Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

 

 

 

 

   2025            09           18                                                 2025/ШЦТ/81

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Хохирогч *,

Гэрч *,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **ийн *д
холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, э*эгтэй, * настай, * боловсролтой, малчин, ам бүл * хамт * аймгийн * сумын *-р баг * хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *
Рэнцэндоржийн * /РД:ПГ70012908/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Шар ус 1 дүгээр баг Чавганцын булаг гэх газар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *той маргалдаж улмаар түүний нүүр, хөл хэсэгт модоор цохиж, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *гийн өгсөн: “...Манайх 05 дугаар сарын 27-ны өдөр өвөлжөөнөөсөө зуслан руу нүүсэн юм. Манай хөгшин гэрээ ачаад түрүүлээд машинтайгаа явсан байсан. Би ард нь үхрээ хамаад, эдний худгаар дайраад явсан. Эдний /хохирогчийг заав/ худаг дээр ирсэн. Худаг дээр эдний үхэр, адуунууд байсан. Би гэрээсээ өглөө 8 цагт гарсан. Өдөр 15-16 цагийн үед худаг дээр тэр хавийн мал ирээд зөндөө олон мал болсон байсан. Намайг худаг дээр байж байтал *, * хоёр ирсэн. Тэгээд та чинь өглөө л энд байсан одоо хүртэл яваагүй юм уу гэж асуусан. Би энэ үхрүүд чинь усаа уухгүй бол гарч явахгүй юм байна гэж хэлсэн. Энэ хоёр ирээд онгоцныхоо усыг тавьсан. Би шланкийг нь бариад зогсож байсан нөгөө цангасан олон мал чинь дайрахаараа намайг чинь бараг унагааж байгаа юм. Би чинь стенктэй учраас нөгөөдөх үхрүүдэд дайрагдаж унахгүйн тулд стенкээ доргиочих вий дээ гээд л өөрөө амиа аваад л холдсон. * миний хажууд байсан болохлоороо харайж ирж шланкийг онгоц руу тавьсан. Тэгж байтал энэ * худгаас гарч ирээд л нөгөө манай хэдэн үхрийг чинь зүгээр л улаан унины хугархай барьж хөл гаргүй савччихсан.  Хөлөөрөө ч өшиглөөд л нөгөө үхрүүдийн толгой руу савчаад л байж байтал улайрсан үхрүүд малууд ч бараг ус уугаад ханасан. Түрүүчийн малууд явсан. Нэг хартал өвөлжөө рүүгээ манай үхрүүд буцаад гараад явж байна. Би араас нь явах гэж байтал эхнэр нь машинаас бууж ирсэн. Худаг дээр *, * 2 уулаасаа яг миний хажууд байсан. Тэгээд өвөлжөө рүүгээ явж байгаа үхрээ онгоцноосоо замаас нь гаргаад худгийн доогуур тойруулаад явтал * онгоц дээр байсан миний  ганц 2 үхрийг туугаад ирсэн.  Тэгээд намайг зуслан руу гаргаж өгсөн. Би үхрээ туугаад явсан. * үхэр цохиод, өшиглөөд байхаар нь би хэлэхдээ чи болиоч ээ наад үхэр чинь ус уух гээд байна шүү дээ. Чи яагаад ингээд үхэр цохиод байгаа юм бэ  гэж хэлтэл больж өгдөггүй бүүр саваад байсан. Тэгэхээр нь би түүний баруун талынх нь дал мөрөн дундуур нь “үгүй ээ чамайг ингээд цохивол бас өвдөж байна уу миний дүү” гэж хэлээд нэг л удаа энэ барьж явсан шилбүүрээрээ тоншсон. Түүнээс би тэгж хүний хөл рүү өшиглөөд өөртөө доргилт авах хүн биш. Тэгэхээр энэ хүн өөрөө үхэр савчиж байх хоорондоо үхэрт тийрүүлсэн үү, үхрийн эвэр лүү хөлөө цохисон уу, аль эсвэл өшиглөөд хөлөө буулгахдаа листтэй онгоц руугаа хөлөө нидэрсэн үү. Тэгээд л энэ дээрээ шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан. Энэ хүн өөрөө өмд гуталтай байсан. Энэ хүнийг хүчтэй цохих юм бол миний энэ муу нарийхан бургас хугараад л унана. Би энэ нарийхан бургасыг бариад /эд мөрийн баримтыг заав/ жил гаран болж байна. Би чинь бас хичнээн стенктэй ч гэсэн гам барьж байна гээд гэртээ хэвтээд байж болохгүй. Намайг жин нэмж болохгүй гэж хэлсэн. Би халтираад уначих вий дээ гэдэг үүднээс модоо тулаад үхэр малынхаа захаар явдаг. Өөрийгөө болгоомжлоод модоо тулаад үхэр малынхаа захаар явдаг. Тэгээд л би шилбүүрээ бариад л явж байсан юм. Тийм л юм болсон. Тэгтэл эд нар намайг хөл рүү цохисон гээд гүтгээд байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч *ын өгсөн: “... Манайх 05 дугаар сарын 26-ны өдөр өвөлжөөнөөсөө 3 километр хүрэхгүй зайтай зуслан руу нүүсэн байсан. Бид хоёр нүүдэл гээд завгүй байсан. 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед худаг дээр үхэр бужигнаад байхаар нь очсон. Тэгээд яваад очтол *, *, * эгч 3 ирсэн байсан. Намайг иртэл энэ гурван хүн гурвуулаа нийлж над руу дайрсан. Та нар хоёрхон өдөр услаадахъя гэж байхад түлхүүрээ үлдээхгүй яасан юм бэ. Чамайг би үлдээ гэж хэлээ биз дээ гэж намайг * эгч загнасан. * эгч хүртэл чи одоо ямар хаашаа юм бэ, би үхрээ услаад нүүе гэж хэлж байхад  гээд нүүр нүдгүй энэ гурван хүн намайг загнасан. Би тоосон ч шинжгүй за л гэж хэлсэн. Тэгээд би та очоод түлхүүр авч *оггүй юм уу гэж хэлтэл та хоёрыг хаашаа дэмий тэнээд явсныг би яаж мэддэг юм бэ гэж хэлсэн. Намайг хэл амаар их доромжилсон. Манай эхнэрийг ч хүртэл үр хүүхэд гаргадаггүй гэж доромжилсон. Намайг ус тавьчхаад эргээд гараад иртэл үхрүүд нь шланк унагаасан байсан. Шланкийг * гэдэг дүү нь аваад тавьж байгаа харагдсан. Би үхрийг цаашлуулахын тулд богинохон униар цохиж холдуулсан юм. Тэгтэл чи яахаараа үхэр цохидог юм бэ гээд миний барьж явсан унийг булааж авсан. Цаанаасаа мод аваад намайг зодоод унасан. Ерөөсөө тийм л юм болсон. Бүгд л харж байсан. Тэр гэрч нар болон манай эхнэр бүгд харж байсан. Машин ямар байшин дотор байгаа биш машины цонхоороо хараад л /цонх нь онгорхой/ байж байсан. Манай эхнэрийг гэрчлэхгүй гээд байх шиг байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

1.Хохирогч * мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэхдээ: ...* эгч мал хариулдаг шилбүүр буюу 1 метр гаран уттай мод брьсан явж байсан. Тэгээд би үхрүүдийг нь худгаас холдуулж байсан чинь ирээд чи яагаад үхэр мал зодоод байдаг юм бэ гээд барьж явсан модоороо миний хөл рүү чи яасан их үхрийн хөл өшиглөдөг юм гээд миний хөлрүү цохьсон.  Би эхний цохилтыг нь тоогоогүй. Дахин 2 удаа цохих үед нь боль гээд гар далайгаад холдуулсан.... гэх мэдүүлэг хх-ийн 17 хуудас/,

            Хохирогч 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дахин мэдүүлэхдээ: ...* эгч намайг модоор 3-4 удаа хөл, нуруу руу цохьсон. Би үхрийнх нь хөлрүү өшиглөсөн болохоор миний хөлрүү чи яахаараа манай үхрүүдийг цохьдог юм, чамайг ингээд цохиод байвал ямар байна гээд цохиод байсан.  Би эмэгтэй хүн учраас гар хүрээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/

 

2. Гэрч *ийн өгсөн: ...Манай нөхөр бид хоёр машинтай ирээд нөхөр буугаад худаг дээр очоод усаа тавьсан. Усаа тавиад шаланк бариад зогсож байхад * үгийн зөрүүгүй шууд нуруу луу нь 1 удаа барьж явсан шүлбүүрээрээ шавхуурдаад элдэвээр хараагаад байсан. Би тэр үед машины цонхоор хараад сууж байсан... Нөхөр * үхэр шавлаа гээд үхэрнүүдийг хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь * хэрүүл хийгээд барьж явсан шилбүүрээрээ өвдөгрүү нь 3-4 удаа цохьсон. Тэр үед газар *ын малгай унахаар нь  миний уур хүрээд бууж очоод та нар битгий давраад байгаарай хэзээ малаа услахаа та нараар заалгахгүй. Та нарын өмч биш гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

 

3. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрч *гийн өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үхрээ услах гээд 13 цагийн үед худаг дээр байж байсан юм аа. Тэгээд * эгч дээр бид 2 очоод уулзсан чинь * худгын түлхүүрээ үлдээгээгүй байна аа гээд байсан. Тэгээд бид 2 ирээд удаагүй байхад * эхнэрийн хамтаар хүрээд ирсэн. Тэгээд түлхүүрээ үлдээхгүй яасан юм бэ гээд хоорондоо маргалдсан * очоод худгын усаа нээсэн чинь үхэр ус руу шаваад тэгсэн чинь * үхэр шаваад байна аа гээд унь бариад үхэр цохиод байхаар нь * эгч очоод чи үхэр цохилоо гээд барьж байсан шилбүүрээрээ нуруу руу нь ороолгосон би тэрийг л харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрчээр мөрдөн байцаалтад дахин өгөхдөө: ...*ын хөлрүү цохиогүй, нурууруу нь 1 удаа шавхуурдсан... гэх мэдүүлэг /хх-78 хуудас/

 

4. 2025 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Гэрч Р.*ын өгсөн: “...* эгч түлхүүрээ үлдээчихгүй яасан юм бэ гэхэд * юм хэлэлгүй усаа тавьсан. * эгчийн үхрүүд усны ховоруу дайраад  байхаар нь * улаан унины мод барьчихаад үхэрнүүдийг тэр униараа цохиод байсан. Бас хөлөөрөө өшиглөөд байсан.  * эгч үхэр цохиод байхдаа яадаг юм бэ, чамайг ингээд байвал ямар байна гээд  дал хэсэгрүү нь 1 удаа барьж явсан шилбүүрээрээ чичсэн... гэх мэдүүлэг /хх-ийн  76 хуудас/

 

5. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 546 дугаартай

-*-н биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо

- Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

 

6. Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3-р хуудас/,

7. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч *оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

8. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38-р хуудас/,

9. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,

10. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 41-42-р хуудас/,

11. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 25330010600702 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 45-48-р хуудас/,

12. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр холбогдогч *гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

13. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагч *гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52-р хуудас/,

14. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, мал тооллогын лавлагаа /хавтаст хэргийн 56-61-р хуудас/

15.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63-64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар

 

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Шар ус 1 дүгээр баг Чавганцын булаг гэх газар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч *той “худаг түгжиж удаан хүлээлгэлээ, үхэр зодож хөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нуруу, дал хэсэргүү шилбүүр модоор 1 удаа, хохирогч *ын барьж байсан, үхэр цохьж холдуулж байсан унины хугархайгаар 3-4 удаа, хөл, өвдөг хэсэгт цохиж, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь

 

1. Хохирогч * мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...* эгч мал хариулдаг шилбүүр буюу 1 метр гаран урттай мод барьсан явж байсан. Тэгээд би үхрүүдийг нь худгаас холдуулж байсан чинь ирээд чи яагаад үхэр мал зодоод байдаг юм бэ гээд барьж явсан модоороо миний хөл рүү чи яасан их үхрийн хөл өшиглөдөг юм гээд миний хөлрүү цохьсон. Би эхний цохилтыг нь тоогоогүй. Дахин 2 удаа цохих үед нь боль гээд гар далайгаад холдуулсан.... гэх мэдүүлэг хх-ийн 17 хуудас/,

            -Хохирогч 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дахин мэдүүлэхдээ: ...* эгч намайг модоор 3-4 удаа хөл, нуруу руу цохьсон. Би үхрийнх нь хөлрүү өшиглөсөн болохоор миний хөлрүү чи яахаараа манай үхрүүдийг цохьдог юм, чамайг ингээд цохиод байвал ямар байна гээд цохиод байсан.  Би эмэгтэй хүн учраас гар хүрээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/

 

            2. Гэрч *ийн өгсөн: ...Усаа тавиад шаланк бариад зогсож байхад * үгийн зөрүүгүй шууд нуруу луу нь 1 удаа барьж явсан шүлбүүрээрээ шавхуурдаад элдэвээр хараагаад байсан. Би тэр үед машины цонхоор хараад сууж байсан... Нөхөр Буяноцгт үхэр шавлаа гээд үхэрнүүдийг хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь * хэрүүл хийгээд барьж явсан шилбүүрээрээ өвдөгрүү нь 3-4 удаа цохьсон. Тэр үед газар *ын малгай унахаар нь  миний уур хүрээд бууж очоод та нар битгий давраад байгаарай хэзээ малаа услахаа та нараар заалгахгүй. Та нарын өмч биш гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

 

3. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 546 дугаартай

-*-н биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо

- Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

 

4. 2025 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт: ... Зүүн гуяны доод хэсгээс шилбэний дунд хэсэг хүртэл 30,0x5,0 см захаасаа шимэгдсэн хүрэн ягаан  өнгийн цус хуралттай, Өвдөгт шингэн хуралдсан хавдсан байна.

2025 оны 06 дугаар сарын 09-ний Гэмтлийн эмчийн үзлэгт зүүн хөлийн өвдөгний үеэр эмзэглэлтэй. Өвдөг хэсгээр болон шилбэний дээд хэсгээр зөөлөн эдийн хөхрөлттэй. Арьсан дор шингэн хурсан байна.  Хатгалт хийж 20,0 улаан ягаан шингэн соруулж авав. Онош- Зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус  хуралт. Эмч Энхбаатар гэсэн... эмчийн үзлэгийн тэмдэглэл хэсэг /хх-ийн 33 тал/,

 

5. Иргэний эрүүл мэндийн дэвтэр * эмнэлэг * 38 настай, 2025 оны 06 дугаар сарын 09” гэсэн дэвтрийн гэмлийн эмчийн үзлэг хэсэгт

...зүүн хөлийн өвдөгний үеэр эмзэглэлтэй. Өвдөг хэсгээр болон шилбэний дээд хэсгээр зөөлөн эдийн хөхрөлттэй. Арьсан дор шингэн хурсан байна.  Хатгалт хийж 20,0 улаан ягаан шингэн соруулж авав. Онош- Зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус  хуралт. Эмч Энхбаатар”... гэх тэмдэглэл, /хх-ийн 66 хуудас/

 

6. Хохирогч *ын хэрэг болох өдрийн орой буюу 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22:04 миунтанд өөрийн гар утсаараа зүүн талын хөлнийхөө зургийг дарж баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67 хуудас/ /хөлөнд үүссэн олон тооны жижиг тав тогтсон шалбархай нь хамааралгүй бөгөөд шумуулд хазуулнсы улмаас маажиж тав тогтсон байгаа байдал/

7. Саран элит эмнэлэгт 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үзүүлсэн эмчийн үзлэгийн төлбөр 60,000 төгрөгийн баримт, 20 гр шприц, боолт авсан 7,100 төгрөгийн баримт /68 хуудас/

 

8. Шүүх хуралдааны шатанд хохирогч *оос гаргаж өгсөн гэмтлийн эмчийн үзлэгийн гэрэл зураг, 20гр шприцээр яагаан өнгийн шингэн соруулж авч байгаа гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *гийн бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч * нь “Би *ын хөлрүү цохиогүй, далан дундуур нь барьж явсан шилбүүрээрээ нэг удаа цохьсон. Намайг хэрэгт гүтгэж байна” гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэггүй зэрэг хуульд заасан эрхээ эдэлж байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана… гэж заасан.

 

Хэргийн газар дээр шүүгдэгч *, хохирогч *, *гийн төрсөн дүү Р.*, түүний эхнэр буюу бэр дүү * нар байсан бөгөөд

Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.*ын: …* эгч үхэр цохиод байхдаа яадаг юм бэ, чамайг ингээд байвал ямар байна гээд  дал хэсэгрүү нь 1 удаа барьж явсан шилбүүрээрээ чичсэн... гэж,

Гэрч *гийн: …..* эгч очоод чи үхэр цохилоо гээд барьж байсан шилбүүрээрээ нуруу руу нь ороолгосон би тэрийг л харсан… гэж мэдүүлж байгааг гэр бүл, төрөл садан, хамаарал бүхий хүнийг хаацайлж мэдүүлэг өгч байна гэж дүгнэж байгаа тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч *: ...Шүүгдэгч *гийн үйлдлийн улмаас буюу модоор хохирогч *ын хөлрүү цохисны улмаас биед нь хөнгөн хохирол учирсан нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү... гэж,

 

Шүүгдэгч нь “...Би хөл рүү нь цохиогүй. Намайг гүтгэж байна, хохирогч өөрөө үхэр цохисон, үхрийг өшиглөөд хөлөө буулгахдаа листэн онгоцонд хөлөө нидэрсэн байх гэж бодож байна ....” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч * гэм буруугийн дүгнэлт гаргахдаа: “... Улсын яллагчийн зүгээс *гийн үйлдэл, хохирогчийн биед үүссэн гэмтэл 2-ын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан гэмт хэргийг хэн, хэзээ үйлдсэн бэ гэдгийг нотолбол зохих асуудал нотлогдоогүй. Тухайн үед  05 сарын 27-нд энэ үйл баримтууд, үйл явдлууд  болсон гэж байгаа боловч 06 сарын 09-нд эмнэлэгт хандсан 6 сард эмчид үзүүлсэн шинжээч эмчид үзүүлсэн байдлууд харагддаг. Тэгэхээр малчин хүний хувьд 05 сарын 27-ноос хойш бараг 10 хэдэн хоногийн дараа  морь малаасаа унах ч юм уу, ямар нэгэн байдлаар хөл гараа гэмтээсэн байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна. *гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед өвдөгний үе шингэн хуралдаж, энийгээ соруулах ажиллагаа хийгдсэн байна  гэж үзэх үндэслэл байхгүй байна. Тийм учраас үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудал дээр улсын яллагчтэй маргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *ын биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч * нь хохирогчийн хөл хэсэгт унины хугархай модоор цохиж гэмтэл учруулсан үйлдэл, үүний улмаас хохирогчийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

 

Хохирогч мөрдөн байцаалтанд “* эгч намайг модоор 3-4 удаа хөл, нуруу руу цохьсон. Би үхрийнх нь хөлрүү өшиглөсөн болохоор миний хөлрүү чи яахаараа манай үхрүүдийг цохьдог юм, чамайг ингээд цохиод байвал ямар байна гээд цохиод байсан... гэж мэдүүлдэг боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож оролцогч нараас асуусан асуултанд хариуцлахдаа “Шилбүүрээр миний нуруу хэсэгт цохисон, байнга барьж явдаг шилбүүрээ хаяад тэр үед надаас булааж аваад унины хугархай модоор хөлрүү цохисон… мэдүүлдэг ба хохирогчийн мэдүүлэг тогтвортой, эх сурвалжаа тодорхой зааж байна гэж дүгнэв.

 

Хохирогчийн хөлд учирсан гэмтлийг харахад ч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нарийхан шилбүүрээр цохьсон бол хохирогчийн хөлөнд төдий хэмжээний гэмтэл үүсэхгүй гэж үзлээ.

 

Мөн хохирогчийг хэрэг гарах үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулаагүй хэрэг үйлдэгдсэн үеэс хойш буюу 6 сарын 9-нд эмнэлэгт үзүүлсэн. Энэ хугацаанд ямар нэг байдлаар морь малнаас унах, бусад байдлаар хөлөө гэмтээсэн байхыг үгүйсгэхгүй... гэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаж байх бөгөөд мөрдөгчийн асуусан “* та 2 яагаад тухайн үед эмнэлэг, цагдаад мэдэгдээгүй юм бэ” гэж асуусан асуултанд гэрч * “тухайн үед цагдаа ч гэж бодоогүй, за яахав дээ настай хүмүүстэй маргалдсан юм чинь гээд хаясан, хандъя гээд ч сүлжээ ч байхгүй, гэр ч хол байсан. *ын хөл нь хөхөрчихсөн байхаар нь за гайгүй болчих биз гээд хар цайгаар шавшаад хэд хоног болсон юм. Тэгээд л улам өвчин ороод хавдар нь ихдсээд байсан юм. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн” гэж мэдүүлж байгаа мэдүүлэг, мөн шинжээчийн 546 тоот дүгнэлтээр *од учирсан гэмтлийг “хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт зэргээр дээрх байдал үгүйсгэгдэж байгаа болно.

  

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Шүүх шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогч *ын биед хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардалд 400,000 гаруй мянган төгрөг нэхэмжилнэ, би Улаанбаатар хотод МRI хийлгэсэн, шатахууны зардлын баримтаа авч ирээгүй байна... гэж мэдүүлж байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд * эмнэлэгт үзлэг хийлгэсэн 60,000 төгрөг, шатахууны 60,000 төгрөг, шприц, боолт авсан 7100 төгрөг нийт баримтаар тогтоогдсон 127,100 төгрөгийг /хх-ийн 68 хуудас/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *гээс гаргуулж хохирогч *од олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын шатанд 127,100 төгрөгийг хохирогчид төлөхөө илэрхийлсэн байна.

Мөн хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч *: “...Хэдийгээр шүүгдэгч гэм буруу дээрээ маргаж мэтгэлцэж  оролцсон боловч түүний хувийн байдал, мөн насны байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж, үйлдлийн арга, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг модыг зохих журмын дагуу устгуулах, шүүгдэгчээс гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх  дүгнэлтийг гаргаж байна...” гэв,

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү: “...*гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа бас нөлөөлсөн. Ямар үйлдэл байсан бэ гэхээр тэр худаг дээр шаваад байгаа малыг модоор цохисон, хөөсөн, өшиглөсөн байдалтай байсан учраас нэгэнт малдаа хайртай малчин хүний зан, ухамсраараа малыг ингээд цохиод байвал чамд ямар байна гэдэг байдлаар түүнийг цохисон  асуудал байдаг. Тийм учраас түүнд торгуулийн ял оноож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Торгуулийн ялын 600,000 төгрөгийг хэсэгчлээд 3-5 сарын хугацаанд төлөх боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Яагаад гэхээр * малчин хүн байгаа. Малчны тэтгэвэртэй тэтгэвэр маань сард нэг л удаа буудаг учраас тэтгэврийнхээ орлогоос хэсэгчилж төлөх нөхцөлөөр хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Хувийн малаа малладаг түүнээс  цалин хөлс байхгүй, тэтгэврээрээ амьдардаг юм байна. Тийм учраас энэ торгуулийн ялыг хэсэгчилж төлөхөөр шийдвэрлэж өгнө үү..” гэх санал, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч *: “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заажээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаахаа илэрхийлсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал  /насны байдал, эрүүл мэндийн байдал/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  эд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бургасан шилбүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **ийн *г хүний эрүүл
мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *гээс 127,100 төгрөгийг гаргуулж хохирогч *од олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  эд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бургасан шилбүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *д буцаан олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

    

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН