| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0078/Э |
| Дугаар | 2025/шцт/82 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/шцт/82
2025 09 19 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овгийн *т холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*оны * сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, э*эгтэй, * боловсролтой, *, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, *хамт * хотын * дүүрэг * дугаар хороо * тоотод оршин хаягтай * овгийн * /РД:*/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн суудлын 273 дугаар галт тэрэгний 22 дугаар вагоны 3 дугаар местэнд зорчин явахдаа насанд хүрээгүй хохирогч *гийн эзэмшлийн "Айфоне 15 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, насанд хүрээгүй хохирогч *д 2,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн суудлын 273 дугаар галт тэрэгний 22 дугаар вагоны 3 дугаар местэнд зорчин явахдаа насанд хүрээгүй хохирогч *гийн эзэмшлийн "Айфоне 15 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, насанд хүрээгүй хохирогч *д 2,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *: “...2025 оны 05 сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу хүүхдээ хүргэж өгөх гэж яваад, галт тэрэгнээс буухдаа ширээн дээр байсан хүний утсыг аваад буусан. Буцаад хотод ирээд зар харж байгаад зараад, хүүхэддээ хүнс тэжээл авсан...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Насанд хүрээгүй хохирогч *гийн өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 10-ны орой 18 цаг 55 минутад Улаанбаатараас Дархан Эрдэнэт чиглэлийн суудлын 22-р вагоны 3-р местэнд зорчин явсан юм. Тэгээд явж байгаад шөнө цагийг нь санахгүй байна Дархан өртөөнөөс хөдлөх үед өөрийн гар утсаа ширээн дээр тавиад унтаад өглөө 07 цагийн орчим сэрээд ширээн дээр тавьсан гар утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Тэгээд би хажууд хамт явсан *гаас миний гар утсыг харсан уу гэж асуухад бусад хүүхдүүдийн утсыг өөрийнхөө доороос гаргаж ирэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд миний нойр хүрээд буцаад унтаад Эрдэнэтэд ирээд вагон зогсоод буухдаа би багшид хэлээд багш вагоны үйлчлэгчид хэлсэн байх удалгүй цагдаа ирээд надаас тодруулж асуусан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29р хуудас/,
2. Гэрч * өгсөн “...Намайг ажиллаж байх хугацаанд Хөтөл өртөөн дээр вагоны 1-р купейны хажуу талын местэн дээр сууж байсан 40 гаран настай гэмээр эмэгтэй буусан одоо би хувцасыг нь санахгүй байна. Дараа нь Орхонтуул өртөөн дээр 8 дугаар купейнд зорчин явсан 2 эмэгтэй нярай хүүхдийн хамт буусан. 97 дугаар точёк дээр 60 гаран настай байрын ах буусан. Хангал өртөөнөөс эрэгтэй, эмэгтэй 2 хүн суугаад Эрдэнэт өртөө орсон тэр 2 хүн нэгдүгээр купейны хажуугын месэн дээр зорчин явсан. Тэр гар утсаа хулгайд алдсан хүүхэд 3-5 дугаар купей орчим зорчин явж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
3. Гэрч *ийн өгсөн: “...Гар утсаа хулгайд алдсан хүүхэд яг хаана сууж явсан талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа зүйл гэвэл Дархан өртөө хөдлөөд хөтөл өртөөн дээр нэг эмэгтэй буусан Орхонтуул өртөөн дээр 2 эмэгтэй буусан, 97 точёк дээр 1 хүн буусан гэж 22 дугаар вагоны үйлчлэгч надаа хэлсэн. Надаа бол бүрэн сэжиглэж байгаа хүн байхгүй тус вагоноос Дархан өртөөнөөс Эрдэнэт өртөө хүртэл зорчин явсан зоригч авсан байж магадгүй гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,
4. Гэрч * өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэрэгний даргаар ажил үүрэг гүйцэтгэсэн. 273 дугааар галт тэрэг Эрдэнэт өртөөнд 2025 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 20 минутанд ирсэн. 273-р Галт тэрэгний 22-р вагонд зорчиж явсан иргэд галт тэрэгээс бууж дууссан байхад 22-р вагоны үйлчилэгч манай вагонд ирээд утас алга болсон цагдаа дуудна гэсэн. Тэгээд галт тэрэгний 2 цагдаа ирээд 22 дугаар вагонд үзлэг шалгалт хийж, мөн хулгайд утсаа алдсан гэх хүүхэдтэй хамт явж байсан ангийн хүүхдийн цүнх ачаа тээшинд шалгалт хийж ажиллахад алга болсон гэх гар утас олдоогүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/
5. Гэрч *ийн өгсөн: “...Би 2025.05.10-нд суудлын 273 дугаар галт тэргээр дэслэгч * зорчигч үйлчилгээний төв буудал вокзалаас орой 18:55 минутад суудлын галт тэргэнд үүрэг гүйцэтгэхээр явсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд суудлын галт гэрэгний голоор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж нийт 5 удаа үүрэг гүйцэтгэж зорчигч нарт хяналт тавьж ажилласан. 22 дугаар вагоны үйлчлэгч ирээд манай вагонд зорчиж байсан хүүхдүүдийн гар утсаа хулгайд алдсан байна гэж дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед зорчигч нар буугаад дууссан 09.00 болж байсан. Дуудлага мэдээллийн дагуу д/ч. * бид 2 хулгайд гар утсаа алдсан гэх.." 22 дугаар вагонд очоод юу болсон талаар вагоны үйлчлэгч, 34 хүүхдийг хариуцаж явсан ангийн багш *тэй уулзаад хулгайн асуудлын талаар тодруулж асуусан чинь манай ангийн хүүхэд Айфон 15 про маркийн гар утсаа хулгайд алдсан байна гэсэн гар утсаа хулгайд алдсан гэх эмэгтэй хүүхэд хамгийн сүүлд Дархан өртөө хөдлөөд явж байхад миний гар утас ширээн дээр цэнэглэж байсан. Тэгээд унтаад өглөө буух үедээ гар утсаа авах гэсэн чинь байхгүй болсон байна гэж тайлбарлаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
6. Гэрч *ын өгсөн: “...Тухайн өдөр өглөө 08:00 цагт ажил дээрээ очоод зааварчлага аваад Нефтийн замын өргөж, чиг татах ажлыг хийхээр бригадын хамт замчид болон дадлагажигч ажилтан нарын хамт явсан, Нефтийн зам дээр ажлаа хийж байгаад 12 цагийн үед өдрийн цайндаа орох гээд хэсгийн хоолны газар руу явж байх үед дадлага хийж байсан эмэгтэй * гэж санагдаж байна, уг охин энд нэг ийм карт байна шдээ гэж хэлсэн. Бид нар уг карт олсон гэх газар Нефтийн гарамны вагон орж гардаг төмөр хаалттай гарамны ертөнцийн зүгээр баруун талын хаалганы орчмоос байсан Тэгээд уг картыг холбооныхон ажил хийж байгаад хаясан гэж бодоод би өөртөө аваад цааш явж цайндаа орсон. Цайндаа орж гарч ирээд ажлын машинд явж байхад уг картыг аваад байгууллагаас хойшоо яваад булангийн дэлгүүр рүү би ороод худалдагчид нь эхлээд 30,000 төгрөг гарах нь уу гээд картны чипийг нь уншуулаад үзэхэд 30.000 төгрөг уншсан, тэгэхээр нь 2 ширхэг кока кола, 1 ширхэг спрайт, 1 ширхэг Мульт ундаа 2 ширхэг Ченж эссэ тамхи, үлдсэн мөнгөнд 1 ширхэг иштэй чихэр аваад уг 30,000 төгрөгт тааруулж авсан. Тэгээд уг дэлгүүрээс 300-400 метр орчим яваад бид нар ажиллах газар дээрээ ирсэн, би замдаа тухайн картыг одоо хэрэггүй юм чинь газд хугалаад замдаа хаясан. Дадлагын охин хоёр рейс төмөрний голоос уг картыг авч байхыг би харсан. Тухайн газарт өөр зүйл байгаагүй, байсан бол авах байсан ямар нэгэн зуйг харагдаагүй. Хаан банкны ногоон өнгөтэй чип уншдаг карт байсан, нэрийг нь одоо сайн санахгүй байна. Би уг картыг холбооны хүнийх байж магадгүй асуугаад ирж магадгүй гээд авсан, олсон газрын хажууд холбооны тогны төмөр хайцраг байдаг юм, хүн сууж босохдоо хаясан байх гэж бодсон. Би хаясан картыг чип дарахаар уншдаг гэж сонссон тухайн өдөр аймар халуун байсан болохоор ундаа, тамхины мөнгө байна уу гэж бодоод уншуулсан, яагаад хугалж хаясан бэ гэхээр өөр хүн олоод бас уншуулчихаж магад гээд хугалж хаясан юм, хүн нь асуугаад ирж магадгүй гэж бодоод авсан юм, тэр үедээ ундаа, тамхи аваад хэн л хайж ирэв гэж бодоод хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/,
7. “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан шинжээчийн: “...Iphone 15 promax загварын гар утас болон цагаан өнгийн пантик шигтгээний кэйсийн зах зээлийн үнэ цэнэ 2025 оны 05 дугаар сарын байдлаар 2,410,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 96-100-р хуудас/,
8. 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 03-р хуудас/,
9. 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 03-р хуудас/,
10. Тээврийн цагдаагийн албаны цагдаагийн дэслэгч * илтгэх хуудас, зорчигч тээврийн галт тэргийн фото зураг /хх-ийн 08-12-р хуудас/,
11. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,
12. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20-р хуудас/,
13. Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 23-24-р хуудас/,
14. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Эрдэнэт өртөө чиглэлд зорчин явсан зорчигчдын мэдээлэл /хх-ийн 115-121-р хуудас/,
15. Яллагдагчаас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 130-131-р хуудас/,
16. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 145-р хуудас/,
17. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөх тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 149-152-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч * нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн суудлын 273 дугаар галт тэрэгний 22 дугаар вагоны 3 дугаар местэнд зорчин явахдаа насанд хүрээгүй хохирогч *гийн эзэмшлийн "Айфоне 15 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, насанд хүрээгүй хохирогч *д 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан нь * ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч * мэдүүлэг, гэрч * мэдүүлэг, гэрч * мэдүүлэг, гэрч *йн мэдүүлэг, гэрч * мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч * нь зорчиг тээврийн галт тэргээр Орхонтуул чиглэлд зорчин явахдаа ширээн дээр ил тавьсан байсан хохирогчийн утсыг шунахайн сэдэлтээгээр буюу дараа нь зарж борлуулж ахуйн хэрэгцээнд зарцуулах зорилгоор нууцаар авсны улмаас насанд хүрээгүй хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан ба үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учирна гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан бөгөөд “*” ХХК-ний 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан шинжээчийн: “...Iphone 15 promax загварын гар утас болон цагаан өнгийн пантик шигтгээний кэйсийн зах зээлийн үнэ цэнэ 2025 оны 05 дугаар сарын байдлаар 2,410,000 төгрөг...” гэх дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч *д багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь бусдын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч * нь насанд хүрээгүй хохирогч *д учирсан хохирлыг өөрийн цалингийн орлогоосоо төлж барагдуулах талаар
гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо барагдуулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан торон хашааг эвдсэн байдлыг засаж сэлбэсэн талаар шүүх хуралдаанд Шүүгдэгч нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан торон хашааг таслан, эвдсэн байдлыг засаж сэлбэсэн талаар фото зураг шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр барагдуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй тул хохирогч байгууллага нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд * нь үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлсэн, гэм буруу дээр маргаан байхгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тодорхой ярьсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлаж, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас иргэн *2 сая 400 мянган төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирол өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй, шүүх хуралдааны явцад ******* амьдралын шаардлагаар ажилд сая орсон нөхцөл байдлыг харгалзан, шүүх хуралдааны явцад хохирол төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой, авч байгаа цалингаасаа түрээсийн байр, хүүхдийн сүүний памперсны мөнгийг төлж барагдуулаад өшөө цаана нь 1-2 сарын хугацаанд төлөх боломжгүй 3 сарын хугацаанд болбол төлөх боломжтой байна гэж үнэн нөхцөл байдлыг тодорхой ярьж, хохирол, төлбөрөө төлөхийг илэрхийлсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүхэд оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгөөч гэж эрхэм шүүгчээс хүсэж байна. Энэ хүний амьдралд тохиолдсон үйл явдал, нөхцөл байдал байх бөгөөд хөнгөн гэмт хэрэгт тооцогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа нөхцөл байдал бол шүүх хуралдаанд та бидний өмнө илхэн харагдаж байгаа нөхцөл байдал байна...” гэв,
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч “...Би өөрийн гаргасан үйлдэл, гэм бурууг ойлгож ухаарсан. Миний нөхцөл байдлыг харгалзан хохирол төлбөрийг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна...” гэв,
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 145-р хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *т гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гар утасны төлбөр 2,410,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээх зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * овгийн *ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гар утасны төлбөр 2 сая 400 мянган төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *аад олгосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН