| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/03128/И |
| Дугаар | 101/ШШ2023/02956 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2023/02956
| 2023 06 12 | 101/ШШ2023/02956 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У” ХНН /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК /рд:/-д холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХНН нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уын Сайншанд татах хэсэг нь “С” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ОГ/22/216 дугаартай ажилласан масло худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр Сайншанд татах хэсэг нь 160 000 кг ажилласан маслыг килограмм нь 100 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч нь төлбөрийг төлж хүлээн авахаар тохиролцсон. Гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 40000 л ажилласан маслыг С ХХК нь худалдан авч, талууд акт үйлдэн, төлбөр 4 000 000 төгрөгийг мөн өдөр Сайншанд татах хэсгийн дансанд шилжүүлсэн. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дахин 40000 л ажилласан тосыг худалдан авч, акт үйлдсэн ба төлбөрийг төлөөгүй. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардан, тус компанийн захиралтай утсаар холбогдон ,,, хаягаар нь 2022 оны 11 сарын 29-ний 57/984, 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 57/51 тоот албан бичгийг илгээсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд “С” ХХК-аас гэрээний үүрэгт 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
1а. Хариуцагч хуралд ирээгүй байна. Товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч ирээгүй тул эзгүйд шийдвэрлүүлэх саналтай. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022.8.9-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр ажилласан маслог худалдахаар тохирсон. Хариуцагч нь эхлээд 40 000 литрийн аваад төлсөн. Улмаар дахин 40 000 литрийн авсан боловч төлбөр төлөөгүй. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан. Иймд 4 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд Уын Сайншанд татах хэсгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 57/51 дүгээр албан тоотын хуулбар /хх5/, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх8-10/ 5178 дугаар шаардлыг хуулбар /хх11/, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ашигласан тос борлуулсан актын хуулбар /хх12/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх13/, 6731 дугаар шаардлагын хуулбар /хх14/, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ашигласан тос борлуулсан актын хуулбар /хх15/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “У” ХНН нь гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх хариуцагчид 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.
3а. Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.
Улмаар хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд ямар нэг хүсэлт гаргаагүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр нийт 16,000,000 төгрөгийн үнэ бүхий ажилласан маслог 1 кг тутмыг 100 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх8-9/
5. Нэхэмжлэгчийн эхний удаа 40,000 литр ажилласан масло худалдаж, улмаар үнэ 4,000,000 төгрөг төлөгдсөн гэх тайлбар нь ашигласан тос борлуулсан акт, шаардлага, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх11-13/
Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин 40,000 литр ажилласан масло худалдсан болох нь мөн өдрийн ажилласан тос борлуулсан акт, 6731 дугаар шаардлагаар тогтоогдож байна. /хх14-15/
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.
Зохигчид 1 кг ажилласан маслоны үнийг 100 төгрөгөөр тохиролцсон болох нь худалдах худалдан авах гэрээний хавсралт 1 болон дээрх акт, шаардлагаар тогтоогдож байна.
7. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзнэ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-с 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХНН-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД