| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/0037/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/00039 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00039
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал
даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, улсын яллагчаар хяналтын
прокурор А.Оргилбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /цахимаар/, шүүгдэгч
*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх
хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь
Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн
10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ын
*******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн
******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч
хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, настай,
эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой
ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын нуур багт
оршин суух, ******* овогт *******ын *******. /РД:/
2. Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, настай,
эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,
нөхөр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн сумын нуур багт оршин суух,
овогт *******ын *******. /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ Хүүхдийн
эрхийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1. Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг,
эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. 10.1.3.
“хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдзгт нөхцөлөөс
урьдчилан сэргийлэх, хамгаалах; гэж, “Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар
зүйлийн 22.3-т “Эцэг, эх хүүхдийн амьдарч байгаа орчны эрсдэлийг үнэлгээг хийж,
эрсдэлийг арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” гэх арга
хэмжээ аваагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас төрсөн охин болох
/1нас 4сар 23хоногтой/ нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17
цагийн орчим Ховд аймгийн сумын нуур баг Мянган угалзатын 5-8 тоотод
оршин суух Г.Амаржаргапын монгол гэрийн зүүн хэсэг шалан дээр буцалж байсан
халуун тогоотой хоол руу түрүүлгээ харж унасны улмаас өндөр хэмийн үйлчлэл,
түлэгдэлтийн улмаас түлэгдэлтийн шокоор нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр
хохироох гэмт хэргийг үйлдсэн үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн
10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд
шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан
дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт
хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ Хүүхдийн эрхийн
тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1. Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран
хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. 10.1.3. “хүүхдийн
хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдзгт нөхцөлөөс урьдчилан
сэргийлэх, хамгаалах; гэж, “Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т
“Эцэг, эх хүүхдийн амьдарч байгаа орчны эрсдэлийг үнэлгээг хийж, эрсдэлийг арилгах,
гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” гэх арга хэмжээ аваагүй, хуулиар
хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас төрсөн охин болох /1нас 4сар
23хоногтой/ нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим Ховд аймгийн
сумын нуур баг Мянган угалзатын 5-8 тоотод оршин суух Г.Амаржаргапын
монгол гэрийн зүүн хэсэг шалан дээр буцалж байсан халуун тогоотой хоол руу
түрүүлгээ харж унасны улмаас өндөр хэмийн үйлчлэл, түлэгдэлтийн улмаас
түлэгдэлтийн шокоор нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг
үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн
мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай
тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост
үзлэг хийсэн тэмдэглэл, архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг
шалгасан тухай тэмдэглэл, хууль ёсны төлөөлөгч О.Билэгтийн мэдүүлэг, гэрч
Б.Отгонцэцэг, Б.Оргилбулаг, Г.Амаржаргал, Г.Бадамцэцэг нарын мэдүүлэг, Ховд аймаг
дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Энэбишийн 2025 оны 05
дугаар сарын 02-ны өдрийн Хово625/042 дугаартай “Амь хохирогчийн цогцост нүүр,
цээж, хэвлий, хоёр гар, хоёр хөлийн хэсэгт түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь
өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч өндөр хэмийн үйлчлэл
түлэгдэлтийн улмаас түлэгдэлтийн шокоор нас баржээ” гэх дүгнэлт, эд зүйл /баримт
бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, яаралтай
тусламжийг хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Н.Анударийн нас тоолсон
тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох
баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь “хуулиар хүлээсэн үүргээ
биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг
үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, ******* нарын хүлээн
зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд
зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг
хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын
хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын
саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй
байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон
хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,
шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт
*******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт,
хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас
хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр
1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар
зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч *******,
******* нарт “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт
тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын
арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт
зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд
санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг
хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял
оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн
этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар
нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн учир цагдан
хоригдсон хоноггүй, эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд
хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа
гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл
хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр
оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл
бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ