| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0046/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
2025 о ны 03 сары31өдөр Д 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,
Шүүгдэгч: Б.А**********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л********** овогт Б********** А********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *****************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.А********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.О********** 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн "...би 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цогтцэций сумын төвд байх гэртээ ганцаараа байж байхад гэрт миний найз Б.А********** ирээд надад "Би айлд очих гэж байна, зам заагаад өг" гэж хэлэхээр нь би зам зааж өгөхөөр болоод Б.А********** хамт Манлай сум руу Б.А********** эзэмшлийн "Про бокс” маркийн авто машинаар явсан... Б.А********** ирэхэд Б.А********** түүний эхнэр, 2 хүүхэд байсан. Бид хэд жоохон юм ярьж сууж байгаад хэсэг хугацааны дараа 1 ширхэг 0,75 литр хэмжээтэй "Хараа" гэх архи Б.А**********, Б.А********** бид гурав хувааж уусан Б.А********** эхнэр уугаагүй. Тэгээд Б.А********** бид 2 маргалдсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор ямар шалтгааны улмаас маргалдсан гэдгээ санахгүй байна. Бид хоёр морь, малын тухай ярьж байгаад хоорондоо маргалдсан байх... маргалдаж байхад Б.А********** намайг "Гэрээс гараад хоёулаа уулзъя" гэж хэлэхээр нь би түрүүлж гараад гэрийн гадаа тамхи татаад зогсож байхад Б.А********** хутга бариад намайг "Ална" гэж хэлээд над руу дайрахаар нь Б.А********** бугуйн дээрээс нь атгаад авсан чинь Б.А********** хутгатай гараа эргүүлээд миний гарын алганы ард талыг зүссэн байхаар нь Б.А********** руу "Чи миний гарыг эсгэчихлээ шүү дээ" гэж хэлсэн чинь Б.А********** гартаа барьж байсан модон иштэй хутгаа газар хаяад гэр рүү орж миний цусыг тогтоогоод сандарч байсан..." "... гэрт орж Б.А********** эхнэрээр гарын зүсэгдсэн хэсгээ цэвэрлүүлээд нойр хүрч байсан болохоор унтах гэсэн боловч Б.А********** "Чиний гар зүсэгдсэн тул унтаж болохгүй" гээд намайг унтуулаагүй. Тэгээд нэг мэдсэн эмнэлэг дуудаад Б.А********** эхнэрийн машинаар эмнэлэгт ирээд гараа боолгосон... цагдаа ирээд юу болсон талаар надаас асуухад би "Мал барих гэж байгаад санамсаргүй гараа төмөрт зүссэн" гэж хэлээд цагдаад “Шалгуулахгүй, шалгуулах шаардлага байхгүй, ахуйн осол" гэж худлаа хэлсэн..." Б.А********** ээж н.********** эгч манай аав н. ********** ах н.********** төрсөн дүү. Бид хоёр төрөл садны холбоотой. Тухайн үед Б.А********** болон түүний эхнэр их сандраад намайг "Гараа мал барьж байгаад санамсаргүй төмөрт зүссэн гэж хэлчих" гээд гуйгаад байсан болохоор нь Б.А**********, Б.А********** болон түүний эхнэр бид хэд үгээ нийлүүлээд цагдаад тэгж хэлсэн. Тухайн үед Б.А********** надад "Мөнгө өгье, эмчилгээг чинь даая" гэж хэлээд бид хоёр тохироод дараа нь Б.А********** утсаа авахгүй алга болсон... би гомдолтой байгаа тул өөрийн биеэр цагдаад гомдол гаргаж байна. Миний зүүн гарын сарвууны ард талд зүсэгдэн би эмчээр оёдол тавиулж байхад долоон оёдол тавьсан гэсэн. Би шүүх шинжилгээний байгууллагад үзүүлнэ... Би гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Хохирогч Т.О********** 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн: "... миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Б.А********** ***** төгрөг авсан. Тэр мөнгөөрөө эмчилгээгээ хийлгэсэн. Надад гомдол санал байхгүй, нэмж мэдүүлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.А********** 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн "...Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цогтцэций сум *** дугаарт багт байх гэрээсээ Манлай суманд байх Б.А********** дүүд мотоцикл зарж наймаа хийх санаатай Цогтцэций сум руу яваад зам мэдэхгүй байсан тул Т.О********** очоод зам заалгаад Б.А********** гэр рүү өөрийн эзэмшлийн "Про бокс" маркийн **** УБМ авто машинаар явсан. Б.А********** эхнэр хоёр хүүхэд, Б.А********** дүү байсан. Тэгээд би Б.а********** дүүтэй мотоцикл зарах талаар яриад тохирсны дараа Б.А********** дүү гэр рүүгээ явсны дараа Б.А**********, Т.О********** бид гурав 0,75 литр хэмжээтэй "Хараа" гэх архи хувааж уусан... би тухайн үед архи ууж дуусаад нойр хүрээд байхаар нь унтаад байж байхад намайг Б.А********** ахын эхнэр намайг татаж сэрээгээд "Хутга шөвөг болчихлоо" гэж хэлээд намайг дуудсан... босоод харахад Т.О********** гараа барьсан зүүн гарын сарвууны гадна хэсэгт зүсэгдсэн байдалтай хажууд нь Б.А********** сандарсан байдалтай Т.О********** гарыг барьсан сууж байсан. Тэгээд бид хэд цагдаад мэдэгдэхгүй эмнэлэг рүү "Согтуу мал хашиж байгаад гараа төмөрт зүссэн гэж хэлье" гээд Т.О********** ах болон Б.А********** түүний эхнэр бид тохироод эмнэлэг рүү дуудлага өгсөн... цагдаа ирээд юу болсон талаар надаас асуухад бид хэд "Мал барих гэж байгаад санамсаргүй гараа төмөрт зүссэн" гэж худал хэлсэн... Ямар шалтгааны улмаас маргасан талаар мэдэхгүй байна. Намайг унтаад сэрэхэд нэг нь нэгийгээ гарыг хутгаар зүссэн байдалтай байсан... эмнэлэгт Б.А********** ахын эхнэр дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч С.Ш********** 2025 оны 02 дугаар сарын 06- ны өдрийн *** дугаартай “1. Т.О********** биед зүүн сарвууны ар, II хуруу дахь зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
"Бор иштэй" 19 см урт хутгийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Б.А********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.А********** хохирогчийн гарыг хутгаар зүссэн үйлдэл болон хохирогч Т.О********** биед зүүн сарвууны ар, II хуруу дахь зүсэгдсэн шарх гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.А********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А********** нь хохирогч Т.О********** эмчилгээний төлбөрт ***** төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 42-46 дахь тал/,
Хохирогч Т.О********** нь надад гомдол санал байхгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 65 дахь тал/,
Иймд шүүгдэгч Б.А********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг шүүгдэгч Б.А********** нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар уг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л********** овогт Б********** А********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А********** 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А********** оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А********** нь хохирогч Т.О********** эмчилгээний төлбөрт ***** төгрөг нөхөн төлсөн, хохирогч Т.О********** нь надад гомдол санал байхгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ