Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

2025            02               26                                                   2025/ШЦТ/­­­­38                                               

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Х.М,

Хохирогч: У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт Х********** М**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

******************************************************************************************

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  Шүүгдэгч Х.М********** нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** баг, *** гудамжны *** тоотод 2024 оны 10 сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харьцаанаас буюу У.Б**********ыг гэртээ харих гэлээ гэснээс маргалдаж улмаар зүүн мөрөн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.М********** нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч У.Б********** нь мэдүүлэхдээ: “700,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Нэмж нэхэмжилж байгаа зүйл, хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч В.Төгсбаяраас гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын хяналтын прокурор, В.Төгсбаяр би,  Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Х.М********** холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч Х.М********** нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** баг, ***  гудамжны *** тоотод 2024 оны 10 сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харьцаанаас буюу У.Б********* гэртээ харих гэлээ гэснээс маргалдаж улмаар зүүн мөрөн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлбөрт шүүгдэгч нь 700,000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хувьд түүнээс нэхэмжилсэн зүйлгүй учраас хохирол төлбөрийг төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй байна гэсэн саналыг шийтгэх тогтоолд оруулах саналыг оруулж байна.

Эрүүгийн хариуцлагын тухайд Х.М********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн мөн 1.2-т заасан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм болохоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Энэ хэргийн улмаас Х.М********** хувьд цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан учраас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүх хуралдаанд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг хутга хураагдсан байгаа энэ нь бол гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга учраас үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа эд мөрийн баримт шийдвэрлэдэг комиссоор устгуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй байна гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна.” гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Б************ мэдүүлсэн “...2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 22 цагийн үед найз М********** гэрт найз Э**********, М********** бид 3-уул 2 ширхэг 0,75 граммын архи ууссан. Тухайн үед ямар нэртэй архи ууссанаа санахгүй байна. Тэгээд би 2024 оны 10 сарын 31-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед найз Хувьтөгөлдөрийг дуудаад намайг гэр рүү хүргээд өгөөч гэхэд за тэгье гэсэн. Намайг гар утсаар яриад дуусахад М********** намайг явах гэлээ гээд уурласан. Тэгээд би явах гээд гэрээс гарах үед М********** миний араас гарч ирээд шууд миний зүүн мөрний доод хэсгийг бор өнгийн модон иштэй хутгаар миний бие рүү дэрсэн. Тухайн үед би өөрийгөө хамгаалах гээд тухайн хутгыг өөрөөсөө зайлуулж салгах гэж байгаад баруун талын гараа зүссэн. Тэгээд байж байхад Элбэгдорж бид хоёрыг салгасан бөгөөд Э**********, М********** бид 3 М********** гэрт буцаад орсон. Тэгээд М********** гэрт ороод яагаад намайг хутгалсан талаар асуухад мэдэхгүй, би согтсон байсан гэж М********** надад хэлсэн. Удалгүй манай найз Хувьтөгөлдөрийг М********** гадаа ирлээ гээд миний гар утас руу залгасан бөгөөд би гэртээ хүргүүлсэн. Тухайн үед Х********** юун цус болоо вэ эмнэлэгт очиж үзүүлье гэсэн. Тухайн үед би шууд гэртээ очсон. Тэгээд гэрт очоод миний цус тогтохгүй байсан тул би манай ээж Б********** намайг сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б********** мэдүүлсэн “...2024 оны 10 сарын 30-ны орой 18 цагийн үед М********** ганцаараа ирээд Б********** манай гэрт ирж уулзаад 18 цаг өнгөрч байхад дагуулаад гарсан. Шөнө намайг гэртээ унтаж байхад буюу 2024 оны 10 сарын 30-аас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Б********** Х********** хүргэж өгөөд явсан. Б********** гэртээ ирсэн бөгөөд гэрлээ асаагаад харахад Б********** зүүн мөрний гадна тал, баруун гарын долоовор хуруунаас нь цус гарсан байдалтай гэртээ ирсэн. Тэгээд би ганцаараа Б********** сумын эрүүл мэндийн байгууллагад очиж үзүүлсэн. Тухайн үед Бүтэнбаяраас юу болсон талаар асуухад, Намайг харилаа гэж хэлээд М********** гэрээс гарахад М********** намайг явуулах гэж хэлээд бид хоёр маргалдсанаас болж намайг хутгалчихсан гэж хэлсэн. Би бусад зүйлийн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Х********** мэдүүлсэн “2024 оны 10 сарын 31-ний шөнө 01 цагийн орчимд Б********** миний гар утас руу залгаад намайг М********** ирээд аваад гэрт хүргээд өгөөч гэсэн. Тэгээд Би М********** гэрээс Б********** гарч ирээд миний машинд суусан. Тухайн үед Б********** цээж хэсгээрээ нүцгэн, зүүн гар нь цус болчихсон байсан. Тэгээд би Б********** Чи зүгээр үү, юу болсон бэ эмнэлэг явъя гэхэд би гэртээ очно. Намайг харилаа гэж хэлсэн чинь М********** уурлаад гэнэт миний ний зүүн мөрний гадна талыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Б********** зүүн мөрний гадна тал ямар нэгэн зүйлээр зүсэгдсэн байсан. Тэгээд би гэрийнхэн гадаа буулгаж өгөөд харьсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),  

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээх сарын 07-ны өдрийн *** дугаартай “...1. У.Б********** биед зүүн мөр, баруун сарвуунд шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. У.Б********** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.М**********нь 2024 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харьцаанаас буюу У.Б********** гэртээ харих гэлээ гэснээс маргалдаж улмаар зүүн мөрөн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  Шүүгдэгч Х.М********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

 Шүүгдэгч Х.М********** хохирогчийн зүүн мөрөн тус газар нь хутгаар хатгасан үйлдэл болон хохирогч У.Б********** биед зүүн мөр, баруун сарвуунд шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

 Шүүгдэгч Х.М********** нь 2024 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харьцаанаас буюу У.Б********** гэртээ харих гэлээ гэснээс маргалдаж улмаар зүүн мөрөн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Х.М********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

 

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр хохирогч У.Б********** бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

  Шүүгдэгч Х.М********** нь хохирогч У.Б********** эмчилгээний төлбөрт 700,000 /долоон зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 82-83 дахь тал)

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ” гэх дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Х.М********** “...би хувийн таарамжгүй харилцаанаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийм асуудал гаргасандаа гэмшиж байна.” гэх тайлбарыг,  

 

   Хохирогч У.Б********** “Тайлбаргүй.” гэх саналыг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

 

 Шүүгдэгч Х.М********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М********** 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан байна гэж үзлээ. 

 

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.М********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **********овогт Х********** М********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М********** 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М********** оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28 см урттай, 3 см өргөнтэй, бор өнгийн модон иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.М**********нь хохирогч У.Б********** эмчилгээний төлбөрт 700,000 /долоон зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч У.Б********* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.М********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ