| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2171 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр,
хохирогч Б.М-ний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /цахимаар/ нарыг оролцуулан эрүүгийн 2209001620529 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “*********” ХХК-д ажилладаг , ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******-*** дугаар байрны *** тоотод оршин суудаг, урьд
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.
Б овогт Б.Э,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* дүүргийн ** дүгээр хороо ******* гудамж “*******” хотхоны 119 м² талбай бүхий 3 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгт үнэлэн хохирогч Ц.Гүнчиний өмчлөл, эзэмшлийн ******* дүүргийн ** дугаар хороо * дугаар хороолол ******* гудамж *** дугаар байр ** тоот 96,69 м² байрыг 140,000,000 төгрөгт, мөн түүний Норд трайллер (Nord trailer) загварын авто машиныг 80,000,000 төгрөгт тус тус үнэлэн солилцоно гэж хуурч, ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ******* дүүргийн ******* газрын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатч Д.А-аар худалдах, худалдан авах 1221 дугаартай гэрээ байгуулан батлуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г-ий ******* дүүргийн 10 дугаар хороо ** дугаар хороолол цагдаагийн гудамж 103 дугаар байр 33 тоот хаягт байрлалтай, 146,968,800 төгрөгийн үнэлгээ бүхий 96,69 м² талбай 3 өрөө байрыг өөрийн нэр шилжүүлэн авч нийт 146,968,800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Р.Э-т ******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны *** дугаар байрны ** тоот 65.33 мкв талбай бүхий 2 өрөө байрны ордерыг гаргаж өгнө гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг дансаар, 2019 оны 12 дугаар сард 46,000,000 төгрөгийг бэлнээр авч залилан, хохирогчид нийт 96,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
иргэн Б.М-ний эзэмшлийн ******* дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр *******-д байрлах зуслангийн газрын хүчингүй болсон газар эзэмших эрхийг сэргээж өгнө хэмээн иргэн Б.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 10,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах худалдааны төвд 5,000,000 төгрөгийг тус тус бэлнээр авч, хохирогч Б.М-д нийт 15,000,000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.Г, Б.М, Р.Э-, гэрч Б.Д, Э.Б, Д.А, Л.А, О.О, Ж.Б, Ц.О, А.М, С.Д, А.Г, Г.Б, С.Д нарын мэдүүлэг, орон сууц захиалгаар барих гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн */***** дугаартай албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, “Д” хөрөнгийн үнэлгээний зуучлалын компанийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны СБ0-00-000 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Р.Э-ын өргөдөл, шүүгдэгч Б.Э-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* дүүргийн ** дүгээр хороо ******* гудамж “*******” хотхоны 119 м² талбай бүхий 3 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгт үнэлэн хохирогч Ц.Г-ий өмчлөл, эзэмшлийн ******* дүүргийн ** дугаар хороо * дугаар хороолол ******* гудамж *** дугаар байр ** тоот 96,69 м² байрыг 140,000,000 төгрөгт, мөн түүний Норд трайллер (Nord trailer) загварын авто машиныг 80,000,000 төгрөгт тус тус үнэлэн солилцоно гэж хуурч, ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ******* дүүргийн ******* газрын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатч Д.А-аар худалдах, худалдан авах 1221 дугаартай гэрээ байгуулан батлуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г-ий ******* дүүргийн 10 дугаар хороо ** дугаар хороолол цагдаагийн гудамж 103 дугаар байр 33 тоот хаягт байрлалтай, 146,968,800 төгрөгийн үнэлгээ бүхий 96,69 м² талбай 3 өрөө байрыг өөрийн нэр шилжүүлэн авч нийт 146,968,800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Р.Э-т ******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны *** дугаар байрны ** тоот 65.33 мкв талбай бүхий 2 өрөө байрны ордерыг гаргаж өгнө гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг дансаар, 2019 оны 12 дугаар сард 46,000,000 төгрөгийг бэлнээр авч залилан, хохирогчид нийт 96,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
иргэн Б.М-ний эзэмшлийн ******* дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр *******-д байрлах зуслангийн газрын хүчингүй болсон газар эзэмших эрхийг сэргээж өгнө хэмээн иргэн Б.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 10,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах худалдааны төвд 5,000,000 төгрөгийг тус тус бэлнээр авч, хохирогч Б.М-д нийт 15,000,000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Б.Э-ын нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Б.Э-ын нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М нь манай найз Д-ын танил гэж анх уулзаж байсан. Д анх надтай М-ний асуудлаар холбогдож байсан. М яасан гэхээр 2 айлын газар байж байгаад айлын газар руу кадастр хийгээд орчихсон чинь газрын эзэмших эрх нь цуцлагдсан, зориулалтын дагуу заасан хугацаанд газрыг ашиглаагүй болохоор эзэмших эрхийг нь цуцалсан байсан. Тэгээд тэр газрыг нь буцаагаад М рүү эзэмшихээр гаргуулъя гэсэн чинь хажуу айлтайгаа газрын маргаантай, хэрүүл хийсэн гээд гарах боломжгүй гэсэн. Тэр 2 айлын цуцлагдсан эзэмших эрхийг нь сэргээлгээд өгөөч ээ гэж надад хандсан юм. М-ний өөрийнх нь газар бол 2 айлынх байсан, тэгээд зуслангийн байшингаа бариулахдаа цаашаагаа эзэнгүй намагтай газар руу кадастр хийлгээд 1 айлын газар сунгаад авчихъя гэсэн чинь эрх нь цуцлагдсан байсан. Аан тэр маргаантай айлын хүн нь өөрөө газрын албан дээр М-д өргөдөл өгчихсөн байсан юм. Тэгээд би бол М-д хандаж чи маргаантай байгаа айлтайгаа эвлэрсэн уучлалт гуйсан зөвшилцсөн гээд бичиг хийлгэж аваад газрын албан дээр аваачиж өгчих гэж хэлсэн. Энэ шийдэж болохгүй асуудал биш, газрыг журмынх нь дагуу өргөдлөөр нь сэргээлгүүлээд эсхүл М-өөс авсан 15 сая төгрөгийг буцаагаад өгчхөж болно. Он, сарыг би санахгүй байна, М нь Д-тай ирж надад бэлнээр 10 сая төгрөгөөр 1 өгөөд дараа нь бэлнээр бас 5 сая төгрөг ингээд нийтдээ надад 15 сая төгрөг бэлнээр өгч байсан. Энэ мөнгөнөөс Д авсан зүйл байхгүй. Би өөрөө ямар нэгэн ажил албан тушаалд ажилладаггүй. Газрын албан дээр М-ний өмнөөс өргөдөл, хүсэлтийг нь гаргаж өгөх тухайн ажлыг нь өмнөөс нь хөөцөлдөж өгөх үүрэгтэй л байсан юм. Энэ асуудалд Д ямар ч оролцоо байхгүй, Д дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл огт байхгүй. Газрын албанд очиход бүх юм бодсоноор байгаагүй М өөрөө хажуу айлтайгаа хэрүүл маргаан үүсгэсэн байсан, сүүлд над руу холбогдохоо больсон болохоор энэ асуудал болчихсон бүтсэн гэж бодож байлаа...Би 2306029983399 дугаартай хэрэгт холбогдох Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын Прокурор З.Өлзийхүүгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж байна. Би одоо өгөх мэдүүлэгтээ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа. Урьдын өгсөн мэдүүлэг дээрээ байна. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, 96.000.000 төгрөгийн хохирлыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлж барагдуулаад хохирогч Р.Э-ын хамт орж ирэх болно. Би дээрх мөнгөө авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 215-216, 4хх-ийн 195-196/
хохирогч Р.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирлоо авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э- нь надаас авсан 96.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг өдийг хүртэлх хугацаанд өгөөгүй. Миний утсыг блок хийсэн, өөр утаснаас залгахаар авах боломжгүй тохиргоон дээр хийсэн байдаг. Надад өгөх ёстой байрыг ямар учраас өөр хүн рүү шилжүүлэн, тухайн иргэн дээр байрны ордер гарсан ба тухайн ордер гарсан хүн нь өөр хүнд худалдан борлуулсан юм. Миний зүгээс дээрх байрыг тухайн иргэнд ямар шугамаар шилжиж ирснийг нь шалгуулах хүсэлтэй байна. Намайг байрандаа 2017 оны 10 дугаар сараас эхлэн 5 жил байлгасан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 144/,
хохирогч Б.М-ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эхнэр Н.О-ийн ******* дүүргийн 21 дүгээр хороо *******-д байрлах зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг байсан бөгөөд дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Миний хувьд эхнэрийнхээ зуслангийн газарт зуслангийн байшин бариулах зорилгоор анх 2023 оны 05 дугаар сард С.Д-тай танилцаж байсан. С.Д-аар зуслангийн байшин бариулах гээд холбогдож байтал эхнэрийн эзэмшдэг газрын эрх цуцлагдсан учир байшингаа бариулах ажил хойшлогдож энэ талаараа С.Д хэлсэн. Гэтэл С.Д нь эргэн над руу холбогдож миний найз н.Э газрын эзэмших эрх хүчингүй болсныг чинь сэргээж өгч чадна гэж байна гэж хэлсэн. Тухайн ярьсан асуудалд миний бие итгэж 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн ******* газрын байрны гадна авто зогсоолд өөрийнхөө машин дотор С.Д-ын н.Э-аас авч ирсэн цүнхэнд бэлнээр 10,000,000 төгрөгийг хийж явуулсан. Н.Э- нь машины гадаа хүлээж байсан. Мөн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо ******* төвийн 1 давхарт н.Э-тай уулзан бэлнээр 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг С.Дугар, н.Э- гэх хоёр хүнд өгсөн... Тэгэхэд Э- ланд-200 маркийн машинтай ирсэн. Д машин дээр нь очоод Э-аас цүнх аваад ирсэн. Тэр цүнхэнд нь бэлнээр 10,000,000 төгрөгийг хийж өгөөд явуулсан. Тэгээд Д цүнхтэй мөнгийг Э-т өгсөн. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эхнэр О-ийн Хаан банканд эзэмшдэг ******* тоот данснаас бас *******-ын айлын хойно байдаг Хаан банкны АТМ-ээс бэлнээр 3,820,000 төгрөгийг гаргаж авсан. Энэ мөнгөнд өөрт бэлэн байсан мөнгөө нэмээд бэлэн 5,000,000 төгрөг болгоод маргааш өдөр нь буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* худалдааны төвд 1 давхарт Э-тай уулзаад бэлнээр 5,000,000 төгрөгийг өгсөн. Э мөнгө аваад манай цуцлагдсан газрын эрхийг сэргээж өгнө гэж тохирсон байдаг. Д-тай яриад манай газар эзэмших эрх цуцлагдсан байна гэхэд наадхыг чинь манай 10-н жилийн ангийн хүүхдийн ах нь ******* дүүрэгт байдаг асуудалгүй зохицуулаад өгнө, газрын эрхийг чинь сэргээгээд өгнөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 164-165, 167, 169-170/,
хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 онд цэргийн баярын дараахан 5 дугаар cap дөхөж байхад Т.З над дээр ирээд “Манай 1 найз Л.Г барилга дээр газар шорооны ажил хийж байгаа, тэнд 3 өрөө байр бий, та тийшээ байр сонирхохгүй юм уу” гэж асуухаар нь “Үгүй” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа дахиж ирээд “Тэнд 3 өрөө байр байгаа, бичиг баримт нь одоохондоо гараагүй байгаа, таны бичиг баримттай *******-ын байрыг бид нарт өгөөд солихгүй юм уу” гэж асуухад нь “Үгүй, зөрүү мөнгө өгч чадахгүй” гэхэд Т.З “Та зөрүү өгөөд байх хэрэггүй, та харин зөрүүнд нь трайллераа өгчих өө, би авах юмаа” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй хаячихсан юм. Тэгээд 5 дугаар сард Т.З надад “*******” хочтой Б.Э- гэгчийг дагуулж ирээд энэ ажлыг надад дахиад эхнээс нь ярьсан... “байраа 200,000,000 төгрөгөөр үнэлнэ, та байраа өгөөд машинаа өгөөд шууд сольё” гэхээр нь би зөвшөөрөөгүй юм... “эхлээд байрны ордероо надад шилжүүлчихээ, би ашиглах юм, 12 дугаар сар гэхэд Л.Г-н байр нь ашиглалтад ороод байрны ордер гаргаж өгье” гэхээр нь зөвшөөрөлгүй орхисон юм. Тэрнээс хойш Т.З мөнхийн ирж уулзаж байсан. Б.Э- 2-3 удаа ирж уулзаж байсан. Хамгийн сүүлд Т.З ирээд “Ахаа би өөрөө толгойгоороо даая, та тэр байраа шилжүүлээд өгчихөө” гэсэн. Тэр үед Т.З өөрийнхөө экскаватороор Б.Э-тай хамтарч ажиллаж байсан юм. Би тэр үед нь тэр ажлыг нь очиж харахад *******-гийн зүүн талд “*******” гээд зочид буудлын дээд талд залгаа газарт уул сэтлээд ухаж байхаар нь би Т.З , Б.Э- нарыг цуг ажилладаг юм байна гэж итгээд дараа нь зөвшөөрөөд “Эхлээд байраа харна” гэж хэлэхэд Б.Э-, Т.З 2 надад ухаж байсан газрынхаа дэргэд байх баригдсан “*******” хотхоны хөндлөн харсан ашиглалтад орсон байрны 3 давхарт байрлах байр, дараа нь ашиглалтад ороогүй байрны 3 давхрын байрыг үзүүлэхээр нь би “Заваан байна, хүн амьдарч байсан байна” гэсэн чинь “Хурдан янзлаад өгнө” гэхээр нь би бодох хэрэгтэй юм байна гээд хаясан. Тэрнээс хойш Т.З надтай уулзах гэж нэлээн олон удаа ирсэн юм. Тэгээд яасан гэхээр нь Б.Э- нь “Доосан 500” маркийн экскаватор аваад өрөнд ороод тэгээд мөнгөний асуудалтай болоод 100 айлын байрыг Б.Э-т өгчих” гэж гуйсан. Тэгээд “Хамт ажиллаж байгаад 12 дугаар сард аваад өгчихнө” гэж хэлэхээр нь би “Ах нь 100 айлын байрыг хүнд 20,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байгаа” гэж хэлсэн чинь Т.З, Б.Э нар нь “Хамаа байхгүй ээ, бид нар төлж өгье, та байраа шилжүүлээд өгчих өө” гэж хэлж байсан юм. Яагаад миний байрыг мэдэж байгаа вэ гэхээр 100 айлын байрыг Т.З 2017 онд надад зарсан болохоор мэдэж байгаа юм. Тэгээд би “Гэрчилгээ авсан найзтайгаа уулзаадахъя” гээд орхичихсон байсан чинь Хүүхдийн баярын дараа нь 6 дугаар сарын 08, 09-ний аль нэг өдөр нь Б.Э- нь намайг ******* дүүргийн 20 дугаар хороо ажил дээрээ байхад ирж уулзаад “Та байраа өгчхөөч, найдвартай, дүү нь Л.Г дээр олон жил ажиллаж байгаа” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд “20,000,000 төгрөгөө газар дээр нь өгнө шүү” гэж хэлээд салсан. Тэгээд маргааш нь над луу залгахаар нь би амжаагүй. Нөгөөдөр нь *******-д ******* дүүргийн шинэ байрны 1 давхарт байрлах нотариатын газар очоод байрны гэрчилгээг нь батлуулаад шилжүүлж өгсөн. Нотариатаар шилжүүлж өгөхдөө “Бэлэглэсэн гээд шилжүүлье” гэсэн чинь Б.Э- дугараагүй. Цаана нь мөнгө гаргаж өгч байсан эмэгтэй нь “Ингэх юм бол зээл авч болдоггүй юм, энэ бүх зардлыг Б.Э- өөрөө даана гэсэн” гээд “Хамгийн доод үнэ гээд 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийгээд зээл авч болно” гэхээр нь зөвшөөрөөд нотариатын газар гэрээгээ хийсэн... гэрээ хийсний дараа би “Байраа өгчихлөө, надад баталгаа хийж өг” гэсэн чинь нотариатын авгай нь “Тийм гэрээ байхгүй, Б.Э-аар өөрөөр нь юм бичүүлж ав” гэхээр нь Б.Э- надад баримт хийж өгөхөөр нь би тэрийг “Батлуулаад өг” гэсэн чинь нотариатч “Ийм юм батлахгүй, өөрөө бичээд гарын үсэг зурсан” гээд баталж өгөөгүй. Тэгээд энэ асуудал болсны дараа Б.Э-тай хамт явж байсан хүүхэн нь миний данс луу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд гэрээгээ хийсний дараа надад *******-ийн байрны түлхүүр өгөхөөр нь байрандаа очоод үзэхэд заваан байсан юм. Тэгээд “Энийг яах юм бэ” гэсэн чинь “Хүмүүс оруулаад цэвэрлээд өгье” гээд надаас тэр байрны түлхүүрийг маргааш нь аваад явсан. Тэрнээс хойш Б.Э- алга болсон. Тэгээд уулзахаар хугацаа хэлээд алга болчихдог юм. Т.З-аас асуухаар нь “Удахгүй болгоно” гээд өдий хүрсэн. Тэгээд сүүлдээ 2021 оны 01 дүгээр сард надад өгсөн байран дээр нь яваад очиход шал өөр хүн орсон байсан. Тэгээд Т.З-ыг гэрээс нь барьж аваад “Б.Э-ыг олж өг” гэхэд “Олдохгүй байна” гэж хэлэхээр нь би “Т.З-ыг чи даана гэсэн олж өг” гэж хэлсэн... Л.Г туслахтай болон байрны эзэдтэй очиж уулзсан... надад харуулсан 2 байрны нэг нь Б.Э-ын хамаатан гэх хүн мөнгийг нь төлөлгүй түр сууж байгаа. Надад сүүлд үзүүлж түлхүүр өгсөн байрыг буцаагаад Л.Г-н компанид өгсөн гэсэн. Гэрээ хийсний дараа Т.З ирж трайллер авах гэж нэлээн хэдэн удаа ирэхээр нь би өгөөгүй. Одоо хүртэл надад байгаа... ******* дүүргийн 10 дугаар хороо ** дугаар хороолол *** дугаар ** тоот 96,69 м² миний өөрийн эзэмшлийн байрыг, өөрийн эзэмшлийн трайллерийг нэмж ******* дүүргийн 11 дүгээр хороо “*******” хотхоноос 120 м² байрыг өгөхөөр тохирсон байсан юм. Тэгээд би өөрийн байраа хамт явж байсан хүүхэн лүү нь шилжүүлэх гэсэн чинь тэр хүүхэн нь “Чиний дээр шилжүүлээд дараа нь зээл аваад гаргана” гэж хэлээд Б.Э-ын нэр дээр шилжүүлсэн... Би өөрийнхөө 100 айлын байрыг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн. Трайллераа 80,000,000 төгрөгөөр үнэлсэн. Б.Э- надад өгөх гэж байсан “*******”-н байрыг 200,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дунд нь гарах зөрүүг Т.З надаас түлш авахаар тохирсон боловч Т.З-д түлш өгөөгүй байгаа. Надад үзүүлсэн байр ашиглалтад ороод Б.Э-ын хамаатан амьдарч байгаа. Сүүлд надад өгнө гэж ярьсан байранд нь бас хүн амьдарч байгаа. Би Б.Э-тай хэд хэдэн удаа уулзах гээд утсаар ярихад газар товлоод тэр газарт нь очиход өөрөө ирдэггүй юм. Яг бол нүүрээрээ уулзаагүй байгаа... Миний шилжүүлэн өгсөн байр нь Хаан банкны нэр дээр байгаа. Надад мөнгө шилжүүлсэн эмэгтэйн дүү нь амьдарч байгаа гэсэн. Би байран дээрээ 2-3 удаа очиход л Э- над луу залгадаг байсан. Б.Э, Т.З, мөнгө шилжүүлсэн 3 намайг хамт залилсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51/,
гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Б.Э (Лаки хоч нь) гэдэг хүнийг танина... Б.Э нь манай байгууллагатай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр газар шорооны ажил буюу барилын суурь ухаж өгөн түүндээ бартер болгож “*******” хотхоны ***9 дүгээр байрны 3 давхрын 140 м² талбайтай 4 өрөө орон сууц болон “*******” хотхоноос 2 ширхэг авто машины зогсоол өгөхөөр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан... “*******” ХХК- ийн нэр дээр Б.Э- нь гүйцэтгэх захирлаар гарын үсэг зурсан. Улмаар “*******” ХХК нь ажлаа хийгээд явж байхад 2-3 жил орчим болсон ба одоог хүртэл “*******” ХХК нь тооцоогоо дуусгаагүй. ...Одоо хүртэл “*******” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу ажлаа гүйцэд дуусаагүй. Тухайн үед Б.Э- надад хандаж “Та надад “*******” хотхоны *** дүгээр байрны ** тоот байрыг манай “*******” ХХК-д өгч болох уу” гэж амаар хүсэлт тавьж байсан. Би хариуд нь “Танайх тооцоо нийлэх хэрэгтэй, манай байгууллага танайд өглөгтэй гарвал шилжүүлж болно. Хоёрдугаарт танай байгууллага ажлаа дуусгах шаардлагатай байна” гэж хэлсэн. Улмаар би *** дүгээр байрны ** тоот байрыг түүнд өгөхөөс татгалзсан... ***-** тоот байр нь 118 м² буюу том байр байсан. Зарагдахгүй байсан учраас уг тоотыг 2 өрөө тусдаа 2 байр болгон 65 м², 49 м² болгон хуваагаад 2 айлд зарсан. Одоо тухайн айлуудын нэр дээр ордер бичиг баримт нь гарсан. Уг авсан айлууд дотор нь амьдарч байгаа. Одоо манай компанитай холбоотой ажил хийхгүй байгаа... Тэр компанийн ажил нь зогсоод буюу манай компанийн ажлыг хийхээ больсноос хойш 3 орчим жил буюу 2018 оны 11 дүгээр сараас хойш хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-68/,
гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг байрыг 2019 оны 06 дугаар сарын сүүлээр авахаар ярилцаж байгаад 07 дугаар сард нь авсан. Уг байрыг Б.Э- “130,000,000 төгрөг, яг орж ирсэн үнээр нь бодож өгч байгаа шүү” гэж хэлж байсан. Байрыг авахад хүн амьдарч байсан шинжгүй байсан. Ус алдсан, СӨХ-н төлбөртэй байсныг Б.Э- ах өөрөө төлж барагдуулсан. Яг л банкны журмаар худалдан авсан. Б.Э-т ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Б.Э- нь эхнэр бид хоёрт “Бартерт авч байгаа байр” гэж хэлж байсан. Б.Э-т өмнө нь хэлэхэд “Та нарт хамаагүй ээ, би өөрөө цагдаа дээрээ очоод уулзсан” гэж хэлж байсан. Өчигдөр дуудах хуудас аваад Б.Э-тай ******* дугаараар холбогдоход утсаа авахгүй байсан. Б.Э-ын фейсбүүк “*******” гэх нэртэй чатаар нь чат бичихэд уншихгүй байсан. Мэдэхгүй ээ, хохирогч гэж байгаа хүн нь ирээд О гэж хүн байна уу, байвал хөөж гаргах гэсэн юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72/,
гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрээний талууд буюу худалдагч худалдан авагч нар нь тухайн үедээ гэрээний дээрх 3.2 дахь заалтад ийм заалт буюу “ ******* дүүрэг **-р хороо ******* ын гудамж ******* хотхон *** байр ** тоотын 119 м2 3 өрөө захиалан бариулах гэрээтэй орон сууцны захиалгын гэрээ” гэх зүйлийг оруулна гэж хүссэний дагуу л би гэрээнд энэ заалтыг оруулсан. Тэр үед би хоёр туслах ажилтантай ажиллаж байсан бөгөөд талуудын бичиг баримтыг шалгах, хуулиа тайлбарлах гэх мэт ажлуудаа бол маш сайн хийдэг. Ерөөсөө би санд мэнд, хүнийг хохироосон асуудал огт гаргадаггүй. Ер нь бол гэрээнд ямар заалт оруулахыг талууд л шийддэг. Харин би бол зөвхөн хуулийн талаас нь энэ заалт хуулийн талаасaa болох болохгүй талаар л зөвлөгөө өгдөг. Түүнээс биш би өөрөө хүсээд өөрийн хүссэн заалтаа гэрээнд тусгадаг асуудал байхгүй. Маш олон хүнд үйлчилдэг, энэ асуудал маш олон жилийн өмнөх асуудал учраас би энэ гэрээтэй холбоотой асуудлыг яг нарийвчлан санахгүй байна. Гэхдээ би бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн. Ер нь хийдэг. Тэгж хийдэг учраас ч надад үйлчлүүлэгч их байдаг. Намайг зөвлөгөө сайн өгдөг, хуулиа сайн тайлбарладаг гээд ирж байгаа хүмүүс их байдаг. Мөн энэ гэрээнд дурдагдсан байгаа ******* дүүрэг **-р хороо *******-ын гудамж ******* хотхон *** байр ** тоотын 119 м2 3 өрөө захиалан бариулах гэрээтэй орон сууц” нь яг ашиглалтад орох эсэх, одоо гэрээний заалтаа биелүүлэх эсэх нь тэр хүмүүсийн буюу талуудын тохиролцсон асуудал. Талууд хүссэн учраас л би гэрээний заалтад ийм зүйл оруулсан. Тэгээд ч тэр хүмүүс энэ зүйлээ зөвшөөрсөн учраас гэрээнд гарын үсгээ зурж байгаа. Мөн дээрх гэрээнээс шалтгаалан үүсч болох эрсдэл гэх мэт зүйлсийг нь би асууж тодруулах зүйл байгаа бол асуугаарай гэж хэлээд хуулийн дагуу тайлбарлан өгдөг. Мөн манайхаар буюу ********** дүүргийн тойргийн нотариатаар, надаар үйлчлүүлсэн хүмүүс найдвартай гэж үздэг учраас дахин дахин ирдэг тал байгаа. Түүнээс бусдаар бол би энэ гэрээг байгуулсан талууд болох Г, Э гэх хүмүүсийг танихгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 66-67/,
гэрч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ер нь тооцоо нийлбэл Б.Э-аас авлагатай. Яг хэд гэдгийг нь одоо нарийн мэдэхгүй хэлж мэдэхгүй байна. Ажил гүйцэтгэхэд бол бартераар орон сууц өгөхөөр тохиролцсон байсан. ********** хотхоны ** дүгээр байрны ** тоот орон сууц буюу 118 метр квадрат орон сууцыг өгөхөөр болсон байсан боловч ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлаа дуусгаагүй учраас тухайн тоот буюу 91 тоот байран дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа. Тэр байрандаа бол Э- өөрөө өөр хүмүүсийг амьдруулаад байх шиг байсан. /Асуулт: ********** хотхоны ***дүгээр байрны ** тоот байрыг Э-т өгөх гэрээ хэлцэл байгуулагдсан зүйл бий юу?/ Тийм зүйл байхгүй. Тус ***-* буюу ********** хотхоны 118 мкв хэмжээтэй орон сууц нь П гэдэг хүний эзэмшилд байгаа. Тус П гэх хүн нь манай компаниас өөрөө худалдаж авсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан. Одоо өөрөө буюу Пүр амьдарч байгаа. Тухайн хүнтэй бол ямар нэгэн байдлаар өмчлөлийн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 73-74/,
гэрч О.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дээр орон сууцанд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгаар барих тухай №10 дугаартай гэрээг Г-ийн П-тэй байгуулсан. Улмаар уг барилга баригдаж дуусаад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж Ү-00000 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ нь Г-ийн О-ийн нэр дээр гарсан байдаг бөгөөд одоо бид нар амьдарч байгаа. Г-ийн О нь миний эхнэр бөгөөд бид одоо хамт амьдарч байгаа юм. Дээрх барилгыг *********** ХХК нь барьсан байдаг бөгөөд яагаад Г-ийн О-тэй гэрээ байгуулсан бэ гэвэл би өөрөө уг ******** хотхоныг захиалан бариулж байсан бөгөөд уг барилгаас өөрийн авах хувийг л авч байгаа хэлбэр бөгөөд ийм ч учраас би өөрийн эхнэр болох П-ийн нэр дээр гэрээ байгуулж байсан. Дээрх барилга болох ******* хотхоныг барьсан газар нь бол миний нэр дээр байсан юм. Ингээд би өөрийн газар дээр барилга бариулсан учраас өөрийн хувиа авах хэрэгтэй болсон бөгөөд гэрээг өөрийнхөө эхнэр болох П-ийн нэр дээр байгуулж авсан. Би өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга бариулсан учраас өөрийнхөө хувийг л авч байгаа хэлбэр. Гэхдээ ***** ХХК-иас авахдаа бол метр квадратыг нь 2,000,000 төгрөгөөр тооцон эхнэр болох П-хээ эзэмшилд шилжүүлсэн. Тус барилгад тус тоотоос өөр хэд хэдэн байр надад байгаа. ****** ХХК нь бол надаас итгэмжлэл авч тухайн байрыг борлуулах эрх авсан компани. Мөн ******** хотхоны 30 хувийг эзэмшдэг. Би анхнаасаа буюу барилгын ажил эхлэхээс эхлэн л уг байрны буюу ******* хотхоны **-** тоот орон сууцыг авахаар гэрээ байгуулсан байсан. Тиймдээ ч би байраа өөрийн болгосон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 93-94/,
гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Р-ын Э- /РД:******** / болон Б-ны Э- /РД:******** / гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас Р-ын Э- гэх хүнийг харлаа. Дээрх хүн ХУД-ийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны *** дугаар байрны ** тоот 65.33м2 талбайтай байрнаас чөлөөлөх шаардлагыг тавьж энэ хүнтэй уулзсан юм. Харин Б-ны Э-тай нь ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. ХУД-ийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны ** дугаар байрны ** тоот 65,33м2 талбай бүхий 2 өрөө байрны талаар тайлбарлахад миний бие Ж.Б нь 200,000,000 сая төгрөгийн шалны паркетыг М-ийн /утасны дугаарыг нь мэдэхгүй байна гэх/ хүнд Дөлгөөн нуурт баригдаж байгаа барилгад нь нийлүүлсэн. Ингээд 2023 оны 04 дүгээр сард М-ээс өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Дээрх байрыг би бартерт 190,000,000 сая төгрөгөнд бодож авсан байдаг. Тэгээд М-ээс бэлнээр 10,000,000 сая төгрөгийг нэмж авсан. М гэх хүний хувийн мэдээллийн талаар мэдэхгүй байна. Би М-тэй харилцан тохиролцож паркет нийлүүлэх гэрээ байгуулсан холбогдох материалууд бүгд байгаа. Материалуудыг гаргаж өгөх болно. Тийм учраас би дээрх байранд амьдарч байгаа хүмүүсийг чөлөөлж өгөхийг шаардсан. Цаашлаад өөрийн бартерт авсан байрыг бусдад зарж борлуулж байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 153-154/,
гэрч Ц.О-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие Р-ын Э- /РД:******** / болон Б-ны Э- /РД ********/ гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Ж-ийн Б /РД: ********/-ийг би танина цаашлаад холын хамаатнууд байгаа юм. Р.Э- болон Б.Э- гэх хүмүүсийг харж байгаагүй бидний дунд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Харин Ж-ийн Б бид хоёр хамтарч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Би Б-т ажиллах хүчний хөлс /хүмүүс ажиллуулсан/ манай компанид бараа материал нийлүүлсэн төлбөр зэрэг 190,000,000 орчим төгрөгийн өртэй байсан юм. Тухайн өр төлбөртөө тооцож ХУД-ийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ** дугаар байрны ** тоот 65.33м2 талбайтай байрыг итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн. Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “ ******** ” ХХК-тай “Бараа материал нийлүүлэх тухай гэрээ” байгуулсан. Уг гэрээнд заагдсаны дагуу 190,000,000 төгрөгөнд тооцож шалны паркет нийлүүлсэн юм. Түүний төлбөрт гэрээний 2.2 дахь хэсэгт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан /****/ Дүнжингарав гудамж **** байрны ** тоот хаягт байрлах 65,33м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 190,000,000 төгрөгт тооцов” гэсэн заалт байгаа. Ингээд тухайн байрыг би өөрийн нэр дээр “******” ХХК-ийн ажилтан М /*******/ гэх хүнээс /2023 оны 04 дүгээр сард санагдаж байна гэх/ шилжүүлэн авсан. Шилжүүлж авсныхаа дараа Ж.Б-т өрөндөө тооцож тухайн байрыг түүний нэр дээр итгэмжлэл хийж өгсөн. Би өөрөө 2018 оноос хойш барилгын салбарт ажиллаж байна. Би “*****” ХХК-тай байгуулсан гэрээ болон хүсэлтийг нэмэлтээр гаргаж өгье...” гэх мэдүүлэг /2хх-ийн 157-158/,
гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие “******” ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Тухайн нэр дурдагдаж байгаа компани нь манай ээж болох Ц-ын Э-ийн нэр дээр бүртгэлтэй бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Яг хэдэн оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн талаар мэдэх зүйл байхгүй. Би Ц-ний О гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. ХУД-ийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны *** дугаар байрны ** тоот 65,33м2 талбайтай байрыг нэг хүнд итгэмжлэл хийж өгсөн. Тухайн хүнээ бол санахгүй байна. Энэ талаар “*****” ХХК-д ерөнхий менежер ажилтай Д /*******/ сайн мэдэж байгаа байх. Манай ээжийн “******** ХХК-д бартераар орж ирсэн л байр байх. Энэ талаар холбогдох бичиг баримт нь Д-д байгаа гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 161-162/,
гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие “******” ХХК-д 2013 онд анх ажилд орсон. 2020 оны эхэн үеэс санагдаж байна 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд тус компанид менежерээр ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан байгаа. Ажлаас гарсан тухай захирлын тушаал шийдвэр гарсан зүйл байхгүй. Манай компани анх хэзээ байгуулагдсан талаар мэдэх зүйл байхгүй. Бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бетон зуурмагийн үйлдвэр нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Компанийн захирлаар Ц.Э гэх хүн ажилладаг. Ойролцоогоор үндсэн 10 гаруй ажилтантай. Би “****” ХХК-ийн захирал Ц.О гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би “*******” ХХК-тай холбогдох гэрээ хэлэлцээрээс харахад 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус компанитай манай “*******” ХХК нь “Бараа материал нийлүүлэх тухай гэрээ” байгуулсан байна. Бичиг баримтаас үзэхэд 2023 оны 04 дүгээр сард гэрээнд заасан үүргээ биелүүлж Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны ** тоот 65,33мкв талбайтай байрыг тус компанид итгэмжлэл хийж өгсөн байна. Тухайн компани нь манайд бараа материал нийлүүлж төлбөрт нь бартераар тухайн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоот 65.33мкв байрыг авсан байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* регистрийн дугаартай “*******” ХХК, ****** регистрийн дугаартай “*******” ХХК нар нь харилцан тохиролцож “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулж байсан. Ингээд гэрээнд заасны дагуу “******” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрээс 156,000,000 төгрөгөнд бодож бетон зуурмагийг “******” ХХК-д нийлүүлсэн. Харин төлбөрийг “*******” ХХК нь 100% бартерын нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож байсан. Үүнд одоо дурдагдаж буй ******** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* /*****/ гудамж ***/* байрны ** тоот хаягт байрлах 65,33м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 120,860,500 төгрөгт, үлдэгдэл төлбөрт барилгын бараа материал нийлүүлэхээр гэрээнд зааж үүргийн биелэлтээ хангасан байна. Тухайн гэрээнд удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Бусад асуудлын талаар мэдэхгүй байна. Манай компанийн зүгээс “********” ХХК-д бетон зуурмагийн нийлүүлж байсан. “******* ХХК болон “******” ХХК-иудын хоорондох гэрээ хэлэлцээртэй холбоотой баримтуудыг хуулбарлан авчирлаа. Дээрх баримтыг мэдүүлэгтээ хавсаргуулъя...” гэх мэдүүлэг /2хх-ийн 171-173/,
гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие Р-ын Э- /*******/ хүнийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн зурагтай лавлагаанаас харлаа. Энэ хүнийг танихгүй юм байна. Б-ны Э-ыг /*********/ бол харж байсан. Зүс мэднэ. Дээрх нэр дурдагдаж буй хоёр хүнтэй “*******” ХХК-аас ямар нэгэн өр төлбөрийн асуудал бол байхгүй. Б.Э-аас авлагатай энэ тал дээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. “*******” ХХК нь “******” ХХК-тай ажил хэргийн холбоотой. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай “******” ХХК нь “*****” ХХК-тай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулсан. Тухайн гэрээнд заасны дагуу бетон зуурмагийг “******” ХХК-аас “******” ХХК-д нийлүүлсэн. Түүний дагуу ХУД-ийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****** ” хотхоны 2 өрөө 65.33м2 талбайтай байрыг төлбөрт тооцож шилжүүлэн өгсөн байгаа. ******** хотхонд 2017 оноос барилгын ажлыг гүйцэтгэж 2018 оны 03 дугаар сард ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн барилга баригдсан гээд байгаа газар дээр “*******” ХХК, А.Б, О.О нарын хоорондоо гэрээ хэлэлцээр байгуулсны үндсэн дээр барилга барьж байсан юм байна лээ. Барилгын явц нь 2 блокон дээр тус тусдаа 30-40% хувийн гүйцэтгэлтэй байсан юм. Ингээд байж байтал иргэн А.Б нь /урьд бие биеэ мэддэг байсан гэх/ надад хандаж “...барьж байсан барилгынхаа ажлыг үргэлжлүүлээд дуусгачхаач...” гэж хэлээд санал тавьсан. Миний хувьд анхны барилгын ажил байсан ба А.Б-аас **/* тоот дуусаагүй барилга /үл хөдлөх/ хөрөнгийг 200,000,000 сая төгрөгөөр тооцоолж худалдаж авсан байдаг. Харин ***/* тоот дуусаагүй барилга болон барилгын талбай дээр бэлэн байсан 70 тн арматурыг оролцуулаад “*******” ХХК-аас 670,598,590 төгрөгт тооцон худалдан авахаар болсон. “*********” ХХК нь иргэн О.О-тэй 2013 оны 08 дугаар сарын 26-нд хамтран ажиллах гэрээний дагуу 800 сая төгрөгийг тооцон газрын эзэн болох О.О-д худалдан авагч тал төлөхөөр тохиролцож байсан юм байна лээ. Түүнийх нь дагуу би баригдаж байсан барилгаасаа 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **/** дугаартай албан бичгээр иргэн О.О-д баригдаж дуусаад ашиглалтад орсны дараа өгөхөөр орон сууцны саналыг хүргүүлж байсан. Тухайн үед 1 дүгээр орц нь 206/2 тоот гэж дугаарлаж байсан бол 2 дугаар орц нь 206/1 тоот гэх дугаартай байсан. Санал хүргүүлсэн албан бичигт ****** хотхоны 206/2 байрны 1 дүгээр давхарт 2 өрөө 56,63 мкв, мкв-ийн үнэлгээг 2.450,000 мянган төгрөгөөр тооцож 138,743,500 төгрөг, мөн тус давхрын 4 өрөө 120,6 мкв-ийн үнэлгээг 2.450.000 мянган төгрөгөөр тооцож 295,470,000 мянган төгрөг, 208/1 байрны 2 дугаар давхарт 2 өрөө 56,63 м2, мкв-ийн үнэлгээг 2,450,000 мянган төгрөгөөр тооцож 138,743,500 төгрөг, мөн тус давхрын 3 өрөө 93,1 мкв, мкв-ийн үнэлгээг 2,450,000 мянган төгрөгөөр тооцож 228,095,000 мянган төгрөгөөр тооцож газрын төлбөрт нийт 801,052,000 төгрөгийн үнэлгээнд эдгээр байрнуудыг өгөхөөр болж санал солилцсон. Ингээд манайх барилгын ажлаа явуулж дуусгасан байдаг. Ерөнхийдөө газрын үнэлгээнд тооцож дээр дурдагдсан байрнуудыг өгөхөөр болсон. Б.Э- гэгч нь анх ХУД-ийн ** дүгээр хороо ***/* дугаар байрны ** тоот 65,33мкв байрыг шилжүүлж авах гэсэн юм гэж хэлээд манай оффис дээр буюу Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн зүүн талд байрлах ** байр ажлын байран дээр ирж уулзаж байсан. Тухайн үед Б.Э-т хандаж одоо чиний яригдаж байгаа байрыг О.О болон “*******” ХХК-д өгөх ёсгүй гэдгийг хэлсэн Б.Э-тай “*******” ХХК-ийн захирал А.Г би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж байсан. Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ****** /**/ гудамж, *** тоот хаягт байрлах 226 мкв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй сингл хаусыг 880,000,000 төгрөгөөр тооцож Б.Э-ын нэр дээр шилжүүлэн өгч бартерт нь Э-аас бетон зуурмагийн үйлдвэрлэл болон барилгын ажилд шаардлагатай бараа материал нийлүүлэхээр тохиролцсон боловч ямар ч ажил хийлгүйгээр таг чиг алга болсон. Үүнтэй холбоотойгоор манайх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Харин О.О гэх хүний оронд 2017 оны сүүлч үеэр “*****” ХХК нь гарч ирсэн санагдаж байна. Түүнээс хойш “******” ХХК нь газартай холбоотой өр төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд барилгын ажил явагдаж байх үед “*******” ХХК-ийн гэх тодотголтой бүлэг нөхөд ирж тог цахилгаан таслах, барилгын ажил хүчээр дарамталж зогсоох зэрэг асуудлууд гарч ирсэн. Ингээд тухайн асуудлаар “******” ХХК-ийг төлөөлж Л.Б гэх хүн гарч ирээд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Орон сууц өмчлүүлэх гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээтэй холбоотой баримтыг гарган өгч мэдүүлэгтээ хавсаргуулъя. Тухайн “Орон сууц өмчлүүлэх гэрээ”-нд одоо дурдагдаж байгаа ХУД-ийн ** дүгээр хороо ** дугаар байрны 5 давхрын 2 өрөө 65,33 мкв байр орсон байна. Ингээд ажил явуулах боломжгүй дарамт шахалт үзүүлж байсан тул дээрх байрнуудыг газрын төлбөрт өгөхөөр болж гэрээ хэлэлцээр хийсэн юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 176-179/,
гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие “******” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай. Энэ утгаараа өөрийн мэдэх асуудлын хүрээнд мэдүүлэг өгөхөөр ирсэн байна. Энэ удаад “******” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэлээ авчирч амжаагүй тул, дараагийн удаад авчирч өгч болно. Би “******” ХХК-д 2022 оны 04 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Энэ компанитай холбоотой эрүүгийн болон иргэний хэрэгт төлөөлөн ажиллаж байгаа. Би “*******” ХХК-ийн талаар ерөнхийдөө мэдэж байгаа. Учир юу гэвэл манай “******” ХХК-ийн зүгээс “*******” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний маргаантай асуудлаар 2019 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаантай явж байна. Уг маргааны үндсэн асуудал нь “******” ХХК нь ХУД-ийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны барилгын ажлыг барьж дуусгасан байдаг. Тухайн барилга баригдсан газар нь иргэн О.О /********/ гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан газар байгаа юм. О.О гэгч нь Г-ийн эгч болох О-ийн хүү нь О.О, Л.Г нар нь хоорондоо хамаатан садны харилцаа холбоотой хүмүүс. Тухайн үедээ буюу 2013 онд О.О нь гадагшаа Солонгос улс руу ажиллахаар явж байсан гэж сонсож байсан. Тэр үедээ өөрийн нэр дээр бүртгэлтэй газрыг Г болон тухайн үеийн “******” ХХК-ийн захирал Б гэх хүний нэр дээр тус тус итгэмжлэл хийж өгсөн байдаг. Тухайн үед О.О-ийн эзэмшлийн газар дээр 2013 онд “******* ХХК-ийн захирал Ф.Ц гэх хүнтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байсан. Уг гэрээний 3.1 дахь заалтад О.О газраар хөрөнгө оруулна эрх бүхий байгууллагатай холбоотой баримт бичиг зөвшөөрөл эдгээр үйл ажиллагаатай холбоотой зардлыг санхүүжүүлнэ гэж заасан байна. 3.2 дахь хэсэгт “ ******** ХХК нь О-ийн талбай дээр барилгын ажил гүйцэтгэнэ. Хүлээлгэн өгөх үйл ажиллагаатай холбоотой зардал хамаарна гэсэн заалттай байна. “*****” ХХК нь иргэн О.О-тэй байгуулсан гэрээн дээрээ төлбөр тооцоотой холбоотой асуудлыг тодорхой тусгасан байгаа. Уг гэрээтэй холбоотой баримтуудыг мэдүүлэг Түүнээс хойш 2017 онд “********” ХХК нь манайх дангаараа дээрх барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд саад бэрхшээлтэй юм байна. Иймд “*******” ХХК болон иргэн Г.Ж, Ж.Д нарыг оролцуулна гэдэг талаар саналыг хэлээд 5 талт 990 дугаартай гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээн дээр мкв талбайгаар нь хуваагаад авахаар тохиролцсон...“ ******” ХХК-ийн нягтлан бодогч С-ээс /*******/ гаргуулан авсан баримтуудыг үзэхэд дараах зүйлсийг өмнө өгсөн мэдүүлэг дээрээ намж ярих шаардлагатай байна. Үүнд: Нэр дурдагдсан “******” ХХК-тай “*****” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна. Уг гэрээнд “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нь тус компанийг төлөөлж гарын үсэг зурсан байна. Тус гэрээний нийт үнийн дүнг 100 хувь бартерын нөхцөлтэйгөөр Хан-Уул дүүргийн **-р хороо, ********** гудамжинд байрлах “******” хотхоны *** дүгээр байрны * давхрын 140 м2 талбайтай 4 өрөө орон сууц болон “******” хотхоноос 2 ширхэг автомашины дулаан зогсоолыг захиалагч нь өгөхөөр гэрээнд тусгагдсан байна. Түүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “****” ХХК-ийн менежер Г.Э болон нягтлан бодогч Я.О нартай харилцан “******” ХХК-ийн захирал Т.Б нь “Тоосго, элс хайрга бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулсан байна. Уг гэрээнд 150 сая төгрөгөнд тооцож “*******” ХХК-аас тоосго, элс хайрга бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой байсан. Тус гэрээнд заагдсан бүтээгдэхүүний төлбөрт Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, **-р хороо, ********** гудамж, “******” хотхоны ** дугаар байрны * давхрын Н айл буюу тоот 65,33 мкв 2 өрөөг өгөхөөр тохиролцсон байна. Өнөөдрийн байдлаар “******” ХХК-аас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 20,592,000 төгрөгийн үнэлгээ бүхий бүтээгдэхүүнийг талбайд буулгасан байна. Гэрээнд зааснаар 150 сая төгрөгийн үнэлгээнд тоосго, элс хайрга бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой байсан. Мөн тус гэрээний 6.2 дахь хэсэгт: Талууд нөгөө талын бичгийн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэсэн заалт байна. Мөн дээр дурдагдсан Хан-Уул дүүрэг, **-р хороо, ********** гудамж, “*****” хотхоны ** дугаар байрны тоот 65,33 мкв 2 өрөөг өгөх ёсгүй болж таарч байна. “*****” ХХК нь манай “*******” ХХК-ийн охин компани байгаа юм. “*****” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бусад гэрээтэй холбоотой баримтуудыг мэдүүлэгт хавсаргуулъя...” гэх мэдүүлэг /2хх-ийн 182-184, 2хх-ийн 187-189/,
гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М, О нарыг танина. Тэр хүмүүстэй 2023 оны 6 дугаар сард танилцсан санагдаж байна. 2023 оны 07 дугаар сард М гэж нөхөр над руу утсаар яриад ар гүнтэд байшин бариулъя гэж анх холбогдсон. Тэгээд манай компани тухайн байшингийнх нь зургийг зураад төсөв хийсэн, тэгээд гэрээ байгуулсан. Тэгээд очоод байшингийнхаа ажлыг эхлэх гэсэн чинь тухайн байшин барих гэж байгаа газрынх нь эрхийг түдгэлзүүлсэн байсан. Тэгээд миний ажил явах боломжгүй болсон. Тэгсэн М нь одоо байшингаа яаж ийж байгаад бариулчихмаар байна аа арга чарга байна уу гэж надаас өөрөө асуусан. Тэгээд би 10-н жилийн ангийн найз Э-, Э-ын ах Х ах тэр хүн бол тухайн үед ********* дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга албан тушаалтай байсан, тэр хүмүүс санаанд ороод заа наад асуудлыг чинь зохицуулж чадах хүмүүстэй холбож өгье гэж хэлээд 2 хоногийн дараа ч билүү ******** дүүргийн засаг даргын тамгын газрын байрны гадаа М, эхнэр О нь Э-, Д миний бие ингээд бид 4 уулзлаа, тэгээд уулзаад ийм асуудал байна аа үүнийг зохицуулах боломж байна уу гэж М хэлэхэд наад чинь ямар ч асуудалгүй ээ гэж Э- хэлсэн. Тэгээд М нь яг миний нүдэн дээр зузаан бор хавтастай бичиг баримт гэж хэлээд Э-т өгсөн. Тэгээд салчхаж байгаа юм. Тэрнээс хойш хоёр 7 хоногийн дараа М над руу холбогдсон, тэгсэн чинь нөгөө Э- чинь нөгөө асуудлыг зохицуулахад 5 сая төгрөгийн хэрэг байна гэнээ би тэрийг нь өгчих үү яах уу гэж надаас асуусан. Тэгэнгүүт би бол та хоёрыг холбоод өгсөн та нар өөрсдөө учраа олоорой гэж хэлсэн. Тэгсэн чинь ********** дээр Э-, М нар хоорондоо уулзаад М нь Э-т 5 сая төгрөг өгсөн гэдэг юм. Зураг дарсныгаа М над руу явуулаад байсан, тэгэхэд нь би бол хажууд нь байгаагүй. Ингээд 2 сарын дараагаар М над руу утсаар холбогдоод тэр бор хавтсан дотор 10 сая төгрөг байсан, дээр нь нэмэх нь ********** худалдааны төв дээр танай найзтай уулзаад 5 сая төгрөг өгсөн, ингээд нийт 15 сая төгрөгийг маань танай найз чинь авсан, тэгээд одоо бичиг баримтын маань асуудлыг шийдэж өгөхгүй байна аа чи анх уулзуулж өгснөөрөө чи учрыг нь олж өг гэж над руу тэгсэн. Тэгээд би хэсэг найз руугаа яриад мессеж бичээд 2 сар орчим зууралдсан. Тэгээд сүүлдээ асуудал нь шийдэгдэхгүй манай найзын зүгээс бичиг баримтыг нь зохицуулах ямар нэг алхам хийгээгүй, тэгээд найзтайгаа болон М нартай тэр цагаас хойш холбоо тасарсан... Э- тодорхой змэдээгүй байгаа, би бодохдоо мөнгийг нь Э- үрчихсэн, цааш нь хөөцөлдөж хэлээгүй ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх аа гэж бодож байна. би багын найз Э-ынхаа ахыг ********** дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладгийг мэднэ. Мөн хохирогч Б.М-ний газар нь ******* дүүрэгт байрладаг. Э- надтай хэд хэдэн удаа уулзаж ярихдаа ер нь ийм бичиг баримтын, янз бүрийн асуудлуудыг зохицуулж өгч байгаа гэж хэлж байсан болохоор Э-ыг болгочих байх гэж бодоод М-тэй холбож уулзуулж өгсөн... Би тэр мөнгөнөөс нь огт аваагүй, яагаад гэвэл эхнийх нь бор хавтастай зүйлийг би мөнгө байгаа гэж мэдээгүй. Сүүлийн 5 сая төгрөг өгөхөд би хажууд нь байгаагүй... Нэмж ярих зүйл гэвэл энэ ажилд би гэрээ байгуулаад зураг зуруулсан, төсөв гаргасан, газар дээрх нь 2, 3 удаа очиж дүн шинжилгээ хийсэн тэр зардлуудаа бол М-өөс аваагүй, нэхэмжлээгүй байгаа. Шалтгаан нь найз мөнгө төгрөгийг нь аваад асуудал үүсгэсэн учраас нэхэж чадахгүй л явж байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 175-176/,
Орон сууц захиалгаар барих гэрээ /2хх-ийн 96-100/,
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 101/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/0000 дугаартай “… дүүргийн ** дүгээр хороо, ***** гудамж *** дүгээр байрны ** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт иргэн Г.П /**********/-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна...” гэх албан бичиг /2хх-ийн 106/,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /2-хх-110/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн СБ2-22-**** дугаар “Үнэлгээний дүн: 146'968'800 (Нэг зуун дөчин зургаан сая есөн зуун жаран найман мянга найман зуун төгрөг)” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 83-98/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээнээс дээш хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний нас, эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл хэмжээний дотор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 1 /нэг/ жилийн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Б.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Г-д 146,968,800 төгрөг, хохирогч Р.Э-т 96,000,000 төгрөг, хохирогч Б.М-д 15,000,00 төгрөгийн нийт 257,968,800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд нөхөн төлсөн, хохирогч нар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул түүнийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт Б.Э-ийн нэр дээр бүртгэлтэй **** УБ улсын Хюндай Робекс /Huyndai robex/ 2900 LC-7 загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №118 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овгийн Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь энэ тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Э-т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт Б.Э-ийн нэр дээр бүртгэлтэй **** УБ улсын Хюндай Робекс /Huyndai robex/ 2900 LC-7 загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №118 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
7.Шүүгдэгч Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э- авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР