Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/49

 

     2025     03    31                                        2025/ШЦТ/­­­­49                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,

Шүүгдэгч: Б.З**********,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д********* овогт Б********** З********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

************************************************************************************************************

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.З********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.З********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Б********** "...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн "Цагаан хад”-д ажлаа хийгээд байж байхад надтай хамт ажилладаг Б.З********** гэх залуугийн эхнэр нь гэх эмэгтэй манай ажил дээр хүрч ирсэн юм ...ажлаа дуусчхаад Б.З**********, н.Н**********, н.Р********** бид нар 0,75 литрийн "****" гэх нэртэй архи 2 шилийг уусан...уугаад байж байхад Б.З********** нь надад хандан "Чи манай эхнэр хүрээд ирсэн байхад өөрийнхөө амьдарч байгаа газраа надад тусалж өг" гэж хэлсэн... тэгэхэд нь би ... "Чадахгүй" гээд хэлэхэд "Чи гараад машин дотроо унтчих" гээд байсан... нэг мэдэхэд би ухаангүй болсон байсан... өглөө нь босоод биеэ үзэхэд миний бие битүү хөндүүр... нүүр хавдсан байсан... би шууд бид нарыг хариуцан ажилладаг хүнд "Явлаа" гэж хэлээд Улаанбаатар луу машинаа хүнээр бариулаад гэртээ хүрч ирсэн. Надтай хамт байсан хүмүүс Б.З********** зодоод байсан гэж надад хэлсэн..." /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: "...Б.З********** бид 2 "Цагаан хад" суурьшлын бүсэд байдаг "**********" ХХК-ийн кемп дээрээ амралтын өрөөнд байсан... н.Р**********, н.Н********** хоёр Б.З********** бид хоёрыг архи уухаас өмнө явчихсан байсан... Б.З********** бид хоёр хоёулаа үлдэж нэг шил архи хувааж уусан... би тасарсан байна лээ... Б.З********** маргалдаж байсан... цааш нь яг юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Намайг сэрэхэд Б.З********** намайг зодсон байсан. Миний нүүр нүд хавдаж хөхөрсөн бие хөндрүүлээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд "2 хавирга хугарсан, эгмийн яс цууралттай" гэсэн онош гарсан... Би Б.З********** биед халдсан зүйл байхгүй. Б.З********** намайг зодчихоод яваад өгсөн байсан... Би унтаж байсан болохоор юугаар цохиж гэмтээснийг нь сайн санахгүй байна... эмчилгээний зардал ********** төгрөгийг би Б.З**********  ***** банкны ********** тоот дансаар авсан. Би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол, санал байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Р********** "... Ө.Б********** явчихсан байсан... Б.З********** надад "Ө.Б********** бид хоёр муудаад Ө.Б********** Улаанбаатар хот явчихсан" гэж байсан... "Цагаан хад" суурьшлын бүсийн "**********" ХХК-ийн кемпийн ажилчдын амрах байранд 2024 оны 04 дүгээр сард болсон..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Б********** 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай "1. Ө.Б********** биед зүүн 4 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Хэдий хугацааны өмнө үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.З********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.З********** хохирогчийг цохисон үйлдэл болон хохирогч Ө.Б********** биед зүүн 4 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.З********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З********** нь хохирогч Ө.Б********** эмчилгээний төлбөрт ********** төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 90 дахь тал/,

Хохирогч Ө.Б********** нь гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

             Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Б.З********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Иймд шүүгдэгч Б.З********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д********* овогт Б********** З********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З********** 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З********** оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Б.З********** нь хохирогч Ө.Б**********ын эмчилгээний төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ө.Б********** нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ