| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/00049 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00049
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал
даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, улсын яллагчаар
хяналтын прокурор Б.Оюунцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг /онлайнаар/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй
явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах
дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт д холбогдох эрүүгийн
*******30504*******480038 дугаартай хэргийг *******0*******5 оны 06 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч
хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр Ховд аймгийн *******
суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй,
“*******” караокед зөөгч ажилтай, ам бүл *******, хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын
******* багт оршин суух, урьд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн
*******0*******4 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 5 /таван/ сарын
хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, РД:ПК9601*******1*******6 регистрийн
дугаартай, овогт .
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч ******* нь “Чанартай бараа захиалга" нэртэй зарыг фэйсбүүк цахим
орчинд нийтэлж, БНХАУ-аас барааг нь захиалаад Монгол улсад оруулж ирээд 7-14
хоногийн дотор хүргэлтээр өгнө гэх зэргээр хуурамч зар байршуулж, зарын дагуу
холбогдсон *******0*******3 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс *******0*******3 оны 01
дүгээр сарын 14-ний өдрүүдэд хүүхдийн хувцас, эмэгтэй хүний хувцас, аяганы комны
үнэ хэмээн 714.000 /долоон зуун арван дөрвөн мянган/ төгрөгийг Хаан банкны
дугаарын дансруу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд
холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “*******0*******0 оноос хойш би онлайн захиалга
хийдэг байсан. Ковидын улмаас үйл ажиллагаа муудаж хүмүүсийн захиалга авсан
мөнгийг хувьдаа хэрэглэсэн. 714.000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг
би төлж барагдуулсан байгаа. Тухайн үед би нялх хүүхэдтэй, нөхрөөсөө салсан, хүүхэд
харах хүнгүй байсны улмаас ажил хийж мөнгө олох боломжгүй байсан тул төлж
чадаагүй байсан. Тухайн үед хэсэг хугацаанд зар байршуулаад хүмүүсээс мөнгө авсан.
Өмнөх захиалгын мөнгийг дараагийн захиалгаар хааж явсаар ийм байдалд хүрсэн. Гэмт
хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэж мэдүүлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж
шинжлэн судлав. Үүнд:
“Иргэн манай эхнэр *******0*******3 оны 01 дүгээр сарын 04-ний
өдөр хүүхдийн хувцас авна гэж дансруу 3 удаагийн гүйлгээгээр нийт
714.000 төгрөг шилжүүлж бусдад залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг
*******0************** оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дахь тал/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би *******0*******0
оноос хойш Хятад улсаас бараа захиалга хийдэг ажил хийж, үйл ажиллагаа хэвийн
явагдаж байгаад *******0*******1 оны ковидоос хойш хил хаагдаад хөл хорио гээд захиалга хийсэн
хүний барааг авч чадаагүй. Би гэх хүнээс 714.000 төгрөг авч бараа
захиалга хийсэн боловч тухайн үеийн нөхцөл байдлаас болоод барааг татаж чадаагүй.
авсан мөнгөө бараа захиалгад зарцуулсан, тэрнээс хойш тухайн
мөнгийг өгч чадаагүй мөн захиалсан барааг буцаан өгч чадаагүй. Авсан мөнгөө эргүүлж
төлж, барагдуулсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0*******3 оны
01 дүгээр сард чанартай бараа захиалга фейж хаягтай фэйсбүүк зараас хүүхдийн
хувцас, эмэгтэй хувцас аяганы ком авахаар гурван удаагийн гүйлгээгээр 714.000 төгрөг
шилжүүлээд 15 хоногийн дараа бараа ирнэ гэсэн боловч ирээгүй. Утас руу нь залгахаар
утсаа авдаггүй. Мессеж бичихээр одоо явуулна, удахгүй гээд өнөөдрийг хүрсэн. Би
өөрийн 5800595581 дугаарын данснаас Хаан банкны данс руу 3 удаагийн
гүйлгээгээр 714.000 төгрөг шилжүүлсэн. *******0*******3 оны 06 дугаар сард 100.000 төгрөг
шилжүүлж байсан, одоо 614.000 төгрөг авна...“ гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг дансыг манай
эхнэр байсан ******* гэх эмэгтэй *******0*******1 оны 04 дүгээр сард миний нэр дээр нээлгэсэн.
Манай эхнэр байсан ******* миний нэр дээр данс нээлгэж, тэр дансыг ашиглан хүнээс
мөнгө төгрөг аваад байсныг би сүүлд мэдэж *******0*******3 оны 03 дугаар сард уг дансыг банк нь
дээр очиж хаалгасан. ******* гэх хүнтэй *******0*******0 онд гэр бүл болсон бөгөөд гэрлэлтээ
баталгаажуулж амжаагүй байх үед *******0*******3 оны 05 дугаар сард *******гийн ээж нь ирээд
охиноо салгаж авна гэж хэлээд охиноо гэрээс аваад явсан. Тэгээд бид хоёр тусдаа
амьдардаг болсон...“ гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тай арван
жилд нэг ангид суралцаж төгссөн. бид ******* найзлаад *******5 жил болж байна. Булган
суманд үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй караокед зөөгч ажилтай. Булган сумын
******* багт аав, ээж, хүүгийн хамт амьдардаг. Нөхөртэй байж байгаад салсан.
ааш зан даруухан олон зангүй сайн хүн” гэх мэдүүлэг,
Мөрдөгч, Цагдаагийн дэслэгч *******0*******4 оны 06 дугаар сарын 06
ны өдрийн “...П.Цогнэмэх би Эрүүгийн *******30504*******480038 дугаартай хэрэгт хохирогч
тай холбогдож хохирол төлбөр барагдуулсан эсэх, гомдол санал нэхэмжлэх
зүйл байгаа эсэх талаар асуухад ******* нь миний хохирол мөнгө бүрэн төлж
барагдуулсан одоо надад гомдол санал гэх зүйл байхгүй, би хэргийн материалтай
танилцахгүй гэж хэлсэн” талаар тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл,
- тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний үнэмлэхийн болон Иргэний
оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
- Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн *******0*******4 оны 09 дүгээр
сарын 1*******-ны өдрийн 4******* дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар,
- Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг
болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт
хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг
шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн
шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн
хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих
оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш
мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогчийн мэдүүлэг тайлбар, талуудын хүсэлтээр
шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд,
бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар
зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу,
хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж
оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
******* нь “Чанартай бараа захиалга" нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд
нийтэлж, БНХАУ-аас барааг нь захиалаад Монгол улсад оруулж ирээд 7-14 хоногийн
дотор хүргэлтээр өгнө гэх зэргээр хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон
*******0*******3 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс *******0*******3 оны 01 дүгээр сарын 14
ний өдрүүдэд хүүхдийн хувцас, эмэгтэй хүний хувцас, аяганы комны үнэ хэмээн 714.000
төгрөгийг Хаан банкны 5*******41376859 дугаарын дансруу шилжүүлэн авч залилсан гэмт
хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан,
шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн
авсан тэмдэглэл, хохирогч , шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, тэдгээрийн
эзэмшлийн арилжааны банкин дахь дансны хуулга буюу мөнгө шилжүүлсэн баримт,
мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон
тогтоогджээ.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд
хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас
хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хууль бусаар халдаж эзэмшигч, өмчлөгчийг
төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөртөө
шилжүүлэн авч байгаа шунахайн сэдэлтэй үйлдлээр залилан гэмт хэргийн шинж
тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл
баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар
бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг
төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг
урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн
авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Шүүгдэгч *******гийн үйлдэл нь хохирогч гийн өмчлөх эрхэд хуурах,
цахим хэрэгсэл ашиглах, зохимол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух
замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар халдан эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн
авсан байх, бодит хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж
үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай
хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол
учирсан, уг үйлдэл, хохирол ******* хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******д
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай
тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий
болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн
эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох
үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ад учруулсан 714.000 төгрөгийн
хохиролыг шүүгдэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж
барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
*******.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, шүүхээс гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
үндэслэлтэй байна.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт
хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон
байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр
зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм
буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус
тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн
хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт
хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан
эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан
хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн
хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан
үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг
нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх,
эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл
зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын
төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд
заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн *******0*******4 оны 09 дүгээр сарын 1*******
ны өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.*******
дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Тодруулбал ******* нь залилах гэмт хэргийг *******0************** оны 08 дугаар сарын 01-ний
өдрөөс *******0*******3 оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн хугацаанд дээрхтэй ижил аргаар 10
удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзжээ.
Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас үзвэл, энэ тогтоолоор гэм буруутайд тооцсон
залилах гэмт хэргийн үйлдэл нь өмнөх тогтоолоор гэм буруутайд тооцсон залилах гэмт
хэргийн үйлдлүүдийн дундах хугацаанд үйлдэгдсэн, энэ үйлдэл нь шийтгэх тогтоол
гарснаас хойш нөхөн илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон байгааг анхаарвал зохино.
Нэг гэмт хэргийн шинжийг агуулсан үргэлжилсэн үйлдэл байх боловч өмнөх тус
шүүхийн *******0*******4 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоол нэгэнт
хүчин төгөлдөр болсон, *******д өөрт холбогдох хэргээ нэг мөр нэг тогтоолоор
шийдвэрлүүлэх боломж байсан боловч *******д холбогдох *******30504*******480038 дугаартай
эрүүгийн хэрэг нь Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас *******0*******5 оны 04
дүгээр сарын *******4-нд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газарт нутаг
дэвсгэрийн харъяаллын дагуу шилжиж ирсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын
шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн
улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн
зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг
ойлгоно.
Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан байдал,
хохирол төлөгдсөн, оршин суух тодорхой хаягтай, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж
биелүүлж байгаа гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн
шинж чанар, урьд шийдвэрлүүлсэн үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн нэг үйлдэл нь
нөхөж илэрсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан *******д
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/
сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар энэ
шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах ял дээр тус шүүхийн *******0*******4 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 4******* дугаартай
шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 06 /зургаан/ сар 19 /арван ес/ хоногийг нэмт нэгтгэн
нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жил 19 /арван ес/ хоногийн
хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх
бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн Булган,
******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын
зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр уг
ялыг эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй
бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын
нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн
хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан
сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.******* дугаар
зүйлийн 1, *******, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, *******, 4
дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, *******, 4 дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг
зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж
эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч *******д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял
шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, ******* хэсэгт зааснаар
шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар
зорчих эрхийг хязгаарлах ял дээр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн
*******0*******4 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан
1 /нэг/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй
үлдсэн 06 /зургаан/ сар, 19 /арван ес/ хоногийг нэмт нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг
хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жил 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад
өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн Булган, ******* сумын нутаг дэвсгэрээс
явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа
өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй
бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын
нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 189 дүгээр зүйлд зааснаар
шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт
тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,
хаалттай хорих ангид даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр,
шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.******* дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан
сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр
үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.*******
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны
төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл
энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол
гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол,
эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГА