| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/00044 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00044
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх
хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй
хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг
улсын яллагчаар хяналтын прокурор *******
шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан Ховд
аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага
шар овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг
2025 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 06 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган суманд
төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 /ээж, хүүгийн
хамт/, Ховд аймгийн Булган сумын багт оршин суух урьд ял шийтгэл эдэлж
байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бага шар овогт
******* Батсүх /РД : /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ 2024 оны 06 сарын 08-ны шөнийн 23 цагийн орчим Ховд аймгийн
Булган сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газарт хаваржиж
байсан иргэн гэрийн гадна *******тэй маргалдан ноцолдож
улмаар тухайн зодооныг салгаж моринд мордуулахыг оролдсон насанд хүрээгүй
“аавтайгаа нийлж намайг зодлоо” хэмээн толгойн дагз хэсэгт нь
чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “дагзны ясны цөмөрсөн хугарал” бүхий хүнд
хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ./яллах дүгнэлтэд
дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн
хэлэлцүүлэгт мэдүүлсэн....2024 оны 06 сарын 07-ны өдөр гэх айлд би согтуу
очиход гэдэг хүн байсан. ******* намайг 2 удаа алгадахад би маргаж
айлын гэрээс гарч ноцолдож байснаа санаж байна. Би их согтуу байсан болохоор зарим
зүйлийг санахгүй байна. маргааш нь *******гийн хүүхдийн толгойг чулуугаар
цохисон гэдгээ мэдсэн. Би ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан
үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Уучлалт гуйсан. Хохиролд 10.0 сая төгрөг өгөхөөр
болсон. Бага насны хүүхдийн биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Хүүхдээс
уучлалт гуйна.Дахин хэрэг үйлдэхгүй байж чадна. Би өөрөө 10 настай хүүхэдтэйгээ
хоёулаа амьдардаг. Хохиролд 5.0 сая төгрөг төлсөн. Цаашдаа гарах хохирлыг төлж
өгнө. Миний буруу гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаа
болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.....2024 оны 06 сарын 08-ны өдөр би нүүдэл
хийгээд явж байх замдаа айлд байсан. ******* нь согтуу ирээд надтай маргалдахад
хүүхэд ирж салгах гэхэд хүүхдийн толгой цохиж гэмтэл учруулсан. Хохирогч
нь одоогоор эмчилгээтэй саяхан тархины хагалгаанд орж гадуур
эмчилгээтэй байна. Цаашдаа дахин хагалгаанд орно гэж эмч хэлсэн. Бид анхнаасаа
сумын эмнэлгийн тусламж, Ховд аймагт, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн.
2024 оны 06 сарын 08-ны өдрөөс хойш хийлгэсэн эмчилгээний зардалд 8 сая гаруй
төгрөгийн хохирол нэхэмжилнэ. ******* нь надад 5 сая төгрөгийн хохирол төлсөн. /мал
оролцуулж/, Хүүхдийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирлыг
бас нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр
хуудас/,
Хохирогч ийн насыг 14 нас 9 сар 8 хоногтой гэж тоолсон тэмдэглэл /хх
ийн 5 дугаар хуудас/,
Хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний баримт /хх-ийн
07-16 дугаар хуудас/,
Гэрч овогт мөрдөн шалгах ажиллагаанд
мэдүүлсэн...ын ам гэх газар манайх хаваржиж байхад манай ээжийн гэрт хүмүүс
чанга чанга дуугараад байхаар нь би очиход *******, ******* нар согтуу
заамдалцсан байхаар нь гэрээс гаргахад хоёулаа хоорондоо ноцолдсон байдалтай
байхаар нь би салгаад ******* дагуулаад холдуулж байтал *******гийн хүүг
******* цохилоо гээд ээж нь орилж байсан.
*******, ******* нар нь нэг нэгнийгээ зодож цохисон зүйл байхгүй
хоорондоо ноцолдож байсан. Тухайн үед 22-23 цагийн орчим болж байсан гэх мэдүүлэг
/хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч овогт гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад
мэдүүлсэн...Манайх Ховд аймгийн Булган сумын багийн “ын ам” гэх
газар өвөлжиж байхад *******гийнх зуслан нүүх замдаа түр саатаж айлуудаар
орж архи уугаад явж байгаад 22-23 цагийн орчим манайд халамцуухан орж ирсэн.
Гэтэл гаднаас ******* мөн согтуу орж ирэхэд ******* настай хүнийг амраа
гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд доромжлоход гэрт хэрүүл хийгээд яах вэ
гээд чирээд гарахад 25 л-ийн савтай ус тээглээд асгарсан. Гадна тэр хоёр маргалдаад
байхаар нь манай хүү энэ хүмүүсийг салгаж явуулна гээд гарсан. Намайг
гэрээс гарахад *******гийн хүүхэд хүүхэд хоёр ирчихсэн зогсож
байсан. ******* нь газраас чулуу аваад Далайцэрэнгийн толгойн хойд хэсэг рүү нэг
удаа цохиход газар дээрээ ухаан алдсан. *******эд яаж байгаа юм
гэхэд аавтайгаа нийлж намайг цохисон гэж хэлээд харанхуйд зүүн тийшээ явсан.
Хүүхдийн толгойн зүүн хойд хэсэг бондойчихсон байсан. Манай гэрт маргаж
байхад Б.Пүрэвцэрэнгийн хүүхэд ирээгүй байсан гэрээс гарсны дараа ирсэн байсан гэх
мэдүүлэг /хх-ийн 34- дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч овогт /хоч төгсөө/-ийн
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Тэр орой Далайцэрэнгийн хамт
гэх айлд очиход ийн аав , Батсүх гэх ахтай
маргалдсан заамдалцаад гэрээс гарч ирээд гадаа хэрэлдээд зогсоод байхаар нь бид
хоёр ******* ахын хоёр талаас бариад та одоо мориндоо мордоод явчих гээд авч явж
байхад миний барьж байсан гарыг угзарч татаад салаад газраас чулуу аваад
ийн толгой руу цохиход газар унаад толгойгоо бариад
өвдөж байна гээд уйлаад байсан. *******, ******* нар хоёулаа согтуу байсан.
Маргааш нь харахад ийн толгой хагарсан, цохисон газарт нь очиход хөх
өнгийн атгасан гар шиг зуувандуу чулуу цус болсон байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 37
дугаар хуудас/,
Ховд аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2025 оны 03 сарын 21-ны өдрийн Ховд
0725/3 дугаартай.....ийн биед дагзны ясны цөмөрсөн хугарал гэмтэл
тогтоогдлоо. /Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой./Уг гэмтэл нь хатуу
мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.ийн биед үүссэн гэмтэл нь хүний
эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 4-1-2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт
хамаарна.Хөдөлмөрийн чадвар алдалт болон амь насанд аюултай эсэх нь эмчилгээ
болон эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 46-49 дүгээр
хуудас/,
Шүүгдэгч *******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан
мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад
мэдүүлсэн...насанд хүрээгүй хохирогч нь 2024 оны 06 сарын 01-ны
өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 4.059.590 төгрөгийн тусламж үйлчилгээ Эрүүл
мэндийн даатгалын сангаас авсан байна. Буруутай этгээдээр төлүүлэх хүсэлттэй байна
гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Хохирогч ийн Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн
эмчлүүлсэн эмчилгээний баримтууд /хх-ийн 95-122 дугаар хуудас/,
Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн
эмчилгээний баримтууд /хх-ийн 126-139 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ял шийтгэлгүй гэх /хх-ийн 140-141 дүгээр
хуудас/,
Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 сарын 28-ны
өдрийн ХОВО825/056 дугаартай...2024 оны 06 сарын 08-ны өдрийн гэмт хэргийн улмаас
хохирогч ийн сэтгэцэд хор уршиг учирсан байна.Гэмтлийн дараах
стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байгаа нь сэтгэцийн хор уршгийн нэгдүгээр
зэрэглэлд хамаарна.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд
хамрагдах шаардлагатай гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 151-152 дугаар хуудас/,
Хохирогчид эм ямаа 20, ишиг 7, үхэр 1, 1 сая төгрөг өгсөн хохирлын баримт /хх
ийн 163 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан
үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны
явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр
баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж
прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар
дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Булган сумын багийн нутаг дэвсгэр
“ын ам” гэх газар 2024 оны 06 сарын 08-ны өдөр иргэн гийн гэрт
согтуугаар *******тэй маргалдсаны улмаас хохирогч чулуугаар
толгойн тус газар цохиж дагзны ясны цөмөрсөн хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь
хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэрч Х., , насанд
хүрээгүй гэрч Д. нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох
баримтуудаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан нь Ховд
аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2025 оны 03 сарын 21-ны өдрийн Ховд
0725/3 дугаартай.....ийн биед дагзны ясны цөмөрсөн хугарал гэмтэл
тогтоогдлоо. /Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой./Уг гэмтэл нь хатуу
мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.ийн биед үүссэн гэмтэл нь хүний
эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 4-1-2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт
хамаарна.Хөдөлмөрийн чадвар алдалт болон амь насанд аюултай эсэх нь эмчилгээ
болон эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус
болох нь илэрхий байтал хохирогчтой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж
хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт
хэрэгт үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч *******ийг хохирогч ийн эрүүл мэндэд дагзны ясны
цөмөрсөн хугарал болох хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутай гэж шүүхээс дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогчид эмчилгээний зардалд 8.0
сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан, мөн цаашид гарах эмчилгээний зардал,
сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилнэ гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд
хохирогч д 7.940.000 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч *******ээс
5.480.000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, үлдэх 2.460.000
төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Хохирогч ийн сэтгэцэд Ховд аймаг дахь бүсийн шүүх
шинжилгээний төвийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн ХОВО825/056 дугаартай
шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас хохирогч ийн сэтгэцэд хор
уршиг учирсан байна.Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч
байгаа нь сэтгэцийн хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.Цаашид сэтгэцийн
болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэх шинжээчийн
дүгнэлтээр сэтгэцийн хор уршиг учирсан байна гэж дүгнээд хүний сэтгэцэд учирсан хор
уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолыг
үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний буюу 3.952.080 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид
олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирогч
д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлыг гэм буруутай этгээдээр
төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд шүүгдэгч ******* нь иргэний
нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4.059.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн
байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй, гэмт хэргийн улмаас
учруулсан хохирлыг төлж өгнө цаашид гарах хохирлыг төлнө гэж мэдүүлж байгаа нь гэм
буруугийн үйлдэлдээ маргахгүй хохирогчид эмчилгээний зардалд 5.480.000 төгрөгийн
хохирол төлсөн зэргээс дүгнэхэд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн
эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг
үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн
хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын
яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар
яллаж, шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар
маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,
гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага
насны хүүхдийн хамт амьдардаг ганц бие эцэг, зэрэг байдлыг харгалзан ял шийтгэл
оногдуулахдаа хуульд заасан торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэх
дүгнэлтийг харгалзан үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх
хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх
нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний
хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм
буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд
тооцож шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхэд энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж,
шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2
дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр
зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бага шар овогт ******* Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
*******ийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /Арван сая/ төгрөгөөр
торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
*******эд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/
жилийн хугацаатай хорих ялыг 24 /Хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн
төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч
******* нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй
торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож
хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй хаалттай хорих
ангид даалгасугай.
6.Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах
хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан
битүүмжлэгдэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хохирол болон цаашид гарах
эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх
эрхтэйг дурдаж, хохирогчид 5.480.000 төгрөгийн хохирол төлөгдсөнийг дурдаж
шүүгдэгчээс 2.460.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох,
шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын газарт 4.059.000 төгрөг гаргуулан иргэний
нэхэмжлэгч М.Цэвээнсүрэнд олгосугай.
8.Шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,
тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө
гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ