| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/00334/И |
| Дугаар | 155/ШШ2023/00530 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2023/00530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Сүхбаатарын талбай-5 Голомт банкны төв байранд байрлах, Г ХХК (......)-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .... сумын ... .... дугаар багт оршин суух, Цагаан сарлагт Н.Л
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .... сумын ..... дугаар багт оршин суух, Хөх Вандаа Г.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 12,127,473.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 730,445.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,936.44 төгрөг нийт 12,871,855.20 (арван хоёр сая найман зуун далан нэгэн мянга найман зуун тавин таван төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий 155/2023/00334/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.... ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... ХХК-ийн Хөвсгөл салбар Н.Л, Г.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 12,127,473.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 730,445.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,936.44 төгрөг нийт 12,871,855.20 (арван хоёр сая найман зуун далан нэгэн мянга найман зуун тавин таван төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Н.Л /РД:РП..../, Г.Б /РД:РП..../ нар нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Г.... Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ЗГ4905119528 тоот зээлийн гэрээ байгуулан 15,100,000 /арван таван сая нэг зуун мянган /төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.4% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. 2022 оны 7 сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 12,127,473.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 730,445.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,936.44 төгрөг, нийт 12,871,855.20 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нартай зээл эргэн төлөх хуваарийг дахин шинээр гаргаж төлүүлэхээр тохиролцож байсан боловч хариуцагч нар нь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой 3,566,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, Г төвөөс эвлэрлийн саналыг хүлээн авах боломжгүй гэх хариу ирүүлсэн гэв.
|
|
| /. |
Хариуцагч Н.Л, Г.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Л, Г.Б бид Г....гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Г.... нэхэмжилсэн 12,127,743.56 төгрөгөөс 620,000 төгрөгийг 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн. Үлдсэн мөнгөө дараах графикийн дагуу төлөхөөр Голомт банктай тохиролцож төлж барагдуулахаар болсон.
Үүнд: 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,566,000 төгрөг
-5 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-6 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-7 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-8 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-9 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-10 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-11 дүгээр сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-12 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-01 дүгээр сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-02 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөг
-03 дугаар сарын 25-ны өдөр 789,062.32 төгрөгөөр хийж төлөлт дуусгахаар болсон.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагаас 9016001014 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 дүгээр 17-ны өдөр Голомт банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Норихико Катогоос Г.... ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц-д олгосон н/1297 дугаартай итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г....ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Э-д гүйцэтгэх захирал Норихико Катогоос олгосон 734 дугаартай эрх олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18/10/0245 дугаартай итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мяндал овогт А.Ц-н иргэний үнэмлэхийн хуулбар, Хөх Вандаа овогт Г.Б, Цагаан сарлагт овогт Н.Л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ЗГ4905119528 зээл болон барьцааны гэрээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10/246 дугаартай Т.Н-д олгосон итгэмжлэл, Тунгалаг овогт Н-н ажлын үнэмлэхийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ЗГ4905119528 дугаартай зээл болон барьцааны гэрээ зэрэг баримтууд (хавтаст хэргийн 2-14, 31-34 дүгээр хуудас)
Хариуцагч Н.Л, Г.Б нарын хариу тайлбар зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч .... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбар нь тус шүүхэд хариуцагч Н.Л, Г.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 12,127,473.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 730,445.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,936.44 төгрөг нийт 12,871,855.20 (арван хоёр сая найман зуун далан нэгэн мянга найман зуун тавин таван төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигч талуудад мэдэгдсэн боловч хариуцагч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.
Голомт банк хязгаарлагдмал хариуцлагатай компни болон Н.Л, Г.Б нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ЗГ4905119528 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж зээлдэгч нар нь 15,100,000.00 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлж, банк 15,100,000.00 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас)
Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх тухай зохицуулалттай нийцсэн, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н.Л, Г.Б нарт шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 2,972,526,44 төгрөг, зээлийн хүүнд 1,253,516.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,748.97 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,127,473.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 730,445.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,936.44 төгрөг, нийт 12,871,855.20 төгрөгийн төлбөр хуримтлагдсан, зээлдэгч нар нь 2022 оны 7 дугаар сараас хойш зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөөгүй болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь 2022 оны 7 дугаар сараас хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дуусах байсан хэдий ч зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан.
Түүнчлэн зээлийн гэрээний байгуулагдсан байдал, зээлийн төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ4905119528 дугаар зээлийн гэрээг цуцлах, 12,871,855.20 төгрөгийг хариуацгчаас гаргуулах шаардлагыг хариуцагч нар зөвшөөрсөн.
Иймд шүүх нэхэмжлэг..... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбар, хариуцагч Н.Л, Г.Б нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ4905119528 зээлийн гэрээг цуцалж, Үндсэн зээлийн төлбөр 12,127,473.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 730,445.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,936.44 төгрөг нийт 12,871,855.20 (арван хоёр сая найман зуун далан нэгэн мянга найман зуун тавин таван төгрөг хорин мөнгө) төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ..... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Л, Г.Б нараас 220,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Л, Г.Б нараас үндсэн зээлийн төлбөр 12,127,473.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 730,445.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,936.44 төгрөг нийт 12,871,855.20 (арван хоёр сая найман зуун далан нэгэн мянга найман зуун тавин таван төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулж Голомт банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ..... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,900 (хоёр зуун хорин мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Л, Г.Б нараас 220,900 (хоёр зуун хорин мянга есөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН