Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00048

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч
 Л.Түвшинжаргал даргалж,
 Улсын яллагч *******,
 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг,
 Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй
 хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
 Ховд аймгийн Булган сумын сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан
 гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн
 ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 25 оны
 0 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн ******* оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд
 төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой
 ажилгүй, ам бүл-, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт
 оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, регистрийн дугаартай,
 ******* овогт ******* *******.
 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
  нь 25 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Ховд аймгийн
 ******* сумын багийн нутаг дэвсгэр сумын төвийн гудамжинд
 7878 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож
 явахад нь эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан истана маркийн 9-91 ХОУ
 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан зам голлож, түүний
 жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэл рүү шахаж орж ирэхэд
 огцом тормоз гишгэн зогссоны улмаас тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хүүхэд
 машины салон мөргөлөө гэх шалтгаанаар тэй маргалдаж, улмаар нүүр лүү
 нь цохитол, яллагдагч ******* нь ямар ч шалтгаангүйгээр хохирогчийн биеийн
 шанаа, хэвлий рүү өшиглөж, гараараа хамгаалахад баруун гарт нь хоёр удаа өшиглөж
 баруун гарын тавдугаар хурууны шивнүүр ясны хугарал, хөмсөг шанааны хэсэгт
 зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, тээврийн хэрэгслийн урьд
 салхины шилийг санаатай хагалж, 880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус
 тус холбогджээ.
 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
 Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “25 оны 03 дугаар
 сарын 07-ны Ховд аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн хажуугаас гараад ирж байтал
 Истана маркийн машинд дотор байсан н.ийн хамраас цус гарсан байсан. Нэг
сумын 2 хүн зодолдож байхаар нь салгая гэсэн бодолтой би очоод настай аавтай чинь
 адилхан хүн байна боль гэхэд өөрөө  н.Баатархүү гэж хүнийг жолооч
 талын хаалгаар цохиж байгаад дахиад арын хаалгаар ирж цохисон.
  олон удаа цохьсон. Тэгээд адилхан архичид гэх мэтээр доромжлоод
 маргалдсны улмаас ийм асуудал болсон. Тухайн үед хохирогчийн эхнэрт нь 1000.000
 төгрөгийг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Гэмт хэрэг
 үйлдсэндээ гэмшиж байна. Гэмт хэрэгт учирсан хохирол, төлбөр болох Эрүүл мэндийн
 даатгалын сангийн төлбөрт 189037 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 935250 төгрөг
 тус тус төлсөн. Шүүх хуралдаанд нэхэмжилж байгаа төлбөр мөнгийг тодорхой
 хугацаанд төлөх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.
 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас
 Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "…25 оны 03 дугаар
 сарын 07-ны өдөр 17 цагийн үед охин Гэгээн-нарангийн хамтаар сумын төв гудамжаар
 машинтай явж байтал миний өөдөөс урсгал сөрөөд саарал өнгийн истана машин орж
 ирээд, би огцом тормозлож зогссон. Намайг огцом тормозлох үед миний хажууд сууж
 явсан охин урагшаа машины салон мөргөөд уйлаад би охиноо татаад харахад ямар
 нэгэн шарх, сорви цус гараагүй болохоор машинаасаа буугаад тухайн өөдөөс ирсэн
 жолоочийг зогсоогоод та яаж байна, хөгшин хүн байж согтуу машин барьж байдаг гэж
 хэлээд бид хоёрын дунд маргаан болж барилцаад байж байтал Гануу гэдэг залуу ирээд
 боль гэж хэлээд салгаад зогсож байтал хажуугаас ******* гэдэг нөхөр гэнэт миний
 шанаа, толгой хэсэг рүү 3 удаа цохисон мөн хэвлий хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэгээд
 машиндаа ороод хаалгаа цоожлоод суугаад эхнэр лүүгээ залгах хооронд машины шил
 цохиод цуулсан хаалга цохиод танхайрсан. Миний ууж байсан ундааг булааж аваад чи
 ундаа уух болоогүй, гуйлгачин чиний машин төлөөд өгчихнө гэж хэлээд над руу дайраад
 байсан, миний цамц урсан. Тэгээд байж байтал манай эхнэр О.Баасанхүү ирээд яасан
 талаар надаас асууж, би тэр ногоон куртиктэй залуу намайг зодсон талаар хэлэхэд
 манай эхнэр О.Баасанхүү очиж уулзахад хэрэлдээд манай эхнэрийг бас зодсон байсан.
 Тэгээд цагдаад гомдол гаргасан юм. Миний толгой, шанаа хэсэг рүү 3 удаа гараараа
 цохисон хэвлий хэсэг рүү 3 удаа өшиглөсөн, мөн намайг ална шүү гэж машин олон удаа
 хэлсэн миний өмсөж байсан цамц урсан, миний машины копуд, хаалга гараараа
 цохисон. Наад сэгийг чинь төлөөд өгчих чадалтай хүн би гэж хэлсэн. Би огт гар хүрч
 чадаагүй намайг хөдөлгөхгүй байсан. Миний баруун гарын сарвуу хавдсан байна толгой
 хөндүүрлэж өвдөөд байна..."
 ...******* сумын гудамжинд явж байтал урдаас урсгал сөрөөд саарал өнгийн истана
 машин гараад ирэхээр нь би сандраад тормоз гишгээд урд суудал дээр сууж явсан охин
 машины урд салон мөргөөд суудал доор уначихаар нь би охиноо татаж босгочхоод
 машинаасаа буугаад истана дээр очиход жолооч Баатархүү согтуу байсан, та яаж
 байгаа юм гэхэд би яасан юм бэ гэхээр нь миний жоохон уур хүрээд хэд алгадаад арын
 хаалгаар ороход шалан дээр хуванцар иштэй шүүр байхаар нь аваад
 цохиод та боль гээд хэрэлдээд байж байтал Гануу гэдэг залуу ирээд та нар юу болов
 гээд бид хоёр ярилцаж байхад хажуу талаас ******* миний шанаанд цохиод
авахад Гануу *******ыг цааш татаж аваад нэг шанаанд нь цохиод татаад салгаад
 авсан. Тэгээд дахиад миний хажуу талаас хэвлий хэсэгт өшиглөөд авахаар нь баруун
 гараараа хамгаалсан дахиад хоёр удаа өшиглөөд авахад баруун гараараа өөрийгөө
 хамгаалахад миний баруун гар луу өшиглөөд чигчий хурууны ард хэсгээр өвдөж байсан.
 Тэгээд ******* миний машины, копуд дээр цохиод миний машины урд салхины шил
 хагарсан. Тэгээд хэсгийн цагдаа Батзул миний машин бариад хэсгийн цагдаагийн
 байрны ойролцоо авч ирээд зогсоочхоод буцаж очоод ийн истана маркийн
 машиныг авч ирээд цагдаагийн байрны хашаанд оруулж тавьсан. Тэгээд Баатархүү бид
 хоёр хэсгийн цагдаагийн байран дээр ирэхэд миний баруун гар хавдаад хөхөрчихсөн их
 өвдөж байсан. Миний баруун талын бэлхүүс хэсэгт ******* нэг удаа өшиглөхөд
 баруун гараараа бэлхүүс хэсгээрээ хамгаалахад миний баруун гар луу хоёр удаа
 өшиглөсөн. Тэгээд миний гарт өвчин орчихсон. Хэсгийн цагдаагийн байран дээр ирэхэд
 их өвдөж байсан. Тухайн үед баасан гараг байсан Булган сумын эмнэлэг дээр ирээд
 үзүүлэх гэтэл рентгений эмч байхгүй байсан өвчин намдаах тариа хийлгэж аваад
 сумандаа очсон. Дараа нь 25 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш Булган
 сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд зураг авхуулахад баруун гарын чигчий хурууны
 үений арын яс хугарсан байна гээд гипс тавиулж аваад сум руугаа явсан. Баатархүү
 бид хоёр маргалдаад зогсож байхад Гануу гэдэг залуу ирсэн дахиад ардаас нь
 ******* ирсэн байсан. Миний гар хугалсан, миний машины шил хагалсан, миний
 цамц урсан явдалд гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 72-74, 91-92 дугаар
 хуудас/,
 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...25 оны 03 дугаар сарын
 07-ны өдөр 17 цагийн үед ******* сумын төв гудамжаар доошоо 9-91 ХОҮ улсын
 дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад бага зэрэг замын голруу шахсан
 байдалтай явж байтал миний өөдөөс хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй
 гэдэг залуу гарч ирээд гэнэт тормослоод бууж ирээд намайг зам гололлоо. Машин
 мөргөх шахлаа гэж хэлээд заамдаж аваад намайг нүд нүүргүй зодсон. Намайг машины
 гишгүүр дээр зогсож байгаад өшиглөөд буцаж буугаад миний машин тойрч ирээд
 машины заалны хаалгаар орж ирээд машин шүүрддэг шүүрээр хэд хэдэн удаа цохиод
 шүүр хугарсан. Тэгээд гудамжинд явсан хүмүүс ирээд татаж салгаад бужигнаж байтал
 цагдаа ирээд аваад явсан. Миний зүүн нүд хөхөрсөн байна. Баруун хавирга хөндүүрлэж
 өвдөөд, толгой өвдөөд байна. Би үзүүлж дүгнэлт гаргуулахгүй, гайгүй байлгүй” гэх
 мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Тухайн би үед ******* сумын
 гудамжинд өөрийн эзэмшлийн 0855 УНУ улсын дугаартай короло маркийн тээврийн
 хэрэгсэлтэй явж байтал засмал замын дээд талаас Баатархүү засмал замын доод
 талаас нар хоёр талаас машинтай гарч ирсэн байдалтай зогсчихсон
  машинаасаа буугаад машинаас татаад буулгах гээд байх шиг
 байсан. Тэгээд ******* хажуу талаас гарч ирээд тай маргалдаад
 түлхэлцээд хэрүүл маргаан болоод байхаар нь би бууж очоод салгаж байтал машинд
 сууж байсан манай жоохон хүүхэд буугаад ирэхээр нь би хүүхдээ аваад явчихсан.
Тэрнээс цааш би мэдэхгүй байна. ******* тай очиж маргалдаад хүмүүс
 салгаад машиндаа очоод суухад нь ******* ардаас нь алим шидээд
 гийн машины хажууд нэгнээ ална гээд хэрэлдэж байсан. Хажууд нь хүмүүс
 байсан болохоор салгачих байх гээд би явчихсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 103-104
 дүгээр хуудас /
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 25 оны 03 дугаар
 сарын 08-ны өдөр ******* сумын төвд дэлгүүрээс юм аваад явж байхад хар машин,
 саарал истана маркийн 2 машин зэрэгцээд ******* сумын төв гудамжинд зогсож байхыг
 хараад очиход Баатархүү, нар ийн машин дотор Баатархүү
 машины жолоон дээр согтуу, хойд суудал дээр байсан.
 ийн машины түлхүүрийг нь авчихсан бололтой маргалдаж байсан. Би
 г салгаад машинд нь оруулж суулгачхаад явчихсан. Би г
 машинд суулгачхаад цааш эргээд явах гэтэл *******, Гануу хоёр ирээд
 тай уулзаад ийн машины түлхүүрийг өгөөч гээд зогсож байсан.
 Би явчихсан юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 95-9 дугаар хуудас /
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Тухайн үед би ******* сумын
 гудамжинд өөрийн эзэмшлийн 988 ХОЕ улсын дугаартай приус маркийн тээврийн
 хэрэгсэлтэй явж байтал засмал замын дээд талаас Баатархүү, засмал замын доод
 талаас угаррагчаа нар хоёр талаас машинтай гарч ирээд зогсоод
 машинаасаа бууж ирээд машины цонхоор цохиж байгаад хойд хаалгаар нь
 орчихсон зодож байхад нь би ирээд г татаж салгаж байтал манай ах болох
 ******* ирээд бас салгах гэж байгаад тай маргалдаад таталцаж
 түлхэлцээд би *******ыг салгаад, манай эхнэр миний машин бариад, би
 ******* ахын машин бариад явчихсан юм. Би Баатархүү, нарыг
 салгаад ийн машины цаад талд байхад нөгөө талд машиндаа
 ороод жолоон дээрээ суучихсан хаалга онгорхой *******той маргалдаж байсан, би
 зодолдсон асуудлыг хараагүй. манай ах *******той хэрэлдэж,
 маргалдаад таталцаж түлхэлцээд би салгаж аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107
108 дугаар хуудас /
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...25 оны 03 дугаар сарын
 07-ны өдөр манай нөхөр над руу залгаад хүүхэд машины салон
 мөргөчихлөө хүүхэд уйлаад байна гэж 17 цаг минутын үед надтай утсаар ярьсан. Би
 штабын даргадаа хэлээд сумын төв гудамжинд ирэхэд ******* сумын хэсгийн цагдаа
 Г.Батзул манай машин бариад төв гудамжаар ирээд Сүнжээ гэдэг хүний дэлгүүрийн
 үүдэнд зогсож байсан. Тэгээд манай нөхөр хүүхдээ тэврээд машины
 арын суудал дээр сууж байтал би уулзаад хүүхэд яав гэтэл манай хүүхэд аавдаа
 тэврүүлээд уйлаад сууж байсан. Тэгээд манай нөхөр зодуулсан
 байдалтай хувцас нь урагдсан, баруун хөмсөгний доод хэсэг нь язарсан цус гоожсон,
 баруун гар нь хавдсан хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би яасан гээд тэгэхэд миний
 өөдөөс согтуу урсгал сөрөөд машинтай гарч ирээд би огцом торомз
 гишгээд хүүхэд машины салон мөргөчихлөө гэсэн. Би зогсоогоод та яаж
байна хүн дайрч аллаа машин мөргөлөө гэж хэлээд машины түлхүүрийг нь булааж
 аваад зогсож байтал хажуугаас ******* гэдэг залуу орж ирээд манай нөхөр
 г зодсон гэж надад манай нөхөр хэлсэн. Би явж очоод та яахаараа зүгээр
 явж байсан хүн зоддог юм гэж асуугаад би өөрийнхөө өмсөж явсан малгайгаараа гар
 луу нь цохисон тэгэхээр ******* гэдэг залуу намайг янхан балай авгай гээд хэл
 амаар доромжлоод бид хоёр маргаж байтал намайг нэг залуу ирээд бариад авсан. Тэр
 хооронд ******* миний толгой чих хэсэг рүү цохисон бас өшиглөсөн. Та нар
 намайг барахгүй шүү гуйлгачин минь гэж хэлээд Орилоод байсан. Тэгээд цагдаа
 хэсгийн байран дээр авч ирээд драгер багажаар үлээлгэж байхад араас *******
 орж ирээд намайг зодох гэж дайраад цагдаа тэврээд салгаад гаргасан. Чиний наа
 сэгийг нь төлөөд өгчих чадал байна гуйлгачин чи тэр Пүүжээтэйгээ нийлээд барахгүй
 шүү гээд дайраад байсан. Миний нүүрний зүүн тал хөхөрсөн хавдсан эрүү, чих, толгой
 хэсэг бүгд өвчин орсон байна. Би гомдолтой байна. Намайг хэл амаар доромжилсон,
 миний биед халдсан, манай хүүхэд айсан унтаж чадаагүй уйлаад. Би нэр төрөө
 сэргээлгэж авна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 4- дугаар хуудас/
 Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...25 оны 03 дугаар
 сарын 07-ны өдөр явж байтал саарал өнгийн истана, хар өнгийн машинтай урд
 урдаасаа зогссон байхыг очиж хараад, би очиж явтал Баатархүү гэдэг ах саарал өнгийн
 итсанагийн жолоон дээр суучихсан хамраас нь цус гарсан байдалтай нүүр нь цус
 болсон согтуу сууж байхаар нь очоод ах яасан юу болсон талаар асуухад
 намайг зодоод миний машины түлхүүр авчихлаа гэхэд би тай уулзаад
 согтуу хүн яахаараа зоддог юм, ийн машины түлхүүр өгчих, ардаас чинь
 машин сигналдаад байна замаа чөлөөлөөд зогсчих гэхэд чам шиг гудамжны архичинд
 ямар хамаатай юм гээд би жаахан архи уусан байсан болохоор бид хоёрын хооронд
 маргаан болоод би г хоёроос гурван удаа бүсэлхий хэсэгт өшиглөсөн..." гэх
 мэдүүлэг /хх-ийн 128-129 дүгээр хуудас/
 Иргэний нэхэмжлэгч М.Цэвээнсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... хохирогч
  БОЭТ- д үзүүлж, Эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж
 үйлчилгээний зардал EMongolia -ийн лавлагаагаар 189037 төгрөг эрүүл мэндийн
 даатгалын сангаас төлөгдсөн байна. Энэ мөнгө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх
ийн 144-145 дугаар хуудас /
 Вендо ХХК-ны 25 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 49975/ДД№333815 дугаартай
 дүгнэлт /хх-ийн 45-4 дугаар хуудас/
 Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 35-42
 дугаар хуудас/
 Яллагдагч *******ын хувийн байдлыг байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 48
49, 0-1, 125, 34-135, 147-152, хуудас /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
 хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж,
бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
 Гэм буруугийн талаар:
 Шүүгдэгч  ******* нь 25 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн
 орчимд Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр сумын төвийн
 гудамжинд 7878 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож,
 замын хөдөлгөөнд оролцож явахад нь эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож
 явсан истана маркийн 9-91 ХОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан
  зам голлож, түүний жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн
 хэрэгсэл рүү шахаж орж ирэхэд огцом тормоз гишгэн зогссоны улмаас тээврийн
 хэрэгсэл дотор зорчиж явсан хүүхэд машины салон мөргөлөө гэх шалтгаанаар
 тэй маргалдаж, улмаар нүүр лүү нь цохитол, яллагдагч ******* нь
 ямар ч шалтгаангүйгээр хохирогчийн биеийн шанаа, хэвлий рүү өшиглөж, гараараа
 хамгаалахад баруун гарт нь хоёр удаа өшиглөж баруун гарын тавдугаар хурууны
 шивнүүр ясны хугарал, хөмсөг шанааны хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол
 санаатай учруулсан,
 Мөн тээврийн хэрэгслийн урьд салхины шилийг санаатай хагалж, 880.000 /найман зуун
 наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон
 шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
 Үүнд:
 25 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган
 сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ******* сумын хэсгийн мөрдөгч Б.Бат-Эрдэнийн
 Ховд аймгийн ******* сумын иргэн О.Баасанхүүгээс гаргасан “Ховд аймгийн ******* сумын
  багийн нутаг дэвсгэрт иргэн ******* нь манай нөхөр бид
 хоёрыг хэл амаар доромжлож бидний биед халдсан” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан
 тэмдэглэл //хх-ийн 1 дүгээр хуудас/
 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад
 Т.Энэбишийн 25 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХОВ0725/3 дугаартай
 гийн биед гэмтэл учирсан байна. гийн биед баруун гарын
 тавдугаар хурууны шивнүүр ясны хугарал, хөмсөг шанааны хэсэгт зулгаралт гэмтэл
 тогтоогдлоо. гийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн
 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд
 учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг
 тогтоогдлоо" гэх дүгнэлт, /хх- ийн 17-18 дугаар хуудас/,
 Вендо ХХК-ны 25 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 49975/ДД№333815 дугаартай
 дүгнэлт /хх-ийн 45-4 дугаар хуудас/,
 Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 35-42
 дугаар хуудас/,
 Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".. хажуугаас
******* гэдэг нөхөр гэнэт миний шанаа, толгой хэсэг рүү 3 удаа цохисон мөн
 хэвлий хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэгээд машиндаа ороод хаалгаа цоожлоод суугаад
 эхнэр лүүгээ залгах хооронд машины шил цохиод цуулсан хаалга цохиод танхайрсан.
 Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд зураг авхуулахад баруун гарын чигчий
 хурууны үений арын яс хугарсан байна гээд гипс тавиулж аваад сум руугаа явсан.
 Баатархүү бид хоёр маргалдаад зогсож байхад Гануу гэдэг залуу ирсэн дахиад ардаас
 нь ******* ирсэн байсан. Миний гар хугалсан, миний машины шил хагалсан, миний
 цамц урсан явдалд гомдолтой байна..." гэх мэдүүлэг, гэрч "...Тэгээд
 ******* хажуу талаас гарч ирээд тай маргалдаад түлхэлцээд хэрүүл
 маргаан болоод байхаар нь би бууж очоод салгаж байтал машинд сууж байсан манай
 жоохон хүүхэд буугаад ирэхээр нь би хүүхдээ аваад явчихсан. *******
 тай очиж маргалдаад хүмүүс салгаад машиндаа очоод суухад
 нь ******* ардаас нь алим шидээд гийн машины хажууд нэгнээ ална
 гээд хэрэлдэж байсан. Хажууд нь хүмүүс байсан болохоор салгачих байх гээд би
 явчихсан..." гэх мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн
 "... манай ах *******той хэрэлдэж, маргалдаад таталцаж түлхэлцээд
 би салгаж аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч “...хажуугаас
 ******* гэдэг залуу орж ирээд манай нөхөр г зодсон гэж надад
 манай нөхөр хэлсэн. Би явж очоод та яахаараа зүгээр явж байсан хүн зоддог юм гэж
 асуугаад би өөрийнхөө өмсөж явсан малгайгаараа гар луу нь цохисон тэгэхээр
 ******* гэдэг залуу намайг янхан балай авгай гээд хэл амаар доромжлоод бид
 хоёр маргаж байтал намайг нэг залуу ирээд бариад авсан. Тэр хооронд *******
 миний толгой чих хэсэг рүү цохисон бас өшиглөсөн..." гэх мэдүүлэг, шүүгдэгч
 *******ын яллагдагчаар өгсөн "...маргаан болоод би г хоёроос
 гурван удаа бүсэлхий хэсэгт өшиглөсөн..." гэх мэдүүлэг зэрэг болно.
 Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг
 хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
 оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил
 тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг
 тогтоох боломжтой байна.
 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан
 нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн
 хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
 заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн
 гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
 Эрх зүйн дүгнэлт:
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай
 ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн
 тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол,
 хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1
 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд
 шилжүүлсэн байна.
 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухай:
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан
 тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь
 хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан,
 эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
 Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба
 энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: Гэмтэл, түүнээс үүссэн
 эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш
 хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.
 Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь
 учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр
 зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай
 ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс
 дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг.
 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад
 Т.Энэбишийн 25 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХОВ0725/3 дугаартай
 гийн биед гэмтэл учирсан байна. гийн биед баруун гарын
 тавдугаар хурууны шивнүүр ясны хугарал, хөмсөг шанааны хэсэгт зулгаралт гэмтэл
 тогтоогдлоо. гийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн
 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд
 учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг
 тогтоогдлоо" гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч
 *******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр
 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
 Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн
 хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч
 ******* нь хохирогч гийн биед халдаж, түүнийг цохисон үйлдэл
 гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл
 мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
 Иймд, шүүгдэгч *******ыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай
 учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
 Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн тухай:
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг
хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан
 бол ...” гэж хуульчилжээ.
 “Вендо” ХХК-ны 25 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 49975/ДД№333815
 дугаартай дүгнэлт” гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч *******ын
 үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
 бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол
 учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай
 ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт
 хэрэгт тооцно”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “бага хохирол гэж гурван зуун нэгжтэй
 тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош ... ” ойлгоно гэжээ.
 Шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 935.250 төгрөгийн
 хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх
 эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх
 үндэслэлтэй байна.
 Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн
 болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар
 хамгаална…” , мөн хуулийн 1 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх
 хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус
 заасан бусдын өмчлөх эрхэд халдсан хууль бус үйлдэл байх тул нийгэмд аюултай
 байна.
 Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгөд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр
 дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах
 чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд
 аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3
 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна
 гэж шүүх дүгнэв.
 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай
 ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд
 тооцно.” гэж,
 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,
 нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу
 болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан
 арилгах үүрэгтэй” гэж,
 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд
 нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй
адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч
 сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг
 зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,
 513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн
 нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай
 иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”  гэж тус
 тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах
 үүрэгтэй байна.
 Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч гийн
 тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 935.250 төгрөг, хохирогч гийн эрүүл
 мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардалд 189.037 төгрөгийг эрүүл
 мэндийн даатгалын сангаас тус тус нэхэмжилснийг шүүгдэгч ******* хэрэг хянан
 шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн баримтыг шүүх хуралдаанд ирүүлсэн байна.
 Хохирогч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлтийг
 ирүүлсэн бөгөөд уг хүсэлтэд шүүгдэгч *******оос нүүрс тээвэрт явуулсан
 жолоочид 4 удаагийн тээврийн хөлс төлсөн 3.0.000 төгрөг, ноолууран цамцны үнэ
 350.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байгаа хэдий ч энэ талаарх
 нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх
 боломжгүй байна.
 Иймд хохирогч г нүүрс тээврийн жолоочид хөлс төлсөн 3.0.000 төгрөг,
 ноолууран цамцны үнэ 350.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг
 шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч
 *******ыг бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх
 ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Энэ хуульд заасан
 гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага
 хүлээлгэнэ гэж заасан байна.
 Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд
 хэрэг хариуцах чадвартай байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль
 зүйн үндэслэлтэй байна.
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн
 хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт
 хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс
 урьчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх зорилгын
 хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн
 хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн
 аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга
ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэж байна.
 Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт
 хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн
 байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,
 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, . дугаар
 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг
 тус тус дурьдах нь зүйтэй байна.
 Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн
 нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа
 хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд
 хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч
 нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******од
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй
 тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1
 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял
 тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
 тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
 зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн
 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000
 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний
 буюу 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгөөр тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий
 ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од шүүхээс
 оногдуулсан торгох ялыг 0 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож
 шийдвэрлэв.
 Бусад асуудлын талаар:
 Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийг цагдан хоригдсон хоноггүй,
 шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал
 нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2, 3., 3.7, 3.8, 37.1, 38.1 дүгээр
 зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
 санаатай учруулах” гэмт хэрэг,
 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
 “Бусдын хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус
 тооцсугай.
 2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх
 хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/
төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй
 тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус
 тус шийтгэсүгэй.
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг
 журамлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр
 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000
 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх
 хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун
 тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 950
 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох
 ялаар тогтоосугай.
 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
 ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 0 /зургаа/ сарын хугацаанд
 хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
 шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
 шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
 . Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд
 мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс
 гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг
 тус тус дурьдаж, хохирогч гийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан
 3.550.000 /гурван сая таван зуун тавин/ төгрөгийн хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан
 шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч
 *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
 хэвээр үргэлжлүүлсүгэй.
 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
 зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн
 шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол
 шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
 хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар
 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,
 өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн
 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн
 Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын
 яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр
гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ТҮВШИНЖАРГАЛ