Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

2025               05              20                                                2025/ШЦТ/­­­­73                                               

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  **********  овогт Б********** Э**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**********************************************************************************************

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Б.Э********** нь 2025 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ****** сумын төвд байрлах ********** ХХК-ийн CU салбар дэлгүүрээс ********** төхөөрөмжийг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авч бусдад .............. төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э********** нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Миний өнчин гурван хүүхдийг харж үзээч гэж хүсье. Манай ажил болохоор түр гэрээтэй ноднин жилийн 8 сараас хойш ажил дээрээсээ хөдлөөгүй, баяраар хальт хот руу орсон. Өмнөговьд өөрийн гэсэн орон гэртэй болох зорилготой байгаа. Ажил дээр 14/14 гэсэн ростер байдаггүй, хэчнээн хугацаагаар ажилласан ч болдог. Хоол, байр нь цаанаасаа үнэгүй болохоор хүссэн хугацаагаар ажилладаг. Тиймээс Өмнөговьд байхаар тогтоож өгнө үү.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын хяналтын прокурор В.Төгсбаяр би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Э**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Б.Э********** нь 2025 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ********** сумын төвд байрлах CU салбар дэлгүүрээс PDA төхөөрөмж хулгайд алдагдсан" гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Б.Э********** нь 2025 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ********** сумын төвд байрлах ********** ХХК-ийн CU салбар дэлгүүрээс PDA төхөөрөмжийг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авч ********** төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзэж байна. Тийм учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг улсын яллагчийн зүгээс шүүхэд оруулж байна. Хохирол төлбөрийн тухайд энэхүү гэмт хэргийн улмаас ********** ХХК-д ********** төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэхүү хохирол нь PDA төхөөрөмжийг авч явснаар учирсан байгаа. PDA төхөөрөмжийг цагдаагийн байгууллагаас шүүгдэгч Б.Э**********аас хураан авч хохирогчид буцаан биет байдлаар олгосон учраас бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзэж байна.

Шүүхээс Б.Э********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг дараах байдлаар хэлье. Шүүгдэгчийн хувийн байдлыг харахад  2009, 2010 онд 2 удаагийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэдэг нь харагдаж байгаа боловч энэ цаг хугацаанаас хойш 2015, 2017 онд Эрүүгийн хууль өөрчлөгдсөн учраас түүний энэ үйлдлийг эс тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл  байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирлыг төлж барагдуулсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оруулж байна. Энэхүү хязгаарлалтын бүс хэмжээг тогтоохдоо Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.

Өмнөговьд ажилладаг гэдэг нь “**********” компанид жолооч ажилтай, 14 хоног  ажиллаад 14 хоног амардаг. Амралтын 14 хоногтоо хаана байх юм гэдэг асуудал гарна. Тэгэхээр миний зүгээс саналаа тавихдаа Сүхбаатар дүүргийн 13-р хороо Ногоон талбай ********** тоотод албан ёсны хаягтай гэдэг агуулгаар эхний саналаа тавьсан. 14 хоног ажил хийхээр Өмнөговь аймаг Цагаан хаданд ирнэ. Тэгэхээр зорчих эрх хязгаарлах ялын хэмжээ хязгаарыг хоёр дахь ялын шүүмж дээр Баянгол дүүргээр тогтоолгох саналтай байна. Ажлын маршрутыг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрлүүлэх боломжтой. Өнөөдөр түр оршин сууж байгаа хаяг нь  Баянгол дүүрэг дүүгийндээ амьдардаг гэж байгаа бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож өгнө үү.” гэв.

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

  Эд зүйл баримт бичлэгт үзлэг хийсэн тэмдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б********** өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 30-37-нд шилжих шөнө ********** сумын төвд байрлах CU*** салбарт шөнийн ээлжид ажиллаж байсан манай ажилтан Ө.О********** над руу шөнийн 05 цаг 33 минутад залгаад бараа бүртгэж авч байсан PDA төхөөрөмжийг хайгаад олохгүй байна камер шүүж үзмээр байна гэсэн. Тэгэхээр нь би шууд хяналтын камерыг шүүх эрх байхгүй учир зөвшөөрөл авч байж камерыг шүүж үзье гээд 01-p сарын 31-ний өглөө 07 цагийн орчимд ажил дээрээ ирээд хариуцсан SCI Э********** гэдэг хүн лүү хяналтын камерыг шүүж үзэхэд шөнийн 04 цаг 44 минутын орчимд хар хувцастай 35-45 орчим настай эрэгтэй хүн орж ирж 2 ширхэг кофе, 1 ширхэг бохь зэрэг зүйл худалдаж аваад гарч байх ба тухайн хүн кофены халуун баригч дээр байсан PDA төхөөрөмжийг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Ийм учир цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болоод гомдол гаргасан байгаа. Би тухайн хүний кофе болон бохь худалдаж авсан баримтыг гаргаж өгнө.... PDA төхөөрөмж 1.500.000 орчим үнэтэй байгаа байх тэгж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.О**********ийн: "... Би 2025 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шене ******** сумын төвд байрлах CU ********** салбарт шөнийн ээлжид ажиллаж байхад шөнийн 00 цагийн орчимд бараа ирэхээр нь бараагаа хүлээж аваад бүртгэлийн төхөөрөмж болох PDA уншуулж бүртгэлдүүлж хүлээж авсан ба PDA багажаа худалдагчийн баруун талд байрлах кофены халуун баригч машин дээр тавиад бараагаа агуулахад оруулж хураагаад гарч ирээд хүмүүст үйлчлээд худалдаж авсан зүйлийг бичээд байж байхад шөнийн 04 цаг 44 минутын орчимд хар хувцастай 35-45 орчим настай эрэгтэй хүн орж ирж 2 ширхэг кофе, 1 ширхэг бохь зэрэг зүйл худалдаж аваад гарсан ба тухайн үед хамт олон хүмүүс ар араасаа худалдан авалт хийгээд гарсан ингээд тэр хүмүүсийг гарсны дараа PDA төхөөрөмжөө авах гэсэн чинь кофены халуун баригч машин дээр байсан PDA алга болсон байсан тэгээд би өөр газар тавиад мартсан юм байх гэж бодоод агуулах болон лангуу, кассын доор дээд хэсгээр үзээд байхгүй байхаар нь менежер Балжидмаа эгч рүү залгаад хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд дээрх орж ирсэн хар хувцастай эрэгтэй хүн аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Ийм учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. ...PDA төхөөрөмж нь гар утастай төстэй хэлбэртэй, хар саарал өнгийн урт оосортой, зөвхөн CU сүлжээ дэлгүүрүүд дээр нь ажиллах боломжтой Сим карт байдаггүй төхөөрөмж байгаа юм." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ү.М**********н: "2025 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Ө.О**********гийн хамт ********** сумын төвд байрлах CU ********** салбарт шөнийн ээлжид ажиллаж байсан юм. Тэгтэл бид хоёрын бараа бүртгэж байсан PDA төхөөрөмж алга болсон байсан тэгээд хайгаад хяналтын камер шүүж үзсэн чинь хар өнгийн хувцастай 35-40 орчим насны эрэгтэй хүн кофены халуун баригч дээр тавьсан байсан PDA төхөөрөмжийг аваад гарч байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. ... Тухайн PDA төхөөрөмж нь ********** ХК-ийн эд хөрөнгө байгаа юм." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

********** “” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан ********** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Э**********г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э********** нь 2025 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ********* сумын төвд байрлах ********** ХХК-ийн CU салбар дэлгүүрээс PDA төхөөрөмжийг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авч бусдад ********** төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

  Шүүгдэгч Б.Э********** нь гэм буруугийн санаатай үйлдлээр бусдад мэдэгдэлгүйгээр буюу нууцаар бусдын өмчлөх эрхэнд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогдоно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдэж хохирогчид хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э********** нь дээрх гэмт үйлдэлдээ санаатай хандсан, уг гэмт үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэнд халдаж, түүнд ********** төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Э**********ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

        Шүүгдэгч Б.Э********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

        Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б**********д PDA /саарал өнгийн оосортой, ар талаараа *************** гэсэн тоот бичвэртэй хар өнгийн/ төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э********** “Миний өнчин гурван хүүхдийг харж үзээч гэж хүсье.” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.Э**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э**********нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Б.Э**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт Б********** Э**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э********** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.БАТМӨНХ