| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
2025 02 06 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ч.А********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********ийн **********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.А********** нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.У**********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байхад нь "АНУ-ын ********** коллежид 90 хувийн тэтгэлэгтэйгээр Б.О**********г суралцуулна гэх итгэл төрүүлэн өөрийн төрсөн хүү Ц.Д-н нэр дээр бүртгэлтэй "******** **" ТББ-ын эзэмшлийн ********** банкны ********** тоот дансаар 2021 оны 09 сарын 25-ны өдөр ********** төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ********** тоот дансаар ********** төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр ********** төгрөгийг шилжүүлэн авч "Залилах" гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.А********** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сард АНУ ********** коллежтой холбогдоод тухайн сургуулийн төлөөлөгчийн газар болсон. Тухайн сургууль ахлах сургуулийн хөтөлбөртэй, насанд хүрэгчийн ямар ч мэргэжлээр сурах боломжтой, мөн байгалийн боловсрол эзэмших боломжтой маш ховор сургууль байсан. Би энэ сургуультай холбогдоод, залуусыг явуулах шалтгаан надад байсан. У********** миний шавь байсан. О**********оос, А********** англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг явуулсан ганцаарчилсан, гүнзгийрүүлсэн сургалтыг цахимаар өгч байсан. 2023 оны 06 дугаар сард танхимын сургалтад хамруулсан байгаа. Анхны хохирогч Н********** бусад хүмүүстэй холбогдоно гэж дарамталж байсан. ********** коллеж руу оюутнууд явуулах талаар Өмнөговь аймгийн ********** газар, ********** Дарга, ********** хэлтэс гээд бүхий л газруудаар орсон. Өмнөговь аймгийн залуучуудыг 50%-ийн тэтгэлэгтэйгээр анхан шатны сургалтыг явуулаад эссэ бичлэгийн уралдаан зарлаад түүнээс түрүүлсэн хүүхдүүдийг ********** коллеж руу явуулна гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулсан. Шалгалт өгөхгүйгээр 1 жилийн хугацаанд сураад ирнэ гэдэг маш том боломж байсан. А********** 12-р ангиа төгсөх гэж байсан учраас энэ хүүхэд насанд хүрэгчдийн ангид боломжтой гэж үзсэн. О**********ийн хувьд нас болоогүй байсан учраас хүлээх шаардлагатай байсан. ********** коллежийн чөлөө авч болох уу гэдэг бүх танилцуулгыг нас хүлээх учраас элчингийн хүмүүстэй ярилцаад авах цаг нас болоогүй байсан. Ямар нэг ашиг харах шалтгаан байгаагүй.
10 хувь гээд байгаа нь энэ хүүхдийг яваад ирэхэд хаа ч хүрэхгүй, энэ хүүхдийг явуулах бүтэн жил суралцаад яваад ирэх эргээд ирэх 15 хувийн 10 хувиар үүн дээр залилан мэхлэх зүйл байгаагүй. Мэдээж энэ ажлыг бүтээхийн тулд би хүүхдүүдийг элчинд оруулаад зогсож байсан. Хууль эрх зүйн эхний ээлжид 114 дугаартай хэрэгт холбогдоход яаж хөөцөлдөж явсан тухайгаа бүх мэдүүлгээ энэ гэдгийг үзүүлэх нотлох баримтаа өгөх гэдэг үйл явц надад ирээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ажиллагааны явцад эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэсэн. Нотлох баримтуудаа өгөх боломжоор хангаагүй, 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит явдлыг тогтоогоогүй байна. Нотлох баримтыг бүрэн бодитойгоор тал бүрээс нь бүрэн шалгаж хэргийг бүрэн тогтоох үүрэгтэй гэж байгаа. сэжигтэн яллагдагчийг эргэлзээгүй тогтооно гэж байгаа. Өөрийн талаас эхний хэргүүд дээр гарцаагүй тэнсэн тулгасан нотлох баримт болсон цагдаагийн шатанд ширүүн тулаан болж байсан. Тэнсэн авах гээд хохирогчийн хохирлыг барагдуулна.
Надад залилаад явуулахгүй байя гэсэн бодол байгаагүй. Хоригдож байх хугацаандаа өмгөөлөгчөөр хангагдаж чадсангүй. О**********г явуулах хүсэл зорилго өгч чадаагүй учраас дахиж мөрдөн байцаалт авах эрхээр хангаж өгөөч бас нэг судлагдаад ирэх үедээ бүх баримтаа өгөөд хамрагдаад дахин мөрдөн байцаалтыг эхлүүлэх санал гаргаж байна. Мөрдөн байцаалтаас эхлээд нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаа юм байна гэж ойлгож байна. Нотлох баримтаа өгөх эрхээр хангагдаагүй, зөвхөн нэг талыг бариад мөрдөн байцаагч нараа өмөөрөөд эрүүгийн хэргийг буруу хэрэглэсэн байх тухай нутаг орныхоо амьд явах уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудынхаа төлөө явснаар эцсийн хэмжээнд ялтан болох боллоо.
Би энэ хэрэг дээр дуудагдаад өдий хоногуудад иймэрхүү хугацаа надад оногдлоо. Надад гардаж авсан зүйл байгаагүй. Алдагдлаа гэж үзэж байна.
Хорих ял авснаар надад төлөгдөх ёстой төлбөрүүд би мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хорихоос өөр тэгээд орхидог хэмжээний хүмүүстэй адилтгаж үзсэн байгаа хорих ялаас өөр ял байж болохгүй нөхцөл байдал үүсэв үү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль ёсны байх гэсэн заалт байгаа. Шүүх, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахина гэсэн байгаа. Үр хүүхэдтэй Өмнөговь аймагт одоо ч хэр нь нутаг орны маань баялаг гадагшаа гарж байгаа англи хэлтэй хүний хувьд мэддэг учраас ингэж явж байгаад бүтэн өнчин хүүхдүүд болон өөр бусад хүүхдүүдийн төлөө явдаг, эцсийн зорилгыг хүүхдүүдийн үнэхээр бүтээгүй тохиолдолд би өгөх ёстой. Эргэж орж ирэх мөнгө байсан би 100 хувь тэтгэлгийг гадагш явуулж байгаа гаргах үүрэгтэй гэж үзээд явсан байгаа гэв. Залилагч дээрэмчин гэдгийг Монгол улсын хэмжээнд нэр төрд халдахгүй байх үүрч гарах хор хохирол шүүхэд хандлаа гэхэд миний эрх зүйн байдал дордоно. Төлөөлөгчийн газар санал болгосон болохоос хэрэв яваад ирлээ гэж бодоход чөлөөтэй байвал надад үүссэн байгаа учраас төлөөд явж байх байсан.” гэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч В.Т********** нь дүгнэлт болон тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын хяналтын прокурор, В.Т********** би, Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ч.А**********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.
Шүүгдэгч Ч.А********** нь АНУ ********** коллежид суралцуулна гэсэн итгэл төрүүлж ********** банкны дансаар ********** төгрөгийн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөн түүнчлэн О********** гэдэг хүүхэд яваагүй залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Сургалтын төлбөрийн нэрийдлээр аваад байрны түрээсийн төлбөрийг төлж байгаа. 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өнөөдрийн байдлаар хохирогчид ********** төгрөгийн төлбөр одоо болтол төлөгдөөгүй байгаа тул хохирогчид гаргуулах саналтай байна.
Шүүгдэгч энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох тухай хуулийн заалтыг яриад байна. Энэ хэрэг дээр эргэлзээ бүхий нөхцөл байдал гарах юм бол гэж байгаа. Гэтэл энэ хэрэгт эргэлзээд байгаа зүйл байхгүй. Шүүгдэгч тухайн үед У********** гэдэг хохирогчоос мөнгө авахдаа түүний О********** гэдэг хүүхдийг АНУ ********** коллежид сургана гэдэг ийм зүйлийг хэлж яриад, 10 хувийн сургалтын төлбөрийг төлөх хэрэгтэй байна гээд шилжүүлж авч байгаа. Шүүгдэгчийн ярьж байгаагаар 10 хувь сургалтын төлбөр ********** коллеж руу төлөгдсөн байх ёстой. Монгол улсын иргэн сургуульдаа авъя гэдэг урилгаа өгөөд надад сургалтын урилга ирлээ. Миний дансанд бэлэн байна гэдэг ажиллагаа хийгээгүй өөрийн амьдарч байгаа Түрээсийг төлсөн буцаагаад мөнгийг нь өгөөгүй. Ийм л асуудал болж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байсан зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл суралцуулах тухай урилга ирээгүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Бид хэргийн бодит байдлыг тогтоосон.
Шүүгдэгч Ч.А**********ийг үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.А**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сар 66 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлж энэ хэргийн улмаас түүнийг цагдан тэгэхээр 1 хоногийг 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.
Хэт нэг талыг барьсан гэдэг зүйлийг хэлж байна. Бид бүхэн хэргээ шүүхэд шилжүүлэх хүртлээ нотлох баримтаа гаргаж өгөх эрх нь байсан. Хуульд заасны дагуу өөрөө гарын үсгээ зурсан. Шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Өнөөдөр хүртэл 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байгаа хорих ялын санал гаргах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.У**********ын өгсөн: “... түүнээс хойш холбогдоогүй байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ч.А********** гэх эмэгтэй надтай өөрөө фэйсбүүк чатаар холбогдоод "Америкийн нэгдсэн улсын ********** коллежийн ахлах ангийн сургалтад хүүг чинь 90 хувийн тэтгэлэгтэйгээр явуулж өгье, тэтгэлэгт зуучилж Байгаа зуучлалын төлбөр нь ********** төгрөг болно гэж хэлсэн, тэгэхээр нь би тухайн үед хүү А.А**********ыг явуулахаар төлөвлөөд 09 дүгээр сарын 24-ний өдөр Ч.А**********тэй гэрээ байгуулж 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ********** банкны ********** тоот данснаас "**********" ТББ-ын ********** тоот данс руу ********** төгрөгийг шилжүүлсэн...”, “...Тэр үед Ч.А********** надад хэлэхдээ "зуучлалын өмнөх шилжүүлсэн 364.200 төгрөгийг Б.О**********ийн нэр лүү шилжүүлээд А.А**********ыг оронд нь явуулж болно" гэж хэлсэн. Тэрнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 26-н өдөр дахиж холбогдоод "90 хувийн тэтгэлгийн ажил 50 хувьтай явж байна, та нар үлдсэн 10 хувийн төлбөрөө яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ********** банкны ********** тоот данснаас "**********" ТББ-ын эзэмшлийн ********** тоот данс руу ********** доллар буюу тухайн үеийн долларын ханшаар ********** төгрөгийг шилжүүлсэн...". ".... Мөнгө шилжүүлснээс хойш би удаа дараа асууж холбогдох болгонд "Одоо ажил бүтэх гэж байгаа, удахгүй тэтгэлэг бүтнэ, жаахан хүлээж бай гэх мэт хариулт өгч анх ярьсан тэтгэлэгт сургалтдаа манай охиныг хамруулаагүй...". ".... Үгүй ээ ямар нэгэн шалгалт, ярилцлага зэрэгт огт хамруулаагүй, мөнгө шилжүүлж аваад л огт хэл авахгүй сураггүй болоод байсан. ... Ч.А********** надаас авсан мөнгөнөөсөө буцаагаад 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ********** төгрөгийг, 15-ны өдөр ********** төгрөг, нийт 2 удаагийн гүйлгээгээр ********** төгрөг өгсөн. Би Ч.А********** гэх хүнээс ********** төгрөгийг нэхэмжилж авмаар байна." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.У**********аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 96-108 дахь тал/,
Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 72-75, 80-81 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Т**********ийн: "Тухайн байрны өрөөг нэг сарын ********** төгрөгөөр түрээсэлсэн ба Ч.А********** нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өрөөнд орж амьдарч эхэлсэн ба нэг сарын 5 сарын түрээс болох ********** төгрөгийг миний дансанд шилжүүлж байсан, хугацаа нь 2023 оны 04 дүгээр сард дууссан байсан бол Ч.А********** нь өөрийн төрсөн хүү Ц.Д**********ийн хамтаар 2023 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл түрээсийн мөнгөө өгөхгүй байгаад байхаар нь тэднийг байрнаасаа гаргасан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Т**********ийн ********** банк дахь ********** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.А**********ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.А********** нь АНУ-ын ********** коллежид суралцуулна гэсэн итгэл төрүүлж ********** банкны дансаар ********** төгрөгийн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөн түүнчлэн О********** гэдэг хүүхэд яваагүй залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Сургалтын төлбөрийн нэрийдлээр аваад байрны түрээсийн төлбөрийг төлж байгаа. 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өнөөдрийн байдлаар хохирогчид ********** төгрөгийн төлбөр одоо болтол төлөгдөөгүй байгаа тул хохирогчид гаргуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.А**********ээс ...2021 оны 07 дугаар сард АНУ ********** коллежтой холбогдоод тухайн сургуулийн төлөөлөгчийн газар болсон. Тухайн сургууль ахлах сургуулийн хөтөлбөртэй, насанд хүрэгчийн ямар ч мэргэжлээр сурах боломжтой, мөн байгалийн боловсрол эзэмших боломжтой маш ховор сургууль байсан. Би энэ сургуультай холбогдоод, залуусыг явуулах шалтгаан надад байсан. У********** миний шавь байсан. О**********оос, А********** англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг явуулсан ганцаарчилсан, гүнзгийрүүлсэн сургалтыг цахимаар өгч байсан. 2023 оны 06 дугаар сард танхимын сургалтад хамруулсан байгаа гэх тайлбарыг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Ч.А********** урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.У**********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байхад нь "АНУ-ын ********** коллежид 90 хувийн тэтгэлэгтэйгээр Б.О**********г суралцуулна гэх итгэл төрүүлэн өөрийн төрсөн хүү Ц.Д-н нэр дээр бүртгэлтэй "******** **" ТББ-ын эзэмшлийн ********** банкны ********** тоот дансаар 2021 оны 09 сарын 25-ны өдөр ********** төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ********** тоот дансаар ********** төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр ********** төгрөгийг шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А**********т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан үйл баримтууд хохирогч Г.У**********ын мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.У**********аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 96-108 дахь тал/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 72-75, 80-81 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Т**********ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, гэрч Д.Т**********ийн ********** банк дахь ********** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцогддог.
Шүүгдэгч Ч.А********** нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.У**********д нийт ********** төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ч.А**********ээс залилах гэмт хэрэг үйлдээгүй, Америкийн Нэгдсэн Улсын ********** коллежийн тэтгэлэгтэй сургалтад суралцагчийг бэлтгэх зорилгоор сургалт явуулсан гэж мэтгэлцэв.
Шүүгдэгч Ч.А********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд, шүүгдэгч Ч.А**********ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар
Хохирогч Г.У********** мөрдөн шалгах ажиллагааны явцад “...мөнгө шилжүүлж аваад л огт хэл авахгүй сураггүй болоод байсан. ... Ч.А********** надаас авсан мөнгөнөөсөө буцаагаад 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөгийг, 15-ны өдөр ********** төгрөг, нийт 2 удаагийн гүйлгээгээр ********** төгрөг өгсөн. Би Ч.А********** гэх хүнээс ********** төгрөгийг нэхэмжилж авмаар байна." /хавтаст хэргийн 14-15, 20 дахь тал/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгч энэ талаар маргаагүй байх тул шүүгдэгч Ч.А**********с ********** төгрөгийг гаргуулан хохирогч Г.У**********д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.А**********с хохирогч Г.У**********д ********** төгрөг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Ч.А**********ийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Ч.А**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сар 66 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлж энэ хэргийн улмаас түүнийг цагдан тэгэхээр 1 хоногийг 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй..” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.А**********ээс “...хорих ялаас өөр ял байж болохгүй нөхцөл байдал үүсэв үү ...төлөөлөгчийн газар санал болгосон болохоос хэрэв яваад ирлээ гэж бодоход чөлөөтэй байвал надад үүссэн байгаа учраас төлөөд явж байх байсан.” тайлбарыг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Ч.А**********ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.А**********ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ч.А**********ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.А**********т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ********** дугаартай захирамжаар сольсон 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.А**********ийн биечлэн эдлэх хорих ялыг 8 /найм/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А**********т оногдуулсан 8 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ч.А**********ийг цагдан хорьсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцон хасаж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гарсан зардалгүй, шүүгдэгч Ч.А********** нь хохирогч Г.У**********д ********** төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ч.А**********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт Ч********** А**********ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А**********ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.А**********т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ********** дугаартай захирамжаар сольсон 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.А**********ийн биечлэн эдлэх хорих ялыг 8 /найм/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А**********т оногдуулсан 8 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.А**********ийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцон хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А**********ээс ********** төгрөгийг гаргуулж, хохирогч Г.У**********д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гарсан зардалгүй, шүүгдэгч Ч.А********** нь хохирогч Г.У**********д ********** төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.А**********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ