Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

2025             02              11                                                 2025/ШЦТ/­­­­26                

 

                                      

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Чимэддорж,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Г.А,

Шүүгдэгч: Т.Х,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б,

Хохирогч: А.О,

Шинжээч эмч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********овгийн Г********** А**********, ********** овгийн Т********** Х********** нарт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн......................,

 

Монгол Улсын иргэн......................,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

   Шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нар нь бүлэглэн 2024 оны 07 сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.О**********тай үл ялих зүйлээс маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А********** нь мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 2024 оны 7 сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу **** нэртэй караокены баарны эзэн  миний үеэл дүү Ч******* тухайн өдөр А.О**********ийн  эгчийнхэн нөхөр хоёр нялх хүүхэдтэй Өмнөговь аймгаас согтуу аваарын шар дугуйтай намайг хүргээд өгөөч эгч гэхээр би Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу хүргэж өгсөн. Т.Х********** бид хоёр би машиныг бариад хүргэж өгсөн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумд амарцгаасан ********** караокены баруун талын хашаанд манай найзын гэр бүлийн 4 хүүхэдтэй хоёр нялх хүүхэдтэй хоёр өсвөр насны хүүхэдтэй Т.Х**********  Г********** бид хэд амарсан. Шөнийн 03 цагт Г**********ийн гар утасд хоёр цаг өнгөрч байхад зай завсаргүй дуугарсан. Шөнө 03 цаг өнгөрч Г********** гэрээс гараад явсан утсаар ярьж хүнд дуудагдаад гарсан. Бид нар амарч өглөө 9 цаг өнгөрч байхад ********** нэртэй караоке руу би нүүр шүд амаа угааж гэж очиход  үл таних ********** залуу ********** хүүхэн ********** нэртэй караокены үеэл дүү Г********** нар сууцгааж байсан. Эгч ороод гэхээр нь би нүүр гараа уучхаад гарсан. Хүргэлтийн хоол захиалж хүүхдүүдээ хооллочхоод буцаж ********** нэртэй караокед ороход Г********** дуудсан эгч ир гээд пиво уу гэхээр нь би хадаастай хөлтэй учраас пиво уудаггүй гэсэн. Энэ хэд нэлээн согтуу тухайн үед эд нар шинийн 3 цаг өнгөртөл ууцгаасан. Өөр газар ууцгааж байгаад буцаж 3 цаг өнгөрч байхад дахиад ууцгаасан 20-30 ширхэг пивоны шил замбараагүй байдалтай байсан. Би 3-н хайрцаг авчирч хураасан  нойл цэвэрлэх шал угаагч хүүхдээрээ авчруулаад цэвэрлэсэн. Г********** нэлээн согтолтын зэрэгтэй ингээд хэдүүлээ тарцгаая гэсэн. А.О********** дахиад уумаар байна гэсэн. Удалгүй нэлээн халамцуу хоёр хүн гаднаас ирсэн. Хэсэг хугацааны дараа хоёр залуу хоорондоо маргалдсан.  Үл таних залуу надад виски өгөхөөр нь би уухгүй байж байхад М********** гэх залуу А.О**********гийн урьд нь үерхэж байсан найз залуу байсан. Миний уур хүрээд байна би уучихъя гээд авсан. А.О********** намайг архи уу гээд шахаад байхад нь М********** надаас авч уусан. М**********г би яагаад архи уугаад байгаа гэхэд жоохон сэтгэл санаа тавгүй байна гэсэн. А. **********ийн, хуучин найз залуу, шинэ найз залуу нар хамт байсан. Би хүүхдүүдээ хооллочхоод ирэхэд М**********. А.О********** нар гадаа гарч, орж ирэхэд А.О**********ийн үс гэзэг сэгсийн М**********ийн гарыг хумслаад маажчихсан цус гарсан орж ирсэн. М**********аас гар чинь яасан юм гэхэд А.О**********тай ********* караокены хойд талд маргалдсан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа А.О********** шинэ найз залуутайгаа Г**********ийн унтаж байсан. Эсрэг талын өрөөнд орж үнсэлцэж сууж байхад  М********** орж нөгөө залууг чирч гаргаж өөр өрөөнд оруулж цохисон хоорондоо муудалцаад цохисон.  А.О**********ийн шинэ найз залуугийнх нь нэрийг мэдэхгүй байна. Тэр залуу М********** чамайг олон хүмүүс авчирч алуулна гэж хэлээд гараад явсан. Би А.О********** дээр очиход унтаагүй сэрүүн байж байсан. Ч**********ийн орон дээр хэвтчихсэн байхад А.О********** толгой хэсэг рүү нь цохиод байж байсан. А.О**********г чи яагаад Г**********ийг толгой хэсэг рүү нь цохиж, зодоон хийгээд байгаа явцгаа гэхэд гичий, ал минь, гээд  над руу дайрч намайг хоёр удаа өшиглөсөн. Миний нүүрэн хэсэгт нэг удаа маажсан. Тэгэхээр нь А.О**********г чи гар гээд түлхээд хаалгыг хаасан. Ч**** гарахад Т.Х******* нойлд ирчихсэн нүүрээ угаах гээд нойлд зогсож байсан.  Ч**********гийн согтолтын зэрэг их байсан. А.О**********, Ч**********г дагуулаад орж ирээд орилж хашхираад та нар муусайн намайг хөөдөг хэн бэ? Гээд өрөөнд байсан. “Стакан” болон пивоны шилийг шидэж  над руу дайрахад М**********, А.О**********г салгаж авсан. А.О**********, М**********гийн гэдсийг улаан эрээн болтол маажсан, хэсэг хугацааны дараа асгасан пивоны шилтэй зүйл  дээр халтирч унаж караокены төхөөрөмж хоёрын завсар өөрөө унаж орилж хашхираад байсан. Хүү маань тухайн үед утсан дээрээ бичлэг хийсэн энэ эгч ямар аймаар юм бэ? Гэхэд  Т.Х********** эгч нойлоос гарч ирээд миний дүү жоохон хүүхэд байж ямар муухай агсан юм. Согттолоо уучхаад ингэж болохгүй гэхэд чи юу гээд? байгаа гээд Т.Х********** рүү А.О********** дайрсан 2 лаа  давхралдаад  “Плита” шалан коридорт унасан. Бид нар Т.Х**********ийг салгаад явах гэтэл хоёр хүүхэд ээж ийм балай юмнуудтай битгий зууралдаад явцгаая гэсэн. Ч**********тэй зодолдсон ********** караокены тавцанг эвдэлчихсэн, Ч********** над руу  А.О********** намайг зодсон гээд хөхрөлттэй зургаа явуулж байсан. А.О********** эмэгтэй  өнөөдөр хүн болгон руу дайрч 4-5 хүнтэй зодоон хийж агсам согтуу тавьчхаад бид нарыг ингээд гүтгээд Мөнхманлай гэдэг хүн байгаагүй гадаа гараад унтчихсан байсан. Тухайн үеийн зүйлийг огт мэдэхгүй, машиндаа унтаж байсан. Өнөөдөр 4-5 хүн зодож гэмтээчхээд өөрөө ингээд хохирогч болоод сууж байгаад үнэндээ гайхаж байна.

Тухайн өдөр би согтууруулах ундааны хэрэглээгүй, тэр өдрийн болсон асуудлыг бүгдийг нь мэдэж байна. Би хохирогчтой мөнгө төгрөгийн асуудал яриагүй. Ч***** над руу залгаад А.О********** над руу залгаад мөнгө нэхээд байна гэсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөг гэхэд ********** төгрөг гэсэн. Ч**********г би мөнгө өгч яах гээд байгаа юм гэхэд манай караокед ямар нэгэн асуудал үүсчихвэл яах юм бэ гэхээр нь өөрөө мэд гэж хэлээд утсаа тасалсан.” гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Х********** нь мэдүүлэхдээ: “Тухай үед би ********** караокены нойлоос гарч ирэхэд А.О********** караокены эд зүйл мөргөж унаад, газар асгасан пиво дээр халтирч унасан. ********** караокены саяхан ашиглалтад ороод удаагүй байсан. А.О********** чи хүний эд зүйлс эвдлээ жоохон хүүхэд байж боль гэхэд миний үснээс зулгааж бид хоёр газар плитан шалан дээр унасан. Унаад босоод ирэхэд миний ахар сүүл гэмтсэн. Зун, намаржингаа миний ахар сүүл гэмтэлтэй байсан. Шинжээч эмчид миний ахар сүүл гэмтээсэн гэж хэлсэн боловч, үзээгүй хөндүүрлээд яваад байсан. Гэмтлийн эмчид үзүүлсэн ахар сүүлэнд ямар нэгэн эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Тэгээд өвчин намдаах эм ууж эдгээсэн гомдолтой байна. Дандаа худал мэдүүлэг өгсөн байна. Бид нар 16 цагт зодоон болсон гэж яриад байна худлаа бид нар 15 цаг өнгөрч байхад  явсан. ********** караокены камер дутуу авагдсан байна камерын бичлэг тухайн үеийн цаг минутаараа байх ёстой сайн харагдахгүй байна. Бид нар 15 цаг өнгөрч байхад явсан. А.О**********ийн ярьж байгаа процесс бүгд зөрж байна. Караокед эвдэлсэн эд хогшил, агсам согтуу тавьсан, хариуцлагаа хүлээх л ёстой байх гэж бодож байна.” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч А.О********** нь мэдүүлэхдээ: “2024 оны 7 дугаар  сарын 11-ний шөнө би 00 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд М**********, М**********н, Э********** найз нартайгаа бааранд орсон. 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй баарнаас гарсан. Үдээс хойш найз Г********** над руу залгаад Уулан дээр Г.А**********, Т.Х**********, хүргэн ах Б********** хоёр хүүхэдтэйгээ бид хэд ууланд ууж байна. Найз хүрээд ирэх үү, найз нь нэлээн согтсон байна.  Г.А**********, эгч нэлээн согтуу байна. Уулнаас бууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь найз нь өнөөдөр очиж чадахгүй гэсэн. 2024 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 21 цагаас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж 00 цагийн үед бааранд орж, шөнө 02 цагийн үед би Ч********** рүү залгахад утсаа аваагүй байсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 5 км зайтай явж байхад Ч********** над руу залгаад найз над руу залгасан байна. Чи ирчихсэн юм уу? Гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ирчихсэн байна гэхэд найз нь ********** караоке ажиллуулж байгаа хүрээд ир 04 цаг 30 минутад хүртэл ажиллаж байгаад хаана хүрээд ир гэсэн. Би мөнгөөр нь 10 ширхэг пиво авъя аа гэж хэлээд очсон. Очоод 20 минут бололгүй ********** караоке хаасан. Ч********** манай караоке бүгчим байна. Тал газар очиж сууж байгаад хүрээд ирье гэсэн. Э**********, Э**********ын найз залуу, миний найз, Ч********** бид тав өглөөний 06 цагийн үед **********караокед очсон. Өглөө 08 цаг 30 минутад үед Э**********, М********** М********** хоёрыг сум яваагүй бол дуудчих гэхээр нь би М********** луу залгаад та хоёр хүрээд ирэх үү гэсэн чи шөнө буцаж яваагүй юм уу гэж надаас асуусан. Яваагүй********** караокед байна хүрээд ир гэж хэлэхэд 08 цаг 40 минутад  болж байхад М**********, Э********** хоёр цагдаагийн газраас ирлээ. Урьд шөнө буудалд хоносон чинь дугуй хагалсан байна гээд ирсэн. 09 цагийн үед ********** караокед Г.А********** гэдэг эгч ирсэн. Ирэхээр нь танилцсан. Найз Э**********ын, найз залуу 1 ширхэг Виски авч өгсөн. Архийг хундагалж байхдаа Г.А********** эгч та уух уу гэхэд эгч нь ууна, нүүрээ будчихаад болъё гэсэн. Найзуудтайгаа гурван удаа архи тулгаж уусны дараа Г.А********** эгчид архинаасаа хийж өгсөн. 2,3 татуулсныхаа дараа Г.А********** эгчтэй Ч***тэй үеэл гэж хэлээд гар барилцаж танилцсан. Удалгүй М********** 1 шил Виски дахиад авсан. 2 ширхэг вискийг би өөрөө хүн тус бүрд хундагалж өгсөн. Ч*** бид хоёр нойл орчхоод гараад ирэхэд найз залуу М********** одоо унтаж амар гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо унтаж амарлаа үүнээс цаашаа  дийлж чадахгүй юм байна. Гэж хэлээд хойд талын өрөөнд орж унтсан. Тухайн процесс дээр М**********тай бол муудаагүй, гадаа хамт гарсан. М**********ийн баруун талын гарыг би самардаагүй, Г**********ийн толгой, хөл хэсэг рүү нь цохиж зодсон зүйл байхгүй. Ч********** өөрөө дараа надад хэлж байсан. Миний бие зүгээр ямар ч хөхөрсөн зүйл байхгүй гэж хэлсэн. Би унтаад 15 цаг 30 минутын үед унтаж байхад Г.А********** намайг алгадсан. М**********, Т.Х********** нар орж ирсэн байхад Г.А********** намайг коридороор үстээд гадаа түлх унагаачихсан М********** сайн харсан. Ч*** найз намайг оръё одоо тайвшир чамайг гэхээр нь арай ч дээ ийм газар ингээд ирчхээд зодуулаад байхдаа яах вэ? гэж хэлсэн. Би ороод ирээд Н.А**********д та арай хэтэрч байгаа юм биш үү? Гэхэд чи манай  дүүгийн караокеноос зайл чам шиг ийм янхан энд байгаад хэрэггүй нутаг руугаа зайл чи гээд элдэв бусын үгээр бүр аймаар доромжилсон. Тэгэхээр нь би чадахгүй гээхэд Г.А********** намайг үстэж, алгадсан. Тэгэхээр нь би Г.А********** ширээ лүү түлхсэн. Т.Х********** намайг үсдэж газар унгаасан. М********** гаднаас унтаж орж ирээд юу болов? гэхээр нь утсаа өгчих би цагдаа дуудъя гэсэн чинь утас цэнэггүй байна гэсэн. Хоол хүргэлтийн хүн ирсэн. Тэр хүний утсаар эгч рүүгээ залгаад шууд цагдаа дуудлага өгөөрэй гэж хэлсэн.” гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б*******с гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа аль ч үед мэтгэлцээний үе шат буюу тухайн мэтгэлцээний үр дүнгээс үе шатаас хамаарч байгаа шүүгч өөрийн дотоод сэтгэлээ тухайн хэргийг шийдвэрлэдэг. Өмгөөлөгчийн хэргийн онолын хувьд миний үйлчлүүлэгч нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж яллаж байна. Хэргийн зүйлчлэлд гэмт хэргийн шинж байхгүй, эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтаар өөрийн үйлчлүүлэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгуулах, магадгүй зөрчлийн шинжтэй үйлдэл үйлдсэн байхыг үгүйсгэхгүй байгаа учраас зөрчлийн шинжтэй гэдэг нөхцөл байдлаар хэргийг харьцуулж зөрчлийн шинжтэй нөхцөл байдлаар шалгуулах нь эрх зүйн үндэслэлтэй. Прокуророос миний үйлчлүүлэгч нарыг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж бүлэглэсэн гэж нэг талдаа  хүндрүүлж бичээд яриад байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг нь тодорхой хэмжээний хүндрүүлсэн нөхцөл байдлаар эрх зүйн байдлыг дордуулж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр хавтаст хэргийн материал Г.А**********, Т.Х********** нарыг согтуурлын ямар зэргийг тогтоосон юм, тогтоогдоогүй. Согтуурлын зэргийг шалгах тухай журам байдаг. Тухайн журмаар хүний цуснаас авч тогтоодог, тестээр авч тогтоодог, хэд хэдэн аргуудаар согтуурлын зэргийг шалгадаг. Тэгэхлээр хэргийн хүрээнд цугларсан бичгийн нотлох баримтуудаар өнөөдөр Г.А********** хэдий хэмжээний уугаад согтолтын хөнгөн зэрэг, хүндэвтэр зэрэг байгаа юм уу? Т.Х********** мөн согтуурлын ямар зэрэгт байгаа гэдгийг  хавтаст хэргийн хүрээнд бүрэн дүүрэн нотолж өгөөгүй байна. Нотлогдоогүй хийсвэр байдлаар гэрчүүдийн мэдүүлэг дээр архи согтууруулах ундааны зүйл уусан гээд байдаг. Яг хэргийн нөхцөл байдал эдгээр улсууд өөрсдөө бид нар уугаагүй өвчтэй зовлонтой байсан. Автомашин жолоодоод явах гэж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хундагалаад өгөхөд бид нар уугаагүй гэдэг зүйлийг тайлбарлаж мэдүүлж байдаг. Хүний эрх зүйн байдлыг дордуулах гэж байгаа бол бид нар согтуурлын зэрэг шалгах журмаа баримталж байж хүний эрх зүйн байдлыг дордуулж яллах хууль эрх зүйн үндэслэлтэй учраас  үндэслэлгүйгээр ингэж эрх зүйн байдлыг хүндрүүлж явж байгааг бол өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн юм аа гэж үзээд байна. Хэргийн үйл баримт өнөөдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нэг талдаа бол бүрэн дүүрэн нотлоогүй гэж би хэлнэ. Нотлогдоогүй миний үйлчлүүлэгч нар эрх зүйн байдлыг дордуулж байгаад өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Хэргийн үйл баримтын хувьд хохирогчийн мэдүүлгээр караокены өрөөнд Г.А********** энэ хүний эрх чөлөөнд халдсан болоод байна. Бусад хүний мэдүүлгээр Т.Х********** коридорт энэ хүнтэй зууралдаад тодорхой хэмжээнд А.О********** миний үйлчлүүлэгчийн үснээс зулгаахад эргээд үснээс зулгаалцаад үсэдсэн үйл баримт яригдлаа. Хэргийн хүрээнд авагдсан байдаг тэгэхлээрээ хоёр өөр орчин нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газар гэж одоо ярина хоёр өөр орчин нөхцөл тухайн үйлдэл үргэлжлээд нэг талдаа явж байгаа л даа үйлдэл үргэлжлээд нэг талдаа явуулаад байгаа ингэхлээр энэ чинь яг бүлэглээд нэг тухайн цаг хугацаанд нэг орон зайд тухайн объектод зэрэг халдсан үйлдлийг бид нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх ёстой. Өмгөөлөгчийн зүгээс яг бүлэглэн үйлдээд байгаа нөхцөл байдал  хангалттай хэмжээнд хэргийн хүрээнд бүрэн дүүрэн тогтоогдоогүй байгаа учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гэсэн буюу хүндрүүлсэн зүйл анги бол үгүйсгэгдэнэ. Дараагийн нөхцөл байдал дээр энэ яллаад байгаа  эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан тогтоол дээр миний үйлчлүүлэгч Г.А**********, Т.Х*********тэй бүлэглээд тухайн хохирогчийн эрүүл мэндэд буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг учруулсан гэж үзээд байна. Өнөөдөр аливаа бүлэглэн үйлдэж байгаа тухайн үйлдэл оролцооны хувьд ял нэг талдаа ялгамжтай байдлаар ноогдох ёстой нөгөө талдаа энэ тархи доргилтыг хэн учруулчхаад байгаа юм. Нүдний хөхөлт няцрал гэмтлийг хэн учруулчхаад байгаа нь цээжин дэх цус хуралт гэмтлийг хэн учруулчхаад байгаа юм эдгээр гэмтлүүдийг хэн учруулсныг тодорхой хэмжээнд энэ чинь цохиогүй гээд Т.Х********** түрүүн мэдүүлсэн. миний үс толгойноос зууралдаад ингээд явахдаа би зөрүүлээд тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаалах байдлаас салгасан. Т.Х********** гэж хүн хүний эрх чөлөөнд ерөөсөө халдсан нөхцөл байдал сая шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлэг болоод хэргийн хүрээнд авагдсан байдлаар нотлогдохгүй байна. Г.А********** болсон зүйл явдлыг яриад байдаг бааранд өчнөөн олон хүний үйлдэл холбогдол оролцоо гэдэг юм явах гээд байна. Хамгийн эхлээд энэ чинь бааранд тодорхой хэмжээнд А.О********** чинь баарны гадаа хүнтэй муудалцаад хашхичаад үс сэгсийгээд ингээд ороод ирчихсэн гээд миний үйлчлүүлэгч түрүүн мэдүүлээд байгаа тэгэхлээрээ Мөнхманлай залуутай маргалдсан муудалцсан гэсэн нийгэмд аюултай үйлдэл үйлдэгдээд байхад яагаад энийг шалгадаггүй юм тэр хүний үйлдлээс болоод энэ хүн тархи доргилтыг ч гэдэг юм уу наашаа цаашаа угзарсан үс гэзэг нь сэгсийгээд ороод ирсэн нөхцөл байдлаар  тархи доргилтыг  шинэчлэн  хамаатуул ярих ёстой. Хэргийн хүрээнд хоёр залуу бас хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиж авсан үйлдэл байдаг хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхийн зарчим үйлчлэх ёстой өнөөдөр яллагдагчаар энэ хоёр хүн орж ирээд байгаа болохоос бусад хүний үйлдэл холбогдлыг яагаад хуулийн дагуу шалгахгүй байгаа юм тэгш эрхийн зарчим чинь алдагдаад байна. Ял завших хэмжээнд М********** А.О********** хоёр маргалдаад гарч орж ирсэн гэдэг мэдүүлэг  камерын бичлэг буюу цагдаагийн хэргийн газарт үзлэг хийгээгүй байдаг хэргийг ингээд үзээд байхлаар хэргийн газрын нөхөн үзлэг ч хийгээгүй цагдаа хүн дуудсан юм гээд байхад  тэр газарт  дор нь дуудлага өглөө л бол энэ чинь хэргийн газрын үзлэг үргэлжлүүлээд яваад байх боломж нөхцөл бүрэн дүүрэн байсаар байтал хэргийн газрын үзлэг хийгдээд байдаг хэргийн газрын үзлэг хийгдээгүй нөхцөл байдлаас улбаалагдаж энэ хүн бүлэглэсэн гэдэг миний үйлчлүүлэгч нарыг хүндрүүлсэн нөхцөл байдлыг гэрчүүдийн үүргийн хүрээнд байгаа нөхцөл байдлаар тогтоогоод байгааг би хүлээн зөвшөөрөхгүй хэргийн газрын үзлэгээр тэр үсдэлцээд байгаа юм уу? коридорт болоод байгаа юм уу гэдэг хэрэг болсон гэмт хэрэг хэдийд хаана хэрхэн үйлдэгдсэн гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заасан үйлдэл холбогдлыг шалгаж тогтоогоогүй байна.  Хүний эрх зүйн байдлыг ийм бүлэглэсэн гэдэг байдлаар хүндрүүлэн нь зүүлчхэж байгаа нөхцөл байдал нь бол тогтоогдохгүй байна. Учруулсан гэмтэл үйлдэл оролцооны хувьд бол хэн нь энэ гэмтлийг учруулчхаад байгаа юм хаана учруулсан хэн нь учруулаад байгаа гэмтэл хаана ямар орон зайд бий болоод энэ эдгээр улсуудын идэвхтэй үйлдлийн улмаас бий болоод байгаа юм энийг яллах дүгнэлт дээр ч дурддаггүй хэргийн хүрээнд авагдсан хавтаст хэргийн эрүүгийн хэрэг бүр дээр ч энийг бол ялган заагдаж тогтоож өгөөгүй байна Өмгөөлөгч миний бие эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашигтай 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх боломжтой юм байна. Ингэж  харж байгаа гэмтлийн зэрэг тогтоосон нөхцөл байдал дээр өмгөөлөгч миний бие түрүүн шинжээч эмчээс асуусан. Шинжээч эмч бол 2024 оны 07 дугаар сарын 15-ний өдрийн, 16, 13-ний өдөр тогтоол шинжээч томилсон тогтоол болоод 2024 оны 07 дугаар сарын 16-ний өдөр үзлэг хийхэд хүзүүний хөшинг хоёр хуруу  байдлаар илэрсэн гээд ингэж хэлээд байдаг хэргийн нөхцөл байдал дээр энэ хавтаст хэргийн хүрээнд авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн картын эмчийн үзлэг дээр байдаг 2024 оны 07 сарын 12-ний өдөр хүзүүний хөшингө илрээгүй  үүсээгүй байна. Эмч ингээд дүгнээд байна тэгэхлээр энэ чинь нэг нь илэрсэн гээд байдаг нөгөө эмч анхны үзсэн эмч бол тухайн үед бол үүсээгүй нөхцөл байдал байгаад байхад хамгийн гол нотлох баримт хамгийн анхны эмчийн үзлэг  арай эрх зүйн үндэслэлтэй хүзүү хөшинг, хуруу дардасны хэмжээ илрээгүй байгаа тохиолдолд тархи доргилт тогтоогдох эрх зүйн үндэслэлгүй тэгэхлээрээ шинжээч эмчийн дүгнэлт нэг талдаа эргэлзээтэй эрх зүйн үндэслэлгүй ямар шинжлэх ухааны арга аргачлалд тулгуурласан юм бэ гэхлээр л өөдөөс юм яриад байх юм энэ зургаан жил бид нар сурсан би дээд боловсрол эзэмшсэн хүн өөрийнхөө би эзэмшсэн мэргэжлийн хүрээнд би энийг дүгнэлт гаргаж байна аа гэж тайлбарлаж байгаа нь өөрийнхөө гаргасан шинжээчийн дүгнэлтийг баттайгаар тайлбарлаж би нэг талдаа  баталж нотолж өгч чадахгүй байна аа гэж ингэж би маргаж мэтгэлцэнэ дээрээс нь түрүүн хэллээ л дээ зүүн нүдний дээд зоо зовхи  гээд энэ учирсан гэмтлийн юуг бол энэ дөрөв арваны таваас хоёр арваны тав гээд шинжээч эмч одоо яах вэ өөрийнхөө гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлохын тулд би энэ шугам бариад бараг хэмжээст юм бариад зайнаас бараг хэмжсэн шүү дээ гэдэг юм яриад байна өнөөдөр шүүх хуралдаан дээр би хохирогчийг оролцуулсны хамгийн гол юм болохлоор би хэмжиж энэ юуг чинь таны биед учирсан гэмтлийг ямар нэгэн хэмжээсээр хэмжээсэн үү гэхлээр үгүй ерөнхийдөө асуумжаар асуугаад тэгээд түүний дараатайгаас дараад үзээд гар хуруугаараа дарж үзээд ингээд шинжилсэн юм аа гэж байгаа байхгүй юу шинжилгээний объект бол өөрийн биеэр очсон тухайн шинжилгээний объектууд ямар нэгэн хэмжээст юм байдал хийгээгүй байгаа юм бол би хохирогчийн мэдүүлгийг бол илүүтэйгээр үнэлэх эрх зүйн үндэслэлтэй нэгд хоёрдугаарт нөгөө энэ хөхөрсөн няцарсан тархи доргилт гэдэг юмыг би бол угаасаа энэ шинжээчийн дүгнэлтээр бол үгүйсгэж байна аа гэдгээ түрүүн хэлчихсэн одоо үлдэж байгаа нөхцөл байдал бол зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл зөөлөн эдийн няцрал гэмтэл дөрөв арваны тав буюу хоёр арваны тавын энэ хэмжээс дээр л хавдсан юм байна зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон юм байна аа гээд за тэгэхлээрээ нөгөө тухайн хүний биеийн гадаргуугийн нэг хувиас илүү хэмжээгээр гарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл цус хуралт гэдэг бол гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарагддаг за чи алган дээр нь тавьсан ч юм уу үгүй ч юм уу гэдэг юмыг яах гээд би өөрөө өнөөдөр энэ хүнээс бол яах вэ ясны хэмжээгээр бол арай бага юм байна энэ хүний алганы хэмжээ бол нэлээн миний гарын хэмжээнээс бол арай том байна тэгэхлээрээ энэ миний гарт байгаа энэ хэмжээст одоо энэ шинжээч эмчийн хэмжээсээр аваагүй байж хэмжсэн гэж тайлбарлаад байгаа энэ хэмжээг би цаасан дээр буулгачихсан юм яагаад гэвэл өнөөдөр энэ аливаа юм нүдэнд харагдах гарт баригдахуйц хэмжээнд бас харагдах ёстой. Үүнийг хараад байхад бол энэ хүний нөгөө биеийн гадаргуугийн нэг хувиас бол ерөөсөө хамаагүй доор нь байгаа дотор нь бүүр багтаад ийм хэмжээнд байгаа тэгэхлээр энэ хэмжээс нөхцөл байдал чинь гэмтлийн зэрэг яалт ч үгүй тогтоох үндэслэл байхгүй байна өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7-н 3-д бол тодорхой хэмжээнд тогтоогдохгүй эрүүл мэндэд гэмтэл тогтоогдохгүй хэмжээнд үүссэн нөхцөл байдал байна бодит хэргийн нөхцөл байдал дээр за ингэхлээрээ өнөөдөр шинжээчийн дүгнэлтээр гэдэг юм маань яах вэ бэртэл гэмтэл учирсан байна би энэ дээр бол маргахгүй  гэхдээ гагцхүү өнөөдөр гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэргийн гэмтлийн зэрэгт бол хамаарах хэмжээний гэмтэл бол учраагүй байгаа гэдэг юмыг ийм байдлаар би үгүйсгэж няцааж байгаа учраас бол энэ одоо гэмтэл тогтоогдсонгүй гэж үзэх эрх зүйн үндэслэл бол би нэг талдаа ингэж маргана гэмтэл нэгэнт тогтоогдоогүй байхад бусдын бие махбодод гэмтэл учирсан нөхцөл байдал гэмтлийн зэрэг тогтоогдохгүй өнөөдөр зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчлийн тухай хуулиар эдгээр улсууд бол одоо хэрвээ гэм буруутай байна гэж үзвэл зөрчлийн арга хэмжээ авагдахуйц хэмжээнд хүрч очихоо буюу эрх зүйн байдал нь дээрдэхээр хэмжээнд байгааг би ингэж холбож тайлбарламаар байна.” гэв.

 

Нийгэмд аюултай үйлдэл гэдэг юмыг бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд бол би түрүүн хэлсэн шинжээчийн дүгнэлт болон өөр бусад юмнуудтайгаа ингээд холбоод би ярьчихсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар би ярья гэж бодож байна. Хэдийгээр хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд ********** төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Тухайн нэхэмжилж байгаа хохирлын баримт бол хэргийн хүрээнд авагдаагүй байна. Тэгэхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь бас шударга ёсны зарчим байх өнөөдрийн байдлаар  бусдад төлөх төлбөргүй ямар нэгэн хохирол учирсан баримтаар тогтоогдоогүй байна. Мөнгөн хохирол буюу хэрэг тогтоогдоогүй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар эдийн бус хохирол 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон байдаг. 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон хохирол буюу гэмт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо тухайн журамд зааснаар тогтоогоогүй. Хохирлыг одоо гаргуулах эрх зүйн үндэслэл байхгүй гэж хэлнэ. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам гэж байдаг. Хууль зүй дотоод хэргийн сайд эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хавсралтын хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт байдаг. 1 дүгээр хавсралтын 2 дээр байдаг 2-н 1 дээр байгаа гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол сэтгэцийн түр зуурын эс үгүй бол байнгын шинжтэй эмгэг өөрчлөлтийг эдгээр ийм шинжүүдийг нь тогтоосны үндсэн дээр гэж байгаа шүү энийг харгалзан тогтоосныхоо үндсэн дээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ хуулийн заалт журмаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл буюу 1 дүгээр зэрэглэлийн тогтоогоод байгаа тогтоох хүн шүүх шинжилгээний байгууллага гээд журам дээрээ бүүр тодорхой заагаад өгчихсөн. Хэргийн хүрээнд авагдаад байгаа сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн маягт гэдэг юман дээр оролцогч А.О******** гээд байгаа юм уу гарын үсэг танилцуулсан мөрдөгч М********* гээд гаргасан нь тодорхой бус энийг одоо бид гаргасан гэж үзэх юм үүнтэй холбоотой өөр бусад баримт байна уу гэхлээрээ шинжээч томилсон тогтоол байдаггүй шүүх шинжилгээний байгууллага гаргах эрхтэй юм  шүүх шинжилгээний байгууллага ямар эдгээр нөхцөл байдлуудыг хэрхэн яаж тогтоосон юм. Үндэслэл буюу эх сурвалж нь байхгүй ингээд үзэхлээр өнөөдөр бид нар нотлох баримтын хэмжээнд үнэлээд сэтгэцэд буюу хэдий хэмжээний түр зуурын юм учраад байгаа юм уу байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт одоо ороод байгаа юм уу? амьдралын хэвийн байдлаар хэдий хэмжээгээр алдагдсан юм гэсэн. Мэргэшсэн байгууллагаар нь гаргах ёстой байтал энийг гаргаагүй байна гэж ингэж үзэж маргана үүнээс үзвэл сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон зэрэглэлийн зөвшөөрсөн хуудас бол хууль эрх зүйн үндэслэлгүй байгаа учраас бол энийг өнөөдрийн байдлаар шийдвэрлэх боломжгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч гаргасан байдаг М******** гарын үсэг өнөөдөр тусгай мэргэшсэн ийм хүн бол биш ямар асуумжаар энийг тогтоочихсон юм. Хавтаст хэргийн 2024 оны 07 дугаар сарын 13-ний өдөр А.О**********г хохирогчоор авсан мэдүүлэг байдаг хохирогчоор авсан мэдүүлэг дээр Г.А**********гийн хийсэн үйлдлийн дараа Т.Х********** гэж хүний үйлдлийг ярихдаа өнөөдрийн байдлаас арай өөр байдлаар мэдүүлгээс миний гэдэс, хэвлий хэсэг рүү хүчтэй өшиглөөд ярьдаг юм өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэвлий буюу гэдэс хөшиг рүү хэсэг рүү Т.Х********** хүн өшиглөсөн гэж би нэг үг сонссонгүй мэдүүлгийн зөрөөтэй байдал нэг талдаа арилж байна. Тухайн өдөр Т.Х********** зүүн хацарт алагдсан гэсэн зүүн хацарт учирсан гэмтэл хаана байна. Шинжээчийн *** тоот шинжээчийн дүгнэлт дээр зүүн хацарт гэмтэл учруулсан хэвлийн хэсэг рүү өшиглөөд гэмтэл учирсан. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тэгэхлээрээ энэ хүний нэг талдаа хийгээд байгаа гэсэн үйлдлээр бол энэ хүнд ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй байхад эрх зүйн байдлыг дордуулж ингэж яллаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй дахиад ярья бид нар өнөөдөр аливаа юмыг өнөөдөр хуульчид бид нарын фемидиа байдаг. Дэнс гэдэг юман дээр бид нар нотлох баримтыг авч дэнсэлье тамга тэмдгээр баталгаажуулсан байгаа өнөөдөр яллах эрх зүйн үндэслэл болохгүй гэж би хэлнэ.

Миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тодорхой хэмжээний сонгох төрлийн санкцтай улсын яллагчаас миний үйлчлүүлэгч нарт 900 нэгж буюу 900.000  төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулж байна. Өмгөөлөгчийн зүгээс дараах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн гэмт хэрэгт холбогдсоноос хойш ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй. Хэргийн хүрээнд Т.Х**********ийн хувийн байдалтай холбогдуулсан баримт хавтаст хэргийн 61-66-р талд авагдсан. Эрүүгийн хариуцлагын ногдуулахдаа хувийн байдал анхаарч үзнэ үү. Мөн Г.А**********гийн хувийн байдалтай холбогдуулсан баримт хавтаст хэргийн 67-74-р хуудсанд нотлох баримтууд авагдсан. Эрүүгийн хариуцлагыг ногдуулахдаа тухайн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ гэх заалт байгаа. Үүнийг анхаарч үзээрэй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Эрх зүйн үндэслэл байгаа. Т.Х**********ийн хувьд хавтаст хэргийн 61-р хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхээс ял шалгах хуудас хавтаст хэргийн 67-р хуудсанд Г.А**********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах ял шалгуур хуудсаар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон гэдгийг нотлогдон тогтоогдоно. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч тус бүрд нь ********** нэгжээр торгох ял шийтгэлийг ноогдуулж өгөөч. Тухайн оногдуулах ********** нэгж буюу ********** төгрөгөөр торгох ял шийтгэлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанд шинжээч эмч Б.Б********** мэдүүлэхдээ: “Эмнэлгийн үзлэг, зовуурь үзлэг, хэсэг газрын үзлэг гэсэн гурван хэсэгтэй. Хүний биед 7-8 шинж байдгаас 1-3 шинж нь илэрсэн тохиолдолд тархи доргилт гэдэг оношийг тавьж болно. Биеийн ерөнхий байдал дунд тэгэхээр тэр хүн ямар нэгэн байдлаар эрүүл биш, дагзны булчингийн хөшингө хоёр хуруу, толгойд авсан цус хуралт зөөлөн эдийн няцралууд тархины доргилт гэдэг оношийг өгсөн байна.

Эрүүл мэндийн талаас эрүүл гэж дүгнэгдсэн хүн болгон ерөнхийдөө шинжүүд дандаа эерэг дагзны хөшингүй гэж гарах ёстой.

Би үзлэгээ 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хийсэн байна. 13-ны өдрийн тогтоолоор 16-ны өдөр үзэж гаргасан дүгнэлт байна. 3-4 хоногийн хугацаанд  тархи доргилт үүсэх боломжтой гэж үзэж байна.

Тархи доргилт зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт зүүн нүд, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн нягтрал гэмтлүүд гарсан ч нийтдээ хөнгөн гэмтэлд хамаарсаар байх болно.” гэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч В.Төгсбаяраас гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Улсын яллагчийн дүгнэлт, гэм буруутайд тооцуулах тухай, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Г.А**********, Т.Х********** нарт холбогдох ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.  

Яллагдагч Г.А********** Т.Х********** нар нь бүлэглэн 2024 оны 07 сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.О**********тай үл ялих зүйлээс маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч А.О********** болон гэрч М**********, М**********, Г********** нарын мэдүүлгүүдийг шинжлэн судалсан. Мэдүүлгүүдэд  хохирогч болон гэрчүүдэд эрх үүргийг тайлбарлаж хууль сануулсан баталгаа дээр гарын үсэг зурж өгсөн мэдүүлгээр шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэнд эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас бусадтай харилцах харилцаа буюу тухайн үеийн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй улмаас харьцааны хувьд хувийн таарамжгүй харилцаа үүсэж улмаар хүний эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал үүссэн байна. Энэхүү халдсан шалтгаант холбооны улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл миний зүгээс үзэж байгаа болон мэдүүлгүүдэд нийтлэг нэг зүйл байгаа нь Г.А**********, Т.Х********** гэдэг хоёр хүн нийлээд зодсон буюу бүлэглэж бусдын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Т.Х**********, Г.А********** нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд гаргаж байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хохирол төлбөрийн асуудлыг давхар шийдэгддэг.  Эндээс аваад үзэхэд хохирогч бариачид бариулаад ********** төгрөгийн зардал гарсан. Цаашид тархи толгойны компьютер томограф харуулахад ********** төгрөгийн шаардлагатай гэж үзэж байгаа. Гэтэл эдгээр зүйлүүд нь өнөөдрийн байдлаар нэг ч баримт байхгүй хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад ч гэсэн энэ баримтаа гаргаж өгөөгүй. Өнөөдөр шүүх хуралдаан дээр ирэхдээ ч гэсэн ямар нэгэн баримтгүй байна. Тийм учраас хохирол төлбөр өөрөөр хэлбэл эмчилгээний зардалтай холбоотой хохирлоо иргэний хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Өнөөдрийн хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирлын хэмжээг тогтоох боломжгүй учраас нотлох баримтгүй хохирлыг шүүх тэдэн төгрөг эдэн төгрөг тэрнээс гаргуулж тэрэнд өг гэдэг байдлаар шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг учраас нотлох баримтгүй зүйлийг шийдвэрлэх боломжгүй. Харин сэтгэцэд учирсан хохирлын зэргийг нэгдүгээр зэрэглэлээр тогтоосон. Хохирогч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх эрх нь шүүхэд байгаа учраас үүний дагуу шүүх шийдэх нь зүйтэй гэсэн саналыг шүүх хуралдаанд миний зүгээс оруулж байна. Өөр зүйлгүй.

Шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нарыг тооцсон учраас эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцуулъя. Эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Гэхдээ хохирол төлбөр төлөөгүй, хохирогчтой эвлэрэх юм уу, хохирогчоос уучлалт гуйх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.  Мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч тус бүрийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэхүү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар нэг бичлэг бүхий флаш диск хэрэгт хураагдсан байгаа. Үүнийг хэрэгт хураагдсан хэвээр үлдээх саналтай байна. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалтай холбоотой нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байна. Ийм саналыг эхний ээлжид хэлж байна. Миний зүгээс хэлсэн, мөн хуралдаанд ч гэсэн харж л байлаа. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс ял оногдуулаагүй саналаа шүүхэд гаргаж байгаа. Би энэхүү саналаа гаргахдаа шүүгдэгч нарыг хохирогчоос уучлалт гуйх нь уу, хохирогчид уучлаарай гээд хэлчих юм болов уу гээд хараад байхаар хэлэхгүй юм. Хэлэх хэлэхгүй нь хүний асуудал байдаг юм байж. Хүнлэг байх ёстой гэж би бодож байж магадгүй. Шүүхээс гэм буруутайд тооцсон учраас завсарлага аваад гэм буруутайд тооцлоо хохирогчдоо сэтгэлээрээ, санаагаараа ч болтугай эмчилгээний зардалд нь хэдэн төгрөг өгье гэдэг байдлаар хандах юм болов уу гэхэд ийм шинж гарч ирсэнгүй. Би энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байна гээд нэг ч үг гаргадаггүй. Өөр өөрийнхөө хийж байгаа үйлдэл ямар нэгэн байдлаар гэм буруутай тал дээр дүгнэлт хийж гэмшиж байгаа байдал харагдахгүй байгаад байна. Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж заасан байдаг. Энэ хүмүүст хүмүүнлэг байх шинж чанар харагдахгүй байгаа болохоор миний зүгээс ядаж есөн зуун мянган төгрөгийн торгуулийн ялыг төлөөд хүн чанар хүмүүнлэг байх ухаан суух болов уу л гэж бодож уг саналыг хэлж байгаа байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.О**********ийн мэдүүлсэн “...тэгээд А***** гэх эмэгтэй надтай маргалдаж байхдаа миний баруун хацар руу гараараа алгадсан мөн миний толгойн ар дагзны үснээс зулгааж миний унтаж байсан өрөөнөөс чирээд үүдэнд гаргаад эргээд орсон тэгээд А**** гэх эмэгтэй намайг хэл амаар доромжилж янхан гичийгээр нь дуудаад байхаар нь цагдаад хэлнэ гэхэд, тэгээ тэг гээд дахиад миний үснээс зулгааж намайг газар унагааж плитан шал хоёр удаа мөргүүлсэн тэгээд а***** гэх эмэгтэй миний дээрээс суугаад намайг шалан дээр хэвтүүлээд миний зүүн талын нүд рүү гараараа цохисон тэгээд а****** гэх эмэгтэйн хамт явж байсан эмэгтэй миний гэдэс хэвлий хэсэг рүү 3 удаа хүчтэй өшиглөсөн ..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М********** “...тэгээд намайг унтаж байгаад сэрэхэд 17 цаг орчим болж байсан бөгөөд ***** нэртэй караокед ороход О**********, М**********, Г**********г нар байсан бөгөөд А********** Х********** 2 хүн зодсон гээд байж байсан бөгөөд намайг утсаа өгчих цагдаад дуудлага өгий гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.М**********ийн “...Тухайн үед О**********г А********** гэх эмэгтэй үснээс нь зулгааж зодоход би А**********г О**********аас салгахад, эргээд Х********** гэх эмэгтэй О**********гийн нүүр хэсэгт нь алгадаж үснээс нь зулгаахад Г********** салгасан тухайн үед О**********г Х********** А***** нар ээлжилж зодсон бөгөөд О***** нь өөрийгөө хамгаалах үйлдэл хийх боломжгүй, О********** бахираад орилоод байсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Г**********ийн "Тухайн өдрийн 16 цагийн үед би **** нэртэй караокены өрөөнд унтаж байгаад сэрэхэд А********** эгч О********** эгч хоёр үсдэлцээд авсан ба тухайн үед би болон М********** бид хоёр болиулсан. Юунаас болж тэр хоёрыг муудалцаад байгааг ойлгоогүй. Тухайн үед А**********эгч О********** хоёр үсдэлцээд ойчоод байсан. А********** эгчийг М********** бариад зогсож байсан чинь А********** эгчтэй хамт ирсэн эгч үргэлжлээд О**********тай үсдэлцээд салсан. Тэгээд О********** цагдаа дуудаад бүгд тарцгаасан." Гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай “...1. А.О**********ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи цээжинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. А.О**********гийн биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

  Шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нар нь бүлэглэн 2024 оны 07 сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.О**********тай үл ялих зүйлээс маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нарын хохирогчийн нүүр хэсэгт алгадах, үснээс зулгаасны улмаас тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи цээжинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Г**********, Т.Х********** нарын бүлэглэж хохирогч А.О**********тай үл ялих зүйлээс маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б*******аас “...миний үйлчлүүлэгч нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж яллаж байна. Хэргийн зүйлчлэлд гэмт хэргийн шинж байхгүй, эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтаар өөрийн үйлчлүүлэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” гэх дүгнэлт саналыг гаргасан ба уг дүгнэлт санал нь хохирогч А.О**********, гэрч Э.М**********, гэрч Б.Г********** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай дүгнэлтээр хохирогч А.О**********ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч А.О**********аас хохирол нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ********** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **********төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.А**********аас “...прокурор хохирогчид уучлаарай гэж хэлсэнгүй гэж хэлж байна. Танихгүй хүмүүс, дүүдээ тус болсны төлөө ийм асуудалд орсондоо би харамсаж байна. Уучлалт гуйх ямар ч үндэслэл байхгүй, байцаагч нь гадна бичлэг, доторх бичлэгийг шүүх хуралд өгөх боломж байсан. Шүүх хэтэрхий нэг талаа барьсан. Байцаагч нь А.О**********ийн эгчийнх нь найз нь байсан. Монгол Улсын хууль шударга байх болов уу гэж бодож байсан юм тэгсэн үгүй өөр зүйл байхгүй.” гэх тайлбарыг,

  Шүүгдэгч Т.Х**********ээс “...А.О**********аас шүүх хурал дууссаны дараа уучлаарай гэж хэлээд гар баръя гэж бодсон байсан. Өөр хэлэх үг байхгүй.” гэх тайлбарыг,

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б**********аас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч тус бүрд нь ********** нэгжээр торгох ял шийтгэлийг ноогдуулж өгөөч. Тухайн оногдуулах ********** нэгж буюу ********** төгрөгөөр торгох ял шийтгэлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

   Хохирогч А.О**********аас “Санал байхгүй.” гэх саналыг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

 Шүүгдэгч Г.А**********ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Т.Х**********ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Х********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 61 дэх тал)

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А**********, Т.Х********* нарыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан байна гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** тайж овгийн Г**********ийн А**********, ********** овогт Т**********ны Х********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нарыг тус тус ********** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **********төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А**********, Т.Х********* нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Х**********, Г.А********** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.О**********нь сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А**********, Т.Х********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ