Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/0308/З |
Дугаар | 128/ШШ2023/0182 |
Огноо | 2023-03-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2023/0182
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жа**************
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д***
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Т*****
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д***** нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д****нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Т***** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д***** нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* рашаант ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ... “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст даалгахаар маргаж байна.
2. Анх Ховд аймгийн ******* сумын ******* нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын MV-01***** дугаартай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /Хуучин нэрээр/-ийн даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр Жа****** ХХК-д 2040 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар олгож байжээ.
3. Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8/3078 дугаар албан бичгээр Жа********** ХХК-д “...Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдлэхийг мэдэгдэж байна” гэжээ
4. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр Ховд аймгийн ******* сумын ******* нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын MV-01**** дугаартай зөвшөөрлийг цуцалсан байна.
5. Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн B/3875 дугаар албан бичгээр Жар******** ХХК-д “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг мэдэгдье” гэжээ.
6. "Жа******т" ХХК-ийн төлөөлөгч Н.Ба******** нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргаж улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 8/5521 тоот албан бичгээр “хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч "Жа****** ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*********** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “Жа*******” ХХК нь Ховд аймгийн ******* сумын ******* нэртэй газар 62,12 талбайд 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсныг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр компанийн захирал н.Б******* гардаж авсантай маргахгүй байгаа.
Энэ үед Н.Ба*********ковидийн халдвар 2 дахь удаагаа авч хүнд байдалтай байсан. Тэгээд биеийн байдал сайжирч Ашигт малтмал газрын тосны газарт хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу өгсөн учраас шүүхэд хандсан.
Мөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хуульд урьдчилан мэдэгдэх буюу 1 сарын өмнө мэдэгдэл өгөхийг шаардсан байдаг. Ашигт малтмалын газар 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр танай компанид урьдчилсан мэдэгдлийг албан ёсны хаягаар явуулсан гэдэг боловч “Жа**********” ХХК мэдэгдлийг гардаж аваагүй. Мөн мэдэгдлийг гардаж аваагүй талаар баримт шаардахад буцаагдсан байсан. Тийм учраас “Жа**********” ХХК-д ямар нэгэн мэдэгдэл ирээгүй тул шүүхэд хандсан.
“Жа**********” ХХК шуудангийн 2 хаягтай байдаг. Эхний хаяг нь Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн * дүгээр*** айлын орон сууцны *** тоот нь компанийн захирал Н.Ба**** оршин суудаг гэрийн хаяг байгаа. Хоёр дахь орон шуудангийн хаяг нь ******* сумын Жаргалангийн ******* хашаа байгаа. Тухайн хашаанд компанийн машин, техник тоног төхөөрөмж байдаг. Тэгэхээр Ашигт малтмалын газраас ** тоот хаягаар явуулсан гэж хэлдэг. Тийм учраас мэдэгдэл ирээгүй буцаагдсан нь үнэн байгаа. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэгэнт Ашигт малтмал газрын тосны газар журам зөрчсөн учраас хүчингүй болгож өгнө үү.
Тухайн үед ковид гарсан онцгой нөхцөл байдалтай байсан буюу Корона вируст халдварын цар тахлын урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг буруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогын хамгаалах ба байрыг хадгалах гэж тодорхой заасан байгаа. Гэтэл хариуцагч тал явуулсан нэрээн зөвхөн Н.Ба***** бус цаана нь 40-50 хүний амьжиргааны асуудал байгаа зогсож байгаа. Тэгэхээр уг хуулийн үйлчлэл хаана явж байгаа юм бэ? хариуцагч тал буцаагдсаныг мэдэж байгаа боловч хуулийн заалтыг биелүүлэхгүй 40-50 хүний амьдралаар т уг асуудлын ард ямар ашиг сонирхол байгаа юм бэ? энэ асуудлаас илүү хэдэн тэрбумыг авсан хүмүүс монгол улсад байгаа. Гэтэл тоосгоны материал авдаг компанийг ийм байдалд оруулсан. “Жа********” ХХК танил, мөнгөгүй учраас Ашигт малтмал газрын тосны газар ийм байдалд оруулж байна. Монгол улсад ийм байдал бий болсон байна. Буцаагдсаныг мэдсээр байж ийм шийдвэр гаргасан. Тэгээд хариуд 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж байгаа. “Жа*********” ХХК-ийн захирал ковидийн халдвар авч хүнд байдалд байсан. Төлөөгүй мөнгө буюу 60****** гаруй төгрөг байгаа. №
“Жа*********” ХХК нь 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан буюу өмнө нь татвар болон ямар нэгэн асуудлаар ийм нөхцөл байдал гаргаж байгаагүй буюу хэвийн үйл ажиллагаа явуулдаг компани. 2019-2021 онуудад Хятад улсаас тоног, төхөөрөмж оруулж 4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн нөхөн сэргээлт хийсэн. Тийм учраас гомдолтой байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасныг хэлэхэд хариуцагч тал сонинд нийтэлсэн байх ёстой буюу өдөр тутмын сонинд нийтэлсэн байх ёстой гэж байгаа боловч хаана байдгийн мэдэхгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 10 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсантай ямар нэгэн маргаан байхгүй. 2 удаа ковидийн халдвар авч сүүлийн халдвар хүндэрсэн байхад ийм асуудал болсон. Тийм учраас ийм нөхцөл байдлыг ойлгох ёстой. “Жа*********” ХХК нь тоосго хийж үйл ажиллагаа явуулдаг компани буюу тоосгоны шавар гаргадаг газар. Гэтэл тийм ажил хийж 40-50 хүнийг ажлын байраар хангаж байгаа газрыг булааж байна гэсэн үг. Тийм учраас дээгүүрээ ямар ажил хийж байгаа талаар мэдэхгүй буюу гомдолтой байна. Ямар учраас ийм байдал бий болгодог юм бэ? хариуцагч тал хариулт хэлэх байх. Би энэ хэрэг дээр дараагийн үе шатанд нь тэмцэх бодолтой байгаа. Хэдэн тэрбумыг авсан хүмүүс зүгээр явж байхад 1 сарын 600,000 гаруй төгрөгийг төлөөгүй газрыг ийм байдалд оруулж байгаа учраас цаана нь ямар нэгэн асуудал байгаа. гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөн Монгол улсад хууль хэрэгжихдээ жижиг компани учраас өршөөх ёстой. Энэ нь том компани учраас хариуцлага тооцох ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Монгол улсын хууль бүгдэд тэгш үйлчлэхээр хуульчилсан байгаа. Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлдэг байгууллага учраас хууль тогтоох байгууллага биш. Энэ талаас Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч төлбөрөө төлөөгүй тохиолдолд уг тусгай зөвшөөрлийг цуцална гэж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад тодорхой заасны дагуу төрийн алба хааж байгаа кадастрын хэлтсийн дарга тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь жил бүрийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасан хэрэв төлбөрөө хугацаанд нь төлөөгүй буюу алдангийг хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд сарын дараа төлөх боломжтой буюу 0,3 хувийн алдангийг 30 хоногийн дотор төлөөлөгч чадахгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн мэдэгдэл хүргүүлэх ёстой буюу мэдэгдлийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн буюу төрийн захиргааны байгуулагт бүртгүүлсэн албан ёсны хаягаар хүргүүлсэнд маргаагүй. Нэхэмжлэгч хүргүүлсэн боловч манай компани 2 хаягтай гэж байна. Төрийн захиргааны байгууллага хаяг бүрд хүргүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст бүртгүүлсэн албан ёсны хаягаар хүргүүлэх үүрэгтэй тул хаягийн дагуу хүргүүлж ажилласан. Тэгээд шуудангаар буцаж ирсэн буюу тухайн хаяг нь хууль ёсны дагуу бүртгүүлсэн хаяг гэдэгт ямар нэгэн маргаан байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэв хаяг, факс, утас, бусад мэдээлэл өөрчлөгдсөн бол 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу 2 хаягаа бүртгүүлээгүй бол ямар нэгэн маргаангүй гэж ойлгож байна. Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар маргаан бүхий шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөх үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны ** дүгээр сарын 06-ны өдрийн *** тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тус компанийн бүх хувьцаа эзэмшигчид гадаад улсад байсан түүнчлэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах үед мэдэгдэх, сонсох ажиллагаа заавал хийх ёстой байтал хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал бий болсон талаарх мэдэгдлийг "******* рашаант" ХХК-д зохих ёсоор ирүүлээгүй гэж, хариуцагчийн зүгээс төлбөрөө хугацаандаа төлөөгүй, мөн хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөөгүй учраас цуцалсан, мөн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/30** тоот албан бичгээр, тус компанийн хаяг болох “Ховд аймаг, ******* сум Жаргалан баг 37ШХ-*** гэсэн хаягаар хүргүүлсэн” гэж тайлбарлан тус тус маргаж байна.
2. Ашигт малтмалын хайгуулын XV-01**** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтаас үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 7 дахь жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр, төлсөн талаарх тэмдэглэгээ хийгджээ.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дэх жилийн төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө, 10 дахь жилийн төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө, 11 дэх жилийн төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс төлөх ёстой байсан байна.
4. "Жа****" ХХК-ийн төлөөлөгч Н.Б******* 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан гомдол, хүсэлтдээ “...Манай компани нь 2010 онд Ховд аймгийн ******* сумын нутаг, *******-1 нэртэй 62.12 га талбайд ашиглалтын MV-01******дугаартай лиценз эзэмших эрхтэй болсон.
Энэхүү лиценз эзэмших хугацаандаа лицезэд заасны дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн ба Ашигт малтмалын тухай хууль, холбогдох дүрэм журмын зөрчсөн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагүй, мөн ашигт малтмал ашигласны телберийг тухай бүр хугацаанд нь төлж ирсэн юм.
Манай компани 2019 оноос эхлэн үйлдвэрийн тоног төрөөхөмжийг шинэчлэх ажлыг эхлүүлж, энэ хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй.
Гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын тогтоол болон Ховд аймгийн Засаг даргын захирамжуудаар мөн адил хатуу хел хорио тогтоосон.
Түүнчлэн миний бие цар тахал болох Covid-19-ийн халдвар авч 2021 оны 6 сарын 15-ны өдрөөс 2021 оны 7 сарын 15-ний өдрүүдэд Менцохилохуй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.Гэтэл дахин Covid-19-ийн халдварын шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ өгөхөд Covid-19-ийн халдвар авсан нь ПСР шинжилгээгээр тогтоогдож 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 сарын 21-ний өдрүүдэд Бүсийн оногшилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн.
Энэ хугацаанд ашигт малтмал ашигласны төлбөрийг төлөөгүй нь дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой юм.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж манай компаний MV-******* дугаартай ашиглалтын лицензийг сэргээж өгөхийг хүсжээ.
5. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 8/5521 дугаар албан бичигт ... “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 31, 32, 33, 34 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах үүрэгтэй бөгөөд дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй. Танай компани Ховд аймгийн ******* сумын нутагт ******* нэртэй газарт орших ашигт малтмалын ашиглалтын MB-01* ****тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр цуцалсан байна. Тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай 8/30*** тоот мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэлтэй танай компанийн албан ёсны хаяг болох Ховд аймаг ******* сум Жаргалан баг 37 гэсэн хаяг руу хүргүүлсэн байна. Мөн захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т "захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тухайн актанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэжээ.
6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4/6106 тоот албан бичгээр "Жа*********" ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг хувийн хэргийн хамт ирүүлсэн байх бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Н.Б********тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна.
7. Түүнчлэн тус хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанд авагдснаар Ж******* ХХК-ийн албан ёсны хаягийг Ховд аймаг, ******* сум, 6 дугаар баг Жаргалан, ******* гэжээ.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан мэдэгдэнэ гэдгийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.3-т Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасан байна.
9. Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8/3078 дугаар албан бичгээр ******* рашаант ХХК-д2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг, ******* сум, ШХ198” гэх хаягаар хүргүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Жа********* аас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА