Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

 

     2025              04              24                                              2025/ШЦТ/­­­­65                                               

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.Б********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********** овогт Б**********ын Б**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********************************************************************************************

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.Б********** нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах ********** шинэ жилийн баяр тэмдэглэж байхдаа Б.Г**********тай үл ялих зүйлээс маргалдан улмаар шампанскийн шилээр толгойн тус газар нь цохин бие эрх чөлөөнд нь халдаж, толгойн зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б********** нь мэдүүлэхдээ: “Б.Г********** ахтай нэг хамт олон болоод олон жил болсон. Тухайн үед согтуу байсан. Б.Г********** ахыг өмөөрч гаднаас бэртсэн байдалтай орж ирсэн. Анхаарал тавьж байгаад сүүлдээ архи хэтрүүлэн ууснаас болж байсан өмнөх зүйлүүдээ ярьж хоорондоо маргалдаж ажлынхаа ахад гэмтэл учруулсандаа харамсаж байгаа. Аймаг руу явж зураг авхуулахад хамт явсан байгаа. Дахиж ийм алдаа гаргахгүй. ” гэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч В.Төгсбаяраас гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын хяналтын прокурор В.Төгсбаяр би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Б**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна.

Яллагдагч Б.Б********** нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах ********** шинэ жилийн баяр тэмдэглэж байхдаа Б.Г**********тай үл ялих зүйлээс маргалдан улмаар шампанскийн шилээр толгойн тус газар нь цохин бие эрх чөлөөнд нь халдаж, толгойн зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд хамт олноороо шинэ жилийн баяр тэмдэглэж байх боловч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс болж үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байгаа. Түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна.” гэв.

Шүүхээс Б.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлбөр төлсөн байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Г**********ын өгсөн "...2024 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагт манай ажлын шинэ жилийн арга хэмжээ ********** болж эхэлсэн юм. Тэгээд би шинэ жилийн арга хэмжээндээ 20 цаг өнгөрөөгөөд гэрээсээ такси бариад эхнэр намайг ********** гадаа хүргэж өгөөд буцсан юм. Тухайн үед жилийн арга хэмжээ эхлээгүй хүмүүс цуглаж байсан. Тэгээд орой 21 цаг дөхүүлээд манай шинэ жилийн арга хэмжээ эхлээд ажилчид дуулж бүжиглээд уралдаан тэмцээн зохион байгуулаад ширээ ширээндээ архи пиво дарсаа ууцгаагаад баяраа тэмдэглэцгээсэн. Тухайн үед би байгууллагынхаа ээлжийн шилдэг ажилтнаар шалгарч нэлээн их баярлаад архи дарс нэлээн их ууж согтоод тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрхэд манай эхнэр намайг дуудаж сэрээгээд чиний толгой хагараад цус гарсан байна нүүр ам чинь яасан юм гээд намайг дуудаж босгоод такси дуудаад өглөө эмнэлэгт очиж үзүүлэхэд миний толгой хагарсан байна оёдол тавина гэж эмч хэлсэн тэгээд нэг сэрэхэд миний толгойн зүү орой хэсэгт оёдол тавьсан байсан юм. Тэгээд эмч намайг аймаг явж үзүүл эмчлүүл зураг авхуул гэж хэлсэн тэгээд эмнэлэгтээ хоноод маргааш орой нь аймаг руу эмнэлгээр үзүүлэхээр явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ё**********ын "...Тэгээд шинэ жилийн. Арга хэмжээ албан ёсоор дуусаад тарж явах нь яваад гэртээ харих нь хариад чөлөөт байдлаар тэндээ үргэлжлээд арга хэмжээ явж байсан юм тэгээд би нэлээн уусан байсан болохоор ********** дээшээ хоёр давхарт унтлагын өрөөнд ороод орон дээр унтаж байгаад шөнө 04 цагийн орчимд сэрсэн юм намайг сэрээд доошоо буугаад очиход Э********** ах Б*********** ах, зааланд ширээнд хамт суугаад ажил төрөл яриад сууж байтал гаднаас үүрээр шахуу манай ажлын Г********** ах нэлээн их согтчихсон хувцас хунар нь шороо тоос болчихсон орж хүнтэй ноцолдсон юм уу гэхээр нь байдалтай ганцаараа орж ирээд бид нартай нийлээд ширээнд суугаад хамт архи ууцгаагаад сууж байхад Б********** ах Г**********д хандаж "та юү болсон юм хүнтэй ноцолдсон юм уу таныг хэн яачхав" гэхэд ах нь зүгээр хэлэхгүй" гээд байсан тэгээд тэр ярианаас болоод тэр хоёр амаар муудалцаж эхэлсэн тэгээд Б********** ах ширээн дээр тавиад ууж байсан  **********шилийг аваад толгой руу нь хальт нэг удаа цохиод авсан дараа хөөе больцгоо гээд тэр хоёрыг хориод зодолдохоос сэргийлж хоёр тийш нь салгаад Эрхэмээ ах бид нар ширээн дээр байсан шил хатуу зүйлүүдийг хураагаад далд хийсэн юм тэгээд Г********** ахын толгойноос цус гараад эхлэхээр нь Г********** ах өөрөө яваад нойл ороод толгойноос гарсан цусаа угаачхаад буцаад хүрээд ирсэн гайгүй л байх шиг байсан цус нь тогтсон байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Н**********ын "2024.12.28-ны орой 20 цагийн үед манай ажлын Шинэ жилээ ********** тэмдэглэж эхэлсэн юм. Тэр үед манай ээлжийн 20 гаран хүн цуглаж тэмдэглэсэн. Тэгээд шинэ жилээ тэмдэглэж байгаад 23 цагийн үед дуусаад орон нутгийн ажилчид нь гэрт орондоо харихаар явсан кемпэд байрлаж ажилладаг хүмүүс нь ********** хаусын амрах байранд амарцгаасан зарим хүмүүс нь баар луу явцгаасан би бол Б**********, Ё**********, Э**********, Б**********, Г********** ах бид нар ********** баар ороод тэндээ ууж бүжиглэцгээж байгаад баарнаас гараад 03 цаг өнгөрч байхад буцаад********** таа очоод тэндээ амрах гээд байхдаа Б**********, Ё**********. ********** ах бид дөрөв доод зааланд нэг шил архи хувааж уугаад сууцгааж байхад гаднаас Г********** ах ганцаараа их согтуу хувцас нь шороо болж бохирдсон хүнд зодуулсан юм шиг байдалтай хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн тэгээд бид нар та яав ийв юу болсон хэнд зодуулсан юм гэсэн чинь огт юм хэлэхгүй би та нарт хэлэхгүй юү ч болоогүй гэсэн утгатай юм яриад бид нартай нийлээд ширээнд суугаад архи ууж байгаад Б********** ах тэр хоёр шалихгүй юмнаас болоод маргалдаад эхэлсэн тэгсэн гэнэт л Б********** ах ширээн дээр байсан  Шампанскийн шилийг аваад толгой руу нь нэг удаа цохиход нь бид хэд нийлж байгаад Б********** ахын гараас шилийг нь булааж аваад тэр хоёрыг салгаж хориод хоёр тийш нь болгосон дараагаа Б********** ах Г********** ах хоёр хоорондоо ярьж учраа эвээ олцгоосон дараагаа кемп рүү явах болоод Г********** ахыг аваад замдаа гэрт нь хүргэж өгөөд бид нар кемп рүүгээ харьсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Э**********ын "Б********** ах Г********** ах хоёр ажлын талаар ярьж байснаа хоорондоо муудалцаад эхэлснээ Б********** ах ширээн дээрээс Шампанскийн шилийг аваад Г********** ахын толгойн зүүн хэсэгт нь нэг удаа цохиод авахад нь бид хэд та хоёр боль гээд тэр хоёрыг хорьж хоёр тийш нь болгосон." /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай “1. Б.Г**********ын биед толгойн зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зулайн шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн, баруун нүдний цус хуралт болон цээжний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Г**********ын биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

           Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах ********** шинэ жилийн баяр тэмдэглэж байхдаа Б.Г**********тай үл ялих зүйлээс маргалдан улмаар шампанскийн шилээр толгойн тус газар нь цохин бие эрх чөлөөнд нь халдаж, толгойн зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  Шүүгдэгч Б.Б********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Б.Б**********ийн хохирогчийн толгойн тус газар нь шампанскийн шилээр цохисон үйлдэл болон хохирогч Б.Г**********ын биед толгойн зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.

 Шүүгдэгч Б.Б********** нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах **********т шинэ жилийн баяр тэмдэглэж байхдаа Б.Г**********тай үл ялих зүйлээс маргалдан улмаар шампанскийн шилээр толгойн тус газар нь цохин бие эрх чөлөөнд нь халдаж, толгойн зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд, шүүгдэгч Б.Б**********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Г**********ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б. **********Г “...Б.Б********** надад хохирол 1,400,000 төгрөг өгсөн, ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ. /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

  Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Б.Б**********ээс “...тайлбар байхгүй.” гэх тайлбарыг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.Б**********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 54 дэх тал/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**********д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан байна гэж үзэв.   

 Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт Б**********ын Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**********ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**********д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б********** нь хохирогч Б.Г**********ын эмчилгээний төлбөрт 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Г********** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ