Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00035

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, улсын яллагчаар хяналтын
прокурор А.Оргилбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүгдэгч
******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны
танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын
прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай
хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн
******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
малчин, ам бүл-6 /эхнэр, 4 хүүхдийн хамт/ Ховд аймгийн ******* сумын******* 2-р баг 0
тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, овогт ийн
, РД: ,
 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
 Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: Яллагдагч ******* нь тээврийн
хэрэгсэл жолоодох эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулсан үедээ буюу 2025 оны 05
дугаар сарын 03-ны шөнийн 00 цаг 15 минутын орчим Ховд аймгийн ******* сумын
*******нуур багийн нутаг дэвсгэрт согтуугаар өөрийн эзэмшлийн ХОЕ улсын
дугаартай улаан өнгийн "" маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын
хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
 ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн *******
дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон
хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн
гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
 Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхийн
шийдвэрээр хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 03-ны шөнийн 00 цаг 15
минутын орчим Ховд аймгийн ******* сумын *******нуур багийн нутаг дэвсгэрт согтуугаар
өөрийн эзэмшлийн ХОЕ улсын дугаартай улаан өнгийн "" маркийн
тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шөнө кемп дээр юм хүргэж
өгөөд найзуудтайгаа таараад 2-3 аяга пиво уусан. Буцах замдаа цагдаатай таарсан...”
гэх мэдүүлэг,
 Эрүүгийн ******* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд
цугларсан:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр
хуудас/,
Цагдаагийн ахлах ахлагч гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол
мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р
тал/,
Согтуурал шалгасан тэмдэглэлээр “******* нь 1.57 хувь согтолттой” гэх
согтуурлыг шалгасан магадалгаа /хх-ийн 2-р тал/,
Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 13-17-р тал/,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний
өдрийн 37 дугаартай шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хх-ийн 19- 21-р тал/,
Торгуулийн мөнгө төлсөн тухай төлбөрийн баримт /хх-ийн 22-р тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... Би 2025 оны 05 дугаар
сарын 03-ны өдөр сумын олон нийтийн цагдаа болох хамт Ховд
аймгийн ******* сумын *******нуур багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад
шөнийн 00 цаг 15 минут орчимд төв гудамд дэлгүүр хаалгаад буцаад ажил руугаа явж
байхад приус 20 маркийн ХОЕ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл
хөдөлгөөнд оролцоод явж байхад зогсоож шалгахад тээврийн хэрэгсэл жолоодож явсан
*******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тэгээд сумын
цагдаагийн хэсэг дээр үлээлгэж шалгахад 1,57 хувийн согтолттой гарсан.
******* нь 2025 оны 01 дүгээр сард жолоодох эрхээ Булган сумын шүүхээр орж
хасуулсан. Ганцаараа зөрчиж явсан, Хөшөөтийн уурхайн тэнд хүмүүстэй хамт пиво
уусан гэж хэлж байсан ямар хэмжээтэй пиво уусан талаараа надад хэлээгүй." гэх
мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Би 2025 оны 05 дугаар сарын
03-ний өдөр сумын хэсгийн цагдаа болох хамт Ховд аймгийн *******
сумын *******нуур багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад шөнийн 00 цаг
15 минут орчим төв гудамжинд дэлгүүр хаалгаад буцаад ажил руугаа явж байхад приүс
20 маркийн 2949 ХОЕ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд
оролцоод явж байхад зогсоож шалгахад тээврийн хэрэгсэл жолоодож явсан
*******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тэгээд сумын
цагдаагийн хэсэг дээр үлээлгэж шалгахад 1,57 хувийн согтолттой гарсан” гэх мэдүүлэг
/хх-ийн 12-р тал/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдон
тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох
баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын
дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг
эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн
агуулжээ.
Шүүгдэгч *******ын амьсгал дахь спиртийн агууламж 1.57% промиль согтолт
илэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан согтолтын зэрэг шалгасан эрх бүхий албан
тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах
ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох
журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд
шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь
спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж
үзнэ” гэж заасан тул *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхийн шийдвэрээр
хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 03-ны шөнийн 00 цаг 15 минутын
орчим Ховд аймгийн ******* сумын *******нуур багийн нутаг дэвсгэрт согтуугаар өөрийн
эзэмшлийн ХОЕ улсын дугаартай улаан өнгийн "" маркын тээврийн
хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх заалтыг зөрчсөн болох нь
хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох
эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл
согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн
үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль
тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж
согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан,
мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас
тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин
согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг
зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт
тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн
согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж
байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон
яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь *******ад холбогдох хэргийг
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаа илэрхийлж байх ба
түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар
хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн
5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ
тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх
тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял
оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “тэнссэн
хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж
байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга
хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын
хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид
эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн
1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар
зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн
хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн
2.5-д зааснаар “тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин
явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг
хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн
нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ,
шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж
шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр
болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах
ялыг ...эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр
нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч
*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн
хугацаагаар хасаж нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс
эхлэн тоолж, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр
зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан болон, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн
5, 6 дахь хэсэгт зааснаар хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авагдсан
хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн
хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хуулийн 6.8,
6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж түүний тээврийн хэрэгсэл
жолоодох эрх хасах ял, тэнссэн хугацаа, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний
биелэлтэд хяналт тавьж ажиглахын Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт
даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх
заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь
хэсэг, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, *******.6 дугаар зүйл, *******.7 дугаар зүйл, *******.8
дугаар зүйл, *******.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн ын тээврийн хэрэгсэл жолоодох
эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч *******ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн
хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/
жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр
болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар
тэнссэн хугацаанд шүүгдэгч *******ад “тэнссэн хугацаанд оршин суух газар,
ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад
урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор
уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн
баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар 1 дэх хэсгийн 1.5-д
зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5
дахь хэсэгт заасан болон, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь
хэсэгт зааснаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай
болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг
зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр
зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж түүний тээврийн хэрэгсэл жолоодох
эрх хасах ял, тэнссэн хугацаа, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд
хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт
даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр
дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны
прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ