| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
2025 05 20 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,
Шүүгдэгч: Ц.О********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********ийн О**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.О********** нь 2025 оны 01 дүгээр сарын 20-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "**********” нэртэй халуун усны хашаанд М.Т********** авто машинаараа гэнэт урдуур орж ирсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа цохиж зодон баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, цээж, эгэм, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.О********** нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч ********** гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын хяналтын прокурор Э.Наранхүү би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.О********** холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Ц**********гийн О********** нь 2025 оны 01 дүгээр сарын 20-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "**********” нэртэй халуун усны хашаанд М.Т********** авто машинаараа гэнэт урдуур орж ирсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа цохиж, зодон баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, цээж, эгэм, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт сэргээн дүрслэгдэж байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал нь хохирогч М.Т**********ийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн “...сумын төв рүү орж ирээд ********** худалдааны төвийн хашаа руу ороод машинаа грашд хийх гээд явж байтал араас нэг машинтай хүн хүрч ирээд яасан нь мэдэгдэхгүй намайг шууд заамдаж аваад толгой, нүүр лүү гараараа цохиж, гэдэс хэвлий рүү бас гараараа цохиж зодож намайг машинаас буулгаад зодсон. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Ц.О**********ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “...тэгээд би хоёр муудалцаж барилцаж байгаад нүүр шанаа хавьд хоёр гурван удаа гараараа цохисон, тэгээд өөр юм болоогүй” гэх мэдүүлэг, гэрч Р.Э**********ын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “...О********** хоёулаа муудалцаад барилцаад байхаар нь машинаасаа бууж очоод О********** тэр хоёрыг салгах гээд О**********ийн гараас татахад Т********** нь О**********ээс зуурчхаад тавихгүй байсан” гэх мэдүүлэг Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Б**********ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 81 дугаартай “...Т**********ийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруул, цээж эгэм баруун бугалга нь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үйлдэгдсэн байх боломжтой. Т**********ийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээгүй тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаас төгсдөг материаллаг гэмт хэрэг юм. Шүүгдэгч Ц.О********** нь хохирогч М.Т**********ийг гараараа цохиж зодсон үйлдлийн улмаас М.Т**********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн үйлдэл болон үр дагавар хооронд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ. Шүүгдэгч Ц.О**********ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ц.О**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна
Шүүхээс Ц.О**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.О**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн санаа зорилго, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухаарч ойлгож, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэв.
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Т**********ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн “....2025 оны 01 дүгээр сарын 20-ны 18 цаг өнгөрч байхад би хүүхдээ сумаас баруун хойш Дотоодын цэргиин 810 дугаар ангийн биеийн тамирын зааланд гар бөмбөгийн дугуйланд нь машинтай явж хүргэж өгчхөөд буцаад сумын төв рүү харих гээд машинтайгаа явж байхад миний араас явж байсан машин нэг сигналдсан тэгээд хажуугаар гарах нь уу гэтэл хажуугаар гарахгүй ард яваад байсан би чигээрээ яваад сумын төв рүү орж ирээд ********** худалдааны төвийн хашаа руу ороод машинаа гаршид хийх гээд байж байтал араас нэг машинтай хүн хүрч ирээд яасан мэдэхгүй намайг шууд л заамдаж аваад толгой нүүр лүү гараараа цохиод гэдэс хэвлий рүү бас гараараа цохиод намайг зодож байснаа намайг машинаас буулгаад цохиж зодсон тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн юм..." "..********** надаас өөр хүнийг зодож цохиогүй, надад л их уурласан юм шиг байгаа юм тэгээд намайг л зодож цохисон хүн байгаа юм..." "...О**********гээс өөр хүн намайг зодож цохиогүй..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 44- 46 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Э**********ын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "...2025 оны 01 дүгээр сарын 20-ны орой би 21 цагийн үед Цогт-Овоо сумын Цохио гэдэг газраас машинтай гараад Цэций рүү явж байхад Цогтцэций сумын салдаг уулзвар дээр явж байхад замд нэг хүн ганцаараа гар өргөөд зогсож байхаар зогсоод уулзахад зүс таньдаг О********** гэх хүн байсан тэгээд О**********г аваад хоёулаа сумын төв рүү засмал замаар явж байхад Цагдаагийн пост өнгөрөөд явж байхад гэнэт миний урдуур шороон замаас жижиг хар хөх машинтай хүн шахаж орж ирэхээр нь би машинтайгаа замын баруун тал руугаа шороон хэсэг рүү зугтах гараад буцаж засмал зам руугаа ороод сум руу явж байхад нөгөө машинтай хү урд л яваад байсан тэгээд О********** энэ хүн аваар осол хийх нь байна гэдгийг хэль тэгэхгүй бол болохгүй нь араас нь дагаад яваарай гэсэн юм тэгээд бид хоёр араа нь яваад суманд орж ирээд тэр машинтай хүнийг ********** халуун усны гадаа очоо зогсоход нь араас нь машинтайгаа очоод зогсоход О**********, машинаас буугаад тэр хүн дээр очоод уулзахад Т********** гэдэг хүн тэр хоёр ёр маргалдаад эхэлсэн тэгснээ миний харснаар нөгөө хүн /**********/ Ц.О**********г нүүр хавьд нь цохиж байгаа харагдсан тэгээд хоорондоо барилцаад зуу зууралдаад байгаа харагдахаар нь би машинаасаа бууж очоод салгах гэтэл тэр хоёр хоорондоо барилцаад зууралдчихсан миний үгэнд хэн хэн нь орохгүй нэгнээсээ зу зууралдаж барьчхаад хэн хэн нь тавихгүй байсан юм тэгээд удаагүй цагдаа хүрч ирсэн. Тэр үед би Т**********тэй уулзаагүй, О********** хоёулаа муудалцаад барилцаад байхаар нь машинаасаа бууж очоод О**********г тэр хоёрыг салгах гээд О**********ийн гараас нь татахад Т********** нь О**********ээс зуурчхаад тавихгүй байсан. Т********** гэх хүн өөрөө миний урдуур машинтайгаа шахаж орж ирээд урд явсаар байгаад сум орсон, О********** энэ хүн осол хийх гэж байгааг анхааруулж хэлье гэж байсан энэ асуудлаас болоод тэр хоёр муудах шалтгаан болсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Б**********ийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 81 дугаартай “1.М.Т**********ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, цээж, эгэм, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. М.Т**********ийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч 2025 оны 01 дүгээр сарын 20-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "**********” нэртэй халуун усны хашаанд М.Т**********тэй авто машинаараа гэнэт урдуур орж ирсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа цохиж, зодон баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, цээж, эгэм, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.О********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.О**********ийн хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохисон үйлдэл болон хохирогч М.Т**********ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, цээж, эгэм, баруун бугалгад цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ц.О********** нь 2025 оны 01 дүгээр сарын 20-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "**********” нэртэй халуун усны хашаанд М.Т********** авто машинаараа гэнэт урдуур орж ирсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа цохиж, зодон баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, цээж, эгэм, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч Ц.О**********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Т**********ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.О********** нь хохирогч М.Т**********ийн хохирол төлбөрт 2,000,000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 56 дахь тал/
Хохирогч М.Т********** нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.О**********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн санаа зорилго, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухаарч ойлгож, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.О**********ээс “...тайлбар байхгүй.” гэх тайлбарыг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Ц.О**********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.О********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 23 дахь тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О**********д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан байна гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.О**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
1. Шүүгдэгч ********** овогт **********ийн О**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О**********г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О**********д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.О********** нь хохирогч М.Т*********ийн хохирол төлбөрт 2,000,000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч М.Т********** нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.О**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ