2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг

улсын яллагч Э.Намуун /томилолтоор/,

хохирогч О.О,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Гангантөгс нарыг оролцуулан эрүүгийн 2503003900660 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн мэргэжилтэй, “****** нэгдэл ****-ын ажилладаг, ам бүл 4, ****, **** хамт ***** дүүргийн ** дүгээр хороо *** байр ** тоотод оршин суудаг, урьд

2010 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ****** дүүргийн шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ***** дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

***** овогт Б*****-ын М, регистрийн дугаар *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 8 цаг 50 минутын орчимд ****** дүүргийн ** дугаар хороо “*********”-ын их сургуулийн баруун талын замд “Volkswagen Amarok” маркийн **** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч О.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч О.О-ын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн **** тоот актын дүгнэлт, ****** дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-48/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адъяатөмөрийн гаргасан 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн лавлагаа шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар Б.М нь 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 8 цаг 50 минутын орчимд ****** дүүргийн ** дугаар хороо “**********”-ын их сургуулийн баруун талын замд “Volkswagen Amarok” маркийн **** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч О.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М-ын дээрх Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч О.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ын мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 08 цаг 50 минутын орчимд Volkswagen Amarok маркийн **** УБО дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон **** дүүргийн ** дугаар хороо ********* их сургуулийн баруун талын замаар хойноос урагш чиглээд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байсан бөгөөд явган хүний гарцны өмнө автобус зогссон бөгөөд би автобусыг дагаад зогсох үед замын баруун талаас автобусны урдуур нэг залуу гарч ирээд автомашины баруун урд хэсгээр мөргүүлээд хойшоо саваад унасан. Осол болохын өмнө би тэр залууг харангуутаа тормос гишгэсэн бөгөөд миний жолоодон явсан автомашин ойролцоогоор 5 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний бодлоор автомашины баруун урд дугуйгаар тэр залуугийн баруун хөлийг нь дайрсан байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63/,

 

хохирогч О.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрөө тамирчин хүн бөгөөд намайг 2 хоногийн дараа бэлтгэлд явах гэж байсныг энэ ах мэдэж байгаа. Осол болсны дараа ээлжийн амралтаа авсан. Би эмнэлэг явах болгондоо таксигаар үйлчлүүлдэг. Одоо хүртэл ачаалалтай хөдөлгөөн хийх боломжгүй учраас суурин ажил хийж байгаа. Шүүгдэгчээс 10,000,000 төгрөг  нэхэмжилж байна. Үүнээс сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 6,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Би сар сардаа ямар ажил хийснээс шалтгаалж цалин авдаг бөгөөд үндсэн цалин 2,300,000 төгрөг авдаг. Бэлтгэл болон хээрийн бэлтгэлд гарвал миний цалингийн 20 хувийн нэмэгдэл авдаг. Осолд орсноос хойш 2 сарын хугацаанд цалин аваагүй тул ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөг болно...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би ганцаараа *********-ийн Баруун урд уулзварын хойд талын явган хүний гарцаар баруунаас зүүн зүгт гараад явж байтал нэгдүгээр эгнээгээр явж байсан автобус надад зам тавьж өгөхөд би цааш алхан зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд ирэх үед зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр хойноос явж байсан цагаан өнгийн автомашин зогсолгүй ирээд намайг мөргөж унагаагаад баруун хөл дээгүүр автомашиныхаа баруун урд дугуйгаараа дайраад гараад явчихсан...“ гэх мэдүүлэг,/хх-ийн 25-26/,

2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-11/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5633 дугаартай “1. О.О-ын биед баруун шагайн ташуу, зөрүүгүй сэлтэрсэн хугарал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх, дарах, шахах механизмаар үүснэ.3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 29-30/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах  мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адъяатөмөрийн гаргасан 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн “Мөрдөгчийн магадлагаа”  /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 8 цаг 50 минутын орчимд ****** дүүргийн ** дугаар хороо “*********”-ын их сургуулийн баруун талын замд “Volkswagen Amarok” маркийн **** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч О.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.М-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд баримтаар 308.454 төгрөг, сэтгэл санааны хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэгт нийт 10.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1530 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлээр тогтоогдсон ба шүүгдэгч Б.М нь шүүхийн шатанд хохирогч О.О-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4.000.000 төгрөг болон эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 308.454 төгрөг зэргийг төлсөн байна.

Харин хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн нэхэмжлэл нь баримт байхгүй байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо.

Мөн хохирогч О.О нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан ба Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 90.000 төгрөгийг шүүгдэгч Б.М нь шүүхийн шатанд төлсөн болохыг, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй тус тус дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б-ын М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь энэ тогтоолоор оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар Б.М нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдаг хоригдон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.

 

7.Хохирогч нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР