| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/2017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2197 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2197
2025 09 22 2025/ШЦТ/2197
НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч: Л.Солонго /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овгийн Н-ын Б-д холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
** овгийн Н-ын Б*************, /РД: ****************/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Б нь “…согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны ** дугаар сарын **-ны шөнийн ** цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод хохирогч М.З-тэй түүний нөхөр Э.Б-ээс болж маргалдан, улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хажуугийн сэртэнгийн сэлтэрсэн хугарал, баруун, зүүн тохойд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, баруун ташаа, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-ийн өгсөн“...Манай гэрээс н.Б хулгай хийгээд байсан. Тэгээд гэрийн түлхүүрээ авах гэж очсон. Хохирогчтой зодолдсон зүйл байхгүй. Намайг хохирогч өөрөө эхэлж зодсон. Би биеэ хянах чадваргүй байсан. Миний үсийг олон удаа ороогоод зулгаагаад байсан...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:
Хохирогч М.З-ийн 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэг /хх-н 21-р тал/,
2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “...Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгож, нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг/хх-н 23-р тал/,
2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "... *** тоот байрыг 2025 оны 04 дүгээр сарын сүүлээр хүнд худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-р тал/,
Гэрч Э.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэг /хх-н 37-38-р тал/,
-2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэг /хх-н 40-р тал/,
Гэрч Э.Б-ийн мэдүүлэг/хх-н 43-45-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн 4062 дугаартай шинжээчийн “...М.З-ийн биед бүсэлхийн 1, 2, 3- р нугалмын зүүн хажуугийн сэртэнгийн сэлтэрсэн хугарал, баруун, зүүн тохойд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, баруун ташаа, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-н 47-49-р тал/,
“Хас Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2428 дугаартай “Бүргэд хаалга 450,000 төгрөг” гэх зах зээлийн үнэлгээгээр тогтоосон дүгнэлт /хх-н 55-58-р тал/,
“Хас Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2675 дугаартай нэмэлтээр гаргасан “Бүргэд хаалга 450,000 төгрөг” гэх зах зээлийн үнэлгээгээр тогтоосон дүгнэлт /хх-н 64-68-р тал/,
Хохирогч М.З, яллагдагч Н.Б нараас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн гар утасны бичлэг бүхий 2 ширхэг СД, уг СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-18-р тал/,
Иргэний нэхэмжлэгч С.С-ийн “М.З Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 185,000 төгрөгийн .... тусламж, үйлчилгээ авсан ... Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч..Н.Б-аас гаргуулж...нөхөн төлүүлж өгнө үү” гэх нэхэмжлэл /хх-н 29-р тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар, шүүгдэгч Н.Б нь хохирогчид шинжээчийн дүгнэлтэд заасан хохирлыг учруулаагүй гэж маргаж оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Н.Б нь “…согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны ** дугаар сарын **-ны шөнийн ** цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод хохирогч М.З-тэй түүний нөхөр Э.Б-ээс болж маргалдан, улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хажуугийн сэртэнгийн сэлтэрсэн хугарал, баруун, зүүн тохойд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, баруун ташаа, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.З-ийн мэдүүлэг /хх-н 21, 23, 25-р тал/, гэрч Э.Д-ийн мэдүүлэг/хх-н 37-38, 40-р тал/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хх-н 43-45-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий Газрын 2025 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн 4062 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 47-49-р тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2428 дугаартай дүгнэлт /хх-н 55-58-р тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2675 дугаартай нэмэлтээр гаргасан дүгнэлт /хх-н 64-68-р тал/, Хохирогч М.З, яллагдагч Н.Б нараас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн гар утасны бичлэг бүхий 2 ширхэг СД, уг СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-18-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 4062 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан А/225/А/153/А/85 дугаартай “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 4062 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчийн гэрт очсон, тэдний хооронд маргаан болсон гэх үйл баримттай маргаагүй хэдий ч хохирогчид дүгнэлтэд дурдсан гэмтлийг учруулаагүй гэж маргасан ба энэ нь хэрэгт авагдсан ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул түүнийг хохирогчид халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Н.Б нь “…согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны ** дугаар сарын **-ны шөнийн ** цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод хохирогч М.З-тэй түүний нөхөр Э.Б-ээс болж маргалдан, улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хажуугийн сэртэнгийн сэлтэрсэн хугарал, баруун, зүүн тохойд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, баруун ташаа, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд
Түүнчлэн хохирогч М.З нь дээрх хэрэг учрал болох өдөр эрүүл мэндийн үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримуудаар тогтоогдох тул шүүгдэгч Н.Б-аас гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол болох 185.000/нэг зуун наян таван мянга/-н төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол төлбөр төлөөгүй зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гуч хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас хоёр сая төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал дүгнэлтийг гаргасан болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг дурдаж, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *********** овгийн Н-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 2000/хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30/гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Шүүгдэгч Н.Б-аас 643.100 /зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогч М.Замбагацэцэгт, 185.000/нэг зуун наян таван мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
6.Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ