Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2023/00137

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *********** хот, ******дүүрэг, ********** дүгээр хороо, ************ тоотод оршиг суух *******овогтой ********* /РД:***************/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:********* аймаг,********** сум, *************баг,*********** дүгээр тасагт байрлах “******************” ******-д /РД:**************/ холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ****** нь “************-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

************* миний бие************2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Рапис /гичний/ үр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 4 тонн рапс гичний үрийг тонн тутмыг 4 500 000 төгрөгөөр тооцон нийт 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 4 тонн рапс гичний үрийг хариуцагч компанид өгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагчаас үрийг шалгаж, хүлээж авсан атал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Гэрээгээр хариуцагч компани нь гэрээний 30 хувийн төлбөр болох 5 400 000 төгрөгийг төлснөөр гэрээ баталгаажиж үлдэгдэл 70 хувийн төлбөр 12 600 000 төгрөгийг ургац хураалтын дараа 10 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь гэрээг байгуулах үед урьдчилгаа 1 000 000 төгрөгийг өгч байсан боловч үлдэгдэл төлбөр болох 17 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.Иймд гэрээний тохиролцоогоор алданги 8 500 000 төгрөг, үндсэн мөнгө 17 000 000 төгрөг, нийт 25 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ***************нь **************** 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр рапс гичний үр худалдах худалдан авах гэрээ байгуулсан уг гэрээгээр 4 тонн рапс гичний үрийг 1 тонныг нь 4 500 000 төгрөгөөр тооцоод нийт 18 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу хариуцагч тал рапс гичний үрээ хүлээж аваад урьдчилгаа 1 000 000 төгрөг шилжүүлсэн үлдэгдэл 17 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэл хангуулах аргаар хоногт 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон байдаг. Үүний дагуу алданги нь төлөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байсан тул 17 000 000 төгрөгийн 50 хувиар бодоод үндсэн мөнгө 17 000 000 төгрөг, үлдсэн нь алданги гээд нийт 25 500 000 төгрөгийг хариуцагч компаниас нэхэмжилж байгаа. Хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргахдаа хүлээн зөвшөөрөхгүй байна 300 га газар тариалаад ургаагүй гэдэг зүйлийг ярьж байгаа боловч нотлох баримтаар ярьсан зүйл нь худлаа үндэслэлгүй байна гэдэг нь харагдаж байгаа. Тодруулах юм бол хүсэлт хэлэлцэж байхад дурдсан байгаа. ****************** нөхөрлөлийн 2022 оны хаврын тариалалтын мэдээгээр тосны ургамал га-гаар гээд 100 гэсэн байгаа. Тэгэхээр 1 тонн үрийг 100 га газар тариалдаг. Үүнийг хариуцагч талын захирал ************ өмнөх шүүх хуралдаанд ирэхдээ 1 тонн үрийг 100 га газар тарьдаг гэж хэлж байсан. Тэгэхээр хариуцагч талаас 1 тонн үрийг 100 га газар тарьсан, бусад үрийг яасан нь мэдэгдэхгүй байгаа. Цааш нь бусдад зарсан уу гэдгийг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори шинжлүүлсэн үрийг хариуцагч компанид худалдсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын өгсөн авсан дээр маргахгүй байгаа. Нэг тал нь худалдсан нэг тал нь худалдан авсан. Юун дээр гол маргаад байгаа юм бэ гэхээр рапс гичний үр тариа мөн үү, энэ нь олон улсын стандарт шаардлагад нийцэж байгаа юм уу гэдэг дээр маргаж байгаа. Мөн гэрээний 4.1 дээр рапс гичний үр тариа ургах юм бол үлдэгдэл мөнгөө өгөхөөр зохицуулсан байна. Ургаагүй бол яах талаар энэ гэрээнд тусгаагүй жаахан дутагдалтай харагдаж байна. Үүнийг холбогдох Иргэний хуулиар зохицуулах байх. **********гэдэг хүнтэй энэ үр тариа ургахгүй байна гээд ярихад 7 сар гаргаад ургах байх гээд орхисон боловч ургаагүй. Тухайн үед манай эзэн ************ хотод байдаг байсан. Ажилчид рапс гичний үр тариа ургахгүй байна гэж хэлэхэд манай дарга юу яриад байгаа юм бэ өмнө нь зүгээр л ургадаг байсан гээд итгээгүй. Өөрөө ирээд үзэхэд үнэхээр ургаагүй хөвөн шиг юм ургасан байсан гэсэн. Тэгээд ашиг олох ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. 1-т энэ үр тариа ургаагүй учраас үлдэгдэл мөнгөө өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2-т рапс гичний үр тариа жил болгон тариад хэдий хэмжээний үр тариа авсан гэдэг нь хавтаст хэрэгт байгаа. Гэтэл энэ үрийг тариад үр дүн ашиг авсан зүйл байхгүй. Мөн худалдах, худалдан авах гэрээний 5.3 дугаар зүйл дээр гэрээний нөхцөлийн дагуу чанар стандартад нийцсэн итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд заасан үрийг тоо хэмжээний дагуу худалдан авагчид хүлээлгэн өгнө гэж байгаа. Гэтэл лабораторийн дүгнэлттэй албан бичигтэй зүйл бидэнд худалдаагүй. Сүүлд хавтаст хэрэгт шинжилгээний баримт өгсөн байна лээ. Мөн худалдах, худалдан авах гэрээний 5.2 дээр худалдан авагч нь тариалалтын явц ургамлын ургалт, хамаарлын технологийг чанд сахиж ажиллах, мөн өмнө жил гарал үүсэл нь тодорхойгүй рапс гичний талбайд худалдан авсан үрийг тарихгүй байх талаарх зөвлөмжийг өгч байна гэж байгаа. Гэтэл бид нар өмнө жил энэ талбай дээр рапс гичний үр тариад үр дүнг нь хүртсэн. Рапс гичний үр тариа ургаагүй ямар ч үр дүн байхгүй байгаагүй бол их хэмжээний хохирол зардал гарахгүй байх байсан. Шаардлага хангаагүй үр байсан мөн рапс гичний үр ургаж бид нарт үр ашгаа өгөөгүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, рапс /гичний/ үр худалдах, худалдан авах тухай 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №2022/06 дугаартай гэрээний хуулбар, Хөдөө аж ахуйн нэгдсэн лабораторийн 2022 оны 02 дугаар 21-ний өдрийн сорилтын дүнгийн хуудас, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *********** нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

Хариуцагч байгууллагаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тариалангийн талбай түрээслүүлэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарынэ 04-ны өдрийн №20220404-01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №22/66 дугаартай худалдах худалдан авах гэрээний хуулбарууд, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **********нь хариуцагч ******************холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 500 000 төгрөг гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрээгээр 4 тонн рапс гичний үрийг тонн тутмыг 4 500 000 төгрөгөөр тооцон нийт 18 000 000 төгрөгөөр******************-д худалдахаар тохиролцсон. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлж үр тариаг хүлээлгэн өгсөн. Хариуцагч 1 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэх 17 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги 8 500 000 төгрөг, нийт 25 500 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ. 

Хариуцагч *************нь **************** худалдан авсан рапс/ гичний/ үр чанарын шаардлага хангаагүй байснаас тариалалт хийхэд ургаагүй тул үнийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч *************** хариуцагч “***************** нар нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/06 дугаартай рапс /гичний үр/ худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь 4 тонн рапс /гичний үр/-ийг тонн дутамыг нь 4 500 000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь гэрээний нийт үнэ 18 000 000 төгрөгийн 30 хувь болох 5 400 000 төгрөгийг гэрээ байгуулагдахад, үлдэх 70 хувь болох 12 600 000 төгрөгийг ургац хураалтын дараа буюу 2022 оны 10 дугаар сард төлөхөөр тохиролцсон үйл баримт нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж зохицуулжээ.

Зохигчийн хооронд дээрх хуульд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдан авагч ************ нь худалдагч *****************рапс /гичний үр/-ийн үнэ 1 000 000 төгрөгийг төлсөн үлдэх 17 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба хариуцагчаас дээрх үйл баримтад маргаагүй байна.

Хариуцагч **************** нь худалдагч талаас нийлүүлсэн рапс /гичний үр/ нь чанарын шаардлага хангаагүй, худалдах, худалдан авах гэрээний 8.2-т зааснаар үрийн дээжийг баталгаат лобараторид шинжлүүлээгүй гэж тайлбарлан маргасан боловч тайлбарынхаа үндэслэлийн нотлох баримтаар нотлоогүй түүнчлэн гэрээний дээрх заалтад худалдан авагч болох хариуцагч****************** нь дээжийг шинжлүүлж дүгнэлтийг гэрээнд хавсаргах үүрэгтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/06 дугаартай рапс /гичний үр/ худалдах, худалдан авах гэрээний 6.1-т “гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд талууд гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг зөрчөөгүй байна.

Алдангийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход 10 710 000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хуулийн заалтад нийцүүлэн нэхэмжлэгч нь алданги 8 500 000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч ********************* нь гэрээгээр тохиролцсон рапс /гичний үр/-ийн үнийн үлдэгдэл 17 000 000 төгрөг, гэрээнд заасан алданги 8 500 000 төгрөг, нийт 25 500 000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 25 500 000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрхийг нэгтгэн хариуцагч “********************зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч**********************лгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагыг **************** гэж тодорхойлж нэхэмжлэлээ гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146/ШЗ2023/00188 дугаартай захирамжаар хариуцагч байгууллагыг *****************гэж Иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******************* болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул хариуцагчийн нэрийг ****************** болгон зөвтгөж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 зааснаар хариуцагч “*********** *****************-өөс 25 500 000 /хорин таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** овогтой ***************** олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 450 /хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 285 450 /хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч *****************************олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА