022.08.21-ний зээлийг 11,000,000 төгрөгийн авто машин болон ар гэртээ зарцуулсан. 2020 оны 5 сард Хөвсгөл аймгийн М сумын 000 тоот амьдарч байсан хашаа байшингаа зарж Баянзүрх дүүрэгт 2 өрөө байр авч байрны урьдчилгаа хийсэн. ... Миний бие ажил мэргэжлийн улирлын шалтгаанаас болж ажилгүй байгаа тул 13,659,486.83 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгч П.Нэр төлүүлэх хүсэлтэй байна... гэжээ.
Хариуцагч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Би дангаараа төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр зэргийн хэмжээнд маргах зүйлгүй зөвшөөрч байна. Одоо би ажил төрлөө хийж байгаа тул банкны зүгээс надад боломжит хугацаа олговол сард бололцооны хэрээр төлөлт хийгээд зээлээ төлж дуусгая гэдгээ хэлж байна гэв.
Хариуцагч П.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...П.Н миний бие Г овогтой Г.Атэй хамтран амьдарч нэг хүүтэй ээж болсон эмэгтэй. 2022.02.06-ны өдөр бид хамтран амьдарч байх үед Г.А нь Г банкнаас машин авах зээл авч 0000 ХӨҮ улсын дугаартай PRUIS-20 маркийн машин авч байсан. Мөн дараа нь 2022.08.01-ний өдөр дээрх зээлэндээ нэмэлт гэрээ байгуулан нэмэлтээр зээл авч байр авах үед урьдчилгаа төлбөр дээр нэмж өгөх шаардлага гаргасны дагуу зээл авч миний бие хамтран зээлдэгч дээр гарын үсэг зурж байсан юм. Гэвч бидний гэр бүлийн дунд асуудал гарч маргалдсаны улмаас миний ээж хүү 2 дээрээ Хөвсгөл аймаг М суманд ирсэн байх үед 2021.08 сард Г.А нь өөрийн нэр дээр зээл аван авч байсан Pruis-20 маркийн машин мөн “Century apartment”-тэй хувь гэрээ хийж авч байсан БЗД-ийн 5-р хороо “Century apartment” 10 давхар 1001 тоот дээр байсан 2 өрөө байраа хэлж мэдэгдэхгүй зараад ямар ч холбоогүй явсан юм. Дээрх 2020.08.01-ний өдөр авсан зээлийг миний бие 2021.07 сар хүртэл өөрийн цалингаасаа дансаар болон бэлэн авч Г.Аийн Г банкны дансанд хийж төлдөг байсан бөгөөд орхиод явснаас нь хойш өөрт нь үлдээж хүүгээ дагуулан гудманд үлдсэн. Г.А нь хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой, дээд боловсрол эзэмшсэн, барилгын инженер хүн тул хуулийн өмнө хүлээсэн хариуцлагаа өөрийн биеэр хүлээж ажил хийж зээлээ төлөх боломжтой, үүрэг хариуцлагатай тул миний бие энэ зээлийг цаашид хийж чадахгүй болно... дээрх зээлийг үндсэн зээлдэгч Г.Аээр төлүүлж, хариуцлагыг нь хүлээлгэн Г банкинд төлүүлэх. Миний бие банкны нэхэмжлэлд цаашид төлбөр төлж чадахгүй болно гэжээ.
Хариуцагч П.П.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хууль заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлж зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох журмыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон 452, 453 дугаар зүйлүүдэд зааж өгсөн байгаа. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасан үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч байсан гэж тодорхойлж байгаа бол хамтран үүрэг хүлээх үндэслэлийг гэрээгээр тодорхойлж зааж өгөх ёстой байсан. Зээл олгогч банк өөрөө хамтран үүрэг гүйцэх үүрэгтэй гэдэг эрх, үүргийг нь сануулах ёстой. Банк санхүүтэй холбоотой байгуулагдаж байгаа гэрээ нь гэрээ байгуулагч талуудыг байлцуулж байж гэрээ байгуулна, эрх үүргийг сануулна гэсэн эрх зүйн харилцаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Д.П.Нд ямар үүрэг сануулсан юм бэ. Хамтран зээлдэгч гэж зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт дээр нэршил оруулж ирж байгаа боловч хамтран зээлдэгчийн үүргийг Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлд заасан үндэслэлээ бариад гэрээгээ байгуулахгүй яасан юм бэ. Үндсэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байна. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зээлийн гэрээнд тус тус 2 дугаар зүйлд заасан өөрчлөлтийг оруулснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан аливаа гэрээ барьцаа батлан даалтын болон баталгаат ипотекийн гэрээнд нөлөөлөхгүй, хүлээсэн үүрэг өөрчлөгдөхгүй болохыг тодорхойлов гэж байна. Баталгааны гэрээ байгуулсан юм уу, хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм уу гэхээр үндсэн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй буюу зээлдэгч зөвхөн Г.А л байгаа. Хамтран зээлдэгчийн эрх үүргийг хэзээ, хэрхэн яаж сануулж гэрээ байгуулсан гэдгийг нэхэмжлэгч тал өөрсдөө нотлох үүрэгтэй. Хамтран зээлдэгчийн үүрэг хүлээлгээгүй байж зээлийн гэрээний өргөдөл хүсэгчийн маягтыг үндэслэж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээлгэсэн гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.5-т энэхүү гэрээгээр өөрчлөлт оруулснаас бусад гэрээний аливаа нөхцөл бүхэлдээ хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан. П.Н энэ гэрээн дээр гарын үсэг зурсан болохоос биш энэхүү гэрээгээр өөрчлөлт оруулснаас бусад гэрээний аливаа нөхцөл бүхэлдээ хүчин төгөлдөр гэж байна. Бусад гэрээний аливаа нөхцөл гэдэг нь юу болохыг буюу П.Нд эрх үүрэг сануулж, уг гэрээг сануулж гарын үсэг зуруулж хүлээн зөвшөөрүүлсэн юм уу. Бусад гэрээний аливаа нөхцөл хүчин төгөлдөр байна гээд байгаа боловч П.П.Н-ийн зүгээс бусад гэрээтэй холбоотой асуудалтай танилцаагүй, мэдэхгүй үүрэг үүссэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Бусад гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа нь зээлдүүлэгч үндсэн зээлдэгч Г.А хоёрын хооронд эрх үүрэг сануулсан байгаа. Хамтран зээлдэгчийн хувьд 11,000,000 төгрөгөөр цалингийн зээлийг нэмэгдүүлэх эрх зүйн харилцааг тодорхойлж өгсөн байгаа болохоос биш хамтран зээлдэгчээр нэмж оруулаад түүнд эрх үүрэг сануулаад үндсэн зээлийн гэрээг танилцуулж түүгээр гарын үсэг зуруулж хүлээн зөвшөөрүүлсэн нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал нотолж оруулж ирж чадахгүй байна. Гэрээ гэдэг бол зээлдэгч зээл олгогчийн хооронд байгуулж байгаа тэдгээрийн хүсэл зоригийн үндсэн дээр бий болдог харилцаа. П.П.Н-ийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж байгаа боловч зээл нэмж авах харилцаан дээр түүнээс зээл хүсэгчийн маягтыг бөглүүлж авснаараа хамтран зээлдэгчийн үүргийг хүлээж байгаа хүн гэж тайлбарлаж байгаа нь иргэний эрх зүйн харилцаанд гэрээ байгуулсан гэж үзэх хуульд заасан үндэслэл хангагдаагүй байна. Тийм учраас хариуцагчаас чөлөөлж төлбөрийг Г.А төлөхийг зөвшөөрч байгаа болохоор төлүүлэх саналтай байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Г банкны гүйцэтгэх захирлын “Эрх олгох тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээл хүсэгч иргэний өргөдлийн маягтын хуулбарууд,
Хариуцагч П.Нэс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэлийг тус тус гаргаж өгсөн.
Хариуцагч П.П.Н-ийн хүсэлтээр Г.Аийн Хаан банкны дансны хуулга, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөс авто машин эзэмшигчийн мэдээллийг гаргуулах, Харцага ХХК-иас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргалын Харцага ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Г банк хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.А, П.Н нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 11,813,474.43 (арван нэгэн сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,757,522.29 (нэг сая долоон зуун тавин долоон мянга таван зуун хорин хоёр мянган төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88,490.11 (наян найман мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг, нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 8,510,000 (найман сая таван зуун арван мянга) төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр нэмэгдүүлж, хамтран зээлдэгчээр П.П.Н-ийг оруулж ЗГ1205164082 зээлийн гэрээ байгуулж зээл авсан.
Зээлдэгч Г.А, Д.П.Н нар нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 277 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн үндсэн зээлийн төлбөр 11,813,474.43 (арван нэгэн сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,757,522.29 (нэг сая долоон зуун тавин долоон мянга таван зуун хорин хоёр мянган төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88,490.11 (наян найман мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг, нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг зээлдэгч Г.А болон П.Н нараас гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Г.А дараах үндэслэлээр тайлбар өгсөн. Үүнд: Би зээлийг бүхэлд нь П.Нэс гаргуулахгүйгээр төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлав.
Хариуцагч П.П.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасан үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгчид хамтран үүрэг хүлээх үндэслэлийг гэрээгээр тодорхойлж зааж өгөх ёстой байсан. Зээл олгогч банк өөрөө хамтран үүрэг гүйцэтгэх үүрэгтэй гэдэг эрх, үүргийг нь сануулах ёстой. Банк санхүүтэй холбоотой байгуулагдаж байгаа гэрээ нь гэрээ байгуулагч талуудыг байлцуулж байж гэрээ байгуулна, эрх үүргийг сануулна гэсэн эрх зүйн харилцаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Д.П.Нд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг сануулаагүй, гэрээнд тийм заалт байхгүй байх тул зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээхгүй. Иймд Г.Аээс зээлийн төлбөрийг гаргуулна уу... гэж тайлбарлалаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Г.А нь Г банк ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлийн ЗГ1205164082 дугаар гэрээг байгуулан цалингийн зээл 8,510,000 (найман сая таван зуун арван мянга) төгрөгийн цалингийн зээлийг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ1205164082-1 дугаар гэрээг байгуулж, хамтран зээлдэгчээр П.П.Н-ийг оролцуулан 11,0000,000 (арван нэгэн сая) төгрөгийн зээлийг тус тус авчээ.
Г.А, П.Н нар нь зээлийн төлбөрийг хугацаанд төлөлгүйгээр хугацааг хэтрүүлсэн ба 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 277 хоног зээлийн гэрээний үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг зээлдэгч Г.А болон П.Н нараас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч Г.А дээрх үйл баримтад, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн хэмжээ, зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, зээлийг төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Харин хариуцагч П.П.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал дээрх тогтоогдсон үйл баримтад болон зээлийн хэмжээ, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй боловч нэхэмжлэгч Г банк хязгаарлагдмал хариуцлагатай компани, Г.А нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн ЗГ1205164082 дугаар гэрээг байгуулахад П.Н нь хамтран зээлдэгчээр ороогүй. Харин 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ1205164082-1 дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд хамтран зээлдэгчээр П.П.Н-ийг оролцуулсан байх боловч гэрээний нөхцөл дээр хамтран зээлдэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг сануулаагүй байгаа учир хариуцагч П.Н тухайн гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээхгүй учир П.Нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь тэдний хүсэлт зоригийн илэрхийлэл байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Г банк ХХК, зээлдэгч Г.А, П.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар нь гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч болох банк зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
Гэвч шүүх хуралдаанд хариуцагч П.П.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасан үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгчид хамтран үүрэг хүлээх үндэслэлийг гэрээгээр тодорхойлж зааж өгөх ёстой байсан. Зээл олгогч банк өөрөө хамтран үүрэг гүйцэх үүрэгтэй гэдэг эрх, үүргийг нь сануулах ёстой. Банк санхүүтэй холбоотой байгуулагдаж байгаа гэрээ нь гэрээ байгуулагч талуудыг байлцуулж байж гэрээ байгуулна, эрх үүргийг сануулна гэсэн эрх зүйн харилцаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Д.П.Нд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг сануулаагүй, гэрээнд тийм заалт байхгүй байх тул зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээхгүй.... гэж маргаж мэтгэлцсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь эхний буюу Г банк хязгаарлагдмал хариуцлагатай компани, Г.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгчийн эрх үүргийг тодорхойлон тусгасан байх бөгөөд түүнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нийтлэг үндэслэл хэсэгт Пүрэвсүрэн овогтой П.Н гэж тусган гэрээ байгуулсан хэсэгт хамтран зээлдэгчийг төлөөлж гэж гарын үсэг зурагдсанаас өөрөөр хамтран үүрэг хүлээгчийн эрх үүргийг хэрхэн тодорхойлох талаар тусгаагүй, энэ талаар гэрээнд нэмэлтээр ямар нэгэн нөхцөлийг гэрээнд заагаагүй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар,... үүснэ гэж хуульчилсан.
Үүнээс үзвэл хариуцагч П.Нд гэрээгээр юм уу хуулиар үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Г.А, П.Н нартай байгуулсан гэрээ гэж тодорхойлсон ба хариуцагч нартай байгуулсан гэрээнд хамтран үүрэг хүлээгчийн эрх, үүргийг дурдаагүй учир хариуцагч П.П.Н-ийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ1205164082-1 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээгээр түүнд зээл төлөх үүрэг хүлээлгэх боломжгүй байна гэж дүгнэв.
Иймд хариуцагч Г.Аээс үндсэн зээлийн төлбөр 11,813,474.43 (арван нэгэн сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,757,522.29 (нэг сая долоон зуун тавин долоон мянга таван зуун хорин хоёр мянган төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88,490.11 (наян найман мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг, нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч П.Нэс 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ .
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Аээс улсын тэмдэгтийн хураамж 226,248 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Аээс үндсэн зээлийн төлбөр 11,813,474.43 (арван нэгэн сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,757,522.29 (нэг сая долоон зуун тавин долоон мянга таван зуун хорин хоёр мянган төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88,490.11 (наян найман мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг, нийт 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, хариуцагч П.Нэс зээлийн төлбөр 13,659,486.83 (арван гурван сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,248 (хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 226,248 (хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин найм) төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА