Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00051

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, шүүх
 хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, улсын яллагчаар хяналтын прокурор
 Б.Оюунцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн
 шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум
 дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
 зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан
 шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох
 эрүүгийн *******  дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар  сарын 05-ний өдөр
 хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* суманд
 төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой
 ажилгүй, ам бүл-*******, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт
 оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй гэх, овгийн
 ПБ9608131******* регистрийн дугаартай.
 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
 Яллагдагч нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр
 Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах
 гэрийн ойролцоох улаан худгийн дэргэд , , нартай архи
 согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Ц.Дөлбадрахыг
 уулзаж байхад дуудаж, үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэх
 явцдаа толгойд нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай
 учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд
 шилжүүлжээ.
 ТОДОРХОЙЛОХ нь:
 Гэм буруугийн талаар:
 Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ховд
 аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн
 ойролцоох улаан худгийн дэргэд , , нартай архи согтууруулах
 ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Ц.Дөлбадрахыг уулзаж байхад
 дуудаж, үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа толгойд нь
 архины шилээр цохиж хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох
 нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна
 зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол,
мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Б.Дөлбадрахын мэдүүлэг, гэрч
 , , нарын мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн
 Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн
  дугаартай
 “ биед гэмтэл учирсан байна. биед дух, хамрын хэсэгт
 зулгаралт, духны хэсэгт оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг
 болсон цаг хугацаанд үүссэн байх шинэ гэмтэл байна. биед учирсан
 гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан
 хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх
 шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон
 тогтоогдсон гэж дүгнэв.
 Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан
 дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
 үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт
 хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн
 агуулжээ.
 Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан
 журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба
 түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар
 хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
 Энэ хэргийн улмаас  шүүгдэгч ******* бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
 Эрүүгийн хариуцлагын талаар:
 Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт
 хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан
 нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй
 байна.
 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч ******* зөвшөөрсөн
 нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн
 үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
 хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж,
 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
 Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн
баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг
 хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг
 хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
 *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
 шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2
 дугаар зүйлийн 1-******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага
 болгон ТОГТООХ нь:
 1. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
 санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
 *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/
 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
 *******т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун
 мянга/ төгрөгөөр торгох ялыг ******* /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр
 тогтоосугай.
 *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
 шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
 шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
 5. Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж
 ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******57 дугаар нээлттэй,
 хаалттай хорих ангид даалгасугай.
 6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн
 баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах
 хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хохиролд 665,000
 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 158,999 төгрөг төлөгдсөнийн дурьдсугай.
 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
 зааснаар шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
 арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор
 зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр
 оролцогч давж  заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл
 бичих эрхтэйг дурдсугай.
               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ц.ЭНХЖАРГАЛ