Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2023/02130

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б д, 0 дүгээр х, энхтайваны өргөн чөлөө гудамж, Ж оффис, өөрийн байранд байрлах, Х банк ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б д, 00 д х, З А аюуш 00-000 тоотод байрлах, А мандал ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Б д, 0 д х, 0 д хлол, Г плаза төв 000 тоотод байрлах, Э Б Э финанс ТМЗ ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Б д, 00 д х, зүүн ард аюуш 00-000 тоотод оршин суух, Н овогт Б /РД:ДБ00000000/,

 

Хариуцагч: С д, 00 д х хуучин цэргийн хотхон гудамж 0-00а тоотод оршин суух, Х овогт Г-н Ср /РД:УХ00000000/,

 

Хариуцагч: С д, 00 д х х ц хотхон гудамж 0-00а тоотод оршин суух, Х овогт Б-ын Н /РД:УС000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 364,591,492 төгрөг 67 мөнгө гаргуулах, барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

хариуцагч Б.Н, Г,

хариуцагч Н.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А мандал ХХК, иргэн Н.Б, Ц.Б-О нар нь Х банктай 0000 оны 00 д сарын 00-ний өдрийн №ЗГ/000 тоот Зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай Хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан.

Улмаар А мандал ХХК, Э Б Э финанс ТМЗ ХХК, иргэн Н.Б, Ц.Б- О нар нь 0000 оны 00 д сарын 00-ний өдрийн №ЗГ/000-0 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгаж зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлдэгчид нь 0000 оны 00 д сарын 00-ний өдрийн №БГ/000 тоот Барьцааны гэрээ, 0000 оны 00 д сарын 00-ны өдрийн №БГ/000/0 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний дагуу Зээлийн барьцаанд:

1. Б.Н, Г.С нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дтай Сонгинохайрхан д, 00 д х, ХЦХ1 дүгээр гудамжны 00/а тоот хаягт байршилтай 327,3 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2. Г.С-ын эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 00000000 дтай С д, 00 д х, /ХЦХ1-00/а тоот/ хаягт байршилтай 560 м.кв талбайтай, амины хашааны зориулалттай газар,

3. Н.Б-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дтай Ч д, 00 д х, Г 0000 тоот хаягт байршилтай 146,69 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4. Н.Б-гийн эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000000000 эрхийн дтай Ч д, 00 дүгээр х, Зуслан Гүнт зориулалттай нэгж талбарын 000000000000000 дтай 700 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай газар тус тус барьцаалуулсан байдаг.

Зээлдэгч нар нь үндсэн зээлээс 138,575,588.75 төгрөг, зээлийн хүүнээс 232,141,230.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 117,268.87 төгрөг нийт 370,834,088 төгрөг 33 мөнгийг төлсөн байна.

Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-г удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар ярих, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд банк Монгол улсын Иргэний хуулийн 242 д зүйлийн 242.1 дахь хэсэг, 242.3 дахь хэсэг, мөн хуулийн 453 д зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 д зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Зээлдэгч нарт холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн байдлаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 161,424,411 төгрөг 25 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 185,636,845 төгрөг 81 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17,530,235 төгрөг 61 мөнгө, нийт 364,591,492 төгрөг 67 мөнгийг гаргуулж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан зээлийн барьцаа хөрөнгөнүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч Н.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дарьжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Б-ийн тухайд энэ хэрэг маргаанд хариуцагчаар оролцож байгаа. Зээлийн гэрээний дагуу хугацаа сунгаснаас хойшхи хугацаанд хүү тооцох ямар ч боломжгүй. Хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтөд нийт 370,000,000 төгрөгийг төлсөн. Одоо Х банк ХХК нь 364,000,000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Дан ганц Н.Б-д холбогдуулж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж харж байна. Энэ зээлийг гэр бүлийн хүн болох Ц.Б-О-н хамт авсан байдаг. Ц.Б-О нь нас барсан бөгөөд түүний өв залгамжлалын асуудал шийдэгдээгүй байхад энэхүү зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Н.Б-ийн хүү 00 нас хүрсэн. Өвийн асуудал шийдэгдсэн нөхцөлд Н.Б нь өр зээлийн асуудлаа шийдвэрлэх боломжтой байгаа гэв. Энэ олон асуудал шийдэгдээгүй байхад Н.Б-тэй холбоотой зээлийн гэрээний маргааныг энэ хурлаар шийдэх нь учир дутагдалтай. Хуулийн этгээдийн тухайд би мэдэхгүй гэв.

 

3.Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б нь үндсээ зээлэнд 160,000,000 төгрөгийг, зээлийн хүүнд 180,000,000 гаруй төгрөг төлсөн юм байна. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч төлмөөр байна. Миний хувьд зээлнээс авч хэрэглээгүй. Төрөл садан хүмүүсийн хувьд хөрөнгөө барьцаалуулж тусалсан гэв.

4.Хариуцагч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.Б-тэй төрөл садан хүний хувьд өөрийн өмчийн хөрөнгөө барьцаалуулсан. Төлбөр төлөх эсэх дээр тайлбар байхгүй гэв.

 

5.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, итгэмжлэл /хх-7-9/, 0000 оны 0 д сарын 00-ний өдрийн ЗГ/000 д Зээлийн гэрээ /хх-10-11/, зээл буцаан төлөх хуваарь /хх-12/, 0000 оны 00 д сарын 00-ний өдрийн ЗГ/000-0 д Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-13/, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь /хх-14/, 0000 оны 0 д сарын 00-ний өдрийн №БГ/000 д Барьцааны гэрээ /хх-15/, 0000 оны 0 д сарын 00-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-17/, үл хөдөл эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-18/, газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-19, 21/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-20/, газрын кадастрын зураг /хх-22-23/, А мандал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-24/, А мандал ХХК-ийн дүрэм /хх-25-26/, Эй Би Эм финанс ТМЗ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-27/, Эй Би Эм финанс ТМЗ ХХК-ийн дүрэм /хх-28-29/, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /хх-30/, итгэмжлэл /хх-31-33/, А мандал ХХК-ийн албан бичиг /хх-34-35, 44/, байгууллага компанийн анкет /хх-36/, зээл хүсэгчийн анкет /хх-37-38/, Х банк ХХК-ийн зээл төлөх мэдэгдэл /хх-40-42/, Н.Б-ийн хүсэлт /хх-43/, зээлийн бүртгэлийн карт /хх-45-47/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-48-53/, зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл /хх-54-58/, итгэмжлэл /хх-90/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-104-105/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-106-107/, зээлийн бүртгэлийн карт /хх-108-109/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-110-115/, итгэмжлэл /хх-154/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-206-207/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-208-209/, зээлийн бүртгэлийн карт /хх-210-211/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-212-217/, 0000 оны 0 д сарын 00-ний өдрийн БГ/000 д барьцааны гэрээ /хх-218-221/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

6. Хариуцагч талаас хэрэгт А мандал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-68/, А мандал ХХК-ийн дүрэм /хх-69-70/, Эй Би Эм финанс ТМЗ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-71/, Э Б Э финанс ТМЗ ХХК-ийн дүрэм /хх-72-74/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-87-89/, итгэмжлэл /хх-95-96/, итгэмжлэл /хх-117/, итгэмжлэл /хх-205/, зэрэг баримтыг нотлох баримтаар өгсөн байна.

 

7. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Х банк ХХК-ийн албан бичиг /хх-168/, зээлдэгч Ц.Б-О-ын дансны хуулга /хх-169-204/ зэргийг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч А мандал ХХК, Эй Би Эм финанс ТМЗ ХХК, Н.Б, Б.Н, Г.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 364,591,492 төгрөг 67 мөнгө гаргуулах, барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Х банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч хариуцагч А мандал ХХК, иргэн Н.Б, Ц.Б-О нартай 0000 оны 0 д сарын 00-ний өдөр №ЗГ/000 дтай Зээлийн гэрээ-г байгуулж, зээлдэгч нарт 300,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Мөн А мандал ХХК, Э Б Э финанс ТМЗ ХХК, иргэн Н.Б, Ц.Б-О нар нь 0000 оны 00 д сарын 00 -ний өдрийн №ЗГ/000-0 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгаж зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан.

2.2. Зээлдэгчид нь 0000 оны 00 д сарын 00-ний өдрийн №БГ/000 тоот Барьцааны гэрээ, 0000 оны 00 д сарын 0-ны өдрийн №БГ/000/0 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний дагуу энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Б.Н, Г.С, Н.Б нарын нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

2.3. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөөгүй.

2.4. Зээлдэгч нар нь 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 161,424,411 төгрөг 25 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 185,636,845 төгрөг 81 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17,530,235 төгрөг 61 мөнгө, нийт 364,591,492 төгрөг 67 мөнгийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 364,591,492 төгрөг 67 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдээр хангуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

3.1. Хариуцагч нар нь 0000 оны 00 д сарын 00-ны өдөр нэхэмжлэгч талтай Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргахгүй бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс 300,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрнө.

3.2 Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Бямба-Очир 0000 оны 0 сард нас барсан тул өвийн асуудал шийдэгдээгүй тохиолдолд энэхүү зээлийн гэрээтэй холбоотой маргаан шийдэгдэх боломжгүй.

3.3 Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа сунгасан хугацаанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, хариуцагч талд нэхэмжлэгч талаас хүргүүлж байсан мэдэгдэл, дансны хуулга, зээлийн дансны карт зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч А мандал ХХК, иргэн Н.Б, Ц.Б-О нартай 0000 оны 0 д сарын 00-ний өдөр №ЗГ/000 дтай Зээлийн гэрээ-г байгуулж, зээлдэгч нарт 300,000,000 төгрөгийг, хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

4.2 Зээлийн гэрээний талууд 0000 оны 00 д сарын 00-ний өдрийн №ЗГ/000-0 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 0000 оны 00 д сарын 00-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгчээр Э Б Э Финанс ТМЗ ХХК-ийг нэмж, зээлийн гэрээний хугацааг 18 сараар буюу 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүртэл сунгасан байна.

4.3 Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б-тэй дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 0000 оны 00 д сарын 00-ний өдрийн БГ/000 дтай Барьцааны гэрээ-г, 0000 оны 00 д сарын 00-ны өрийн БГ/000/0 дтай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г тус тус байгуулж, хариуцагч Б.Н, Г.С нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дтай С Д, 00 д х, ХЦХ0 дүгээр гудамжны 00/а тоот хаягт байршилтай 000.0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г.С-ын эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дтай С д, 00 д х, /ХЦХ0-00/а тоот/ хаягт байршилтай 000 м.кв талбайтай, амины хашааны зориулалттай газар, Н.Б-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дтай Ч д, 18 д х, Г 0000 тоот хаягт байршилтай 000,00 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.Б-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000000000 эрхийн д-тай Ч д, 00 д х, Зуслан Гүнт зориулалттай нэгж талбарын 0000000000 д-тай 000 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

4.4. Хариуцагч А мандал ХХК, иргэн Н.Б нар нь дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 300,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ ... хамтран зээлдэгч Ц.-О нас барсан тул түүний өвийн асуудал шийдэгдэхээс өмнө энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй, ...зээлийн гэрээн сунгагдсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарласан.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6.Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч талд 300,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 д зүйлийн 452.1, 452.2, 453 д зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уг гэрээнд заасан үүргийг буюу үндсэн зээлийг, гэрээнд заасан хэмжээгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байна.

 

7.Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Зээл төлөх тухай мэдэгдлүүд болон хариуцагч нараас нэхэмжлэгчид гаргаж байсан хүсэлтүүд зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүрэг зөрчигдсөн гэх үндэслэлийн талаар маргаагүй.

 

8.Иргэний хуулийн 242 д зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 д зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэжээ.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Б-О байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар А мандал ХХК, Э Б Э финанс ТМЗ ХХК, Н.Б, Б.Н, Г.С нарыг сонгон, түүнээс зээлийн гэрээний болон барьцааны гэрээний үүрэг шаардсан нь дээрх хуульд нийцэж байна.

 

Түүнчлэн, хариуцагч тал нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Б-О нь хариуцагч Н.Б-тэй гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд тэрээр 0000 оны 00 д сард нас барсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар ямар нэгэн баримтыг хэрэгт өгөөгүй байна.

 

9.Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Б-О-ын өвийн асуудал шийдэгдэх хүртэл энэхүү зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй гэх хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

10.Мөн хариуцагч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ сунгагдсан хугацаа буюу 0000 оны 00 д сарын 00-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр хариуцагч тал маргаагүй.

 

11.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүртэл тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 453 д зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

12.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 д зүйлийн 452.1, 453 д зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 161,424,411 төгрөг 25 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 185,636,845 төгрөг, 81 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 17,530,235 төгрөг 61 мөнгө, нийт 364,591,492 төгрөг 67 мөнгийг шаардах эрхтэй байх тул хариуцагч А мандал ХХК, Э Б Э финанс ТМЗ ХХК, Н.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 364,591,492 төгрөг 67 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

13.Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Б.Н, Г.С нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дтай СД, 00 д х, ХЦХ0 дүгээр гудамжны 00/а тоот хаягт байршилтай 000.0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Г.Сын эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 д-тай СД, 20 д х, /ХЦХ0-00/а тоот/ хаягт байршилтай 000 м.кв талбайтай, амины хашааны зориулалттай газар, хариуцагч Н.Б-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дтай ЧД, 18 д х, Г 0000 тоот хаягт байршилтай 000,00 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н.Б-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000000000 эрхийн д-тай Ч д, 00 д х, З Г зориулалттай нэгж талбарын 00000000000 д-тай 000 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг байгуулсан Иргэний хуулийн 156 д зүйлд заасантай нийцэж байна

 

Иймд Иргэний хуулийн 175 д зүйлийн 175.1 дэх заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

14.Дээрх үндэслэлээр хариуцагч А мандал ХХК, Э Б Э финанс ТМЗ ХХК, Н.Б нар нь 364,591,492 төгрөг 67 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд дээрх барьцааны зүйл болох хариуцагч Б.Н, Г.С, Н.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,326,145 төгрөг 93 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,326,145 төгрөг, 93 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 д зүйлийн 115.2.1, 116, 118 д зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 д зүйлийн 452.2, 453 д зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А мандал ХХК, Э Б Э финанс ТМЗ ХХК, Н.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 364,591,492 төгрөг 67 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 д зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А мандал ХХК, Э Б Э финанс ТМЗ ХХК, Н.Б нар нь 364,591,492 төгрөг 67 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Б.Н, Г.С нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дтай СД, 00 д х, ХЦХ0 дүгээр гудамжны 00/а тоот хаягт байршилтай 000.0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Г.С-ын эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дтай С д, 00 д х, /ХЦХ0-00/а тоот/ хаягт байршилтай 000 м.кв талбайтай, амины хашааны зориулалттай газар, хариуцагч Н.Б-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн д-тай Ч д, 18 д х, Гүнт 0000 тоот хаягт байршилтай 000,00 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н.Б-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000000000 эрхийн д-тай Ч д, 00 дүгээр х, З Гүнт зориулалттай нэгж талбарын 000000000000000 д-тай 000 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 д зүйлийн 56.1, 60 д зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 д зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,326,145 төгрөг, 93 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,326,145 төгрөг, 93 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 д зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА