Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00045

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл
 даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, улсын яллагчаар хяналтын
 прокурор *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж /онлайнаар/, шүүгдэгч
 ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй
 явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д зааснаар
 яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох
 эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр
 хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган
 суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******,
 эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын багт оршин суух,
 РД:, ******* овогт ******* Баярмагнай.
 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
   Шүүгдэгч ******* овогт ******* Баярмагнай нь 2024 оны 07 дугаар
 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Алагтоглой багийн нутаг дэвсгэр
  шовгор уул гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой буюу
 улсын хилээс 1.2 км зайд орших ой сан бүхий газрын ургаа модноос зөвшөөрөлгүйгээр
 *******4 ширхэг шинэс мод сүхээр тайрч бэлтгэн 2,678,275 /хоёр сая зургаан зуун далан
 найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
 холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д
 зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
 ТОДОРХОЙЛОХ НЬ:
 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн
 байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт
 хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал
 бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
 Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
”...Би 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн хоёр тэмээгээр Ховд
 аймгийн Булган сумын багийн нутаг дэвсгэр “Газарч” гэх газраас *******4 ширхэг
 модыг ганцаараа очиж сүхээр цавчиж авсан. Тухайн үед мод тайрсан сүхийг цагдаагийн
 байгууллагад гаргаж өгсөн. Энэ сүх нь миний өөрийн эзэмшлийн сүх байгаа юм. Би
 өөрийн эзэмшлийн хоёр тооны тэмээг “” гэх газраас авч очиж тухайн модыг ачиж
 явсан. Тухайн тэмээ нь миний өөрийн эзэмшлийн тэмээ. Би гэм буруугаа хүлээн
 зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ” гэх мэдүүлэг,
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би харуулын дарга
 ахлагч хамт 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцсан
 хэсгийн ын гол гэх газар хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байх үед Булган сумын
  багийн иргэн жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Цэмээний гэж дууддаг
 айлын гадна цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд 2-******* хүн мод ачиж
 байсан. 16 цагийн орчим сүлжээтэй газраас байгаль орчны байцаагч
 холбогдож мод бэлтгэсэн талаар хэлж зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад тийм зүйл
 байхгүй гэсэн. Энэ талаар ангийн штабд мэдэгдсэн. 2024 оны 07 дугаар сарын 22-ны
 өдөр хилийн манаагаар газар орны үзлэг хийж шовгор уул гэх нэртэй газар
 улсын хилээс 1.2 км зайд төгөлд 1******* ширхэг мод огтолсон хожуул үлдсэн байсныг хараад
 уулнаас буугаад Цэмээний гэж дууддаг айлд очоод мод бэлтгэсэн үү гэж асуухад
  өөрөө байхгүй гийн эхнэр манай худ ******* Баярмагнай мод бэлтгэсэн
 манай 2 тэмээгээр татаж авсан гэж хэлсэн. 07 дугаар сарын 21-ний өдөр байгаль
 хамгаалагч , ******* нар Булган сумаас ирээд манай салбараас 8
 километрийн зайд байх Хөндийн хөтөл гэх нэртэй газар ******* гэх хүний портер
 маркийн тээврийн хэрэгсэлтэй *******4 ширхэг хар мод тээвэрлэж явахад нь зогсоож шалгаад
 манай заставын хажууд буулгасан. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр штабын үүрэг
 өгсний дагуу газар орны үзлэг хийхэд хилийн зурваст мод бэлтгэсэн байсныг илрүүлж
 ангийн штабд мэдэгдсэн. шовгор уул гэх газар нь хилээр дотогшоо 1.2 км
 орчим зайд улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах модтой салаа газар байдаг
 юм. Тэр газар сүхээр цавчсан гэмээр мөр үлдсэн 1******* хожуул байсан” гэх мэдүүлэг,
 Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар
 сарын 21-ний өдөр хилийн цэргийн 01*******0 дугаар ангийн Баянмодны заставын дарга
 С.Лхагвасүрэн утасаар яриад багийн “” гэх газарт цагаан өнгийн
 тэвштэй машин мод ачиж байгаа талаар мэдээлэл өгсөний дагуу байгаль хамгаалагч
 Б.Мөнх-Эрдэний хамт мотоцикьлтой яваад “Ихэр толь” гэх хөтөл дээр *******
 цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж таарсан. Тэгээд
 *******г зогсоож шалгахад тэвшин дээрээ гэр ачаад түүний дээр шургаа мод
 ачаад берзентээр хучсан байсан. *******гаас хаанаас мод бэлтгэсэн талаар
 асуухад өвөлжөөний хашаагаа сэргээх гээд “Газарч” гэх газраас *******0 гаруй ширхэг гадас
 мод авсан гэж тайлбарлаж байсан. Тухайн модыг Баянмодны заставын хашааны гадна
 буулгуулсан. Тэгээд хилийн цэрэг маргааш нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн
 байсан. Бид нарт тухайн модыг сүхээр цавчиж аваад 2 тэмээгээр “Газарч” гэх газраас
 ачаад “” гэдэг газар Ц.Батхуяг //-н гэрийн гадна буулгаад одоо машиндаа
 ачаад явж байна. Би мод бэлгэхдээ ганцаараа бэлдсэн гэж хэлж байсан. *******4 ширхэг
 байсан. Ц.Батхуяг // тэр 2 тэмээ хэнийх вэ? гэж асуухад Баярмагнай өөрийнхөө
 тэмээгээр мод ачсан гэж хэлж байсан. Тухайн мод нь холцостой 2 талын үзүүрийг
 шинэхэн цавчиж тасалсан байдалтай байсан. Хуурай нойтон эсэхийг нь сайн мэдэхгүй
 байна. Ховд аймгийн Булган сумын багийн нутаг дэвсгэр “Газарч” гэх газар
 нь улсын тусгай хамгалалттай газарт хамаардаг бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр
 миний хариуцсан газар нутаг байгаа юм. Улсын тусгай хамгаалалттай газараас ямар
 нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл олгогдохгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар
 сарын 21-ний өдөр хилийн цэргийн 01*******0 дугаар ангийн Баянмодны заставын дарга
 С.Лхагвасүрэн утасаар яриад багийн “” гэх газарт цагаан өнгийн
 тэвштэй машин мод ачиж байгаа талаар мэдээлэл өгсөний дагуу байгаль хамгаалагч
 ийн хамт мотоцикьлтой явсан. Бид 2 “Ихэр толь” гэх газар ирхэд
 *******, Х.Батсүх гэх хүнтэй цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй
 гэр ачаад, дээр нь *******4 ширхэг шургаа мод ачаад явж байхад нь зогсоож шалгаж тухайн
 модыг Баянмодны застав дээр буулгасан. Х.Батсүх гэх хүн тухайн үед дайгдаж явсан
 хүн гэсэн. ******* тухайн модыг 07 дугаар сарын 21-ний өдөр багийн
 нутаг дэвсгэр “Газарч” гэх газраас ганцаараа бэлдээд 2 тэмээгээр зөөгөөд гэх
 газар Батхуягийн гэрийн гадна буулгаад одоо машиндаа ачаад явж байна. Өвөлжөөний
 хашаа хавар усанд автаж эвдэрсэн түүнийгээ сэлбэж засах гэж мод бэлтгэсэн гэж
 тайлбарлаж байсан” гэх мэдүүлэг,
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар
 сарын 21-ний өдөр Хилийн цэрэгтэй хамтаар манай байгаль хамгаалагч ,
 Б.Мөнх-Эрдэнэ нар багийн , Харцагат, Харгайт, Нүцгэн зэрэг
 газруудад хяналт шалгалт хийж ажиллах үеэр иргэн ******* нь *******4 ширхэг шургай
 мод бэлтгэсэн, тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн тухайн модыг Баянмодны заставын
 хашааны гадна буулгуулсан. Би 07 дугаар сарын 2*******-ны өдөр хяналт шалгалт хариуцсан
 ахлах мэргэжилтэн Д.Энхтайван, байгаль хамгаалагч , Б.Мөнх-Эрдэнэ
 нартай мод буулгасан газарт очиж баримтжуулан ачаад цагдаагийн хэлтсийн хашаанд
 буулгасан” гэх мэдүүлэг,
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Булган сумын
  багийн нутаг гэх газарт зусаж байна. 2024 оны 07 дугаар сарын 20
ны өдөр манай худ болох гэж байгаа ******* нь 1 тэмээн дээр мод ачаад
 ын постны байрны ташуу гэх газар надтай тааралдахдаа жаахан шургай авлаа,
 маргааш Булган сум руу оруулна. Танай гадна буулгая гэхээр нь юм хэлээгүй. Тэгээд
 маргааш нь намайг байхгүй хойгуур ачаад явчихсан байсан. Би тухайн шургайнуудыг
 тоолоогүй Булган сум руу оруулна гэж байсан. Надад хэлэхдээ Газарч гэх газраас
 авлаа гэж байсан. Би хуурай нойтныг нь мэдэхгүй байна. Холтостой цавчиж авсан
 оромтой моднууд байсан. ******* ганцаараа явж байсан. Өөрийнхөө тэмээгээр
 ачиж ирсэн” гэх мэдүүлэг,
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд
 өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай байгаль хамгаалагч нар болох
 , Б.Мөнхэрдэнэ нар хилийн цэргийн Баянмодны заставын алба хаагч нартай
 хамтарсан хяналт шалгалтын үеэр мод бэлтгэсэн зөрчил илрүүлсэн. Тухайн мод
 бэлтгэсэн газар нь улсын хил дагуу байрлалтай “Газарч” гэх нэртэй газраас *******4 ширхэг
 мод бэлтгэж явах үед хилийн цэргийн алба хаагч болон манай байгаль хамгаалагч нар
 илрүүлж цагдаагийн байгууллагад хандсан. Надад тухайн хэрэгтэй холбоотойгоор ямар
 нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
 Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны Байгаль
 орчны хяналтын улсын байцаагч, шинжээч 2024 оны 08 дугаар сарын 06
ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
 1. Хураан авсан *******4 ширхэг мод нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужийн ойгоос
 бэлтгэгдсэн, сүхээр цавчиж тайрсан хожуул, модны холтос зэргээс нойтон шинэс мод
 болохыг тогтоож байна.
 2. Хураан авсан *******4 ширхэг модны диаметр нь дунджаар 12 см байгаа нь залуу,
 сүхээр цавчиж тайрсан хожуул, холтос зэргээс нойтон мод болох нь тогтоогдож байна.
 *******. Тухайн талбайгаас ургаа нойтон мод тайрч авсан учраас байгаль орчинд
хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймээс нөхөн төлбөр тооцогдоно.
 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1
 дүгээр хавсралтаар тогтоосон нэг шоо метр шинэс модны экологи-эдийн засгийн
 үнэлгээ нь 249,877 төгрөг, тууш модны итгэлцүүр 1,4-өөр үржүүлэн бодож, нэг метр куб
 модны экологи эдийн засгийн үнэлгээ *******49,827 төгрөг болж байна.
 Бэлтгэсэн *******4 модны эзэлхүүнийг Монгол улсын стандарт Ангиллын 79.040 кодтой,
 МNS2*******79:2010 стандартыг баримтлан, “0,5-09 метрийн урттай, бөөрөнхий модны
 эзэлхүүний хүрд" ашиглан тогтооход нийт эзэлхүүн 2,552 м******* болж, тухайн *******4 модны
 экологи эдийн засгийн үнэлгээ нь Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай
 хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн бодоход 2,552 м******* х *******49.827 х *******
 = 2678275 төгрөг болж байна” гэх дүгнэлт,- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл- эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан
 тэмдэглэл- эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн
 тэмдэглэл- гэрэл зургийн үзүүлэлт- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол- эд зүйлийн үнэлгээ- хохирол төлсөн баримт- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол зэрэг болно.
 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг
 мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
 үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар
 үнэлж шийдвэрлэлээ.
 Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч
 ******* нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын
  багийн нутаг дэвсгэр шовгор уул гэх нэртэй, улсын тусгай
 хамгаалалттай газар нутгийн ой буюу улсын хилээс 1.2 км зайд орших ой сан бүхий
 газрын ургаа модноос өвөлжөөний хашаа сэргээж барих зорилгоор зөвшөөрөлгүйгээр
 *******4 ширхэг нойтон шинэс мод сүхээр тайрч бэлтгэн, өөрийн эзэмшлийн 2 тооны тэмээн
 хөсөгөөр ачиж тээвэрлэн, 2,678,275 /хоёр сая зургаан зуун далан найман мянга хоёр
 зуун далан тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн
 хууль ёсны төлөөлөгч Д.Сайнсор, гэрч С.Лхагвасүрэн, , Б.Мөнх-Эрдэнэ,
 Ц.Батхуяг нарын мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан
 тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн
 баримтаар тооцох тухай тогтоол, Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын
 хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч, шинжээч
  2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн
 дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
 Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага,
 албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн
 зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү
 хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн
 үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь улсын тусгай хамгаалалттай
 газар нутгийн ойд дур мэдэн зөвшөөрөлгүйгээр ургаа нойтон мод тайрч бэлтгэсэн үйл
баримт тогтоогдож байна.
 Шүүгдэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод
 бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн
 санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж, түүнийг хүсэж үйлдсэн нь гэм
 буруугийн санаатай хэлбэртэй байна.
 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дахь заалтад заасан “Зөвшөөрөлгүйгээр
 ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн,
 тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэмт хэргийг “улсын тусгай хамгаалалттай
 газар нутгийн ойд” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.
 Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч
 мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн
 судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын
 мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу
 болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ
 хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт
 хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******г улсын тусгай хамгаалалттай
 газар нутгийн ой сан бүхий газраас өвөлжөөний хашаа сэргээж барих зорилгоор
 зөвшөөрөлгүйгээр *******4 ширхэг нойтон шинэс мод сүхээр тайрч бэлтгэн, өөрийн
 эзэмшлийн 2 тооны тэмээгээр ачиж тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн
 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
 тооцох үндэслэлтэй байна.
 Гэмт хэргийн хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:
 Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны Байгаль
 орчны хяналтын улсын байцаагч, шинжээч 2024 оны 08 дугаар сарын 06
ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Бэлтгэсэн *******4 модны эзэлхүүнийг
 Монгол улсын стандарт Ангиллын 79.040 кодтой, МNS2*******79:2010 стандартыг баримтлан,
 “0,5-09 метрийн урттай, бөөрөнхий модны эзэлхүүний хүрд" ашиглан тогтооход нийт
 эзэлхүүн 2,552 м******* болж, тухайн *******4 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь Монгол
 улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг
 үндэслэн бодоход 2,552 м******* х *******49.827 х ******* = 2678275 төгрөг болж байна” гэжээ.
 Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Мөнхайрхан сумын Байгалийн
 цогцолборт газрын 1006111*******001 тоот дансанд 2,678,*******00 төгрөгийг төлсөн болох нь
 Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна. Харин Мөнхайрхан
 сумын Байгалийн цогцолборт газрын төрийн сангийн 1006111*******001 тоот данснаас
 2,678,*******00 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908*******4/
 Төрийн сан дахь 10090001*******040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв.
 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
 Шүүхээс шүүгдэгч *******г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд
 хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6
 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон
 тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг
 үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид
 заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу
 эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий
 ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл
байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн  байдлыг
 эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн
 ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл
 байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж
 чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн
 хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн
 хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т заасан хорих ял
 оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2
 дугаар зүйлийн 1, 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар,
 ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад
 урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн
 хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт
 хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох
 хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон
 хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон
 эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд
 ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, ******* дахь хэсэгт “Хураан
 авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан
 шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө,
 орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж,
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг
 үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл,
 уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон
 тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд
 зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.
 Иймд прокурорын  2024 оны 09 дугаар сарын 1*******-ны өдрийн 04 дугаартай  эд
 хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн гэмт хэрэг
 үйлдэхдээ ашигласан тэмээн хөсөг болох 1800,000 төгрөгийн үнэлгээтэй 8 настай , хөх
 зүсний буруу чих нь он имтэй, зөв чих нь татвар имтэй атан тэмээ, 1800,000 төгрөгийн
 үнэлгээтэй, 7 настай хөх зүсний буруу чих нь он имтэй, зөв чих нь татвар имтэй атан
 тэмээг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар
 хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон хоёр талын үзүүрийг цавчсан 1-*******4 гэж
 дугааралсан 2 метр *******0см урттай *******4 ширхэг модыг мөн хурааж улсын орлогод оруулахыг
 Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, сүх 1 ширхэгийг устгахыг
 шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах
 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн
 шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах
 таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйл, *******6.2 дугаар
 зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйл, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйлийн 1, 2, 4
 дэх хэсэг, *******6.10 дугаар зүйл, *******6.1******* дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус
 удирдлага болгон ТОГТООХ нь:
 1. ******* овогт ******* Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6
 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн
 ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
 тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
 журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д
 зааснаар шүүгдэгч Б.Бармагнайд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн
 хугацаагаар тэнссүгэй.
 *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн *******, 7.******* дугаар зүйлийн 2
 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******д
 оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий
 байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ
 хэрэглэсүгэй.
 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
 шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай
 гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй
 болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял
 оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт
 тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,
 хаалттай хорих ангид даалгасугай.
 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт зааснаар
 прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө
 битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******гаас гэмт хэрэг
 үйлдэхдээ ашигласан тэмээн хөсөг болох 1800,000 төгрөгийн үнэлгээтэй 8 настай, хөх
 зүсний буруу чих нь он имтэй, зөв чих нь татвар имтэй атан тэмээ, 1800,000 төгрөгийн
 үнэлгээтэй, 7 настай хөх зүсний буруу чих нь он имтэй, зөв чих нь татвар имтэй атан
 тэмээ, гэмт хэрэг үйлдэж олсон хоёр талын үзүүрийг цавчсан 1-*******4 гэж дугааралсан 2
 метр *******0 см урттай *******4 ширхэг модыг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Ховд
 аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
 6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж
 ирсэн сүх 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст
 даалгасугай.
 7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах
 хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
 зардалгүй болохыг тус тус дурдаж, Мөнхайрхан сумын Байгалийн цогцолборт газрын
 төрийн сангийн 1006111*******001 тоот дансанд төлөгдсөн 2,678,*******00 /хоёр сая зургаан зуун
 далан найман мянга гурван зуун/ төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур
 амьсгалын сангийн /РД:908*******4/ Төрийн сан дахь 10090001*******040 тоот дансанд
 оруулсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх
 хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан
 сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр
 үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2
 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны
 төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл
 энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд
 аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол
 гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол,
 эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
                          ДАРГАЛАГЧ
                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Б.БАДРАХГЭРЭЛ