| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00481/и |
| Дугаар | 155/ШШ2023/00617 |
| Огноо | 2023-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2023/00617
| 2023 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2023/00617 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т банк ХК,
Хариуцагч: Б.Э,
Хариуцагч: Н.А нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 14,591,447.41 (арван дөрвөн сая таван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг, үндсэн хүү 8,558,637.71 (найман сая таван зуун тавин найман мянга зургаан зуун гучин долоон төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 376,262.89 (гурван зуун далан зургаан мянга хоёр зуун жаран хоёр төгрөг наян есөн мөнгө) төгрөг, нийт 23,526,348.01 (хорин гурван сая таван зуун хорин зургаан мянга гурван зуун дөчин найман төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00481/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Хариуцагч Б.Э, Н.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т банкны Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэн нь хариуцагч Б.Э, Н.А нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 14,591,447.41 (арван дөрвөн сая таван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг, үндсэн хүү 8,558,637.71 (найман сая таван зуун тавин найман мянга зургаан зуун гучин долоон төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 376,262.89 (гурван зуун далан зургаан мянга хоёр зуун жаран хоёр төгрөг наян есөн мөнгө) төгрөг, нийт 23,526,348.01 (хорин гурван сая таван зуун хорин зургаан мянга гурван зуун дөчин найман төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э болон хамтран зээлдэгч Д.Б нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дугаар №202200089559 тоот Зээлийн гэрээ (цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 10,000,000.00 (арван сая төгрөг)-ийг жилийн 20.4 хувийн хүүтэй, сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Дахин 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч Б.Э нь хамтран зээлдэгчээ Н.Ааар сольж 9,357,091.37 (есөн сая гурван зуун тавин долоон мянга ерэн нэгэн төгрөг гучин долоон мөнгө)-ний цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 3,800,000.00 (гурван сая найман зуун мянган төгрөг)-ийг авч нийт цалингийн зээлийн үлдэгдэл 13,157,091.37 (арван гурван сая нэг зуун тавин долоон мянга ерэн нэгэн төгрөг гучин долоон мөнгө) болсон. Дахин 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 11,380,550.08 (арван нэгэн сая гурван зуун наян мянга таван зуун тавин төгрөг найман мөнгө)-ний цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 5,000,000.00 (таван сая) төгрөг авч нийт цалингийн зээлийн үлдэгдэл 16.380,550.08 (арван зургаан сая гурван зуун наян мянга таван зуун тавин тогрөг найман мөнгө)-ийг жилийн 20.4 хувийн хүүтэй, сарын 1.7 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн төлбөрт 400,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлж нийт 3 удаа зээлнээсээ төлөлт хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй 1844 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,591,447.41 төгрөг, үндсэн хүү 8,558,637.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 376,262.89 төгрөг, нийт 23,526,348.01 төгрөгийг зээлдэгч Б.Э, Н.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э гуай үндсэн зээл 14,591,446.41 төгрөгөө төлье гэж байна. Хэрвээ тухайн үедээ өөрөө уулзаад зээлийнхээ талаар асуугаад явсан бол хүү нэмэгдэхгүй байх байсан. Өөрөө зээлийн гэрээнийхээ үүргийг хүлээгээгүй. Тийм учраас хүү хөнгөлөх боломж манай банканд байхгүй. Программаар бодогдоод гарч ирсэн нийт зээлийн үлдэгдэл нь 23,526,348.01 төгрөгийг зээлдэгч Б.Э, Н.А нараас гаргуулж авах хүсэлттэй байна. Хүү хөнгөлж эвлэрэх боломжгүй. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 2022000559 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг нэмэлтээр авсан. Жилийн 20.4 хувийн хүүтэй, сарын 1.7 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээний дагуу хуваарьт хугацаандаа төлөөгүй гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 1844 хоног хугацаа хэтрүүлж зээлээ төлөөгүй, олдоогүй, холбоо бариагүй, сумын төвөөс явсан. Хаана, ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй байсан. Энэ хүн Шинэ-Идэр сумын Т банкнаас тиймэрхүү хэмжээний зээл авсан гэдгээ мэдэж байгаа учраас юу болж байгаа бол, яаж байгаа бол гэж надтай эргэж холбоо барих болов уу гэж харсан. Сүүлдээ эрэн сурвалжлуулахаар шүүхэд өгөөд цагдаа саяхан олж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд би 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эрэн сурвалжлуулах шүүгчийн захирамж гарсны дараа жирэмсний амралтаа авч миний оронд өөр хүн ажил ороогүй байсан. Н.А гуай ч гэсэн зөндөө хайсан байх. Манай төв Т банкныхан ч гэсэн Б.Э гуай олдохгүй байна гэж байсан. Хамтран зээлдэгчийн хувьд би зүгээр л гарын үсэг зурсан гэж байна. Би Н.А гуайг алив та энэ зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж банк дээр чирч аваачиж гарын үсэг зуруулаагүй. Та өөрөө зээлийн гэрээтэй танилцаж хоёулаа байж байгаад миний өрөөнд гарын үсгээ зураад мөнгөө аваад явсан. Тийм учраас Н.А гуай ч гэсэн зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүрэг хүлээнэ. Тийм учраас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой Б.Э нь өөрийн төрсөн эцэг болох Ц овогтой Б хамтаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум дахь Т банкнаас 2016.11.07-ны өдөр 10.000.000 (Арван сая) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй зээлсэн.
2017.02.16-ны өдөр мөн банкнаас хамтран зээлдэгчээр Нын Н.Аийн хамт 3.800.000 (Гурван сая найман зуун мянга) төгрөгийг нэмж зээлсэн.
2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Н.Аийн хамт нэмж 5,000,000 төгрөгийг зээлсэн. Нийт үндсэн зээл нийлээд 16 сая 380 мянга 550 төгрөг болсон юм. Зээл авснаас хойш нийтдээ 1,300,000 төгрөгийг төлсөн болно. Гэтэл 2017 оны 08 сард амралтаа авч энэ хугацаанд хувиараа хөдөлмөрлөж байгаад 09 сард ажилдаа орох гэсэн чинь амралтын хоног хэтрүүлсэн гэх шалтгаанаар гэнэт ажлаасаа халагдсан юм. Ингээд ажилгүй байх хугацаандаа өндөр настай аав болох Б бие муудаж 2021 оны 02 сар хүртэл асарч байгаад таалал төгссөн юм. Аавыгаа асарч байх хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоо байгаагүй. Түүнээс хойш ажил хайж олон газруудаар явсан боловч 50 гарсан хунийг авч ажиллуулах боломжгүй гэсэн хариу сонсож өдий хүрсэн юм. Хэрвээ ажил эрхэлж байсан бол зээлээ бүрэн төлж барагдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Би иргэн хүнийхээ хувьд авсан зээлээ бүрэн дүүрэн барагдуулах болно. Миний одоогийн байгаа байдлыг харгалзан үзэж банкны үлдсэн зээл болох 14,591,447 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн хамтран зээлдэгч Н Н.Аийг хамтран зээлдэгчээс хасаж өгнө үү? Дээрхи зээлийг аавынхаа асаргаа сувилгаа эм тарианд хэрэглэж дууссан болно. Хүү төлөхийг зөвшөөрөхгүй. ...Зээлийн төлбөр дээр маргах зүйлгүй гэв.
Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын эмнэлэгт ажиллаж байх үед Шинэ-Идэр сумын дулаанд ажиллаж байсан Б.Э гэх зүс таньдаг хүн цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч, би зээлээ хугацаандаа төлдөг, асуудалгүй гээд байхаар нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгсөн.
Би нэмж авсан нэмэлт зээлийн гэрээнд нь гарын үсэг зурсан. Гэтэл Б.Э нь өдийг хүртэл авсан зээлүүдээ төлөхгүй ийм байдалд хүргэсэн.
Сумын Т банкны эрхлэгч Батчимэг болохоор өөрөө ганц ч хөөцөлдөөгүй намайг олж ир гэдэг байсан. Б.Этай хөөцөлдөж байгаад 3 удаа шүүх болон Т банкин дээр аваад очиход сумын Т банкны эхрлэгч Б нь би эмнэгээр явж байна гээд ирдэггүй байсан Тэр цагаас хойш холбоо бариагүй. Хаана байгааг нь мэдэхгүй өдий хүрсэн. Би ажил хийж байхдаа Т банкнаас цалин авдаг байсан. Цалингаас хэд хэдэн удаа энэ Б.Эын зээлийн төлөлтийг банк миний данснаас татан авч төлсөн.
Одоо миний хувьд төлөх ямар ч боломж байхгүй, тэтгэврээ үлдэгдэлгүй 24 сараар авч эмчилгээ хагалгаанд эхнэрээ явуулсан. Дахин 7 сард хагалгаанд орно. Надад төлөх ямар ч эд хөрөнгө байхгүй сардаа эмээ авч хэрэглэх боломж байхгүй болсон.
Би Т банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч миний цалингаас хэд хэдэн удаагийн төлөлтийг суутгаж авсан. Би 2 сая гаран төгрөгийг зээлнээс нь төлсөн. Би энэ зээлнээс огт мөнгө аваагүй бөгөөд Б.Эыг гуйгаад байхаар нь гарын үсэг зурж өгсөнөөс болж хохирч байна. ...Зээлийн төлбөр дээр маргах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчээс Т банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т банк ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл, Т банк ХК-ийн Хөвсгөл салбарын захиргын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 37/405 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №202200089559 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №202200089559 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №202200089559 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үнэлгээний хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулганы нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т банк ХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 37/519 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлийг тус тус гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Б.Э, Н.А нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 (зургаан сая есөн зуун далан таван мянга) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 (нэг сая арван дөрвөн мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,453.97 (хорин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нийт 8,015,025.94 (найман сая арван таван мянга хорин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Э, хамтран зээлдэгч Д.Б нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дугаар №202200089559 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 10,000,000.00 (арван сая) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Дахин 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч Б.Э нь хамтран зээлдэгчээ Н.Ааар сольж 9,357,091.37 (есөн сая гурван зуун тавин долоон мянга ерэн нэгэн төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 3,800,000.00 (гурван сая найман зуун мянга) төгрөгийг авч нийт цалингийн зээлийн үлдэгдэл 13,157,091.37 (арван гурван сая нэг зуун тавин долоон мянга ерэн нэгэн төгрөг гучин долоон мөнгө) төгрөг болсон. Дахин 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 11,380,550.08 (арван нэгэн сая гурван зуун наян мянга таван зуун тавин төгрөг найман мөнгө) төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 5,000,000.00 (таван сая) төгрөг авч нийт цалингийн зээлийн үлдэгдэл 16.380,550.08 (арван зургаан сая гурван зуун наян мянга таван зуун тавин тогрөг найман мөнгө) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, сарын 1.7 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн төлбөрт 400,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлж нийт 3 удаа зээлнээсээ төлөлт хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй 1844 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,591,447.41 төгрөг, үндсэн хүү 8,558,637.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 376,262.89 төгрөг, нийт 23,526,348.01 төгрөгийг зээлдэгч Б.Э, Н.А нараас гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Э дараах үндэслэлээр тайлбар өгсөн. Үүнд: Би Т банкнаас зээл авсан. Нас 50 гарсан болохоор ажил олдохгүй байна.Би хүүг төлөхийг зөвшөөрөхгүй. Харин үндсэн төлбарийг төлнө. Үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээнд маргах зүйлгүй гэж тайлбарлав.
Хариуцагч Н.А нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би зээлийн төлбөрөөс ямар ч мөнгө аваагүй. Б.Эт итгээд л зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би тэтгэврээ 24 сараас ямар ч үлдэгдэлгүй авч эхнэрээ хагалгаанд явуулсан. Дахин 7 сард хагалгаанд орно. Иймд зээлийг төлөх боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Б.Э, Н.А нар нь Т банк ХК-аас цалингийн зээлийн 11,380,550.08 (арван нэгэн сая гурван зуун наян мянга таван зуун тавин төгрөг найман мөнгө) төгрөгийн үлдэгдэл дээр 5,000,000 (таван сая) төгрөгийг нэмэлтээр авч нийт 16,380,550.08 (арван зургаан сая гурван зуун наян мянга таван зуун тавин төгрөг найман мөнгө) төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээл авсан нь зохигчийн тайлбар, Т банк Хөвсгөл салбар, үндсэн зээлдэгч Б.Э, хамтран зээлдэгч Н.А нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №202200089559 дугаар зээл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас)
Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Т банк ХК, зээлдэгч Б.Э, Н.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч болох банк зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.Э ... ажил орлогогүй учраас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж, хариуцагч Н.А ...зээлээс огт аваагүй учраас зээлийг төлөхгүй... гэх тайлбарыг тус тус гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
Хариуцагч Б.Э, хариуцагч Н.А нар нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх, зээлийн төлбөрийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээнд маргаагүй.
Талуудын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №202200089559 дугаар Барьцаат зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан байна.
Үүнээс үзвэл хариуцагч Н.Аийн “...зээлээс огт аваагүй учраас зээлийг төлөхгүй...” гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхгүй гэсэн нь Т банк хувьцаат компанитай 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №202200089559 дугаар Барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, энэ үүргээ биелүүлээгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон Банкнаас гарсан зардлыг бүрэн хариуцах зээлдэгчийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Б.Э, Н.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14,591,447.41 (арван дөрвөн сая таван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг, үндсэн хүү 8,558,637.71 (найман сая таван зуун тавин найман мянга зургаан зуун гучин долоон төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 376,262.89 (гурван зуун далан зургаан мянга хоёр зуун жаран хоёр төгрөг наян есөн мөнгө) төгрөг, нийт 23,526,348.01 (хорин гурван сая таван зуун хорин зургаан мянга гурван зуун дөчин найман төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т банк ХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 143,191 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Э, Н.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14,591,447.41 (арван дөрвөн сая таван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг, үндсэн хүү 8,558,637.71 (найман сая таван зуун тавин найман мянга зургаан зуун гучин долоон төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 376,262.89 (гурван зуун далан зургаан мянга хоёр зуун жаран хоёр төгрөг наян есөн мөнгө) төгрөг, нийт 23,526,348.01 (хорин гурван сая таван зуун хорин зургаан мянга гурван зуун дөчин найман төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,581.74 (хоёр зуун далан таван мянга таван зуун наян нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 275,581.74 (хоёр зуун далан таван мянга таван зуун наян нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА