Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2023/00012/И |
Дугаар | 146/ШШ2023/00148 |
Огноо | 2023-05-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2023/00148
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *********** хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, *********** байр ******* дугаар давхарт байрлах “***************-ийн /РД:*************/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** аймаг, ******сум, ******* дугаар баг,************** байрлах “***********” ХХК-д /РД:********************/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1 629 909 579.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *****************, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***********” ХХК нь “************” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 629 909 579.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“************” ХХК нь хариуцагч “***************” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 8 зээлийн гэрээг сарын 2.39 хувийн хүүтэй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ харилцан тохиролцож байгуулсан. Нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээнүүдийн 6 дугаар зүйлд зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгч болох “**************” ХХК-ийн бичгээр ирүүлсэн дансанд шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нийт 1 022 182 820.28 төгрөгийг “************” ХХК-ийн албан бичиг болон гэрээний заалтыг үндэслэн зээл олголтыг хийсэн. Нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээнүүдийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 1 022 182 820.28 төгрөгийг “************” ХХК-ийн хүсэлтийн дагуу иргэдийн данс руу дараах байдлаар шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 155 223 561.64 төгрөгийг ********* Хаан банкны **************** дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 27 757 328.77 төгрөгийг************ Хаан банкны ***************** дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 554 054.79 төгрөгийг*********** Голомт банкны ***************дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 102 931.51 төгрөгийг ************* Голомт банкны дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 55 540 547.95 төгрөгийг ************** Хаан банкны дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5 436 986.30 төгрөгийг ************ Хаан банкны ************** дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 110 925 753.42 төгрөгийг ******** Хаан банзны **************дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 44 370 301.37 төгрөгийг *************Голомт банкны *******************дансанд, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 13 329 731.51 төгрөгийг ************** Худалдаа хөгжлийн банкны **************дансанд, нийт 259 017.635.62 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 111 081 095.89 төгрөгийг ***********Голомт банкны ************ дансанд, 2020 оны 12 дугаар 21-ний өдөр 10 233 013.70 төгрөгийг ************** Голомт банкны *************** дансанд, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 208 679.70 төгрөгийг ******************** дансанд, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 113 328 990.75 төгрөгийг *************** дансанд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөгийг ************* Хаан банкны *************дансанд, нийт 138 770 684.15 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 32 611 221.31 төгрөгийг ********* Хаан банкны ***********дансанд, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3 748 091.95 төгрөгийг ******************Хаан банкны *************** дансанд, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 50 859 253.54 төгрөгийг ***********Хаан банкны ****************дансанд нийт 87 218 566.80 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 93 058 980 төгрөгийг ************Хаан банкны ************* дансанд, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 118 368 066.226 төгрөгийг ************* Голомт банкны ************* дансанд, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 750 821.92 төгрөгийг ********** Хаан банкны ***********дансанд, нийт 119 118 888.18 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2 586 560 төгрөгийг*************н Голомт банкны *********** дансанд, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг ******************Голомт банкны ********** дансанд, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 26 178 013 төгрөгийг *****************Хаан банкны ************ дансанд, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 26 928 835 төгрөгийг ************** дансанд нийт 58 693 408 төгрөг бүгд 1 022 182 820.28 төгрөг болсон. Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр 1 022 182 820.28 төгрөг, гэрээний хугацаанд тооцсон хүүгийн төлбөрт 64 423 565.94 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги болох 2 915 696 839.31 төгрөг буюу нийт 4 002 300 225.53 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул “**************” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги зээлийн гэрээ болон хууль тогтоомжийн дагуу тооцон бодоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу “************” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алданги нь 50 хувиас хэтэрсэн тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож бодсон болно.
Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд байгуулагдсан УБ2010/227, УБ2011-230, УБ2011-232, УБ2011-238, УБ2101-02, УБ2102-23, УБ2103-30, УБ2106-55 дугаартай нийт 8 зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч нь энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт төлөх үүрэгтэй гэж 4 дүгээр зүйлд зээлдэгч нь энэ гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 1 022 182 820.28 төгрөг, хүүгийн төлбөр болох 64 423 565.94 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон алданги болох 543 303. 193.11 төгрөг, нийт 1 629 909 579.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “**************” ХХК нь хариуцагч “***********” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл өдрийн хугацаанд нийт 8 зээлийн гэрээг сарын 2.39 хувийн хүүтэй хийж хариуцагч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон түүний хүүг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцохоор гэрээг харилцан тохиролцож байгуулсан байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт 8 зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “****************” ХХК-ийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу манай талаас 1 022 182 820.28 төгрөгийн зээл орголтыг хүсэлт болон гэрээний заалтыг үндэслэн хийсэн. Нэхэмжлэгч тус зээлийн гэрээнүүдийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 1 022 182 820.28 төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэлийн 2 дугаар хуудсанд хэний дансанд хэдэн төгрөг хэзээ шилжүүлсэн гэдэг нь авагдсан байгаа. Мөн Хаан банкны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа. Нийт 8 зээлийн гэрээг дурдвал эхнийх нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 155 223 551.64 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулагдсан тус зээлийн гэрээ байгуулагдах болсон гол үндэслэл нь “********” ХХК-н хүсэлтийн дагуу *********** гэх иргэний Хаан банкны ************ гэх данс руу шилжүүлснээр энэхүү зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Энэ зээлийн гэрээний дагуу бодогдож байгаа хүү нь 1 236 614.37 төгрөг, алданги 78 230 088.01 төгрөг, нийт 234 690 264.02 төгрөг болно. Хүүг яаж тооцсон бэ гэхээр гэрээнд заасны дагуу 2.39 хувийн хүүтэй гэж бодоод сарын 30 хоногтой гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан 1 дүгээр гэрээний дагуу гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тооцоход хүү нь 1 236 614.37 төгрөг буюу бага хүүтэй гарч байгаа. “********г” ХХК-ийн сүүлд гаргаж өгсөн нотлох баримтаар “*************” ХХК-ийн төлбөл зохих төлөлтийн тооцоо гэдэг дээр гэрээний дугаар төлөгдөөгүй хүү, алданги гээд нийт төлбөл зохих үнийн дүнг манай талаас нотлох баримтаар гаргаж өгөхдөө нэг бүрчлэн бодож гаргасан байгаа. 2 дугаар зээлийн гэрээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “************” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээний дагуу нийт 8 иргэний дансанд 259 017 635.62 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн байгаа. Яагаад хэсэгчлэн шилжүүлсэн бэ гэхээр мөн “***********” ХХК-ийн ирүүлсэн албан бичгийн дагуу шилжүүлсэн. Уг зээлийн гэрээн дээр нийт 397 193 183.52 төгрөгийг нэхэмжилж байгаа. 3 дугаар гэрээ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан бөгөөд энэ зээлийн гэрээ нь мөн хүсэлтийн дагуу олгогдсон. Энэ нь иргэдийн данс руу 111 081 095.89 төгрөг шилжүүлсэн. Энэ гэрээний дагуу бодогдсон хүү нь 2 212 365.16 төгрөг, алдангийн хувьд 56 646 730.52 төгрөг бодогдсон байгаа. Дараагийн гэрээ 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 138 770 684.15 төгрөгийн зээл олгогдоод “************” ХХК-ийн хүсэлтийн дагуу нийт 4 зээлдэгчийн зээл хаагдсан байгаа. Хүсэлт болгон дээр шилжүүлсэн үнийн дүн нь байгаа. **************93 сая төгрөг шилжсэн байгаа. Хамгийн сүүлийн зээлийн гэрээ 3 иргэний данс руу хүсэлтийг үндэслээд шилжүүлсэн. Хариуцагч нь өнөөдрийн шүүх хуралдаан болох хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байгаа. Нийт 8 зээлийн гэрээний 3, 4 дүгээр зүйл, мөн 8 албан бичигт заасны дагуу нийт 1 629 909 579.33 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ***************нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******** би ************гэрээ байгуулан түүний өмгөөлөгчөөр оролцоод явж байгаа. Хариуцагчийн хариу тайлбарыг уншиж танилцууллаа. Батлан даагчийнхаа үүргийн хүрээнд зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ************ ХХК болон “Х***************** ХХК нарын хооронд байгуулсан УБ2010/227, УБ2011/230, УБ2011/232, УБ2012/238, УБ2101/02, УБ2102/23, УБ2103/30, УБ2106/55 дугаартай зээлийн гэрээнүүдийг зээлийн гэрээ гэж үзэхэд асуудалтай зүйл байгаа юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд байгаа мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг мөн тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Үүнээс харахад зээлийн гэрээг байгуулсанд тооцох боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн үнийн дүн бүхий гүйлгээ ********* ХХК-ийн дансанд огт шилжээгүй байгаа юм. Энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэл бусад баримтуудаар нотлогддог. Мөн хариуцагчийн хариу тайлбар зэргээс харахад зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг дэмжиж байна. Хариуцагчийн тайлбар дээрээс үзэхэд **********ХХК бол зуучлагчийн үүрэг гүйцэтгээд******************ХХК-ийн иргэдтэй байгуулсан зээлийн гэрээнд батлан даагчаар оролцсон. Батлан даагчаар оролцсон гэрээний үүргийнхээ хүрээнд л тухайн гүйлгээнүүдийг хийж өгсөн болохоос *****************ХХК-д зээл олгосон зүйл огт байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *************-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06/2020 дугаартай ******************** гаргасан хүсэлтийн хуулбар, ************ банкны шилжүүлгийн мэдээлэл, зээлийн гэрээний тооцоолол, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн УБ2021-230 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/2020 дугаартай ************ гаргасан хүсэлтийн хуулбар, зээлийн тооцоололын хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09-2020 дугаартай ************* гаргасан хүсэлтийн хуулбар, ****************** шилжүүлгийн мэдээллүүд, зээлийн гэрээний тооцоолол, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн УБ2012-238 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11/2020 дугаартай **************гаргасан хүсэлтийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн************* иргэд, хуулийн этгээдээс татсан санхүүжилтын эргэн төлөлтийн тооцоололын хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, “*******************хооронд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан УБ2012-238 дугаартай зээлийн гэрээний тооцоо, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн УБ2101-02 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/2021 дугаартай *****************гаргасан хүсэлтийн хуулбар,************ иргэд аж ахуй хуулийн этгээдээс татсан санхүүжилтийн эргэн төлөлтийн мэдээллийн хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлүүд, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн УБ2101-02 дугаартай зээлийн гэрээний тооцоо, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн УБ2102/23 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04/2021 дугаартай ********************* гаргасан хүсэлтийн хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, зээлийн гэрээний тооцоолол, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн УБ2103/30 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/2021 дугаартай “**************** гаргасан хүсэлтийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн **************иргэд аж ахуй нэгж, хуулийн этгээдээс татсан санхүүжилтийн эргэн төлөлтийн мэдээлэл, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, зээлийн гэрээний тооцоо, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн УБ2106-55 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14/2021 дугаартай*************************хүсэлтийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хархорин шим” ХХК-ийн иргэд аж ахуй нэгж, хуулийн этгээдээс татсан санхүүжилтийн эргэн төлөлтийн мэдээллийн хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, зээлийн гэрээний тооцоо, ************************ нийт төлбөл зохих төлбөрийн тооцоо,
Хариуцагч байгууллагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/66 дугаартай тодорхойлолт, Төрийн банкны харилцах дансны харилцагийн хуулгын хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19/04-02 дугаартай зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа 19/02 дугаартай,***************иргэд, хуулийн этгээдээс татсан санхүүжилтын эргэн төлөлтийн тооцооллын хуулбар, нэхэмжлэх, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/03/31-01 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/04/01-02 дугаартай, 2020/04/02-03 дугаартай, 2020/04/02-04 дугаартай, 2020/04/02-06 дугаартай, 2020/04/02-12 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/04/02-07 дугаартай, 2020/04/02-08 дугаартай, 2020/04/02-09 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/04/02-16 дугаартай зээлийн гэрээний хуулбарууд, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/2020 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10/2020 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07/2020 дугаартай ****************** гаргасан хүсэлтийн хуулбарууд, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/04/02-14А дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/04/02-11А дугаартай, 2020/04/02-12А дугаартай, 2020/04/02-04А дугаартай, 2020/04/01-02А дугаартай, 2020/04/02-10А дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/04/02-15 дугаартай, 2020/04/02-14 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/04/02-13 дугаартай, 2020/04/02-11 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/04/02-10 дугаартай, 2020/04/02-05 дугаартай зээлийн гэрээний хуулбарууд, итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** нь хариуцагч ************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 629 909 579.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 8 зээлийн гэрээг сарын 2.39 хувийн хүүтэй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ харилцан тохиролцож байгуулсан. Нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээнүүдийн 6 дугаар зүйлд зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгч болох **************** бичгээр ирүүлсэн дансанд шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нийт 1 022 182 820.28 төгрөгийг “*****************************албан бичиг болон гэрээний заалтыг үндэслэн зээл олголтыг олгосон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1 629 909 579.33 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.
Хариуцагч *********************К нь зээлийн гэрээ байгуулаагүй, үйл ажиллагааны санхүүжилт босгох зорилгоор “*************** ХХК-ийн захирал ********ярилцаж нэр бүхий 16 иргэнээс санхүүжилт босгуулж тариалалт хийсэн боловч ургаагүй, тариа аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч ****************************-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 155 223 561.64 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай,
2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 259 017 635.62 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай,
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 111 081 095.89 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 28 хоногийн хугацаатай,
2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 138 770 684.15 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 6 сар 15 хоногийн хугацаатай,
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 87 218 566.80 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 6 сарын 15 хоногийн хугацаатай,
2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 93 058 980 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 4 сар 25 хоногийн хугацаатай,
2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 119 118 888.18 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 3 сар 18 хоногийн хугацаатай,
2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 58 693 409.64 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 20 хоногийн хугацаатай зээлийн гэрээнүүдийг байгуулж гэрээний үнийн дүнгүүдийг нэр бүхий иргэдийн дансанд шилжүүлж авсан болох нь зээлийн гэрээнүүд, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулжээ.
Дээрх гэрээнүүдэд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул шүүхээс хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн бөгөөд гэрээнүүдийн 6-д “...зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгч болох ********************* бичгээр ирүүлсэн дансанд шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсан тооцно” гэж тохиролцжээ. Гэрээний уг заалтыг үндэслэн зээлдэгч **************** нь зээлдүүлэгч “****************** 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 06/2020 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08/2020, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09/2020, 2020 оны 12 дугаар сарыг 14-ний өдөр 11/2020, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 02/2021, 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 04/2021, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 05/2021, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14/2021дугаартай хүсэлтүүдийг бичгээр явуулан нэр бүхий иргэдийн дансанд мөнгийг шилжүүлэн авсан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.”гэж хуульчилсан ба хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч ************* мөнгийг хариуцагч ***************шилжүүлэн өгөөгүй тул гэрээг байгуулсанд тооцохгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлан маргасан боловч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд гэрээг байгуулж, гэрээний дээрх заалтын дагуу, хүсэлтүүдийг үндэслэн мөнгийг иргэдийн дансанд шилжүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээнд заасан тохиолдолд зээлдүүлэгч нь хүү, алданги авах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарыг хооронд байгуулсан найман зээлийн гэрээний 2, 4-т хүү, алданги авахаар талууд харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ. Гэрээний талууд гэрээг бичгээр үйлдсэн байх тул уг өдрөөс эхэлж зээлдүүлэгч гэрээнд заасан хүү, алданги авах эрхтэй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч *************************нь гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг энэхүү гэрээнд заасны дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Иймд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн УБ2010/227, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн УБ2010-230, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн УБ2011-232, 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн УБ2012-238, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн УБ2101-02, 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдийн УБ2102-23, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн УБ2103-30, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн УБ2106-55 дугаартай зээлийн гэрээнүүдийн 4-т “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж заасан ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг зөрчөөгүй байна.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдийн УБ2010/227 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 155 223 561.64 төгрөг, хүү 1 236 614.37 төгрөг, алданги 78 230 088.01 төгрөг, нийт 234 690 264.02 төгрөг,
2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн УБ2011-230 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 259 017 635.62 төгрөг, хүү 5 777 820.06 төгрөг, алданги 132 397 727.84 төгрөг, нийт 397 193 183.52 төгрөг,
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн УБ2011-232 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 111 081 095.89 төгрөг, хүү 2 212 365.16 төгрөг, алданги 56 646 730.52 төгрөг, нийт 169 940 191.57 төгрөг,
2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн УБ2012-238 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 138 770 684.15 төгрөг, 21 086 947.18 төгрөг, алданги 79 928 815.67 төгрөг, нийт 239 786 447 төгрөг,
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн УБ2101-02 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 87 218 566.80 төгрөг, хүү 11 742 817.11 төгрөг, алданги 49 480 691.95 төгрөг, нийт 148 442 075.86 төгрөг,
2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн УБ2102-23 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 93 058 980 төгрөг, хүү 10 898 137.15 төгрөг, алданги 51 978 558.57 төгрөг, нийт 155 935 675.72 төгрөг,
2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн УБ2103-30 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 119 118 888.18 төгрөг, хүү 10 533 683.28 төгрөг, алданги 64 826 285.73 төгрөг, нийт 194 478 857.19 төгрөг,
2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн УБ2106-05 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 58 693 408 төгрөг, хүү 935 181.63 төгрөг, алданги 29 814 294.82 төгрөг, нийт 89 442 884.45 төгрөг, нийт зээлийн төлбөр 1 022 182 820.28 төгрөг, хүү 64 423 565.94 төгрөг, алданги 543 303 193.11 төгрөг, нийт 1 629 909 579.33 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хуулийн заалтад нийцүүлэн нэхэмжлэгч нь алданги 543 303 193.11 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.
Хариуцагч ******************** нь гэрээгээр тохиролцсон зээлийн төлбөр 1 022 182 820.28 төгрөг, хүү 64 423 565.94 төгрөг, гэрээнд заасан алданги 543 303 193.11 төгрөг, нийт 1 629 909 579.33 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 1 629 909 579.33 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрхийг нэгтгэн хариуцагч ************ээлийн гэрээний үүрэгт 1 629 909 579.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***************олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээний тооцоо, тооцооллууд нь үнэн зөв байсан тул шүүхээс нотлох баримтаар үнэлсэн болно.
Хариуцагч нь тайлбарынхаа үндэслэлийг нотлоогүй, ************** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн зээлийн гэрээнүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ***************** хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч “*****************1 629 909 573.33 /нэг тэрбум зургаан зуун хорин есөн сая есөн зуун есөн мянга таван зуун далан гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****************** олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 307 498 /найман сая гурван зуун долоон мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8 307 498 /найман сая гурван зуун долоон мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****************олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА