Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00047

 

 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал
 даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, улсын яллагчаар
 хяналтын прокурор Б.Оюунцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус
 шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах
 дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн
 ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******
 дугаартай хэргийг 202******* оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн, ******* оны 0******* дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ******* настай,
 эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *******, эхнэр, 3 хүүхдийн  хамт
 Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт *******
 . /РД:ПБ970*******2731/
 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
 Шүүгдэгч ******* нь 202******* оны 0******* дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн
 орчимд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр орших "Магнай
 трейд" шатахуун түгээх станцын ойролцоо найзуудтайгаа архи согтууруулах ундаа
 хэрэглэж, улмаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогч нүүрэн тус газар
 гараараа хоёроос гурван удаа цохиж, хохирогчийн биед нь зүүн нүдний дээд доод
 зовхи, хамрын уг, зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимын
 зүүн хэсгийн цус хуралт, зүүн далны дунд хэсгийн цус хуралт, зүүн хацрын дотор
 салстын зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд
 холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
 зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
                                                 ТОДОРХОЙЛОХ нь:
 Гэм буруугийн талаар:
 Шүүгдэгч ******* нь  202******* оны 0******* дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн
 орчимд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр орших "Магнай
 трейд" шатахуун түгээх станцын ойролцоо найзуудтайгаа архи согтууруулах ундаа
 хэрэглэж, улмаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогч нүүрэн тус газар
 гараараа хоёроос гурван удаа цохиж, хохирогчийн биед нь зүүн нүдний дээд доод
 зовхи, хамрын уг, зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимын
 зүүн хэсгийн цус хуралт, зүүн далны дунд хэсгийн цус хуралт, зүүн хацрын дотор
 салстын зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн
 болох нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс
 гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл,  /хавтас
 хэргийн 1 дэх хуудас/, хохирогч мэдүүлэг /хавтас хэргийн *******-6, 73 дахь
 хуудас /,  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх
 шинжилгээний төвийн шинжээч эмч 202******* оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн
 ХОВО72*******/*******08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 11-12 дахь хуудас/,
 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний
төвийн шинжээч эмч 202******* оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн
 ХОВО72*******/**************8 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 2*******-26 дахь хуудас/,
 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний
 төвийн шинжээч эмч 202******* оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн
 ХОВО72*******/**************7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 31-32 дахь хуудас/,
 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний
 төвийн шинжээч эмч 202******* оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн
 ХОВО72*******/**************9 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 37-38 дахь хуудас/, гэрч
  мэдүүлэг /хавтас хэргийн 47-48 дахь хуудас/, гэрч
 мэдүүлэг /хавтас хэргийн *******2-*******4 дэх хуудас /, гэрч мэдүүлэг /хавтас хэргийн
 *******7-*******8 дахь хуудас/, гэрч мэдүүлэг /хавтас хэргийн 61-62 дахь хуудас/,
 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний
 төвийн шинжээч эмч 202******* оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн
 ХОВО72*******/**************4 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 87-88 дахь хуудас/, гэрч
  мэдүүлэг /хавтас хэргийн 92 дахь хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
 нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
 Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар
 тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
 заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт
 хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн
 агуулжээ.
 Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан
 журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба
 түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар
 хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол
 учирсан ба хохирогч 2,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй,
 эмнэлгээр явж эмчилгээ хийлгээгүй, гарсан зардал байхгүй гэсэн байх тул шүүгдэгч
 *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
 Эрүүгийн хариуцлагын талаар:
 Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
 гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт
 судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх
 үндэслэлтэй байна.
 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800
 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг
 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд
 шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон
 байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь
 хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага
 хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
 Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /таван зуун
 мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар
зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн
 төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар
 ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй
 торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож
 хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
 Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн
 баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах
 хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
 дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх
 хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан
 сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр
 хэрэглэхээр тогтов.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь
 хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд
 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
 санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун
 мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000
 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн
 төлүүлэхээр тогтоосугай.
 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар
 шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
 шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
 *******. Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт
 тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-4*******7 дугаар
 нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
 6. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн
 баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах
 хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
 дурьдсугай.
 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх
 хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан
 сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр
 үргэлжлүүлсүгэй.
 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн
 дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр
 оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл
 бичих эрхтэйг дурдсугай.
                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           
            Л.ТҮВШИНЖАРГА