Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 112/ШШ2023/0015

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн   би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын байцаагч М.Бд холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Аптай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч М.Бын ...Иргэн н.Хээс 2023 оны 02 дугаар сарын 08- ны өдөр гаргасан Баримт баталгаажуулаагүй гэх 06/010 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ш.Уд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар арга хэмжээ авч 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн материалыг 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдөр аймгийн Ерөнхий прокуророос баталсан Удирдамжийн дагуу татаж, хяналаа.

          Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн н.Хээс Ш.Уд холбогдуулан Аж ахуйн нэгж илгээгээгүй, борлуулагч баталгаажуулаагүй гэх Татварын удирдлагын нэгдсэн санд ирүүлсэн гомдол, Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл баримтууд гомдлын материалд цугларчээ.

           ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч М.Б нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн н.Хээс Татварын удирдлагын нэгдсэн санд ирүүлсэн гомдлын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа холбогдогч Ш.У болон гомдол гаргагч н.Х нараас мэдүүлэг авч зөрчлийг нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

            Дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд эрх бүхий албан тушаалтан холбогдогч, хохирогч нараас мэдүүлэг аваагүй, зөрчлийг нотлох ажиллагаа явуулахгүйгээр холбогдогч Ш.Уд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж 150.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

           Торгууль оногдуулж шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл, хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэжээ.

           Мөн Ш.Уд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээ бичих байтал 2.7 гэж буруу бичсэн, 2 дахь хэсэгт Төрийн сангийн дансны дугаар бичих байтал бичилгүй орхигдуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмын 2.15- д заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан шийтгэлийн мөнгийг болон хохирол, нөхөн төлбөрийн мөнгийг, мөн зөрчил үйлдэж олсон орлогыг (улсын төсөвт) Төрийн сангийн, алдангийн төлбөрийг Нийгмийн даатгалын сангийн холбогдох тоот дансанд тус тус төлнө. гэснийг зөрчсөн төдийгүй Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

           Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэн шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч М.Бын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

            Хариуцагч ******* улсын байцаагч М.Б  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Миний бие Говь-Алтай аймгийн Дарив сумын Татварын улсын байцаагч М.Б нь тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гийн гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05/А дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн ******* улсын хяналтын байцаагч М.Бын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *******  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

           Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* улсын хяналтын байцаагч М.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023  оны 4 дүгээр сарын  21-ний  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.  Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

           Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын хяналтын байцаагч М.Бын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *******  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ШҮҮГЧ                             Ч.ОЮУНСҮРЭН