Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/шцт/87

 

2025            10            06                                                   2025/ШЦТ/87

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *, *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * *, *ы *  нарт холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, э*эгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай, ам бүл *, *амьдардаг, * хот * дүүргийн *-р хороо * тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, * * /РД:*/,

 

Монгол Улсын иргэн, *  оны * дүгээр сарын *-ны өдөр * аймгийн *суманд төрсөн, * настай, э*эгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл * хамт, * аймгийн * сумын*-р баг, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, *ы * /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч * нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Яллагдагч * нь *ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч * нь "*ын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/1/571 дугаартай тушаалаар *ийн даргаар томилогдон ажиллаж байхдаа тус *ээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зарласан "ажилчдыг зөөвөрлөх автобус түрээслэх" ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд өөрөө шалгарч, хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор * ХХК-аас 15,000,000 төгрөгөөр цагаан өнгийн HUYNDAI AERO CITY маркийн автобусыг "*" ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар "*" ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгүүлэн, нийт 24,262,424 төгрөгийн санхүүжилтийг * ХХК-ийн дансаар дамжуулан бэлнээр гаргуулан авч хувьдаа зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч 3.* нь "*ын *т ажиллаж байхдаа тус *ээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зарласан "ажилчдыг зөөвөрлөх автобус түрээслэх" ажил гүйцэтгэгчийг шалгаруулалтад тус үйлдвэрийн дарга * нь * ХХК-аас сонгон 15,000,000 төгрөгөөр цагаан өнгийн HUYNDAI AERO CITY маркийн автобусыг "*" ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар "*" ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгүүлэн, нийт 24,262,424 төгрөгийн санхүүжилтийг * ХХК-ийн дансаар дамжуулан бэлнээр гаргуулан авч хувьдаа зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд, хууль бусаар сонгон шалгаруулалтад оролцсон автобусны түрээсийн төлбөрийг "*" ХХК-с бэлнээр гаргуулан *д өгч, мөн автобус худалдан авах төлбөрийг шилжүүлэхэд, өөрийн төрсөн эгч *ээр дамжуулж гүйлгээ хийх нөхцөлийг бүрдүүлж *ыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

 

1.Хохирогч хууль ёсны төлөөлөгч *ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2024 оны 06 сарын 20-ны өдөр *ын дотоод аудит, хяналт шалгалтын албанаас *т хийсэн шалгалтын хүрээнд уг асуудал гарч ирсэн. Тухайн үед түрээсэлж байсан автобусны талаар үндэслэлгүйгээр өндөр үнийн дүнтэй түрээсийн гэрээ байгуулан, байгууллагыг хохироосон гэсэн асуудал акт бичигдэж, үүний дагуу цагдаагийн байгууллагад хандсан. Мөрдөн байцаалтын шатад * нь *ийн даргаар ажиллаж байх хугацаанд өөрт олгогдсон давуу эрхээ хууль бусаар ашиглан, байгууллагад гэрчүүдийн мэдүүлгээр 24,260,424 төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гарсан. Тухайн хохирол төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан гэсэн мэдээлэлтэй байгаа. Манай Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *ын санхүүгийн дансанд тухайн төлбөр бодитоор орж ирээгүй байгаа… гэх мэдүүлэг

 

2. Хохирогч хууль ёсны төлөөлөгч *ын мөрдөн байцаалтад өгсөн "...2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас *т хийсэн шалгалтын явцад үйлдвэрийн дарга * нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилчдын автобус сонгон шалгаруулах комиссын хурлыг хийж шалгаруулалт явуулсан бөгөөд сонгон шалгаруулалтыг хийхээс өмнө нь өөрийн ажилчдыг 2022 оны 12 сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сум руу автобус авчруулахаар явуулсан байдаг. Улмаар сонгон шалгаруулалтад орохын тулд урьдаас бэлдэж "*" ХХК-д илт давуу байдал олгон сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан нь шалгалтын актаар тогтоогдсон байна. Сонгон шалгаруулалтыг хийхийн өмнө урьдаас зориуд бэлдэж хаа байсан Өмнөговь аймгийн Ханбогд суманд байсан автобусыг сонгож өөрийн ажилчдыг байгууллагын зардлаар томилолт бичүүлэн явуулж Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах *т авчруулсан байдаг. Сонгон шалгаруулалтыг хийхэд санал болгож буй компани нь автобусаа үзүүлэх, хаана байгаа газраас нь авчруулах зэргийг тухайн компаниас зохион байгуулах ёстой байтал Ш * нь сонгон шалгаруулалтад зориулж байгууллагын зардлаар хүн томилж явуулан бензин шатахууны мөнгийг бас байгууллагаас гаргасан байдаг, 2 ажилтны томилолтын зардал 660.130 төгрөг, 1100 литр түлшний зардлыг байгууллагаас гаргасан байдаг бөгөөд энэ нь 1.285.530 төгрөг нийт 1.945.660 төгрөгийн хохирол учруулсан байна. Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас шалгалтаар тухайн автобусны түрээсийн тооцоололтой холбоотойгоор Т-64/03/60 дугаартай 11.562.160 төгрөгийн илүү төлбөрийн акт бичсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-р хуудас/,

 

3. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн "... Тус үйлдвэр автобус түрээслэх гэрээг байгуулахдаа "* ХХК"-д давуу байдал олгосон байсан. Энэ нь *ийн даргын сонгон шалгаруулах комиссыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж 3 аж ахуйн нэгж, 1 иргэнээс тус сонгон шалгаруулалтад оролцох санал ирсний дагуу хуралдсан байна. Тухайн автобусыг түрээслэх талаар олон нийтийн сүлжээ болон фейсбүүк хаягуудад зар тавиагүй байсан. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн комиссын хурал хуралдахаас өмнө нь механик инженер *, жолооч *ийн хамт 2022 оны 12 дугаар сарын 08- аас 12-ны өдрүүдэд үйлдвэрийн дарга *ы шийдвэрээр албан томилолт авч Өмнөговь аймгийн Ханбогд сум руу автобус авчруулахаар явуулсан байна. Автобус авчрах явцдаа жолооч * нь *ийн түлш авдаг картаар Өмнөговь аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах Хөтөл хүртэл шатахууны тооцоог хийсэн нь тогтоогдсон. Мөн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ерөнхий механикч * нь Дархан-уул аймгийн Авто тээврийн газар руу явж тус түрээслэхээр авчирсан автобусыг * ХХК-ий эзэмшилд байсныг "*" ХХК руу шилжүүлж * улсын дугаар авснаа хэлж тайлбар бичиж өгсөн. Дээрх үйл явцаас дүгнэхэд үйлдвэрийн ажилчдын автобус сонгон шалгаруулалт хийхээс өмнө нь тухайн сонгон шалгаруулалтад орохын тулд урьдаас бэлдэж "*" ХХК-д илтэд давуу байдал олгож сонгон шалгаруулалтад сонгогдоход сонирхлын зөрчилтэй ажилтан оролцож үйлдвэрийн дарга * нь өөрөө эрх мэдлээ хэтрүүлэн болон урвуулан нөлөөлж албан тушаалын эрхээ хэтрүүлэн хэрэглэж тус үйлдвэрт хохирол учруулсан байна. Шалгалтын дараа сонсоход "*" ХХК нь Өмнөговь аймагтаа 3 ширхэг автобус акталсан бөгөөд 2 автобус нь бусдад зарагдаж 1 автобус үлдсэн байсныг авчруулан "*" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн түрээсийн гэрээг байгуулсан байсныг мэдсэн. "*" ХХК-аас автобус худалдан борлуулсан тухай баримт бичиг байхгүй байна. Гаднын компанийн автобусанд хийсэн 310 литр түлшний зардал 1.285.530 төгрөг, 2 ажилтны томилолтын зардал 585.130 төгрөг, томилолтын зардал 75.000 төгрөг гээд нийт 1.945.660 төгрөгийн зардлыг байгууллагаас гаргасан байсан. Мөн "*" ХХК-ийн өмнө нь түрээсэлж байсан сургуулийн автобусыг өдрийн 125.000 төгрөгөөр түрээсэлж байсан бол "*" ХХК-тай байгуулсан гэрээнээс хойш хугацаанд өдрийн түрээсийг 250.000 төгрөгөөр, сүүлийн түрээсийн гэрээг хийхдээ өдрийн 200.000 төгрөгөөр бодож үйлдвэрээс зардал гаргасан байсныг шалгалтаар тогтоож түрээсийн зөрүү мөнгөнд нь акт тавьсан нь 9.402.500 төгрөг болсон..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-90-р тал/, .

 4. Гэрч *мын мөрдөн байцаалтад өгсөн “...Эдийн засагч * нь үйлдвэрт ажилчдын автобус түрээслэх талаар гадагшаа зар мэдээлэл оруулсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан 4 газар автобусаа түрээслүүлэх саналаа өгледахгуй материал бүрдүүлээд ерөнхий инженер Ч.*ын өрөөнд 2022 оны 12 дугаар сарын сүүлээр одоо өдрийг нь санахгүй байна/ ерөнхий инженер Ч. **, ерөнхий нягтлан бодогч миний бие, эдийн засагч Б.*, механик инженер Ч. *нарын бүрэлдэхүүнтэй үнийн комисс хуралдсан. Тухайн хурлаар Хөтлийн *н үйлдвэрийн автобус, 2 дугаар сургуулийн хуучин түрээсэлж байсан автобус, * ХХК-ий автобус, иргэний автобус гэсэн 4 автобусны талаар хуралдах үед *н үйлдвэрийн автобус нь ажилчдаа зөөгөөд дараа н манайхыг зөөнө гээд боломжгүй гэж үзсэн. 2 дугаар сургуулийн автобусыг хүүхэд зөөх зориулалттай гээд боломжгүй гэж үзсэн. Иргэний автобусыг судалж үзэхэд автобус нь тухайн иргэний өөрийнх нэр дээр биш байсан тул гэрээ хийж болохгүй гээд боломжгүй гэж үзсэн. Ингээд * ХХК-ий автобусыг судалж үзээд сонгох боломжтой гэж үзсэн боловч тухайн автобусны үнийн санал нь хамгийн үнэтэй нь буюу өдрийн 250.000 төгрөг байсан. Сонгон шалгаруулах үнийн комисс нь хамгийн бага үнийн санал өгснийг сонгох ёстой тул тухайн хурал ямар нэгэн шийдэлд хүрэлгүй дахин судал гээд тарсан. Сонгон шалгаруулах хурал эхний удаа шийдэлд хүрээгүй тул хэд хоногийн дараа яг дээрх бүрэлдэхүүнээрээ ерөнхий инженерийн өрөөнд дахин хуралдаж мөн л нэг шийдэлд хүрч чадахгүй түрээслэх автобусаа сонгож чадалгүй санал зөрөлдөж тарсан. Энэ хурлын дараа үйлдвэрийн дарга * нь уурлаж та нар хурлаа хийгээд автобусаа сонгож чадахгүй байгаа бол би өөрөө автобусны гэрээг өөрөө сонгоод хийчихнэ, наана чинь * ХХК-ий автобус боломжтой байхад сонгоод хийчихгүй байгаа бол гэрээгээ байгуулчихна гэж хэлсэн. Үүнээс хойш он гараад 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр * ХХК-тай автобус түрээслэх гэрээ батлагдсан байсан. Тухайн компанийн автобус нь он гараад ажилчдыг зөөж эхэлсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл явсан * ХХК-ий автобус ажилчдад үйлчилж эхлээд удаагүй байхдаа гэж санаж байна! явах эд анги нь эвдрээд хэд хоног зогссон. Тэр үед нь үйлдвэрийн дарга * нь автобусны эвдэрсэн сэлбэгийг шинээр худалдан авч автобусыг хэвийн ажиллагаанд оруул гэхээр нь би "манай байгууллагын автобус биш, анх гэрээ байгуулахад эвдэрсэн манайх төлнө гэсэн заалт байхгүй байхад сэлбэгийг нь авч өгөхгүй гээд зөвшөөрөөгүй. Үйлдвэрийн дарга над руу уурлаж ямар нэг аргаар авч гээд шахаад байсан. Би түрээсийн дүнгээс хасаж тооцно гэж хэлээд сэлбэгийг нь авч өгч байсан. Эхний гэрээг хийхдээ үйлдвэрийн дарга * нь яаж хийсэн гэдгийг би ерөөсөө ойлгоогүй. Үнийн комисс нь 2 удаа хуралдаад зөвшилцөлд хүрээгүй байхад үнийн комиссын хурлын тэмдэглэл гаргаж ирээд хуралдсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан. Миний хувьд нь хурлын тэмдэглэлийг үзэхэд миний ярьсан болон хуралдсан асуудлыг оруулсан байсан тул гарын үсэг зурсан. Харин үнийн комиссыг ахалж байсан ерөнхий инженер Ч. * гарын үсэг зураагүй. Бид нар 2 удаа хуралдаад * ХХК-ий автобусыг сонгоогүй байхад хамгийн их үнийн саналтай компанийн автобусыг сонгож гэрээ хийсэн... Анх би, ерөнхий инженер *, Эдийн засагч *, Механик инженер * нарын бүрэлдэхүүнтэй автобус түрээслэх талаарх хурлын хийсэн боловч ямар нэгэн шийдвэр гараагүй. Материал ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагын материалыг эдийн засагч * танилцуулахад сонгон шалгаруулалт хийх боломжгүй аж ахуй нэгж байгууллагууд байгаад байсан. *н үйлдвэр, 2 дугаар сургууль, нэг хувь хүн, * ХХК гэсэн оролцогч нар байсан. * ХХК нь төлбөр нь хамгийн өндөр байсан, бусад компаниуд болон хувь нь шаардлагад нийцэхгүй байсан. Өөрсдөө ч түрээслэхгүй гэх зүйлийг мэдэгдэж байсан. Эхний хурал дээр ерөөсөө шийдвэр гараагүй. 2, 3 удаа сонгон шалгаруулалтын хурал болсон бол ерөөсөө шийдвэр гаргаж чадаагүй. Тухайн үед манай өрөөнд эдийн засагч * орж ирээд хурал дээр гарын үсэг зуруулсан. Тэр үед манай өрөөнд би *, * нар байсан. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай хурлын тэмдэглэл сүүлд гарч ирсэн. Комисс бол ямар нэгэн шийдвэр гаргаагүй. 58 дугаартай хурлын тэмдэглэлийг нөхөж гарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-96, 108-109-р тал/,

 

5. Гэрч *ын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “..*аас *т хийсэн төлөвлөгөөт шалгалтаар Дотоод аудит, хяналт шалгалтын Байцаагчийн тавьсан 11,562,160 төгрөгийн актын утга нь * ХХК-д төлсөн түрээсийн төлбөр, өмнө нь түрээсэлж байсан сургуулийн автобусны түрээсийн гэрээ хоёрыг харьцуулсан зөрүү дүн, Дээрээс нэмээд нь тухайн * ХХК-ны автобусыг манай үйлдвэрт авч ирэхтэй холбоотой гарсан томилолт, замын зардал, шатахуун, томилолт, ажилчдын цалингийн зардлын нийлбэр гэж байцаагч тайлбарласан. * ХХК нь тухайн автобусаа манай байгууллага дээр байршуулж байсан. Тэгээд энэ түрээсийн төлбөр гэрээний дагуу ажлын өдрөөр ажилласан үедээ гэрээнд тусгагдсан нэг өдрийн төлбөрөөр тооцогдож байсан. * ХХК-ны хөрөнгө нь манай үйлдвэр дээр байршиж байгаагаас гадна төлбөрийг бүтэн нэг өдрөөр тооцож байсан учраас манай байгууллага нь ажилчид зөөхөөс гадна давхар өөр зориулалтаар ашиглах бүрэн боломжтой байсан яагаад гэвэл түрээсийн төлбөр нь нэг өдрийнх гэж гэрээнд угаасаа тусгагдсан байсан. Тийм учир гэрээнд заагдсаны дагуу л төлбөрийг шилжүүлсэн. Харин харьцуулаад байгаа сургуулийн автобус бол хүчин чадлын хувьд жижиг буюу хүүхдүүд тээвэрлэх суудалтай бага оврын автобус мөн тэр сургуулийн автобус нь манай байгууллага дээр байршдаггүй сургууль нь манай ажилчдыг зөвхөн өглөө, өдөр, орой ээлжийг зөөж тээвэрлээд бусад цагт сургууль өөрсдөө эзэмшиж ашиглаж, манай байгууллагад бүтэн ашиглуулдаггүй байсан Тиймээс тэр автобусны түрээсийн төлбөр нь өдрөөр биш манай байгууллагад үйлчилсэн км-р буюу км нь 2500 төгрөгөөр тооцож гэрээ байгуулснаар төлбөр төлөгдөж байсан. Энэ хоёр гэрээний түрээсийн төлбөрийг хооронд нь харьцуулах боломжгүй ялгаатай нөхцөлтэй, тийм гэрээнүүд байсан учраас түрээсийн төлбөр нь хоорондоо ийм зөрүүтэй байсан... түрээсэлдэг байсан автобус нь том оврын буюу 45 хүний суудалтай харин сургуулийн автобус нь хамаагүй бага 15 орчим байх гэж бодож байна. Энэ акт дээр байгаа 11.562.160 төгрөгөөс энэ хоёр гэрээг харьцуулснаас гарсан зөрүү болох 9.402.500 төгрөг нь тохиромжгүй акт мэт санагдаж байна яагаад гэвэл гэрээний нөхцөлүүд тэс ондоо, автобусны хүчин чадал, ашиглах нөхцөл нь ч тэс ондоо гэж харж байна. Харин гаднын байгууллага болох * ХХК-ны хөрөнгийг гэрээ байгуулагдаагүй, тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр автобусаа авч ирэх байтал манай байгууллагын зардлаар буюу 2,160,660 төгрөгийг * ХХК төлөх нь зүйтэй байх гэж харж байна... * ХХК-д гэрээний дагуу олгосон түрээсийн төлбөр нь нийт 22,950,000 төгрөг олгох ёстой байсан харин * ХХК-ны дансанд 4 удаагийн шилжүүлгээр 22,102.760 төгрөг төлсөн нь би төлбөрийг шилжүүлэхдээ тухайн * ХХК-ны автобус нь эвдрэх үед гарсан сэлбэгийн зардал нь манай байгууллагаас гарсан мөн тухайн автобусыг манай байгууллага ашиглахаа болиод тухайн автобусны банканд шатахууны үнийн дүнг суутгаж шилжүүлж зөрүү мөнгө буюу 847,240 төгрөгийг суутгасан. Өмнөговь аймаг руу автобус авч ирэхэд манай байгууллагын 2 алба хаагчийн томилолт, цалин, бусад зардал 874,134 төгрөг байсан. Тухайн автобусанд зарцуулсан манай байгууллагаас гарсан шатахууны зардал 1,285,530 төгрөг байсан. Манай байгууллагаас нийт 24,262,420 төгрөгийн зардал гарсан байна..." гэсэн мэдүүлэг /4хх-н 175-р хуудас/,

 

6. Гэрч Ц.*ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр үйлдвэрийн автобус түрээслэх сонгон шалгаруулах комиссын хурлыг хийхэд би томилолтоор явж байсан тул үнийн комиссын хуралд оролцоогүй. Үнийн комисс хуралдсан хурлын тэмдэглэлийг намайг томилолтоос ирсний дараа ерөнхий нягтлангийн өрөөнд тухайн үеийн эдийн засагч Б.* орж ирээд "Худалдан авалт борлуулалтын албаны үнийн комиссоор оруулах гээд байна, ямар ч асуудал байхгүй, гарын үсэг зурчих" гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Эхний үнийн комиссын хуралд оролцоогүй гэдгийг хурлын тэмдэглэл хөтөлсөн * мэдэж байгаа. Дараа нь автобус түрээслэх гэрээ нь хийгдсэн байсан. Би тухайн үед хангамжийн инженер байсан тул автобус түрээслэх гэрээнд оролцоогүй. Дараагийн гэрээг байгуулахад би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эдийн засагчаар томилогдсон тул 05 дугаар сард "автобус түрээслэх 2 дахь гэрээг хий" гэж үйлдвэрийн дарга үүрэг өгсөн. Үүрэг өгөхдөө * ХХК-тай байгуулсан эхний гэрээг сунгуул гэж хэлсэн. Гэрээг сунгуулах гээд Улаанбаатар хотод ирж нийгэмлэгийн хуулийн албанд орж уулзахад "гэрээг сунгахгүй, өмнө нь хийгдсэн гэрээний хугацаа дууссан тул дахин сунгах боломжгүй, дахин үнийн судалгаааг хийгээд Худалдан авалт борлуулалтын албаны үнийн саналд оруулж байж дахин гэрээг хийх шаардлагатай" гэж хэлсэн. Би буцаж ирээд * ХХК-ийн автобусны түрээсийн үнийг буулгах талаар албан тоотыг * ХХК-д хүргүүлж эхний гэрээнд оруулсан өдрийн 250.000 төгрөгөөс 200.000 төгрөг болж буулгуулсан. Дахиад үнийн саналын хурал хийгдэхгүй яваад байсан тул Худалдан авалт борлуулалтын албанд "нэг компанийн үнийн санал байна, өөр санал байхгүй" гэхэд "үнийн харьцуулалт байхгүй байна, гэрээ хийх боломжгүй" гэсэн хариу өгсөн. Ингээд дахин өөр 2 компанийн үнийн саналыг авсан бөгөөд механик инженер * "*" ХХК-ийн үнийн санал, нөгөөх нь *ийн үнийн саналыг дахин авч явуулж 2 дахь гэрээг хийлгэсэн... Би сонгон шалгаруулалтын хуралд өөрийн биеэр оролцоогүй учир энэ талаар сайн мэдэхгүй байна. Нарийн бичиг * л хурал явагдаж дууссан гээд надаар нөхөж гарын үсэг зуруулсан би бол тэр хуралд оролцоогүй. Эхний гэрээний төслийг Эдийн засагч * боловсруулсан. Дараа нь гэрээний хугацаа дуусаад би тухайн үед эдийн засагчаар томилогдоод байж байхад дарга * надад хандаж гэрээг сунгуулах үүрэг өгсөн. Тэр үед *ын хуулийн хэлтэс дээр очоод гэрээний төслөө өгөхөд хуулийн хэлтсээс татгалзаад дахин үнийн санал ав гэж буцаасан. Тэгээд Төмөр замын Худалдан авалт борлуулалтын албанд * ХХК-ны үнийн комиссоор оруулж өгнө үү гэдэг албан тоотыг хүргүүлсэн. Гэрээ дууссан боловч * ХХК-ны автобус 2023 оны 05 дугаар сар хүртэл яваад байсан бөгөөд манай байгууллага тухайн байгууллагатай өртэй болж дахин гэрээ хийхээс өөр арга байхгуй болсон дарга * ХХК-тай гэрээ сунгахгүй бол өртэй байна гээд байсан. Тэгээд үйлдвэрийн дарга *ы үүрэг даалгаврын дагуу гэрээг сунгасан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-101, 105-106-р хуудас/,

 

7. Гэрч Ц.*ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...* * гэх манай байгууллагын чанарын инженер албан тушаалд бол үнийн комисст орж ажилласан албан тушаалтан биш байгаа юм. Автобус түрээслэх сонгон шалгаруулалтын унийн комиссыг үйлдвэрийн дарга *ы 2021 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн А/12 дугаартай тушаалаар дотоод үнийн комисс буюу худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын ажлын хэсэг томилох тухай тушаалаар Ерөнхий инженер, худалдан авалт борлуулалтын мэргэжилтэн, ерөнхийн нягтлан бодогч, эдийн засагч, механик инженер гэсэн албан тушаалтнууд үйлдвэрийн 10,000,000 хүртэлх үнийн дүнтэй худалдан авалт болон түрээслэх ажлыг сонгон шалгаруулна гэж томилсон. Яагаад нэр зааж томилогдоогүй вэ гэхээр үйлдвэрийн ажилчид солигдож магадгүй учир үнийн комисст заасан албан тушаалд байгаа хүмүүс л орж ажиллана гэсэн үг юм. Хэрэв би дээрх заасан албан тушаалд байгаагүй бол орж ажиллахгүй байх байсан юм... * даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/359 дүгээр тушаалаар худалдан авах ажиллагааг зохицуулсан журам байдаг юм. Энэ журамд 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтыг *ын салбар нэгжийн дотоод үнийн комиссоор орж хэлэлцүүлнэ гэж заасан. Харин 10-20 сая төгрөгийг * *ын Худалдан авалт борлуулалтын албаны сонгон шалгаруулах комиссоор хэлэлцүүлнэ. 20-70 сая төгрөг бол *г *ын нийгэмлэгийн сонгон шалгаруулах комисс шийдвэрлэнэ. Харин 70 сая төгрөгөөс дээш бол нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулна гэж заасан байдаг. Уул нь * ХХК-тай 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээ байгуулах байсан бөгөөд уул нь энэ автобусны сонгон шалгаруулалтыг *г *ын худалдан авалт борлуулалтын албан зохион байгуулах сонгон шалгаруулалт байсан. Яагаад Худалдан авалт борлуулалтын алба руу явуулаагүй талаар мэдэхгүй байна. Худалдан авалтын журамд зааснаар * ХХК-тай 10 сая төгрөг дотор 3 сарын гэрээг эхэлж байгуулсан байсан. Дараа нь дарга * * ХХК-тай дахин гэрээгээ сунга гэсэн надад үүрэг өгсөн бөгөөд хуулийн алба руу би гэрээг сунгах гээд очсон. Хуулийн алба бол энэ гэрээг сунгахгүй гэж дараагийн шатны Худалдан авалт борлуулалтын алба руу материалаа шийдвэрлүүл гэж хэлсэн. Тэгээд дахин худалдан авалт борлуулалтын алба руу материалаа хүргүүлсэн боловч тухайн албанаас ганцхан байгууллага байна дахин үнийн санал өөр байгууллагууд руу явуул гэж чиглэл өгсөн. Тэгээд би үнийн санал авах албан бичгийг бэлдээд * ТӨХК-с үнийн санал би авсан мөн * ХХК луу үнийн саналаа буулгах уу гэхэд * ХХК-с буулгана гээд үнийн саналаа өгсөн... Анх манай байгууллагад ажилладаг эмэгтэйн талын нэг энгийн иргэн автобус түрээслэх талаар мэдээлэл ирүүлсэн боловч тухайн хүний автобус нь өөрийн нэр дээр байгаагүй бусад аж ахуй нэгж байгууллагыг бол албан бичиг юм уу эсвэл утасдаж үнийн санал авсан байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 185-р хуудас/

 

8. Гэрч Ч.*ын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие тус Үйлдвэрийн үнийн сонгон шалгаруулалтын комиссын даргаар ажилладаг. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай хуралд бол өөрийн биеэр оролцоогүй. Харин яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна 2022 оны 12 дугаар сард үйлдвэрийн нарийн бичиг Б.* над дээр ирээд хурлын тэмдэглэлийг надад танилцуулсан. Тухайн үед би хурлын тэмдэглэлийг уншиж үзэхэд бол түрээсийн автобус сонгон шалгаруулах хурлын тэмдэглэл байсан. Тэгээд би Б.*д хандаж би энэ хуралд оролцоогүй байхад яагаад миний нэрийг бичсэн юм гэж асуусан. Тэгтэл Б.* үйлдвэрийн дарга дээр ажлын хэсэг таныг эзэнгүй байхад хуралдсан юм. Дарга надад хандаж би үйлдвэрийн үнийн комисст байдаггүй учир ерөнхий инженерээр хурлыг удирдсан гэж бичээрээ гэсний дагуу танаар гарын үсэг зуруулах гэж байна гэж надад хэлсэн. Тэр үед нь би Б.*д хандаж би энэ хуралд байгаагүй учир гарын үсэг зурах боломжгүй шүү гээд огт гарын үсэг зураагүй хурлын тэмдэглэлийг буцааж өгөөд гаргасан. Тэгээд над дээр дахин орж ирээгүй. Надад тухайн автобусыг авч ирсэн хоёр ажилтан надад танилцуулаагүй. Энэ асуудлыг автобус авч ирсэн хоёр ажилтан болон үйлдвэрийн дарга мэдэж байгаа юм. Хурал болон гэрээ хийгдэхээс өмнө нь би үйлдвэрээр шалгалт хийгээд явж байтал үйлдвэрийн хашаан дотор байдаг авто грашд цагаан өнгийн автобус байсан. Тэр автобус бол манай үйлдвэрийн автобус биш байсан. Тухайн үед би механик инженер юм уу жолоочоос нь энэ автобус хэний автобус юм бэ гэж асуухад энэ тоормосны систем нь ажиллахгүй болчихсон засварлуулах гэж байгаа гэж хэлсэн. Сүүлд л * ХХК-ны автобус гэдгийг мэдсэн мөн сонгон шалгаруулалт явагдаагүй комиссын шийдвэр гараагүй байхад л манай үйлдвэрийн авто грашд байж байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/,

 

9. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай компани 12 жил болсон автобуснуудаа зарна гээд цахимаар зар тавьчихдаг юм. Дээрх автобус Өмнөговь аймгийн Ханбогд суманд байсан ба 12 жил болсон учир зарах гээд зар тавьсан байсан юм. Гэтэл 2022 оны 12 дугаар сард миний * гэсэн утас руу нэг дугаар залгаж яриад "...энэ автобусыг чинь үзвэл хаана байгаа вэ.." гэж асуухаар нь би Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгаа гэдгийг хэлсэн юм. Гэтэл 2-3 хоногийн дараа нөгөө эрэгтэй хүн над руу дахиж яриад "...бид нар автобусыг чинь үзэх гээд Ханбогд суманд ирчихсэн байна..." гэж хэлсэн, тэр үед би өөрөө Улаанбаатар хотод байсан учир тэр хүнд автобусны гражаа зааж өгөөд явуулсан ба манай компанийн засварчин * гээд залуу тэр хүмүүсийг хүлээж авч автобусыг үзүүлсэн юм. Тэгээд тэр хүн автобусаа үзчихээд худалдаж авъя гээд над руу ярьсан, тэгэхээр нь би тэр хүнд хандаж мөнгөө над руу хийчих, тэгээд автобусаа аваад явж болно гэж хэлсэн юм. Манай компани анх зарах тавихдаа дээрх автобусыг 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр зарахаар зар тавьсан юм. Тэгээд тэр хүн 15 сая төгрөгөөр нь худалдаж аваад миний * дугаартай Хаан банкны данс руу 15 сая төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд би компанийн нягтлан руу ярьж, тэр автобусыг худалдаж авч байгаа хүн рүү нь шилжүүлэх бичиг хийлгэж байхгүй. Бүгд л хуралд оролцож гарын үсэг зурж шийдвэрээ гаргасан. Зарим нөхөж хурлын тэмдэглэл хөтөлж гаргаж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Энэ зүйл байхгүй. Бүгд суугаад хурал дээр асуудлыг шийдвэрлээд дууссан бусдаар талаар сайн мэдэхгүй байна. Сонгон шалгаруулалтад оролцсон гэх компаниуд нь бичиг хэргээр дамжуулж материалууд надад ирсэн. Тэгээд тэр материалуудыг ажлын хэсгийн комиссын гишүүдэд танилцуулж байсан. Тэгээд танилцаж шийдвэрийг гаргасан. Хурлын тэмдэглэл дээр юуны талаар дурдаж ярьсан хэлэлцсэн талаар харагдана..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 114-115-р хуудас/,

 

10. Гэрч Б.*ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 117-119-р хуудас/,

11. Гэрч Ч.*ийн мөрдөн байцаалтад өгсөн "... * дарга надад хандаж жолооч * дагуулж Өмнөговь аймаг яваад тэнд байгаа автобусыг үзэж, шалгаад аваад ир, та хоёр томилолт аваад яв гэж хэлсэн. Тэгээд * жолооч бид хоёр 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум руу явсан. Бид хоёр Сайхан сумаас Улаанбаатар хот орж, Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Ханбогд сум руу автобусанд сууж очсон. Жолооч бид хоёрыг замдаа явж байхад автобус бид нарт өгөх хүн хаана явж байгаа талаар асууж байсан. Жолооч бид хоёр автобус байгаа газар болох Ханбогд сумын нэг компани дээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр очсон. Жолооч бид хоёрыг компани дээр очиход бол цагаан өнгийн 45 хүний суудалтай автобус асаалттай байж байсан. Тэгээд * жолооч бид хоёр тухайн автобусны масло тос, бусад зүйлийг шалгаж үзсэн. Тэр үед автобус өгч байгаа хүн төлбөр чинь орж ирээгүй байна гээд хүлээлгээд байгаад байсан. Тухайн үед манай жолооч *ийн таньдаг хүнийд очоод хоол цай хийлгэж идээд байж байтал автобус хүлээлгэж өгөх жолооч бид хоёрыг дуудаад ирж автобусаа аваа гэж хэлсэн. Тэгээд жолооч бид хоёр автобусаа асаагаад Сайхан сум руу явсан. Тухайн үед дарга * луу залгаад автобусыг авчихлаа, аваад гарч байна гэж хэлсэн. Жолооч бид хоёр автобусыг ээлжилж бариад 1 хоноод Сайхан суманд 2022 оны 12 дугаар сарын 10- ны өдөр ирсэн. Тэгээд авч ирсэн автобусыг *ийн авто зогсоолд байршуулж тавьсан. Тэр үеэс хойш хэд хоногийн дараа эдийн засагч * надад хандаж таныг дарга * автобусны улсын дугаарыг солиод ирээрэй гэж байна тэгэхгүй бол гэрээ хийж болохгүй байна та жолоочтойгоо яваад энэ автобусны Өмнөговь аймагтай улсын дугаарыг солиулаад ир гэж хэлсэн. Тэр автобусанд * ХХК луу шилжүүлэх албан бичиг байсан. Тухайн үед би Сэлэнгэ аймаг руу явж улсын дугаар солиулах талаар бодож байсан чинь Дархан-Уул аймагт улсын дугаар сольдог газар очиж би улсын дугаарыг сольж жолооч *ийн улсын дугаарыг автобусанд байршуулсан. Тэр автобусны улсын дугаарыг солиод манай байгууллагын авто дулаан зогсоолд байршуулж нэлээн хоног өнгөрч байгаад дараа нь тэр автобус ажилчдыг зөөж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125-р хуудас/,

 

12. Гэрч С.*ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай үйлдвэрийн дарга *ы шийдвэрээр үйлдвэрийн механик инженер Ч.* бид хоёр Өмнөговь аймгийн Ханбогд сум руу 2 билүү 3 хоногийн албан томилолт авч яваад, Ханбогд суманд байрлах Их хурд бил үү автобус баазад очиж, үйлчилгээнд явж байсан 2 хуучин автобуснаас Ч.* алийг нь авахаа сонгоод намайг асаагаад үз гэхээр нь би маслог нь үзээд нөгөө автобусаа асаасан, автобусны бичиг баримтын асуудлыг Ч.* хийсэн учир сайн мэдэж байгаа даа, би бол автобусаа бариад буцаад уйлдвэр дээрээ очсон. Автобусанд хийсэн бензинийг нөгөө баазаас нь дүүргэж егсөн санагдаад байна. Би энэ асуудлыг би мэдэхгүй, механик инженер Ч.* энэ асуудлыг мэдэж байгаа. Бид хоёр Өмнөговиос автобусаа аваад Хөтөлд байх үйлдвэр дээрээ авч ирсний дараа Ч.* хуучийн улсын дугаарыг нь тайлж авч яваад ОРХ серийн дугаартай шинэ дугаар авч ирээд автобусандаа зүүсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 127-128-р тал/,

 

13. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би ямар ч автобус худалдан авч байсан удаа байхгүй. Юу болсон бэ гэхээр яг тэр үед би цемент худалдаж авч байх үед * гэх эмэгтэй надад хандаж танай байгууллагын нэр дээр автобус явуулж болох уу гэж асуухад нь би тийм боломж байхгүй гэдгийг хэлсэн түүнээс хойш холбогдоогүй. Би ямар учиртай автобус гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ямар учиртай албан тоот дээр миний овог нэр регистр байгааг мэдэхгүй байна. Тухайн үед * гэдэг эмэгтэй танай компани дээр автобус явуулчих уу гэж асуухаар нь тийм боломж байхгүй гэж л хэлсэн. Миний овог нэр регистр албан бичиг дээр байгаа бол тэр хүмүүс наймаа хийхдээ мэдсэн байх гэж бодож байна. Дахин би тэр үеэс хойш хөтлийн цементээс цемент огт аваагүй..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/,

 

14. Гэрч *гийн мөрдөн байцаалтад өгсөн “...* надаас нэг юм гуйсан бөгөөд надад хандаж нөхөр бид хоёр автобус авсан юм удахгүй тэтгэвэртээ гарах гэсэн юм автобусаар байгууллагын хүмүүс зөөх гэрээ хийх гэсэн чинь аж ахуй нэгж л үйл ажиллагаа явуулахдаа гэрээ байгуулж оролцох боломжтой юм байна та Дархан- Уул аймаг, Орхон зэрэг аймгуудын хот хоорондын тээврийн асуудлыг мэддэг юм чинь энэ автобусыг таньдаг компанийн нэр болгоож явуулаад та тус болооч гэж хэлсэн. Тэгээд би *д тэгвэл * ХХК дээр очоод уулзаарай гэдэг талаар хэлсэн. Дараа нь * ХХК-ны захирал * над руу залгаад над руу автобусны асуудлаар надтай хүмүүс ярьсан ямар учиртай хүмүүс юм бэ гэхээр нь би түүнд хандаж боломжтой зүйл байна уу, тэр асуудлыг шийдэх боломжтой юу, наад хүмүүс чинь надтай хамааралгүй зүгээр таньдаг хүмүүс л хүн зөөх гэсэн юм гэдэг талаар хэлсэн. Тэгээд * өөрөө шийдвэрээ гаргаад *д тусалсан байсан. *, * нар хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй байна мөн юу тохиролцож ярилцсан талаар мэдэхгүй байна. Тэгээд дараа нь би *гаас юу болсон талаар асуусан чинь * орлогын татварын мөнгийг л өгөх юм байна үлдэгдэл ашгаа манайх авах юм байна баярлалаа танд гэж хэлээд тэр үеэс хойш *тай уулзаагүй ярилцаагүй холбогдоогүй..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 139-140-р хуудас/,

 

15. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн “... Манай байгууллагад өдөр 20 гаруй хүн үйлчлүүлдэг болохоор явах хүн ирж үйлчлүүлснийг мэдэхгүй байна. Тухайн гүйлгээгээр манай байгууллагаас Бүгд Найрамдах хятад ард улсын мөнгөн дэвсгэрт юанийг тухайн өдрийн ханшаар 1 юанийг 491 төгрөгөөр бодож 77,256 юанийг 37,932,696 төгрөгөөр авсан гүйлгээ байна. Дараагийн гүйлгээ нь мөн тэр өдрөө Бүгд Найрамдах хятад ард улсын мөнгөн дэвсгэрт юанийг тухайн өдрийн ханшаар 1 Юанийг 491 төгрөгөөр бодож 10,375 юанийг 5,094,125 төгрөгөөр авсан гүйлгээ байна. Нийт 87,631 юанийг манай валют арилжааны газраар үйлчлүүлж авсан байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-143-р хуудас/

 

16. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Энэ мөнгө миний данс руу шилжигдэж орохоос өмнөхөн цаг нэлээн орой болчихсон байсан, намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү * над руу * дугаараас яриад эгчээ таны данс руу чинь нэг хүнээс мөнгө дамжуулж авах хэрэгтэй байна, та дансаа өгөөч, хэдэн төгрөг дутаад байгаа юм, би өөрөөсөө нэмж шилжүүлнэ" гэхээр нь би гайхаад яагаад миний дансаар авах дамжуулж авах гээд байгаа юм гээд жаахан дургүйцээд асуусан чинь * эгчээ асуудалгүй ээ, миний нэг таньдаг хүн гуйгаад байгаа юм, та зүгээр дансаа л ашиглуулчих, би тань руу нэг данс өгнө, мөнгө шилжиж орохоор нь та буцаагаад шилжүүлчих гээд гуйгаад байхаар нь төрсөн дүү маань гуйж байгаа юм байна гээд олон таван юм бодолгүй зөвшөөрсөн. Тэгээд удаагүй байж байтал миний Хаан банкны түрүүний хэлсэн данс руу 14.594.000 төгрөг шилжигдэж орсон, дараа нь дахиад *гаас өөрөөс нь 406.000 төгрөг Шилжигдэж орж ирсэн. Тэгэхээр миний дансанд тухайн өдөр нийт 15 сая төгрөr шилжигдэж орсон. Тэгсэн маргааш нь буюу 2022 оны 12 сарын 09-ний өдөр * над руу утсаар яриад таны данс руу орсон 15,0 сая төгрөгийг та энэ данс руу шилжүүлчих" гээд надад нэг дансны дугаар хэлж өгсөн. Одоо би тэр дансны дугаарыг нь цээжээр санахгүй байна. Тэгээд би хэлж өгсөн тэр данс руу 15 сая төгрөгийг шилжүүлэхээс өмнө * руу залгаад гүйлгээнийх нь утгыг нь юу гэж бичих юм бэ гэсэн чинь "Автобусны үнэ" гээд биччих гэхээр нь мөнгө шилжүүлэх баримт дээр "Автобусны үнэ" гэж бичээд шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150-152-р хуудас/,

 

17. Гэрч Ш.*ын мөрдөн байцаалтад өгсөн “...Хот хоорондын тээврийн үйлчилгээ хэрэглэгчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан * гэж хүнийг би хувийн шугамаар бол таньж мэднэ. * нь надтай нэлээн хэдэн жилийн өмнө миний санаж байгаагаар бараг ковидын өмнө гэж санаад байна. * ах над руу утсаар яриад танай "*" ХХК чинь хот хоорондын тээврийн үйлчилгээ явуулах стандартын шаардлага хангаж байгаа юм чинь чи миний таньдаг дүүд туслаад, дэмжээд өгөөч. аж ахуйн нэр дээр чинь хот хооронд автобус явуулах юм" гэхээр нь бодож үзье, мэдээж орлого орох учраас хуулийн дагуу татвараа суутгаж авна шүү ямар ч байсан дүүтэй чинь уулзаж үзье гэдэг байдлаар хэлсэн. Тэрнээс хойш намайг Эрдэнэт хотод ажил дээрээ байж байхад * ах явуулсан гээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн надтай ирж уулзахаар нь нягтлан *т хэлээд энэ хоёр хүнд хуулийн хүрээнд туслаар, дэмжээд өгөөрэй гээд нягтлантайгаа уулзуулсан. Тэгэхээр манай * ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй гээд байгаа * ОРО улсын дугаартай автобус манай компанитай ямар ч хамааралгүй, албан ёсны эзэмшлийн ч автобус биш юм..." гэсэн мэдүүлэг /1-р хх- ийн 155-156-р хуудас/,

 

18. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний санаж байгаагаар манай компанийн Дээрх 2 дансаар 2-3 удаа гаднаас мөнгө шилжигдэн орж байсан. Мөнгө шилжигдэн орж ирсний дараа * гэж хүн над руу яриад компанийн чинь данс руу орлого орсон байгаа, эгчдээ наад мөнгөө гаргаад өгөөч гэдэг байдлаар ярихаар нь би 2-3 удаа бэлнээр гаргаад өгч байсан. Надаас мөнгө гаргуулж авч байсан тэр эмэгтэй бол энэ нэр дурдагдаад байгаа * гэж хүн байсан. Иймээс би * гэж хүнд мөнгө гаргаж өгч байсан болохоор зүс л танихаас өмнө нь ямар нэгэн байдлаар таньж мэддэггүй байсан. * хувь нийлүүлсэн нийгэмлэгээс зарласан ямар нэгэн тендерт манай компани оролцож байгаагүй, би лав мэдэхгүй юм байна. * гэж хүн манай компанийн нэр дээр автобусны үйлчилгээ эрхлэх нэрийдлээр * ОРО улсын дугаартай 45 хүний суудалтай цагаан өнгийн автобусыг шилжүүлж байсан. * OPO улсын дугаартай энэ автобус нь манай компанийн эзэмшлийн автобус, компанийн хөрөнгө мөнгөөр худалдаж авч байгаагүй болохоор * нь ямар хүнээс хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар би мэдэхгүй. Автобусны орлого гээд манай компанийн дансанд 2-3 удаа мөнгө орж ирж байсан. Яг хэдэн төгрөг шилжиж орж ирснийг одоо цээжээр санахгүй байна. Дансны хуулгаа хараад энэ талаар эргээд хэлж тайлбарлая. Ямар ч байсан орж ирсэн мөнгөнөөс НӨАТ болон орлогын албан татварын 10 хувиа суутгаж аваад * гэж хүнд бэлнээр гаргаж өгдөг байсан нь үнэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 160-162-р хуудас/,

 

19. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай үйлдвэрийн Хаан банкны 5048372897 тоот дансыг шүүж үзэж гүйлгээний утгаар харилцагчийн худалдан авалттай холбоотой мэдээллийг шалгахад иргэн * нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийт 33,462,200 төгрөгийн цемент манай байгууллагаас худалдан авч манай байгууллагын дансанд шилжүүлсэн байсан. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг вагон буюу 66 тонн цементийг 703017 дугаартай вагоноор Толгойт өртөө хүртэл зөөвөрлүүлсэн байсан бүртгэл бүртгэгдсэн байсан. Дээрх вагоноор авсан цементийн мөнгөнөөс тээврийн хөлс хасагдаад нийт 17,027,206 төгрөг үлдсэн. Дээрх 66 тонн цемент нь 15,731,100 төгрөг болсон байна 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр * ДАР гэх автомашинаар 69 тонн цемент авсан. Энэ нь 16,446,150 төгрөгийн цемент худалдан авалт хийсэн нь бүртгэлд бүртгэгдсэн байна. Дээрх 33,462,200 төгрөг нь * гэх иргэн нийт 135 тонн цементийн төлбөр болон вагон тээврийн зардалд шилжүүлсэн мөнгөн дүн бөгөөд үүнээс 581,056 төгрөгийн *г манай байгууллага өгөх өглөгтэй байна. Дээрх 33,462,000 төгрөг бол * РЭ73032073 гэх иргэн хувь хүнээр дээрх мөнгөн дүнгээр цементийн худалдан авалт хийгдсэн. Харин *ын газраас худалдан авалт өөрсдөө тусдаа хийдэг учир Дээрх мөнгөн дүн бол *ын цемент худалдан авалт хийсэн мөнгөн дүн биш байна..." гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 27-28-р хуудас/,

 

20. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 08 дугаар сарын орчим би Үнэгүй.мн дээр том оврын автобусны зар хайж байтал цагаан өнгийн * ОРО улсын дугаартай автобус зарна гэсэн зар байсан юм. Тухайн үед би зарын дагуу нэг гар утасны дугаар байхаар нь тэр дугаар луу залгасан чинь настай бээрийн нэг эрэгтэй хүн гар утсыг аваад автобусны талаар мэдээлэл өгч мөн 20 гаруй хоног холбогдож, автобусны талаар болон би өөрөө энэ автобусыг худалдаж аваад ямар ажил хийх гэж байгаа гэдгээ тайлбарласан мөн Өмнөговь аймгаас очиж авах гэж байгаа шүү, найдвартай, асуудалгүй автобус биз дээ хэлсэн. Тэгтэл тэр хүн ямар ч асуудалгүй автобус байгаа бид нар өөрсдөө Завхан аймагт хүн тээвэр хийх гэж байгаад больсон машин мөн хот хоорондын тээвэрт оруулах гэсэн чинь чадаагүй бас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *ийн ажилчдыг зөөж байсан бараг явдаггүй байсан автобус гэж бас хэлж байсан. Би тухайн автобусыг 14,000,000 төгрөгөөр худалдаж авах ёстой байсан бөгөөд эхний ээлжид автобусны төлбөр болох 10,000,000 төгрөгийг Найдандорж гэх хүний миний гаргаж өгсөн Дансны хуулга дээр байгаа хүн лүү шилжүүлж байсан. Үлдэгдэл мөнгийг би тэр автобус зарж байгаа хүнд ажлаа хийж байгаад 4,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм. Би дээрх хүмүүсийг бол огт танихгүй автобус л худалдаж авсан хүмүүс гэдгээр мэднэ бусад зүйлийг мэдэхгүй байна. Тухайн үед надад автобус зарж байсан хүн надад хандаж албан бичгийн хугацаа дууссан учир шилжүүлж болохгүй байна чи Эрдэнэт хот руу яваад * ХХК дээр очоод хасалтаа хийлгэчих гэж албан бичиг авч ирүүлэхээр явуулсан. Би Эрдэнэт хотод очиж * ХХК дээр очиж дээрх дурдсан эмэгтэйгээс хасалт хийлгэх, над руу автобусны эрх шилжих албан бичиг аваад Дархан-Уул аймагт ирээд автобусаа аваад явсан..." гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 41-42-р хуудас/,

 

21. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Надаас өмнө нь мэдүүлэг авсны дараа өөрийн төрсөн охин * холбогдож 2022 оны 12 дугаар сарын 08- ны өдөр 87631 юань валютыг солиулж нийт 43,026,821 төгрөг орлого орсон байна энэ ямар учиртай талаар болон 2 удаагийн 16,731,000 төгрөг нийт 33,462,000 төгрөгийг ууттай цемент * гэж утгатай * тоот данс руу, 14,594,000 төгрөгийг *ийн эзэмшлийн * тоот данс руу тус тус шилжүүлсэн талаар тодруулж асуухад миний хүүхэд * нь дээрх мөнгөнүүд бүгд *ы мөнгө байгаа юм миний мөнгө огт байхгүй гэж хэлж байсан. *ы өөрийнх нь мөнгө гэж байсан. Дээрх мөнгө бол манай хүүхдийн мөнгө бол биш байгаа юм. Би ч хүүхдээсээ асуусан чинь миний миний мөнгө биш гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 44-р хуудас/,

 

22. Гэрч *ы "....Би *г *н *т ажилладаггүй. Харин манай эхнэр * тухайн байгууллагад ажилладаг. * ажилчид зөөх автобустай байж байгаад тэр автобус нь ажилчдаа зөөхөө болиод Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн автобусыг түрээсэлдэг байсныг би мэднэ. Тэр үед би * 1 дүгээр сургуулийн автобусыг түрээсэлдэг юм чинь би бас автобус *т түрээсэлж болох юм байна гэсэн бодол төрж байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сард *ээс автобус дахин түрээслэх талаар сонгон шалгаруулалт явах гэж байгаа гэж манай эхнэр хэлсэн бөгөөд угаасаа манай эхнэрийн ажилладаг үйлдвэр дээр нь тийм ярианууд гарсан байсан юм байна лээ. Тэгээд би өөрөө хувиараа автобус түрээслээд, *т түрээслээд ашиг орлого олох л санаа зорилготой хүсэлтэй байсан юм. Тэгээд би *т автобус түрээслэх хүсэлтээ өгсөн ба надад ямар нэгэн хариу *ээс хариу өгөөгүй бас ямар ч мэдээлэл өгөөгүй. Тэр явдлаас хойш хэсэг хугацааны дараа * цагаан өнгийн автобустай болчихсон байсан. Тэр автобусаа * худалдаж авсан юм уу эсхүл түрээсэлж байгааг бол мэдээгүй. Дахин тэр талаар ч сонирхоогүй... Энэ талаар мэдэхгүй байна. Манай эхнэр л манай байгууллага автобус түрээслэх гэж байгаа гэсэн мэдээлэл хэлэхээр нь л автобус түрээслэх талаар *ын *т хүсэлт өгч байсан Тэгээд би өөрөө тухайн байгууллагад автобус түрээсэлж чадаагүй юм. Надад ямар нэгэн хариу бол *ээс хариу өгөөгүй юм..." гэсэн мэдүүлэг /4хх-н 177-р хуудас/

 

23. Гэрч *ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4хх-н 177-р хуудас/,

24. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Өмнө нь манай байгууллага 45 хүний суудалтай ногоон өнгийн том оврын автобус бол ажилчид зөөж байгаад эвдрээд дахин ашиглах боломжгүй болсон. Тэгээд хэсэг хугацаанд манай байгууллага автобусгүй байж байгаад, Сайхан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн автобус түр хугацаанд түрээсэлсэн юм. Тэгээд тэр сургуулийн автобус нь хүүхэд зөөдөг учир бас том хүнийг зөөхөд бас хүндрэлтэй байсан бас сургуулийн хүүхдийг зөөдөг цаг болон манай ажилчдыг зөөх цаг ойр байсан учир бас хүндрэлтэй байсан. Тэгээд үйлдвэрийн хүмүүс ажилчид зөөх автобусыг үйлдвэрээс түрээслэх гэж байгаа талаар ярьж байсан. Тэр үед буюу 2022 оны 12 дугаар сард санагдаж байна би ерөнхий инженер *, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ганбаатар нар дээр очоод манай байгууллага автобус түрээслэх гэж байгаа бол манай нөхөр автобус түрээслээд манай байгууллагад тэр автобусаа түрээсэлж болох болов уу гэж хэлсэн. Тэгтэл * ерөнхий инженер надад хандаж юу ч гэсэн үнийн хүсэлтээ өгчхөө хуралдаж байж хариу өгнө шууд гэрээ байгуулж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би нөхөр *тай ярилцаж байгаад үнийн санал болон автобусны мэдээллийг үйлдвэрийн үнийн комисст өгсөн. Би бол тэр автобус түрээслэх үнийн комисст ороогүй үйлдвэрийн даргын тушаалтай байдаг юм. Тэгээд надад хэн ч ямар нэгэн мэдээлэл, хариу өгөөгүй нэг мэдэхэд цагаан өнгийн автобус манай үйлдвэр дээр ирчихсэн байсан юм. Дахин би автобус түрээсийн талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй бас сонирхсон зүйл ч байхгүй..." гэсэн мэдүүлэг /4хх-н 179-р хуудас/,

 

25. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... *г Улаанбаатар замын * нь хэсэг хугацаанд манай байгууллагын автобус түрээсэлж байгаад больчихсон. *ээс автобус түр хугацаанд түрээсэлж байгаад гэрээнд заагдсан албан ёсоор гэрээ цуцлаагүй, цуцалсан бичиг манай байгууллагад өгөөгүй юм. Харин өмнөх гэрээний хугацаа дууссан. Тэгээд нэг өдөр буюу миний санаж байгаагаар 2022 оны 12 дугаар сард над руу *ээс нэг албан тушаалтан утсаар ярьсан тэр нь хэн гэдгийг сайн санахгүй байна. Тухайн үед тэр хүн надад хандаж автобус түрээслэх үнийн санал дахин манайд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд үнийн санал *т хүргүүлсэн. Манай байгууллагын автобус бол хүүхэд тээвэрлэх зориулалттай байж байгаад хроп нь эвдрээд зогссон. Тэгээд манай байгууллага *т дахин автобус түрээслээгүй, манай байгууллагад ч ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, өөрсдөө автобустай болсон гэж сонсож байсан дахин би тэр байгууллагатай холбогдоогүй..." гэсэн мэдүүлэг /4хх-н 181-р хуудас/,

 

26. Гэрч *гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би *ын *ийн тэргүүлэх нягтлан бодогч ажилтай бөгөөд миний ажлын чиг үүрэг бол бараа материалын бүртгэл хариуцаж ажилладаг.... *г Улаанбаатар замын *ээс * ХХК-д олгосон автобус түрээсийн төлбөрт нийт 22,102,760 төгрөгийг * ХХК-луу шилжүүлсэн байна. Тухайн автобусыг Өмнөговь аймгаас авч ирэхэд гарсан шатахууны зардал 1,285,530 төгрөгийн зардал гарсан байна. Өмнөговь аймаг явсан хоёр алба хаагчийн 4 өдрийн цалин томилолтын зардал, бусад холбогдох зардалд 874,134 төгрөгийг тус тус зарцуулсан санхүүгийн анхан шатны баримт байна. Нийт 24,262,424 төгрөгийн зардага үйлдвэрээс гарсан байна..." гэсэн мэдүүлэг /4хх-н 183-р хуудас/,

27. Гэрч *ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4хх-н 187-р хуудас/,

28. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/,

29. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч байгууллагын  цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 01-р хуудас/,

30. *” ХНН-ийн замын нэгдүгээр орлогч даргын баталсан “*т хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж” түүний тайлан /хх-ийн 19-27-р хуудас/,

31. *, Ш.* нарын хооронд байгуулсан ТГ/23/12 дугаартай түрээсийн гэрээ, түрээсийн хөрөнгийн тодорхойлолт, хүлээлцсэн баримт  /хх-ийн 48-52-р хуудас/,

32. *, Ш.* нарын хооронд байгуулсан ТГ/23/201 дугаартай түрээсийн гэрээ, автобусны техникийн тодорхойлолт, төлбөрийн хуваарь  /хх-ийн 55-62-р хуудас/,

33. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт /хх-ийн 63-65-р хуудас/,

34. * дижитал банкны * компанийн *дугаартай дансны 2023 оны 05 дугаар сарын 01- ээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга /хх-ийн 164-169-р хуудас/,

35. *ийн эзэмшлийн Хаан банкны *тоот дансны хуулга үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 239-240-р тал/,

29. Гэрч * гаргаж өгсөн 2023 оны жилийн эцсийн түрээсийн тайлан, Өмнөговь аймгаас автобус авч ирэхтэй холбоотой гарсан шатахууны баримт, механик инженер, жолооч нарын томилолт, автобус түрээслэх ТГ23/12, ТГ23/201 дугаартай гэрээ зэрэг баримтууд /2-р хх-ийн 241-250, 3-р хх-ийн 1-13-р тал/,

36. * ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/175 тоот албан бичиг түүний хавсралт /2-р хх-ийн 1-4-р хуудас/,

37. *ын хуулийн албаны 2024 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн 10/453 дугаартай албан бичиг, *ыг ажилд томилсон тушаал, ажлын байрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, цалингийн хуулга /2-р хх-ийн 6-23-р хуудас /,

38. *ын хүний нөөцийн албаны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18/94 дугаартай *гийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, албан тушаалын тодорхойлолт зэрэг баримт /3-р хх-ийн 54-72-р тал/,

39. *ын худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 16/721 тоот албан бичиг түүний хавсралтууд /2-р хх-ийн 24-36-р хуудас /,

40. Сэлэнгэ аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 26/599 дугаартай албан бичиг, *ы нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 40-45-р хуудас/,

41. *ын хуулийн албаны 2024 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 10/625 дугаартай албан бичиг, "*" ХХК-тай байгуулсан ТГ23/12, ТГ23/201 дугаартай гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн санхүүгийн анхан шатны баримтын хуулбар /2-р хх-ийн 100-113-р хуудас/,

42. "*" ХХК-ны эзэмшлийн Капитрон банкны * тоот дансны хуулга үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 174-198-р хуудас /,

43. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийлдвэрлэх тухай” прокурорын тогтоол /4-р хх-ийн 204-206-р хуудас/,

44. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Яллагдагчид ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ авах тухай”  прокурорын санал /4-р хх-ийн 207-р хуудас/,

45. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/шцт/38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 243-244-р хуудас/

46. Яллагдагч *ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 235-239-р хуудас, 4хх-ийн 78-113-р хуудас/

47. Яллагдагч *ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 249-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Прокурорын газраас шүүгдэгч *ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч *г *ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуульд "нийтийн албан тушаалтан" гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” хамаарна гэж заасан ба шүүгдэгч * нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан байх тул уг гэмт хэргийн субъектийн шинжийг хангаж байна. Харин уг хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон * нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд

Шүүгдэгч * нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс *ийн даргаар томилогдон ажиллаж байхдаа тус *ээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зарласан "ажилчдыг зөөвөрлөх автобус түрээслэх" ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд өөрөө шалгарч, хувьдаа давуу байдал бий болгосон буюу нийт 24,262,424 төгрөгийн санхүүжилтийг * ХХК-ийн дансаар дамжуулан бэлнээр гаргуулан авсан,

Шүүгдэгч 3.* нь *ын *т ажиллаж байхдаа тус үйлдвэрийн дарга *ы "ажилчдыг зөөвөрлөх автобус түрээслэх" ажил гүйцэтгэгчээр "*" ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, сонгон шалгаруулалтад оролцсон автобусны түрээсийн төлбөрийг "*" ХХК-с 3.* нь бэлнээр гаргуулан *д өгч, мөн автобус худалдан авах төлбөрийг шилжүүлэхэд, өөрийн төрсөн эгч *ээр дамжуулж гүйлгээ хийх нөхцөлийг бүрдүүлж дэмжлэг үзүүлэн, гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэх үйл баримт нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, *ын байгууллагад 24,262,424  төгрөгийн хохирол учирсан нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдлийн шинжийг хангаж байна.

 

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байхыг ойлгох тул шүүгдэгч *, * нар нь авлигын гэмт хэрэгт үйлдсэн буюу Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж,

Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж зааснаар * нь  уг гэмт хэрэгт хамжиж дэмжсэн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцсон байна. 

 

            Шүүгдэгч *, * нар нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба *, * нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *, * нар нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй… гэж хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн санкц нь …нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ… гэсэн сонгох санкцтай гэмт хэрэг бөгөөд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хууль нийцэж байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *, * нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар *ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 04 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *г нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 01 сарын хугацаагаар тус тус тэнсэх эрүүгийн хариуцлага оногдуулахыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн болох нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал”-аар нотлогдож байна. /4-р хх-ийн  207-212-р хуудас/,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Иймд шүүгдэгч нарын прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар *ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 04 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлагыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *г нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 01 сарын хугацаагаар тэнсэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-д зааснаар шүүгдэгч нар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч * нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 14,262,424 төгрөгийг, шүүгдэгч * нь 10,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд тушаасан болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *г, *ын байгууллагад хохирол болох 24,262,424 төгрөгийг шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хамт ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч * *ыг нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *ы *г шүүгдэгч * эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжиж хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,  3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 04 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,  3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *г нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 01 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

5. Шүүгдэгч * нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 14,262,424 төгрөгийг, шүүгдэгч * нь 10,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд төлсөн байх ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *г, *ын байгууллагад хохирол болох 24,262,424 төгрөгийг шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нарт энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *, * нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН