2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2186

 

 

2025         9         18                                      2025/ШЦТ/2186

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч *******,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Нын Н, С овогт Дгийн А нарт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  2511 00486 0301 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .......... аймгийн ................... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Б овогт Нын Н, /РД.............. /.

 

Монгол Улсын иргэн 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ........................... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

С овогт Дгийн А, /РД:.................  /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 138 кг Сибирь хушны үр идээ /самар/-г 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сары 01-ний өдрийн хооронд ................................. нэртэй өөрийн амьдардаг газартаа зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан,

******* нь зохих зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 138 кг Сибирь хушны

үр идээ /самар/-г 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр .......... аймгийн .............. шалган нэвтрүүлэх пост хүртэл чиглэлд Тоёото приус 30 загварын, ..........улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 13,648,200 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 68,241,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх- ийн 9-15 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын өгсөн: “... Намайг Байгаль орчин, Уур амьсгалын сангийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон. Надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төрийн сангийн Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 тушаал гарсан. Тушаал гарсан өдрөөс өмнө нь мөн дараа нь зохих зөвшөөрөл аваагүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн хуш модны самар нь хууль бус болно. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч А.Еийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3338 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-28 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч*******ын өгсөн: “Тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь бол би байгаа юм. Харин манай төрсөн дүүгийн нөхөр ******* нь 2024 оны 8 дугаар сараас хойш түр хугацаагаар унуулахаар өгсөн. *******ын эхнэр нь манай төрсөн дүү цус харвасан бие муутай болохоор эмнэлэг энэ тэр ордог болохоор тэр 2-т би унуулж байгаа юм.******* нь лизинг хийнэ гэж 2 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд авсан.Тэрнээс хойш төлбөр мөнгө хийгээгүй удаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33 дахь тал/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч А.Еийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний 3338 дугаар шинжээчийн

 

 1. Шинжлэгдсэн дээж нь Сибирь Хуш-Pinus sibirica-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр.

2. Сибирь Хуш Pinus sibirica нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Мөн Ойн тухай хуулийн 3.1.12-т заасан Ойн дагалт баялаг”-т хамаарч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

4. Сибирь Хуш-Pinus sibirica нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг Таримал эсвэл байгалийн ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй.

5. Шинжилгээнд ирсэн үрийн 1-2 дугаартай дээжийн үрийн дундаж чийг нь 20.00% нойтон байна.

6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой.

7. Хуш модны самрыг MNS 5788:2007, MINIS 5364:2004 стандартын дагуу шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой.

8. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900х138кг= 13,648,200 төгрөг байна Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 40 дугээр зүйлийн 4 дэхь хэсгийн 1 дүгээр заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 13,648,200 төгрөг х3=40,944,600 төгрөг байна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 13,648,200 төгрөг х5 =68,241,000 төгрөг байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 41-49 дэх тал/,

“Тэнцвэр эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Т-1-25/285 дугаартай “Тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ 13,630,000 төгрөг...” гэх дүгнэлт /1 хх-ийн 56-59 дэх тал/,

.......... аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07/83 дугаартай албан бичиг, гарал үүслийн гэрчилгээний зарцуулалтын тайлан /1 хх-ийн 245-248 дахь тал/,

Тоёото приус 30 загварын, ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 250, 2 хх-ийн 1 дэх тал/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны тэмдэглэл /2 хх-ийн 3-9 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Н.Н нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 138 кг Сибирь хушны үр идээ /самар/-г 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд .......... аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол гэж нэртэй өөрийн амьдардаг газартаа зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 138 кг Сибирь хушны үр идээ /самар/-г 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр .......... аймгийн ............газраас Чингэлтэй ............. шалган нэвтрүүлэх пост хүртэл чиглэлд Тоёото приус 30 загварын ..........улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 13,648,200 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 68,241,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч******* нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 138 кг Сибирь хушны үр идээ /самар/-г 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сары 01-ний өдрийн хооронд .......... аймгийн ............өөрийн амьдардаг газартаа зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан,

******* нь зохих зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 138 кг Сибирь хушны үр идээ /самар/-г 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр .......... аймгийн ............газраас Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, “Гүнтийн даваа”-ны шалган нэвтрүүлэх пост хүртэл чиглэлд Тоёото приус 30 загварын ..........улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 13,648,200 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 68,241,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ хохирлыг тэнцүү хувааж 34,380,500 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулахаар тооцож 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул хасаж тооцон шүүгдэгч тус бүрээс 33,880,500 төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан.

            Н.Н нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 138 кг Сибирь хушны үр идээ /самар/-г 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сары 01-ний өдрийн хооронд .......... аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Баянгол гэж нэртэй өөрийн амьдардаг газартаа зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 138 кг Сибирь хушны үр идээ /самар/-г 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр .......... аймгийн ............газраас Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, “Гүнтийн даваа”-ны шалган нэвтрүүлэх пост хүртэл чиглэлд Тоёото приус 30 загварын, ..........улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 13,648,200 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 68,241,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь

           

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 9-15/,

Иргэний нэхэмжлэгч*******ын өгсөн: “Тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь бол би байгаа юм” гэх мэдүүлэг /1хх 32-33/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч А.Еийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний 3338 дугаар дүгнэлт /1 хх 41-49/,

“Тэнцвэр эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Т-1-25/285 дугаартай дүгнэлт /1 хх 56-59/,

.......... аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07/83 дугаартай албан бичиг, тайлан /1 хх 245-248/,

Тоёото приус 30 загварын ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 250, 2 хх 1/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны тэмдэглэл /2 хх 3-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар Жагсаалт батлах тухай /Ховор ургамлын жагсаалт/ тогтоолын хавсралтын 355-д Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ жагсаалтад багтсан байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” ,

Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтад “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно.

- ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 13,648,200 төгрөгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ 68,241,000 төгрөг болох бөгөөд шүүгдэгч *******,******* нараас 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул хохирлоос хасаж тооцон шүүгдэгч тус бүрээс 33,620,500 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ”

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4 дэх заалтад “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” гэж тус тус заажээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ..........улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч*******од буцаан олгож, машины үнэлгээ болох 13,630,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг .......... аймгийн Батсүмбэр сумаар хязгаарлах ял, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг Баянгол дүүргээр хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна. Тээврийн хэрэгслийг хураан авсан. Хууль ёсны дагуу нэр нь шилжээгүй байна. Иймд 13,360,000 төгрөгийг шүүгдэгч Ааас гаргуулж олгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авахаар заасан байдаг. 138 киллограмм самарыг дахин ашиглах боломжтой гэж үзэж байх тул байгаль орчин уур амьсгалын санд олгуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан. 

Шүүх шүүгдэгч Н.Н, ******* нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиролдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Н.Н, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны тусгай зориулалтын эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 138 кг Сибирь хушны үр идээ  /самар/-г зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөдөр болмогц Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр ..........улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамалыг хадгалсан, шүүгдэгч С овогт Дгийн Аыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар*******, ******* нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг*******, ******* нарт тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар 33,620,500 /гучин гурван сая зургаан зуун хорин мянга таван зуу/ төгрөгийн хохирол нөхөн төлөх хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5. Ялтан Н.Н, ******* нарыг хяналт тавих үүргийг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны тусгай зориулалтын эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 138 кг Сибирь хушны үр идээ  /самар/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөдөр болмогц Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр ..........улсын дугаартай Тоёота приус маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..........улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн хэрэгслийг эзэмшигч*******од буцаан олгож, машины үнэлгээ болох 13,630,000 /арван гурван сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч *******аас 13.630.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

            8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хуульд заасан хугацаанд шүүгдэгч*******, ******* нараас 67,648,200 /жаран долоон сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 33,824,100 төгрөг, шүүгдэгч*******гаас 33,824,100 төгрөгийг тус тус гаргуулж Нийслэлийн Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

            9. Иргэний нэхэмжлэгч*******ын эзэмшлийн ..........улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай

10. Шүүгдэгч Н.Н, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА