Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 112/ШШ2023/0012

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би “С Э Э Б а” ХХК-иас  аймгийн ******* О.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “С Э Э Б а” ХХК-ийн захирал Р.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт 318 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан холбогдох баримтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт аймгийн *******д 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан.

          Аймгийн ******* нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу өргөдөлд анхан шатны шүүлт хийсний эцэст Ашигт малтмал Газрын тосны газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлсэн.

           Ашигт малтмал Газрын тосны газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ. гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10/6144 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт “С Э Э Б а” ХХК -ийн Дарви-1 нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-82000086 бүртгэлийн дугаартай 316,37 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, өргөдөлд дурдсан талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан, хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон , түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбай давхцалгүй байна гэсэн дүгнэлтийг Говь-Алтай аймгийн ******* О.А-д хүргүүлсэн.

          Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн ******* энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байна. Гэтэл тус аймгийн ******* нь өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрлээ.

          Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т: Аймаг, нийслэлийн ******* энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заажээ.

           Иймд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт 318 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тогтоож, Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт “С Э Э Б а” ХХК -ийн Дарви-1 нэртэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-82000086 бүртгэлийн дугаартай 316,37 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “С Э Э Б а” ХХК-иас олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгчийг төлөөлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан эрхийн дагуу тус шүүхэд Говь-Алтай аймгийн *******д холбогдуулан гаргасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тус компаниас Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт 318 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймгийн ******* хуульд заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт “С Э Э Б а” ХХК-ийн  Дарви-1 нэртэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-82000086 бүртгэлийн дугаартай 316,37 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг аймгийн *******д даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          “С Э Э Б а” ХХК-иас  Говь-Алтай аймгийн ******* О.Ат холбогдуулан тус аймгийн Дарви сумын нутагт 318 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тогтоож, Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт “С Э Э Б а” ХХК -ийн Дарви-1 нэртэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-82000086 бүртгэлийн дугаартай 316,37 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрл олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

          Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний  өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эад  “С Э Э Б а” ХХК-ийн захирал Р.О  2023 оны 02 дугаар сарын 14-ний  өдрийн 03 дугаар албан бичгээр итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.3-д заасны дагуу “...нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах...” зэрэг нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээж оролцох бүрэн эрхүүдийг  тусгайлан олгосон байна.   

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч “С Э Э Б а” ХХК-ийг  шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав. 

          Нэхэмжлэгч “С Э Э Б а” ХХК  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт “...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “С Э Э Б а” ХХК-иас Говь-Алтай аймгийн ******* О.Ат холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт 318 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тогтоож, Дарви сумын нутагт “С Э Э Б а” ХХК-ийн Дарви-1 нэртэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-82000086 бүртгэлийн дугаартай 316,37 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ